Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 539

 

Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын ******* ******* багийн *******н ******* тоотод оршин суух ******* овогт *******ийн *******

Гуравдагч этгээд: Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн тоотод оршин суух овогт д холбогдох охин М.ын эцэг байх эрхийг хасуулах тухай иргэний хэргийг  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч У.*******, хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б., гэрч С., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Батцэнгэл  нар  оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч У.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: У.******* миний бие эхнэр хүүхдүүд болон зээ охин М.ын хамт амьдардаг. Эхнэр бид хоёр 1981 онд гэр бүл болж, 5 хүү, 3 охин төрүүлж өсгөсөн. 2000 онд охин М. нь Ховд аймгийн сумын харьяат Б.тай гэр бүл болж, 2000 оны 12 дугаар сарын 28-нд охин М. мэндэлсэн. Миний охин М. нь М.ын ээж 2001 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүнд өвчний улмаас охиныг 8 сартай байхад нас барсан. Бид охиныхоо оршуулгын ажлыг дуусгаад гэртээ байж байтал хүргэн Б. худуудтай хамт 8 сартай зээ охиныг манайд авч ирээд “бид энэ хүүхдийг өсгөж чадахгүй байна, та нар ав” гэж хэлээд, үлдээгээд явсан.

Эхнэр бид хоёр зээ охин М.ыг 8 сартайгаас нь малын сүүгээр угжиж, өдийг хүртэл өсгөн бойжуулж байна. Б. өөрийн төрсөн охиныг 8 сартай байхад нь бид нар дээр авч ирж орхисноос хойш охиноо эрүүл саруул өсөж, бойжиж байгааг мэдсэн атлаа ганц ч удаа ирж уулзаагүй, охиныг өсгөж хүмүүжүүлэхэд огт хувь нэмэр оруулж байгаагүй.

Б. нь одоо эхнэр 4 хүүхдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн 2-2 тоотод амьдарч байгаа. Охин М. нь “Би эцэг гэгдэх Б.ыг ганц ч удаа харж байгаагүй, намайг өсгөсөн хүн бол та хоёр юм, би Б. гэдэг хүнээр овоглохгүй овгоо солиулна” гэж хүсэлт гаргаж Ховд аймгийн ******* сумын Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/84 дүгээр захирамжаар овогтой ыг ******* овогтой болгож өөрчлөн шийдвэрлэсэн. Овог солиулах хүсэлтийг шийдвэрлэхэд Б.ын зөвшөөрөл хэрэгтэй байсан тул түүнийг олж уулзсан. Б. овог солиулахад татгалзах зүйлгүй гэж Иргэний бүртгэлийн байгууллагад өргөдөл бичиж өгсөн. У.******* миний бие М.ын хууль ёсны асран хамгаалагчаар тогтоогдон асран хамгаалж байгаа. Б. нь хүүхдээ асран хамгаалахгүй байгаа ч гэсэн Б. нь эцэгтэй гэсэн үндэслэлээр нийгмийн халамжаас авах ёстой тэтгэмжид хамрагдаж чадахгүй хохирч байна. Б. охиныг угжиж байхад нэг литр сүү ч авч өгч байгаагүй, өдий болтол охинтойгоо нэг ч удаа уулзаж байгаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д заасан хүүхдээ өсгөн хүмүүжүүлэхээс санаатайгаар зайлсхийсэн гэсэн үндэслэлээр Б.ыг охин М.ын эцэг байх эрхийг хасаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Гуравдагч этгээд Б. шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Гэрч С. шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Манай охин М. өвчний улмаас нас барсан. Ингээд түүний охин М.ыг түүний эцэг Б. манайд 8 сартай байхад нь авчирч өгсөн. Охин М. нь миний хөхийг хөхөж өссөн бөгөөд түүний эцэг Б. нь манайд авчирч өгснөөс хойш охинтойгоо огт уулзаагүй, харж ханддаггүй. Одоо охин М. эцэг Б.ын эцэг байх эрхийг хасуулах хүсэлтэй байгаа гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэл, нотлох баримтуудыг шинжлэн судлаад,             

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч У.******* нь охин М.ын эцэг Б.ын эцэг байх эрхийг хасуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Б., М. нарын дундаас 2000 оны 12 дугаар сарын 28-ны өдөр охин төрсөн, түүний эх М. өвчний улмаас 2001 оны 08 дугаар сарын 19-ний өдөр нас барсан болох нь хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, нас барсны гэрчилгээний хуулбараар нотлогдож байна.

Улмаар Ховд аймгийн ******* сумын Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 77 дугаартай “асран хамгаалагч тогтоох тухай” захирамжаар ын ын асран хамгаалагчаар түүний нагац аав *******ийн *******ыг тогтоосон байна. Иймд У.******* нь А.ын асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоогдсон учир Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

******* сумын Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/84 дугаартай “овог өөрчлөх тухай” захирамжаар А., У.*******, Б. нарын өргөдлийг үндэслэн ын ыг *******ын болгон өөрчилсөн нь  А., У.*******, Б. нарын өргөдөл, Засаг даргын захирамж зэргээр нотлогдож байна.

Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд 2001 оны 08 дугаар сараас эхлэн эцэг Б. нь хүүхдээ орхин явж, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүргээсээ санаатайгаар зайлсхийсэн, хүүхэдтэйгээ ямар ч холбоо байдаггүй, тусламж дэмжлэг үзүүлдэггүй, хуулиар олгогдсон эцэг хүнийхээ үүргийг биелүүлдэггүй, хүүхдийг өнөөдрийг хүртэл асран хамгаалагч У.******* өсгөн хүмүүжүүлж байгаа болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, охин М.ын мэдүүлэг, гэрч С., М. нарын мэдүүлэг, багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2-т үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь иргэн бүрийн журамт үүрэг гэж, Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй болохыг тус тус заажээ.

Иймд Б. нь эцгийн үүргээ биелүүлээгүй, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүргээс санаатайгаар зайлсхийсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байх тул хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор Б.ын эцэг байх эрхийг хасаж, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.12, Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д зааснаар овогт ын охин М.ын эцэг байх эрхийг хассугай.

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч У.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.МАРИНА