Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 109

 

 

2020       02          03                                   2020/ШЦТ/109

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч С.Оюунчимэг, Д.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг;

иргэдийн төлөөлөгч: Ж.Батхүү;

улсын яллагч: П.Ганбаатар;

хохирогч “Миний дэлгүүр” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Гэрэлтуяа;

            шүүгдэгч: Ц.Ц, Ц.Б, тэдгээрийн өмгөөлөгч Д.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан гэмт хэрэгт тус тус яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Ц, Ц.Б нарт холбогдох эрүүгийн  хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

1. Монгол Улсын иргэн, 1999 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, 4 дүүгийн хамт   урьд ял шийтгэлгүй, Ц.Ц

 

2. Монгол Улсын иргэн, 1998 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эхийн хамт   урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 780 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Ц.Б

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичсэнээр/:

Яллагдагч Ц.Ц нь 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулах “Цацрал" гоо сайхны газраас иргэн Э.Баяржаргалын “Самсунг Эс-7” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 544.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрчим” худалдааны төвийн цайны газраас иргэн З.Тогтуурын “Самсунг Жи-6” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 450.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулах “Макс молл” худалдааны төвийн 3 дугаар давхрын 303 тоот лангуунаас иргэн Э.Одмаагийн “Айфоне-Х” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан авч 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутагт үйл ажиллагаа явуулах “Ичиго” зайрмагны мухлагаас иргэн Ц.Анарын “Самсунг Галакси А-50” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 869.900 төгрөгийн хохирол учруулсан,

-2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулах “Сиркл Чейн” ХХК-ны сүлжээ дэлгүүрийн 2 дугаар давхрын ажилчдын өрөөнөөс орлогын 650.000 төгрөг, иргэн Б.Гарьдын “Самсунг Нөүт-4” маркийн гар утсыг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч 860.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2019 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо 5а байрны 02 тоотод үйл ажиллагаа явуулах бичиг хэргийн дэлгүүрээс иргэн М.Золбоогийн “Айфоне-Х” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 2.319.200 төгрөгийн хохирол учруулсан,

 

Яллагдагч Ц.Б нь 2019 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулах “Монос” эмийн сангаас иргэн Э.Эгшиглэнгийн “Самсунг Галакси Эс-6” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 350.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулах “Мөнхжил" эмийн сангаас иргэн Д.Эрдэнэчимэгийн “ЛЖ- ЖИ-6” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан авч 350.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Олимп” хотхонд байрлах жимсний дэлгүүрээс иргэн Э.Санчирийн “Айфоне-Х” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1.665.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо Хөдөө аж ахуйн яамны орчим үйл ажиллагаа явуулах иргэн Э.Пүрэвжавын түргэн үйлчилгээний цэгээс орлогын 365.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан,

-2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулах “Мини Сүлжээ” дэлгүүрийн касснаас орлогын 860.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан,

-2019 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулах “СЮ” дэлгүүрээр үйлчлүүлж байсан иргэн Г.Пүрэвжавын “Айфоне-Х” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 2.190.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Яллагдагч Ц.Ц, Ц.Б нар нь бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо “Саруул Тэнгэр-2” хотхонд байрлан үйл ажиллагаа явуулах “Аз” хүнсний дэлгүүрээс иргэн У.Урангоогийн “Самсунг Эс-6” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 324.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

-Яллагдагч Ц.Ц, Ц.Б, О.Бат-Амгалан нар нь бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулах “Брэнд Оутэлт” дэлгүүрээс иргэн Б.Дэлгэрмаагийн “Самсунг Эс-7” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч 544.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

-Яллагдагч Ц.Ц, Ц.Б нар нь бүлэглэн 2019 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулах “Гранд плаза” төвийн 5 дугаар давхрын “Kiddi Land” нэртэй дэлгүүрийн лангуунаас иргэн Б.Номингийн орлогын 910.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан,

-2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулах “Маяа” салоноор үйлчлүүлж байсан иргэн О.Наранчимэгийн “Айфоне-7 плас” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авч 680.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулах “Монос” эмийн сангаас Скайтелын гар утас цэнэглэх нэгжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 921.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Ц мэдүүлэхдээ: Надад дахиад 10-иад удаагийн хулгайн хэрэг байгаа. Нэг мөсөн нэгтгүүлж шийдвэрлүүлэх хүсэлттэй байна. Намайг цагдан хоригдож байхад Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газраас мөрдөгч ирж, гэрчээр мэдүүлэг авсан. Яллагдагчаар татна гэсэн боловч ирээгүй. Ц.Б бид хоёрын цуг үйлдсэн хэргээс “Самсунг Эс-7” маркийн гар утсыг Бат-Амгалан хулгайлсан. Бусад арван үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Анх мэдүүлэг өгч байхдаа хэргээ хүлээсэн. Би мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлаагүй, шалгагдаж байх хугацаандаа гэмт хэрэг үйлдээгүй. Мөрдөгчийн дуудсан цагт очдог байсан. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргээ нэгтгэн шалгуулах хүсэлт гаргаж байсан боловч авч хэлэлцээгүй” гэв.

 

                Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б мэдүүлэхдээ: “...“Монос” эмийн сангаас Ц.Ц, Билгүүтэй нарын авсан гар утасны үйлдэлд холбоогүй.  Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт яриагүй зүйл бичигдсэн байна. Би Бат-Амгалантай бүлэглэж аваагүй. Бусад арван үйлдлийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Дахиад 10 удаагийн үйлдэл байгаа тул нэгтгэн шийдвэрлүүлэх хүсэлтэй байна” гэв.

 

            Хохирогч “Миний дэлгүүр” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Гэрэлтуяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...“Минии дэлгүүр” хувьцаат компанийн сүлжээ дэлгүүр болох 106 дугаар салбараас 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр касснаас бэлэн мөнгө хулгайд алдагдсан тухай төв рүү мэдэгдсэн. Хохирлын мөнгө болох 860.000 төгрөгийг гаргуулах саналтай байна” гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 5, 93-95, 2хх-ийн 73-74, 119-120, 3хх-ийн 37-39, 4хх-ийн 10-11, 53/, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /1хх-ийн 6, 2хх-ийн 75, 122, 4хх-ийн 9, 52/, хохирогч Б.Гарьдын мэдүүлэг /1хх-ийн 14/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-ийн 24-25/, хохирогч Х.Бямбахүү /1хх-ийн 16/, Эрүүгийн хэргийг нэгтгэх прокурорын тогтоол /1хх-ийн 77-78, 2хх-ийн 53-54, 65, 97-98, 175-176, 3хх-ийн 146-147, 151-152, 204, 249-250, 4хх-ийн 32-33, 103-104, /, Эрүүгийн хэргийг тусгаарлах прокурорын тогтоол /2хх-ийн 173-174, 3хх-ийн 25, 26/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 89-91, 4хх-ийн 40-43, 111-115/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 96-97, 151-159, 3хх-ийн 8-10, 168-173, 212-216, /, хохирогч Б.Номингийн мэдүүлэг /1хх-ийн 102-104/, гэрч Б.Чинбаатарын мэдүүлэг /1хх-ийн 111/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 01/502 дугаар дүгнэлт /1хх-ийн 113-116/, 3533 дугаар дүгнэлт /4хх-ийн 130-131/ худалдагчийн өдрийн тайлан /1хх-ийн 143-145/, хохирогч Ц.Анарын мэдүүлэг /1хх-ийн 164-166/, “Ашид Билгүүн” ХХК-ийн үнэлгээний дүгнэлт /1хх-ийн 171-172/, хохирогч Э.Эгшиглэнгийн мэдүүлэг /1хх-ийн 197/, “Ашид Билгүүн” ХХК-ийн үнэлгээний дүгнэлт /1хх-ийн 205-206/, хохирогч Д.Эрдэнэчимэгийн мэдүүлэг /1хх-ийн 223-224/, “Ашид Билгүүн” ХХК-ийн үнэлгээний тайлан /1хх-ийн 232-233/, хохирогч Э.Одмаагийн мэдүүлэг /2хх-ийн 1-2, 3-4/, “Ашид Билгүүн” ХХК-ийн үнэлгээний дүгнэлт /2хх-ийн 15-17/, хохирогч О.Наранчимэгийн мэдүүлэг /2хх-ийн 77/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх-ийн 86-87/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 114-116/, хохирогч Б.Хулангийн мэдүүлэг /2хх-ийн 124/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх-ийн 133-134/, насанд хүрээгүй хохирогч Х.Одгэрэлийн мэдүүлэг /2хх-ийн 192-193/,”Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх-ийн 201-202/, хохирогч Э.Санчирын мэдүүлэг /2хх-ийн 248-250/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /3хх-ийн 12-13/, хохирогч Б.Дэлгэрмаагийн мэдүүлэг /3хх-ийн 43-45/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /3хх-ийн 53-54/, хохирогч Э.Баяржаргалын мэдүүлэг /3хх-ийн 177-178/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /3хх-ийн 184-185/, хохирогч М.Золбоогийн мэдүүлэг /3хх-ийн 220-221/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /3хх-ийн 229-230/, хохирогч Э.Пүрэвжавын мэдүүлэг /4хх-ийн 7-8/, хохирогч Б.Мөнгөнзагасын мэдүүлэг /4хх-ийн 65-66/, хохирогч Н.Гэрэлтуяагийн мэдүүлэг /4хх-ийн 70-71/, хохирогч З.Тогтуурын мэдүүлэг /4хх-ийн 120/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /4хх-ийн 125-126/, хохирогч Г.Пүрэвжавын мэдүүлэг /4хх-ийн 214-215/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /4хх-ийн 221-222/, Ц.Ц-н яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 36-37, 132-133, 179-180, 2хх-ийн 24-25, 51-52, 57-58, 92-93, 138-139, 233-235, 3хх-ийн 200-202, 240-242, 4хх-ийн 145-146, 183-185, 193-195/, Ц.Ц-ы яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 129-131, 210-211, 237-238, 2хх-ийн 55-56, 94-95, 136-137, 238-240, 21-23, 3хх-ийн 140-143, 4хх-ийн 18-20, 24-26, 89-91, 95-97, 188-189, 228-229/, Ц.Б-нхувийн байдалтай холбоотой баримтууд /1хх-ийн 39, 50, 181, 148, /, Ц.Бы хувийн байдалтай холбоотой баримтууд /1хх-ийн 212, 2хх-ийн 210, 212, 214-215, 4хх-ийн 83 / зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ц.Ц нь ганцаараа:

-2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулах “Цацрал” гоо сайхны газраас иргэн Э.Баяржаргалын “Самсунг Эс-7” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 544.000 төгрөгийн,

-2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрчим” худалдааны төвийн цайны газраас иргэн З.Тогтуурын “Самсунг Жи-6” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 450.000 төгрөгийн,

-2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулах “Макс молл” худалдааны төвийн 3 дугаар давхрын 303 тоот лангуунаас иргэн Э.Одмаагийн “Айфоне-Х” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан авч 2.500.000 төгрөгийн,

-2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутагт үйл ажиллагаа явуулах “Ичиго” зайрмагны мухлагаас иргэн Ц.Анарын “Самсунг Галакси А-50” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 869.900 төгрөгийн,

-2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулах “Сиркл Чейн” ХХК-ийн сүлжээ дэлгүүрийн 2 дугаар давхрын ажилчдын өрөөнөөс орлогын 650.000 төгрөг, иргэн Б.Гарьдын 210.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Самсунг Нөүт-4” маркийн гар утсыг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч нийт 860.000 төгрөгийн,

-2019 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо 5а байрны 02 тоотод үйл ажиллагаа явуулах бичиг хэргийн дэлгүүрээс иргэн М.Золбоогийн “Айфоне-Х” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 2.319.200 төгрөгийн хохирол тус тус учруулсан,

 

Шүүгдэгч Ц.Б нь ганцаараа:

-2019 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулах “Монос” эмийн сангаас иргэн Э.Эгшиглэнгийн “Самсунг Галакси Эс-6” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 350.000 төгрөгийн,

-2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулах “Мөнхжил" эмийн сангаас иргэн Д.Эрдэнэчимэгийн “ЭЛ ЖИ ЖИ-6” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан авч 350.000 төгрөгийн,

-2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Олимп” хотхонд байрлах жимсний дэлгүүрээс иргэн Э.Санчирийн “Айфоне-Х” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1.665.000 төгрөгийн,

-2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо Хөдөө аж ахуйн яамны орчим үйл ажиллагаа явуулах иргэн Э.Пүрэвжавын түргэн үйлчилгээний цэгээс орлогын 365.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан,

-2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулах “Миний” дэлгүүрийн касснаас орлогын 860.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан,

-2019 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулах “СЮ” дэлгүүрээр үйлчлүүлж байсан иргэн Г.Пүрэвжавын “Айфоне-Х” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 2.190.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан,

 

Шүүгдэгч Ц.Ц, Ц.Б нар нь бүлэглэн:

-2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо “Саруул Тэнгэр-2” хотхонд байрлан үйл ажиллагаа явуулах “Аз” хүнсний дэлгүүрээс иргэн У.Урангоогийн “Самсунг Эс-6” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 324.000 төгрөгийн,  

-2019 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулах “Гранд плаза” төвийн 5 дугаар давхрын “Kiddi Land” нэртэй дэлгүүрийн лангуунаас иргэн Б.Номингийн орлогын 910.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан,

-2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулах “Маяа” салоноор үйлчлүүлж байсан иргэн О.Наранчимэгийн “Айфоне-7 плас” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авч 680.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан,

 

Шүүгдэгч Ц.Ц, Ц.Б нар нь Э.Билгүүтэйтэй бүлэглэн:

- 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулах “Монос” эмийн сангаас Скайтелын гар утас цэнэглэх нэгжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 921.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч Ц.Ц, Ц.Б нар нь О.Бат-Амгалантай бүлэглэн:

-2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулах “Брэнд Оутэлт” дэлгүүрээс иргэн Б.Дэлгэрмаагийн “Самсунг Эс-7” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч 544.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

хохирогч Э.Баяржаргалын /3хх-ийн 177-178/: “...10 дугаар хороололд байрлах “Цацрал” салонд ажиллаж байхад 20 цагийн үед 2 залуу орж ирсэн. Араас нь нэг залуу орж ирсэн. Нэг залуу нь надаас үйлчилгээний талаар асуугаад байсан. ...Орой 23 цагийн үед ажпаа хаах гээд утсаа үзтэл байхгүй байсан. Би ажлынхаа камерыг шүүж үзэхэд эхлээд 2 залуу орж ирж байсан, дараа нь бор шаргал үстэй залуу орж ирж байсан. ...надаас үйлчилгээ асуугаад байсан 2 залуугийн нэг залууг нь дагуулаад явж байсан чинь бор шаргал үстэй залуу лангууны араас миний утсыг аваад гарч байгаа бичлэг байсан. Тэр 3 нэгнийгээ таньдаг үгүйг мэдэхгүй. Ямар ч байсан эхэлж орж ирсэн 2 залуу бие биенээ таньдаг байх. Сүүлд орж ирсэн залуу тэр залуучуудыг таньдаг үгүйг мэдэхгүй. Миний гар утас “Самсунг Эс-7” загварын гар утас байсан...” гэх мэдүүлгээр,

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /3хх-ийн 184-185/,

             

            таньж олуулах ажиллагааны явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3хх-ийн 168-173/,

             

            Ц.Ц-н яллагдагчаар мэдүүлсэн /3хх-ийн 200-202/ “...Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,

 

хохирогч З.Тогтуурын /4хх-ийн 120/: “...Хоёр залуу орж ирээд зогсож байхаар нь “гар” гэж хэлтэл нэг залуу нь их согтуу “2 хуушуур өгчих эгчээ” гэхээр нь “үгүй, гар” гэж хэлэхэд удаагүй гараад явсан. Гарч явснаас нь хойш 10 орчим минутын дараа гар утсаа харахад алга болсон байсан. Миний гар утас “Самсунг Жи-6” маркийн гар утас байсан. Намайг ажпын байран дээрээ байхад нэг үл таних эрэгтэй хүүхэд л орж ирсэн. Тэр үл таних хүүхдийг гарснаас хойш л миний гар утас алга болсон байсан...” гэх мэдүүлгээр,

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /4хх-ийн 125-126/,

 

Ц.Ц-н яллагдагчаар мэдүүлсэн /4хх-ийн 145-146/: “...тухайн үед мөнгөний хэрэг гарсан тул үйлдсэн. Би тухайн гар утсыг хулгайлаад Монтел дээр аваачиж танихгүй эрэгтэй хүнд зарсан. Одоо тэр хүнийг хараад танихгүй. Би энэ гэмт хэргийг ганцаараа үйлдсэн” гэх мэдүүлгээр,

 

хохирогч Э.Одмаагийн /2хх-ийн 1-2, 3-4/: “...2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хороо “Макс Молл” худалдааны төвийн 3 дугаар давхарт байрлах хувцасны дэлгүүрт 2 залуу орж ирсэн. ...Нэг залуу нь надаас хувцас үзэж байх хооронд нөгөө залуу нь текний хойгуур тойроод миний “Айфоне X” маркийн гар утсыг аваад явсан байсан. Миний гар утасны хайрцаг, имэй дугаар нь байхгүй...” гэх мэдүүлгээр,

 

“Ашид Билгүүн” ХХК-ийн үнэлгээний дүгнэлт /2хх-ийн 15-16/,

 

гэрч С.Мөнх-Өлзийгийн /2хх-ийн 9-10/: “...би МСҮТ төгсөх болсон учир

Ц.Цд “найздаа хослол түрээслэх газар олоод өг” гэж хэлэхэд “Гранд плаза”, “Макс молл” худалдааны төв орьё гэсэн. “Макс молл” худалдааны төв ороод 3-4 давхарт хослол худалдаалдаг лангуу руу орсон. Би лангуун дотор хослол үзэж байхад  Ц.Ц ирээд “явья” гэж хэлээд явсан. Доошоо шатаар бууж байхдаа Ц.Ц “андаа утас авсан гарья” гэж хэлээд бид хоёр ахин 1 шил архи авч уусан. Тэгээд Ц.Цтай маргалдаад салсан. Ц.Ц “Макс молл”-оос авсан гар утсаа өөрөө аваад явсан...” гэх мэдүүлгээр,

 

Ц.Ц-н яллагдагчаар мэдүүлсэн /2хх-ийн 24-25/: “...Намайг гар утас авахыг С.Мөнх-Өлзий мэдээгүй, ямар нэгэн оролцоо байхгүй. Би гар утас авсныхаа дараа доош шатаар бууж байхдаа нууцаар гар утас авсан талаар С.Мөнх-Өлзийд хэлсэн...” гэх мэдүүлгээр,

 

хохирогч Ц.Анарын /1хх-ийн 164-166/: “...2018 оны 16-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулах “Апекс” Их дэлгүүрийн чанх урд талд байрлах “Ичиго” зайрмагны мухлагаас өөрийн “Самсунг Галакси А50” маркийн гар утсаа хулгайд алдсан. Тухайн үед хулгай хийсэн залуу дээр очоод гар утсаа авмаар байна гэж хэлэхэд “би аваагүй” гээд байсан. Би дахин тухайн хүнийг харвал танина...” гэх мэдүүлгээр,

 

таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 151-159/,

 

“Ашид Билгүүн” ХХК-ийн үнэлгээний дүгнэлт /1хх-ийн 171-172/,

 

Ц.Ц-н яллагдагчаар мэдүүлсэн /1хх-ийн 179-180/: “...би хойд хаалгаар ороод гараа сунгаж байгаад дотор хайрцган дээр тавьсан байсан гар утсыг авчихсан юм. Гар утсыг авахыг манай хоёр найз мэдээгүй. Би энэ хэргийг ганцаараа үйлдсэн...” гэх мэдүүлгээр,

 

хохирогч Б.Гарьдын /1хх-ийн 14/: “...2019 оны 07 дугаар сарын 31-ний оройн 21 цагийн үед “Кей” сүлжээ дэлгүүрт ажиллаж байхад 2 давхрын менежерийн ажлын өрөөнд байсан сейфнээс тухайн өдрийн орлого 650 .000 төгрөг болон миний “Самсунг Нөүт-4” маркийн гар утсыг үл таних хүн хулгайлан авч гарсан байсан. Надад 210.000 төгрөгийн хохирол учирсан, үнэлгээг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлгээр,

 

хохирогч Х.Бямбахүүгийн /1хх-ийн 15-16/: “...2019 оны 07 дугаар сарын 31-ний оройн 21 цагийн үед манай сүлжээ дэлгүүрт үл таних залуу ажилчдын өрөөний сейфнээс орлогын 650.000 төгрөг хулгайлсан байсан тул цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлгээр,

 

камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 5/,

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-ийн 24-25/,

 

Ц.Ц-няллагдагчаар мэдүүлсэн /1хх-ийн 36-37/: “...би 00-ын өрөө орох хэрэгтэй байна гээд 2 давхар руу гарахад менежерийн өрөөнийх нь хаалга онгорхой байсан. Би ороод ширээний доод талд байсан сейфнээс 2 боодолтой мөнгийг, ширээн дээр байсан гар утсыг аваад халаасандаа хийгээд гарсан. Би мөнгө, гар утас хулгайлсан талаар хамт явж байсан хүмүүстэй хэлээгүй...” гэх мэдүүлгээр,

 

хохирогч М.Золбоогийн /3хх-ийн 220-221/: “...2019 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо 5а байрны 2 тоотод өөрийн ажил дээрээ байж байхад 11 цагийн үед үл таних 2 залуу орж ирсэн. Намхан бор царайтай залуу нь дугтуй авъя гэхээр нь аваад өгсөн чинь “ийм дугтуй бишээ дэвтэр үзэг авъя” гээд байсан. Би заасан юмнуудыг нь авч өгөөд нөгөө залуу мөнгөө төлөөд тэр 2 гараад явсан. Би лангуун дээрээ ирэхэд миний гар утас байхгүй байсан. Цагаан өнгийн “Айфоне-Х” маркийн гар утас байсан. Би тэр 2 залууг сэжиглэж байна. Би тэр залууг дахиж харвал танина...” гэх мэдүүлгээр,

 

таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3хх-ийн 212-216/,

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /3хх-ийн 229-230/,

 

Ц.Ц-нгэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн /3хх-ийн 226-227, 240-242/: “...Мөнхбаатар бичиг хэргийн дэлгүүр орж юм аваадахъя гэхээр нь хамт орсон. Би Мөнхбаатарыг юм авч байх хооронд лангууны ард утас байхаар нь авчихсан юм. Би Мөнхбаатарт гар утас хулгайлсан талаараа хэлээгүй. Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлгээр,

 

хохирогч Э.Эгшиглэнгийн /1хх-ийн 196-197/: “...Би 2019 оны 05 дугаар сарын 11-ний орой ажил дээрээ байхад лангууны доор байсан миний гар утас алга болчихсон байсан. Ажлын хяналтын камерыг шүүж үзэхэд өсвөр насны нэг эрэгтэй хүүхэд аваад гарч байсан. Миний алдсан утас “Самсунг Галакси Эс-6” загварын гар утас байсан. Би тэр хүнийг харвал танина...” гэх мэдүүлгээр,

 

“Ашид Билгүүн” ХХК-ийн үнэлгээний дүгнэлт /1хх-ийн 205-206/,

 

Ц.Б-няллагдагчаар мэдүүлсэн /1хх-ийн 210-211/: “...Би тухайн өдөр ганцаараа явж байгаад Модны 2-ын автобусны буудлын ар талд байдаг эмийн санд орох үед худалдагч нь эмэгтэй  хүн байсан. ...хүмүүст үйлчилж байх хооронд нь лангууных нь цаана байсан “Самсун Эс-6” маркийн гар устыг хулгайлсан...” гэх мэдүүлгээр,

 

хохирогч Д.Эрдэнэчимэгийн /1хх-ийн 223-224/: “...Би 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутагт үйл ажилагаа явуулдаг өөрийн “Мөнхжил” эмийн санд байхдаа “Эл Жи Жи-6” маркийн гар утсаа хулгайд алдсан. Би гар утасныхаа имэй кодыг мэдэхгүй...” гэх мэдүүлгээр,

 

“Ашид Билгүүн” ХХК-ийн үнэлгээний дүгнэлт /1хх-ийн 232-233/,

 

Ц.Бы яллагдагчаар мэдүүлсэн /1хх-ийн 237-238/: “...2019 оны 07 дугаар сарын сүүлээр найз Саруултөгсийн хамт архи уучихсан явж байгаад Бичлийн ар талд байдаг эмийн сан руу ороод найзыгаа эм авч байх хооронд текэн доор байсан “Эл Жи Жи-6” маркийн гар утсыг аваад халаасандаа хийсэн. Намайг хулгай хийсэн талаар найз Саруултөгс мэдээгүй...” гэх мэдүүлгээр,

 

хохирогч Э.Санчирын /2хх-ийн 248-250/: “...Би гараад явахаар нь буцаад лангуун дээр очоод утсаа үзтэл алга болсон байсан. Миний гар утас “Айфоне-Х” маркийн гар утас байсан. 2.000.000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлгээр,

 

таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3хх-ийн 8-10/,

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /3хх-ийн 12-13/,

 

Ц.Бы яллагдагчаар мэдүүлсэн /3хх-ийн 21-23/: “...Би Офицер орох гээд явж байхдаа “Олимп” хотхоны жимс зардаг дэлгүүр рүү сүү авах гэж орсон. Лангуун дээр нь цэнэглэж байсан гар утас байхаар нь аваад гарчихсан юм. Айфоне Х маркийн гар утас байсан. “Монтел” ороод танихгүй хүнд 350.000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлгээр,

 

хохирогч Э.Пүрэвжавын /4хх-ийн 7-8/: “...Би 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн Хөдөө Аж ахуйн автобусны буудал дээр байдаг ТҮЦ-нд худалдагчаар сууж байхад 11 цагийн үед 3-н залуу нь ус аваад мөнгөө өгсөн. Хоёр залуу нь шартсан юм шиг лангуу тулаад хэвтээд байсан. Надаас хол байсан ариун цэврийн хэрэгслийн үнэ асуугаад байх хооронд шилэн текний ард байсан орлогыг гараа сунгаж байгаад авчихаад хайрцагыг нь хогийн саванд хийсэн байсан. Орлогын 365.000 төгрөг байсан. Манайх камертай бөгөөд хулгайлаад аваад явж байгаа бичлэг нь байгаа...” гэх мэдүүлгээр,

 

камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /4хх-ийн 10-11/,

 

Ц.Бы гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн /4хх-ийн 12-13, 18-20/: “...Мөнхбаатар, Ц.Ц бид нар түргэн үйлчилгээний цэг рүү тамхи авах гэж орсон. Ц.Ц ундаа авч байх хооронд би худалдагчид мэдэгдэлгүйгээр хайрцагтай мөнгийг аваад гарсан. Ц.Ц, Мөнхбаатар хоёр намайг анзаараагүй. Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлгээр,

 

хохирогч Н.Гэрэлтуяагийн /4хх-ийн 70-71/: “...“Мини Сүлжээ” дэлгүүрийн худалдагч Уртнасан касснаас 20.000 төгрөгийн дэвсгэртүүд алга болчихлоо гэж хэлээд камерын бичлэг үзэж хамгаалалтын алба, цагдаа дуудсан байсан. Камерын бичлэгэн дээр 17-18 насны эрэгтэй хүүхэд мөнгө авч байсан. Манай каснаас 860.000 төгрөг алдсан. Камерын бичлэгт 2 гарын шуу хэсэг нь шивээстэй хүн байсан...” гэх мэдүүлгээр,

 

гэрч С.Уртнасангийн /4хх-ийн 73-74/: “...хүнд хариулт 20.000 төгрөг өгөх хэрэгтэй болоод мөнгө авах гэтэл мөнгө алга болсон байхаар нь менежер Мөнгөнзагасыг дуудсан...” гэх мэдүүлгээр,

 

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4хх-ийн 40-43/,

камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /4хх-ийн 53/,

 

Ц.Бы гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн /4хх-ийн 50-51, 91/: “...найз Саруултөгсийн хамт “Миний” дэлгүүрт орсон. Би тамхи, бохь аваад тооцоо хийх гээд очсон чинь худалдагч нь байхгүй байсанТооцоо бичигч машиных нь доод талд мөнгө хийдэг савыг нь онгойлгоход мөнгө авсан. Би мөнгө авсан талаараа Бөмбөөлэй буюу Саруултөгсөд хэлээгүй. Мөнгөөрөө өөртөө хувцас, хоол аваад тоглоод дуусгасан...” гэх мэдүүлгээр,

 

хохирогч Г.Пүрэвжавын /4хх-ийн 214-215/: “...2019 оны 08 дугаар сарын 31-ний орой 19 цагийн орчим “СЮ” нэртэй дэлгүүрээр үйлчлүүлж байгаад гар утсаа алдсан. “Айфоне Х” маркийн яагаан өнгийн кэстэй шаргал өнгийн гар утас байсан. Дэлгүүрийн камерыг шүүж үзэхэд 20 орчим насны залуу аваад гарч байгаа бичлэг байна лээ. Гомдолтой байна, хохирлоо барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлгээр,

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /4хх-ийн 221-222/,

 

гэрч Т.Энхмөнхийн /4хх-ийн 218/: “...2019 оны 08 дугаар сарын 31-ний 19 цагийн орчим найз Г.Пүрэвжавтай “СЮ” дэлгүүрт хамт орсон. Тэгээд юм худалдаж аваад бичүүлж байх үед хүн ирж зогсохоор нь би ард нь орж зогссон. Тэр үед авчихсан юм шиг байна лээ. Цайвар өнгийн малгайтай, биеийн тамирын цамц, хар өнгийн өмдтэй, цагаан өнгийн пүүзтэй, 19 орчим насны залуу байсан...” гэх мэдүүлгээр,

 

Ц.Бы яллагдагчаар мэдүүлсэн /4хх-ийн 228-229/: “...Би “СЮ” дэлгүүр рүү юм авах гэж орсон. Үл таних 2 эрэгтэйн нэгнийх нь цүнхэн дотор гар утас байсан. Тэр хүний ард зогсож байгаад гар утсыг нь аваад гарч явсан.  Тэгээд “Монтел” ороод гар утас авдаг үл таних хүнд 350.000 төгрөгөөр зарсан. Дээрх хулгайн гэмт хэргийг ганцаараа үйлдсэн...” гэх мэдүүлгээр,

 

насанд хүрээгүй хохирогч У.Урангоогийн /2хх-ийн 192-193/: “...Дэлгүүрт ганцаараа байж байхад 16 цаг 40 минутын үед гаднаас 2 эрэгтэй хүн орж ирээд надаас нэг нь “банш савлаад өгөөч” гэж хэлсэн. Би өөрийн “Самсунг Галакси Эс-6” маркийн гар утсаа номныхоо завсар хийгээд шилэн лангууны доод талд тавьчихаад банш руу очсон. Банш савлачихаад эргэж ирээд хартал миний ном наашаагаа ил гарчихсан байхаар нь хартал миний утас алга болсон байсан...” гэх мэдүүлгээр,

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх-ийн 201-202/,

 

Ц.Б-нгэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн /2хх-ийн 194-195, 235/: “...Би тухайн өдөр Офицеруудын ордны “Гэрэлт ирээдүй” сүм дээр байж байгаад Ц.Бтай уулзсан. Түүнд 10,000 төгрөг байхаар нь бид 2 Цайз орж 1 шил 0.75 литрийн “Хараа” архи хувааж уусэн. Нэг дэлгүүр ортол нэг охин “Самсунг Галакси Эс-6” маркийн гар утсаар оролдож байсан. Би Ц.Бд хэлж анхаарлыг нь өөр зүйлд хандуулж байгаад гар утсыг нь лангууны араас авч гарсан. Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлгээр,

 

Ц.Бы гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн /2хх-ийн 196-197, 240/: “...Би Ц.Б-нхамт Баянзүрх дүүргийн Саруул тэнгэр хотхонд байрлах хүнсний дэлгүүр рүү орсон. Тус дэлгүүр рүү ороход худалдагч нь нэг охин байсан. Ц.Ц лангууны доор нь утас байхыг хараад авахаар болсон. Намайг худалдагчийг саатуулж бай гэж хэлсэн. Би худалдагч охиныг “бууз авъя” гэж саатуулахаар хөргөгч хэсэг рүү дагуулж явсан. Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлгээр,

 

хохирогч Б.Номингийн /1хх-ийн 102-104/: “... “Гранд плаза” төвийн 5-8/3 тоот “Kiddi Land” дэлгүүр дээрээ ажлаа хийж байсан.  18 цаг өнгөрч байхад гаднаас үл таних 20 орчим насны 2 эрэгтэй орж ирээд бараа сонирхож байгаад гараад явсан. Хэсэг хугацааны дараа нөгөө 2 эрэгтэй дахин орж ирээд нэг нь анхаарлыг сарниулан хүүхдийн ширээ сонирхож дагуулж яван тус бараан дээр аваачиж үнэ ханшийг нь асуугаад байсан. Тэр үед нөгөө эрэгтэй нь миний суудаг ширээний тэр хавьд зогсож байсан. Тэд хэсэг бараа үзэж байгаад гараад явсан. Би тэр өдөр өөрийн суудаг лангууны хажуу талын өндөр тавиур дээрх мэлхийн доор орлогын мөнгөө цуглуулж байсан. Тэр 2 залууг манай дэлгүүрээр ороод гарсны дараа мөнгө алга болчихсон. Би тэднийг харвал шууд танина...” гэх мэдүүлгээр,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 01/502 дугаар дүгнэлт /1хх-ийн 113-120/,

 

камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 93-95/,

 

таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 96-97/,

 

Ц.Бы яллагдагчаар мэдүүлсэн /1хх-ийн129-131/: “...би өөрийн найз Зараа хочтой Ц.Б-нхамт гадуур явж байгаад “Гранд плаза” худалдааны төв рүү орж 5 дугаар давхарт гараад хүүхдийн тэрэг машины суудал зардаг нэг охин дээр очсон. Зараа саатуулж байх хооронд би мэлхийний доор байсан бэлэн мөнгийг аваад халаасандаа хийсэн. Тэгээд гараад тоолоход 900.000 гаруй мянган төгрөг байсан...” гэх мэдүүлгээр,

 

 Ц.Б-няллагдагчаар мэдүүлсэн /1хх-ийн 132-133/: “...Ц.Б надад тэр сандлыг хайрцаглаж өгөх үү гээд асуучих гэхээр нь би худалдагчид сандал заагаад асууж байх хооронд Ц.Б нэг зүйл авчихсан. Тэгээд мөнгөө тоолсон чинь 900.000 гаруй мянган төгрөг байсан...” гэх мэдүүлгээр,

 

хохирогч О.Наранчимэгийн /2хх-ийн 77/: “...Би 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр “Маяа” нэртэй гоо сайханы салонд үйлчлүүлэхээр 15 цаг 20 минутын үед орсон.  ...би өөрийнхөө гар утсыг цүнхэндээ хийгээд салоны үүдний хэсгийн коридорт байх үйлчлүүлэгчийн сандал дээр тавьж орхиод өөрөө цаад талын өрөө рүү нь орсон. 17 цаг болох гэж байхад үйлчлүүлж дуусаад цүнхээ аваад тооцоогоо гар утасныхаа аппликэйшныг ашиглаад хийх гэтэл миний гар утас байхгүй болсон байсан. Би гайхаад цүнхэндээ хийгээгүй юм байх гэж эргэлзээд гараад машиндаа үзэхэд байгаагүй. Гар утас руугаа хэд хэдэн удаа өөр хүний утсаар залгахад холбогдох боломжгүй болсон байсан. Буцаж орж ирээд салоны хяналтын камерыг шүүлгээд үзтэл камерын цагаар 16 цаг 19 минутын үед гаднаас 20 орчим насны 2 залуу орж ирээд эхний залуу нь сандал дээр байсан миний цүнх рүү зааж салоны ажилчдыг саатуулж байх хооронд араас нь орж ирсэн нэг залуу нь миний цүнхийг ухаад гар утсыг маань аваад шууд өмднийхөө халаасанд хийгээд гарч байгаа бичлэг байсан. Тэгээд шууд цагдаад хандсан. Миний гар утас “Айфоне-7 плас” маркийн гар утас байсан...” гэх мэдүүлгээр,

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх-ийн 86-87/,

 

камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-ийн 73-74/,

 

Ц.Б-няллагдагчаар мэдүүлсэн /2хх-ийн 92-93/: “...“Маяа” нэртэй гоо сайхны салон руу Ц.Б бид хоёр орсон. Үүдний хэсэгт буйдан сандал дээр нэг эмэгтэй хүний цүнх байсан. Ц.Б над руу тэр цүнхийг заасан. Ц.Б хажуу талын өрөө рүү хүмүүстэй яриа өдөж байхад би тухайн цүнхийг ухаж дотроос нь “Айфоне-7” маркийн гар утас байхаар нь авсан. Тухайн гар утсыг “Монтел” дээр үл таних хүнд 130.000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлгээр,

 

Ц.Бы яллагдагчаар мэдүүлсэн /2хх-ийн 94-95/: “...би Ц.Цд тухайн цүнхийг гараараа зааж өгсөн. Тэгээд би хажуу талын өрөөнөөс гарч ирсэн эгчтэй юм ярьж саатуулж байх хооронд Ц.Ц тухайн цүнхийг ухсан. Тэгээд тэр “Айфоне-7” маркийн гар утсыг 130.000 төгрөгөөр танихгүй хүнд зарсан...” гэх мэдүүлгээр,

 

хохирогч Б.Хулангийн /2хх-ийн 124/: “...ажилтан Мөнхзаяаг ариун цэврийн өрөө рүү явсны дараа манай эмийн санд хоёр залуу орж ирсэн. Нэг залуу нь миний хажууд суусан. Энэ үед нөгөө залуу нь надаас өвчин намдаах эм, наалт асуугаад байсан. Би тухайн эд зүйлийн байгаа газрыг зааж өгсөн. Энэ үед тэр залуу намайг касснаас холдуулах гээд байсан. Сандал дээр сууж байсан залуу үүд рүү хараад толгой дохиод байсан. Удалгүй нэг залуу орж ирсэн. Тухайн орж ирсэн залуу нь кассны хажууд зогсож байгаад “5 сартай хүүхэд хэдэн номерын памперс зүүх вэ” гэж асуух үед сандал дээр сууж байсан залуу “4 номерын памперс зүүнэ” гэж хэлсэн. Ингээд тэр залуу юм асууж байгаад гарсан. Кассны хажууд зогсоод өвчин намдаах лент асууж байсан залуу нь хамгийн дээд талд байсан бохийг заагаад авъя гэсэн.  Би дээшээ өндийгөөд бохийг авах үед миний хажууд сууж байсан залуу хайрцагтай байсан нэгжийг аваад яваад өгсөн. Ингээд 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүн нэгж авахаар манайд орж ирсэн. Энэ үед захирал нэгж алдагдсан болохыг мэдсэн. Миний хажууд сууж байсан залуу хар, цагаан өнгийн цамц, эрээн саравчтай малгай өмссөн байсан. Надаас наалт асуугаад байсан залуу нь архи үнэртүүлсэн байсан ба хүзүүний хэсэгтээ шивээстэй байсан. Надаас памперс асуусан залуу саарал өнгийн цамцтай байсан...” гэх мэдүүлгээр,

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх-ийн 133-134/,

 

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 114-118/,

 

камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 119-120/

 

Ц.Бы яллагдагчаар мэдүүлсэн /2хх-ийн 136-137/: “...Билгүүтэй, Ц.Ц бид 3 мөнгөгүй болсон байсан болохоор мөнгө ольё гэж ярилцаад “Монос” эмийн сан орсон. Билгүүтэй дотогшоо ороод удалгүй буцаад гараад ирсэн. Ц.Ц бид хоёрт “энд юм байна” гэж хэлсэн. Тэгээд Ц.Ц бид хоёр орсон. Би худалдагчтай юм ярьж анхаарлыг сариниулж байхад Ц.Ц худалдагчийн хажуу талын лангуун доор байсан хайрцагтай нэгжийг авсан...” гэх мэдүүлгээр,

 

Ц.Б-няллагдагчаар мэдүүлсэн /2хх-ийн 138-139/: “...Билгүүтэй эхлээд дотогшоо орсон. Дараа Ц.Б бид хоёр орсон. Би худалдагчийн хажуу талын сандал дээр суусан. Энэ үед Ц.Б худалдагчтай юм ярьж анхаарлыг нь сарниулж байх хооронд би хайрцагтай нэгжийг хулгайлж авсан...” гэх мэдүүлгээр,

 

Э.Билгүүтэйгийн яллагдагчаар мэдүүлсэн /2хх-ийн 108-110/: “...Ц.Ц, Ц.Б бид 3 мөнгөтэй болохоор ярилцаад “Монос” эмийн сан орсон. Би худалдагчийн анхаарлыг сарниулах гэж байхад Ц.Ц худалдагчийн хажууд суусан байсан. Би хүн харахаар гарсан хойгуур Ц.Ц, Ц.Б 2 гараад ирсэн. Скайтелын нэгжүүд байсан. Маргааш нь тухайн нэгжнүүдийг хямд үнээр зарсан...” гэх мэдүүлгээр,

 

хохирогч Б.Дэлгэрмаагийн /3хх-ийн 443-45/: “...Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулах “Брэндс оутлет” дэлгүүрийн бэлэн хувцас зардаг лангуугаас лангууны ард гар утсаа цэнэглээд тавьсан байсан. ...Би лангуугаа цэвэрлээд угаалгын өрөө рүү ороод гараад ирэх хооронд миний хажуугаар 4 залуу явж өнгөрсөн. Би лангуун дээрээ очоод утсаа хайтал байхгүй байсан. Хамт ажилладаг хүнээсээ асуухад мэдэхгүй, саяны 4 залуу авчихсан байж магадгүй гэж хэлсэн. 4-үүлээ зугтаасан. Миний гар утас Самсунг Эс-7 маркийн гар утас байсан...” гэх мэдүүлгээр,

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /3хх-ийн 53-54/,

 

Ц.Бы яллагдагчаар мэдүүлсэн /3хх-ийн 141-143/: “...Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутагт үйл ажилагаа явуулах “Брэндс Оутлэт” дэлгүүр рүү Хатанбаатар, О.Бат-Амгалан, Ц.Ц нарын хамт орсон. Тэгээд тэр дэлгүүрт хувцас үзэж байхад хувцасны доор нэг утас цэнэглэж байсан. О.Бат-Амгалан гар утсыг хулгайлахаар болж бид 3 хүн саатуулсан. Тухайн гар утас “Самсунг Эс-7” маркийн гар утас байсан. Хатанбаатар баригдсан. ...Гар утсаа “Монтел”-н гар утасны ченжид зарсан...” гэх мэдүүлгээр,

 

Ц.Б-няллагдагчаар мэдүүлсэн /4хх-ийн 185/: “...Ц.Б, О.Бат-Амгалан, Хатанбаатар бид нар ... “Брэндс Оутлет” хувцасны дэлгүүр орсон. Хувцас үзье гээд Б1 давхар руу нь буугаад байж байтал хувцасны шкафны ар талд нэг гар утас байж байсан. “Энд нэг утас байна” гэж нөгөө хэдээс нэг нь хэлж байсан. Тэгээд хартал нэг гар утас байж байсан. О.Бат-Амгалан гар утсыг цэнэглэгчнээс нь салгаад авсан. Бүгд сандралдаад гүйлдээд гарсан. Хатанбаатар тэндээ баригдаад үлдсэн. Бид 3 такси бариад явсан. Гар утсыг яасныг О.Бат-Амгалан, Ц.Б мэдэж байгаа байх...” гэх мэдүүлэг зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.         

           

Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нар нь ганцаараа болон бусадтай бүлэглэн бусдын хөрөнгийг зөвшөөрөлгүйгээр, нууц далд аргаар авч хулгайлсныг бие биенээ гэрчилж мэдүүлсэн, хохирогч нарын хулгайд алдсан эд зүйлсийн үнийг хөрөнгийн үнэлгээгээр тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч Ц.Б, Ц.Ц, тэдний өмгөөлөгчөөс “...өөр бусад дүүрэгт олон удаагийн хулгайн гэмт хэрэгт шалгадаж байгаа тул дээрх асуудлуудыг нэгтгэн шалгуулах, Э.Билгүүтэй, О.Бат-Амгалан нартай бүлэглэж хулгай хийсэн хэргийг зөвшөөрөхгүй...” гэх боловч энэ талаар эргэлзээ төрүүлэхээр өөр ямар нэгэн баримт сэлт мөрдөн байцаалтаар авагдаагүй, Ц.Б, Ц.Ц нар нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болохоо мөрдөн байцаалтад сайн дураар мэдүүлж улмаар хулгай хийсэн талаар болон хулгайлсан эд зүйлсээ тодорхой тоочиж өмнө өгсөн мэдүүлгээ эргэлзээгүй баталсан нь хэргийн 2 дугаар хавтасны 137, 139 дугаар хуудсанд мэдүүлэг, 119-122 дугаар хуудсанд камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлбэр,  3 дугаар хавтасны 142-143 дугаар хуудсанд мэдүүлэг зэрэг авагдсан байна. Мөн энэ хэргээс өөр хэрэгт шалгагдаж  буйг нотолсон баримт хэрэгт авагдаагүй тул шүүгдэгч нарын энэ санал нь хэргийн шийдвэрлэлтийг удаашруулах, шүүн таслах ажиллагаанд саад болох зорилготой гэж үзэх үндэслэлтэй.

 

Иймд тэдний шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан хүсэлтүүдийг хангах боломжгүй гэж шүүх дүгнэв.

 

            Гэмт хэрэг үйлдэх замаар амьжиргааны эх үүсвэрийг бүрдүүлэх нь гэмт хэрэгтний хувьд тогтвортой давтагддаг амьдрал, зан төлөвийн хэвшил болсон байх бөгөөд гэмт хэргийн улмаас нийгэмд учирч буй хохирол, хор уршгийг байнга өсгөн нэмэгдүүлэх бодитой шалтгаан нөхцөл болдог тул хууль тогтоогч ийм замаар гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд ялыг хүндрүүлэн үзэж байхаар хуульчилжээ.

 

            Тухайн этгээд тодорхой төрлийн гэмт хэргийг амьдралын санхүүгийн эх үүсвэр болгосон эсэхийг тодорхойлохдоо гэмт хэрэг үргэлжлүүлэн үйлдсэн хугацаа болон учруулсан хохирлын хэмжээг анхааран үзэх ёстой.

 

            Ц.Ц, Ц.Б нарын үйлдсэн гэмт хэргүүдийг судлан үзэхэд 2018 оны 2 дугаар сараас дараа оны 8 дугаар сар хүртэл хугацаанд нийт 9-10 сая төгрөгийн хохирол учруулсан бөгөөд амьдралынхаа багагүй цаг хугацааг гэмт хэрэг үйлдэж өнгөрөөсөн, үйлдсэн гэмт хэргийн үйлдлийн арга, зан үйлийн хэвшил болж тогтсон хандлага, үйлдсэн гэмт  хэргийн тоо, гэмт үйлдлийн давтамж, түүний шинж чанарын төстэй байдал, гэмт хэргийн улмаас олсон орлого нь хэмжээний хувьд хүний амьдралын хэв шинжид үзүүлж болох нөлөөлөл зэрэг хүчин зүйлсийг үнэлж үзэхэд шүүгдэгч нар хулгайлж авсан эд хөрөнгөөр амьжиргаагаа залгуулж байсан гэж дүгнэхэд дээрх үйл баримт хангалттай үндэслэл болж байна.

 

Ийнхүү ганцаараа болон бусадтай бүлэглэн, олон удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг шунахай сэдэлтээр өөрийн өмчлөлд авч, иргэдэд үлэмж болон бага  хэмжээний хохирол учруулж, хулгайлж авсан эд хөрөнгөөр амьжиргаагаа залгуулж байсан Ц.Ц, Ц.Б нарын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан “бүлэглэж, бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэмт хэргийн бүх шинжийг бүрэн агуулж байх тул тэднийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2-т “…хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд саад болохгүй бол зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлаж болно…” гэж үзэж Э.Билгүүтэй, О.Бат-Амгалан нарт холбогдох хэргээс Ц.Ц, Ц.Б нарт холбогдох хэргийг тусгаарлан шийдвэрлэсэн прокурорын тогтоол үндэслэлтэй байх бөгөөд эрүүгийн хэрэг тусгаарлагдсанаас шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх, ял завших боломжгүй учир шүүгдэгч нар үйлдсэн гэмт хэрэгтээ зайлшгүй хариуцлага хүлээх учиртайг дурьдаж байна.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Мөрдөн байцаалтаар гаргуулах үндэслэл хэмжээ нь бүрэн тогтоогдсон хохирол болох хохирогч Э.Баяржаргалын 544.000 төгрөгийн, хохирогч З.Тогтуурын 450.000 төгрөгийн, хохирогч Э.Одмаагийн 2.500.000 төгрөгийн, хохирогч Ц.Анарын 869.900 төгрөгийн, хохирогч “Сикл Чейн” ХХК-ийн (Х.Бямбахүү) 650.000 төгрөгийн, хохирогч Б.Гарьдын 210.000 төгрөгийн, М.Золбоогийн 2.319.200 төгрөгийн хохирлыг Ц.Ц-ас гаргуулан хохирогч нарт олгох;

 

            хохирогч Э.Эгшиглэнгийн 350.000 төгрөгийн, хохирогч Д.Эрдэнэчимэгийн 350.000 төгрөгийн, хохирогч Э.Санчирын 1.665.000 төгрөгийн, хохирогч Э.Пүрэвжавын 365.000 төгрөгийн, хохирогч “Минии дэлгүүр” ХХК-ийн (Н.Гэрэлтуяа) 860.000 төгрөгийн, хохирогч Г.Пүрэвжавын 2.190.000 төгрөгийн хохирлыг Ц.Б-аас гаргуулан хохирогч нарт олгох;

 

            хохирогч У.Урангоогийн 324.000 төгрөгийн, хохирогч Б.Номингийн 910.000 төгрөгийн, хохирогч О.Наранчимэгийн 680.000 төгрөгийн хохирлыг Ц.Ц, Ц.Б нараас хувь тэнцүүлж, хохирогч “Монос” ХХК-ийн (Б.Хулан) 921.000 төгрөгийн хохирлыг Ц.Ц, Ц.Б (Э.Билгүүтэй) нараас хувь тэнцүүлж, хохирогч Б.Дэлгэрмаагийн 544.000 төгрөгийн хохирлыг Ц.Ц, Ц.Б (О.Бат-Амгалан) нараас хувь тэнцүүлж тус тус гаргуулах нь зүйтэй.

 

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүхээс Ц.Ц, Ц.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тухайн этгээдийн хувийн байдал, үйлдсэн хэргийнх нь шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар шүүгдэгч тус бүрт 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, мөн дээрх нөхцөл байдлуудыг харгалзаж тэднийг шийтгэсэн хугацаатай хорих ялыг хуульд нийцүүлж нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Мөн шүүгдэгч Ц.Б нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 780 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд шинээр санаатай гэмт хэрэг үйлдсэн тул тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмын дагуу ял оногдуулж, нийт эдлэх ялын хэмжээг тогтоох нь зүйтэй.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй бөгөөд эд мөрийн баримтаар хураагдсан 9 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээхээр тогтов.  

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

            1. Шүүгдэгч Ц.Ц-г ганцаараа болон бусадтай бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд,

 

шүүгдэгч Ц.Б-г ганцаараа болон бусадтай бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар шүүгдэгч Ц.Ц-ыг 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар,

 

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар шүүгдэгч Ц.Б-ыг 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

           

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 780 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б ыг хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, шүүгдэгч Ц.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бд энэ тогтоолоор оногдуулсан 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ял дээр тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц, Ц.Б нарт оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус тогтоосугай.

 

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц 162 /нэг зуун жаран хоёр/ хоног, шүүгдэгч Ц.Б 123 /нэг зуун хорин гурав/ хоног цагдан хоригдсоныг тус тус эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

7. Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурьдсугай.

 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг зааснаар шүүгдэгч Ц.Ц-ас нийт 8.988.433 төгрөгийг гаргуулж, үүнээс хохирогч Э.Баяржаргалд 544.000 төгрөг, хохирогч З.Тогтуурт 450.000 төгрөг, хохирогч Э.Одмаад 2.500.000 төгрөг, хохирогч Ц.Анарт 869.900 төгрөг, хохирогч “Сикл Чейн” ХХК-ийн Х.Бямбахүүд 650.000 төгрөг, хохирогч Б.Гарьдад 210.000 төгрөг, М.Золбоод 2.319.200 төгрөг, хохирогч У.Урангоод 162.000 төгрөг, хохирогч Б.Номинд 455.000 төгрөг, хохирогч О.Наранчимэгт 340.000 төгрөг,  хохирогч “Монос” ХХК-ийн (Б.Хулан)-д 307.000 төгрөг, хохирогч Б.Дэлгэрмаад 181.333 төгрөг,

 

шүүгдэгч Ц.Б-аас нийт 7.225.333 төгрөгийг гаргуулж, үүнээс хохирогч Э.Эгшиглэнд 350.000 төгрөг, хохирогч Д.Эрдэнэчимэгт 350.000 төгрөг, хохирогч Э.Санчирт 1.665.000 төгрөг, хохирогч Э.Пүрэвжавт 365.000 төгрөг, хохирогч “Минии дэлгүүр” ХХК-ийн (Н.Гэрэлтуяа)-д 860.000 төгрөг, хохирогч Г.Пүрэвжавт 2.190.000 төгрөг,  хохирогч У.Урангоод 162.000 төгрөг, хохирогч Б.Номинд 455.000 төгрөг, хохирогч О.Наранчимэгт 340.000 төгрөг, хохирогч “Монос” ХХК-ийн (Б.Хулан)-д 307.000 төгрөг, хохирогч Б.Дэлгэрмаад 181.333 төгрөгийг тус тус олгосугай.    

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 9 ширхэг CD-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Ц, Ц.Б нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, тэдний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

11. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг  дурьдсугай.

 

           12. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ц, Ц.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

                       

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.МӨНХ-ЭРДЭНЭ

                                          

                ШҮҮГЧ                                     С.ОЮУНЧИМЭГ

 

                                                                                                         Д.ДАРЬСҮРЭН