Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 99

 

 

 

 

2020       01          31                                   2020/ШЦТ/99

 

  

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Г.Энхжин;

улсын яллагч: П.Ганбаатар;

шүүгдэгч: О.Д/өөрийгөө өмгөөлж/;

шүүгдэгч: Л.З/өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас О.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт, Л.З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллахаар дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

1. Монгол Улсын иргэн, 1995 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Мак” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт  , ял шийтгэлгүй, О.Д

 

2. Монгол Улсын иргэн, 1985 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “Си Би Эйч” ХХК-д нягтлан бодогч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт    ял шийтгэлгүй, Л.З

 

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч О.Д нь 2019 оны 10 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн * дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулах “***” баарны гадаа иргэн Л.З, Б.Э нартай хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу “тамхи өгсөнгүй, хэл амаар доромжилсон” гэх шалтгааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан,

      

  Яллагдагч Л.Знь 2019 оны 10 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн * дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулах “**" баарны гадаа иргэн О.Д-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу “тамхи гуйсан, хэл амаар доромжилсон” гэх шалтгааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжпэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Д мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.З мэдүүлэхдээ: “....Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.” гэв.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Л.З/хх-ийн 15-16/, хохирогч Б.Эа /хх-ийн 13/, хохирогч О.Д/хх-ийн 18-19/, гэрч  Э /хх-ийн 34/, гэрч Б.Д /хх-ийн 35/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүд /хх-ийн 21, 24, 29-31/, О.Д-гийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 49-50/, Л.З-ын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 43-44/, О.Д-гийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 55-59, 66/, Л.З-ын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 62-65, 67/, Б.Энхтулга, О.Д , Л.З нарын хүсэлт /хх-ийн 72-74/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч О.Д нь 2019 оны 10 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулах “***” баарны гадаа иргэн Л.З, Б.Э нартай хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу “тамхи өгсөнгүй, хэл амаар доромжилсон” гэх шалтгааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан,

      

  Шүүгдэгч Л.З нь 2019 оны 10 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн ** дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулах “**" баарны гадаа иргэн О.Д-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу “тамхи гуйсан, хэл амаар доромжилсон” гэх шалтгааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримтууд дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

           

                хохирогч Б.Э-н /хх-ийн 13-14/: “...Надад гомдол санал байхгүй. Намайг зодсон О.Д гэх залуу цагдаа дээр байхад уучлалт гуйсан. Би гомдолгүй гэж цагдаад хэлсэн боловч заавал шүүх эмнэлэгт үзүүл гэхээр нь үзүүлсэн...” гэх мэдүүлгээр,

           

Б.Э-н биед “баруун мөрний үений зөөлөн эдийн няцрал, зулайн хуйх, баруун зүүн өвдөгт зулгаралт” бүхий гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн шинжээчийн 13050 дугаартай дүгнэлтээр /хх-ийн 24/,

 

хохирогч Л.З-ын /хх-ийн 15-16/: “...2019 оны 10 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө найз Э, Т.Е нарын хамт “***” пабад орсон. Бид гурав “Гацуурхан” пабад төлбөр тооцоогоо төлөөд салж явах гээд зам дээр такси барих гээд зогсож байхад жижиг биетэй цагдаа дээр ирээд нэрийг нь мэдэх болсон О.Д гэх залуу ирээд тамхи асуусан. Манай найз Э О.Д-д “тамхи байхгүй” гэж хэлээд түүнийг дагуулаад холдсон. О.Д гэх залуу Э-н нүүр рүү цохиод зугтаасан. Тэгээд хэсэг хугацааны дараа О.Д 2-уулаа болоод гараад ирсэн. Тэгээд зодоон эхэлсэн. Миний биед учирсан гэмтлийг О.Д гэх жижиг биетэй залуу сандалны банз шиг модоор цохиж учруулсан. О.Д намайг цохиод байхаар нь нүүр хэсэгт нь 2-3 удаа цохисон. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Бид нар нэг нэгнээсээ уучлалт гуйсан” гэх мэдүүлгээр,

 

Л.З-ын биед “тархи доргилт, зүүн чамрхайн хуйхны шарх, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, цус хуралт, баруун нүдний дээд зовхи, баруун чихний дэлбэн, баруун бугалга, тохой, шуу, зүүн тохой, шуу, баруун өвдөг, шилбэний зулгаралт, зүүн нүдний дээд зовхи доод уруул, зүүн далны цус хуралт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбэнгийн цус хуралт, зулгаралт” бүхий гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн шинжээчийн 13059 дугаартай дүгнэлтээр /хх-ийн 29-31/,

 

О.Д-гийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 49-50/: “...Би намайг нулимсан Б.Э гэх залуугийн баруун чамархай хэсэгт нь цохиод унагасан. Б.Э бидхоёр заамдалцаж байхад Шинэболд ах ирээд салгахаар нь хажууд байсан сандлын модыг аваад Л.З гэх ахын толгой хэсэгт нь нэг удаа цохиж унагасан.Л.З босож ирээд миний нүүр рүү 2-3 удаа цохисон. Тухайн хэрүүл маргаан намайг тамхи асуухад Л.З надтай муухай харьцсанаас болсон. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлгээр,

 

  хохирогч О.Д-гийн /хх-ийн 18-19/: “...”***” баарны гадаа 4-5 хүн зогсож байхаар нь нэгнээс нь 2 ширхэг тамхи мөнгөөр нь өгөөч гэхэд цаана нь зогсож байсан хүн “зайл ална шүү” гэж хэлсэн. Өөр хүн надад 2 ширхэг тамхи өгөхөөр нь анх тамхи гуйсан ахаас гал асуухад Л.З /цагдаа дээр ирээд нэрийг нь мэдэх болсон/ ах намайг цохих гэхээр нь зугтаагаад машин дээрээ ирсэн. Тэгээд Ш ахад араас хүмүүс хөөгөөд байна гээд бид хоёр тэр 4 залуутай маргалдаад зодолдсон. Миний биед учирсан гэмтлийг Л.З учруулсан...” гэх мэдүүлгээр,

 

О.Д-гийн биед “баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чих, хөмсөг, шанаа, мөрөнд зулгаралт” бүхий гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн шинжээчийн 12998 дугаартай дүгнэлтээр /хх-ийн 21/,

 

Л.З-ын яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 43-44/: “...О.Д Б.Э-г цохиод унагачихаар нь салгах гээд очиход О.Д сандалны мод аваад намайг цохиж унагасан. Намайг газарт унасан байхад О.Д дээрээс толгой хэсэг рүү цохихоор нь босож ирээд О.Д-гийн нүүр хэсэгт нь 2-3 удаа цохисон. Би өөрийн ёс зүйгүй үйлдэл гаргаснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

           

              Дээрх нотлох баримтууд “шүүгдэгч нь хохирогчийг зодсон болохыг, гэрч, шүүгдэгч, хохирогчийн хэн аль нь зөрүүгүй гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь бусдад зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан Л.З-ын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан О.Д-гийн гэм бургуугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн агуулж байх тул шүүгдэгч нарыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Ийнхүү шүүгдэгч О.Д, Л.З нарын “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн” гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж тэдгээрт Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Хохирогч Б.Э, Л.З нарын “...О.Д-тэй эвлэрсэн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн байр суурь хавтаст хэргийн  73, 74 дугаар талд авагдсан байх тул шүүгдэгч О.Д,

 

хохирогч О.Д-н “...Л.З-тай эвлэрсэн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байр суурь хавтаст хэргийн 72 дугаар талд авагдсан байх тул шүүгдэгч Л.З нарыг тус тус бусдад төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгч О.Д-г “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг,

 

шүүгдэгч Л.З-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан тухайн зүйл ангид заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан шүүгдэгч О.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /1 нэгж=1000 төгрөг/ 800.000 төгрөгөөр, шүүгдэгч Л.З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /1 нэгж=1000 төгрөг/ 550.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.З нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор,

 

шүүгдэгч О.Д нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын дотор тус тус биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдаж байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шийдвэрлэвэл зохих

битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав. 

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч О.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн,

 

шүүгдэгч Л.З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч О.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар,

 

 шүүгдэгч Л.З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д, Л.З нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч О.Д, Л.З нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Д, Л.З нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.МӨНХ-ЭРДЭНЭ