| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2016/00558/И |
| Дугаар | 576 |
| Огноо | 2016-11-03 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 576
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч:Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* онд төрсөн, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******гийн хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч М.*******, нарийн бичгийн дарга Э.******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч М.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1972 онд 6 сард 7-р анги төгсөөд мал дээр гарсан. 1981 онд өрх тусгаарлан хүнтэй суусан. Одоо тэтгэвэрт гарах нас болсон тул шүүхээр 1972 оны 06 дугаар сараас 1976 оны 07 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл, 1979 оны 06 дугаар сараас 1989 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч М.******* нь 1972 оны 06 дугаар сараас 1976 оны 07 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл, 1979 оны 06 дугаар сараас 1989 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* бригадад малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:
-Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1589 дугаартай лавлагаа,
-Ховд аймгийн ******* сумын 2-р бригадын 70-р дансны 1972-1976, 1980-1989 оны
70-р дансны хуулбар,
-М.*******гийн 1987 онд нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-М.*******гийн цэргийн батлахын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Гэрч Д.гийн “М.******* нь 1972 онд илгээлтээр хөдөө гарч эцэг *******ын хамт нэгдлийн мал маллаж байсан. Түүний аав нь сайн малчин байсан. М.******* нь цэргээс ирээд хэсэг хугацаанд хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байгаад малчин болсон. Түүнээс хойш тасралтгүй мал малласан” гэх мэдүүлэг,
-Гэрч Б.гийн “би 1971-1984 он хүртэл Ховд аймгийн ******* сумын Социализмын зам нэгдэлд нягтлан бодогчоор ажиллаж байсан. 1984-1990 он хүртэл бригадын даргаар ажиллаж байсан. М.******* нь 1972 онд илгээлтээр хөдөө гарч аавынхаа хамт мал маллаж байгаад 1976 онд цэрэгт явсан. Цэргээс халагдаж ирээд хэвлэлийн төлөөлөгчөөр 5-6 жил ажиллаад малчин болсон. Түүнээс хойш нэгдэл тартал тасралгүй мал маллаж байсан” гэх мэдүүлэг зэрэг болно.
Иймд хэрэгт авагдсан дээрх баримтуудыг үндэслэн М.*******г 1972 оны 06 дугаар сараас 1976 оны 07 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл, 1979 оны 06 дугаар сараас 1989 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* бригадад малчнаар ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******ын *******г 1972 оны 06 дугаар сараас 1976 оны 07 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл, 1979 оны 06 дугаар сараас 1989 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* бригадад малчнаар ажиллаж байсныг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д зааснаар хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА