| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2016/00377/И |
| Дугаар | 519 |
| Огноо | 2016-10-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 519
Зохигчдын эвлэрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын иргэний шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар Х.*******ын нэхэмжлэлтэй, И.*******д холбогдох 23,180,000 төгрөг гаргуулах, И.*******гийн нэхэмжлэлтэй Х.*******т холбогдох гэрээ хүчин төгөлдөр бус гэж тооцуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Х.*******, хариуцагч И.*******, хариуцагчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 10 сард “*******” ХХК-ны захирал И.*******д 14,800,000 төгрөгөөр байр авахаар тохиролцож өгсөн боловч байрандаа ч ороогүй мөнгөө аваагүй. Миний өгсөн 14,800,000 төгрөгийг банкнаас зээлсэн мөнгө байсан бөгөөд 2015 оны 06 дугаар сарын 02-нд зээл хаах шаардлагатай болсон тул хүүгийн хамт 23,800,000 төгрөг болсныг дам хоёр хүнээс зээлж банкинд төлсөн. Энэ үед И.******* нь орон сууц ашиглалтанд орж байгаа тул 23,800,000 төгрөгийг чинь 1 сарын дотор 10% хүүгийн хамт төлөхөөр тохиролцож зээлийн гэрээ байгуулж нотариатаар баталгаажуулсан. Гэвч өнгөрсөн 8 сард 3,000,000 төгрөг төлж үлдсэнийг одоо хүртэл төлөөгүй байгаа миний мөнгө авсан хүмүүс надаас мөнгөө нэхэж нааш цааш явж чирэгдэл болж амьдрал эрүүл мэндээрээ хохирч байгаа тул 2016 оны 1 сард намайг Цагдаагийн байгууллагад гомдол гаргасныг И.******* 1 сарын дотор төлнө гэхээр түр хойшлуулсан боловч одоог хүртэл мөнгөө төлөхгүй утасаа ч авахгүй зугатаад байгаа тул хуулийн дагуу шийдвэрлэж нэхэмжлэлийг барагдуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Харин одоо шүүх хуралдаан дээр ******* ХХК-ний захирал И.*******тэй эвлэрч 13,600,000 / арван гурван сая зургаан зуун мянга/ төгрөг авахаар эвлэрч байна гэв.
Хариуцагч И.******* шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Би Х.*******тай ярилцан тохиролцоод 13,600,000 төгрөгийг өгөхөөр эвлэрч байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.******* нь хариуцагч И.*******д холбогдуулан 23,180,000 төгрөг гаргуулах, И.******* нь Х.*******т холбогдуулан гэрээ хүчин төгөлдөр бус гэж тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Х.******* нь хариуцагч И.*******гээс нэмж мөнгө нэхэхгүйгээр 13,600,000 төгрөг авах, И.******* нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж Х.*******т 13,600,000 төгрөг өгөхөөр эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулав.
Иймд зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 273,850 төгрөгийн 50 хувь буюу 136,925 төгрөгийг улсын төсвөөс, 136,925 төгрөгийг хариуцагч И.*******гээс тус тус гаргуулж нэхэмжлэгч Х.*******т олгож, хариуцагч И.*******гийн сөрөг нэхэмжлэлд төлсөн 70,200 төгрөгийн 35,100 төгрөгийг улсын төсвөөс, 35,100 төгрөгийг нэхэмжлэгч Х.*******аас тус тус гаргуулж хариуцагч И.*******д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.Х.*******ын нэхэмжлэлтэй, И.*******д холбогдох 23,180,000 төгрөг гаргуулах, И.*******гийн сөрөг нэхэмжлэлтэй Х.*******т холбогдох гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн хэрэгт И.******* нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, Х.*******т 13,600,000 төгрөг өгөхөөр эвлэрсэн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 273,850 төгрөгийн 50 хувь буюу 136,925 төгрөгийг улсын төсвөөс, 136,925 төгрөгийг хариуцагч И.*******гээс тус тус гаргуулж нэхэмжлэгч Х.*******т олгож, хариуцагч И.*******гийн сөрөг нэхэмжлэлд төлсөн 70,200 төгрөгийн 35,100 төгрөгийг улсын төсвөөс, 35,100 төгрөгийг нэхэмжлэгч Х.*******аас тус тус гаргуулж хариуцагч И.*******д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.