Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 251

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж  

нарийн бичгийн дарга: Д.Х

улсын яллагч: А.С

шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцов:

шүүгдэгч: Т.Е нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлтэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт Т.Еөд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 2006002500191 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 12-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Т.Е,

           Холбогдсон хэргийн талаар:

           Шүүгдэгч Т.Е нь 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх  дүүргийн 25 дугаар хороо 60 дугаар байрны 15 тоотод буюу гэртээ эхнэр Д.Цгийн нүд рүү  шалтгаангүйгээр хуруугаараа хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

 

                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

          Шүүгдэгч Т.Е шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй, яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэв.

        Хохирогч Д.Ц мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:” ...” гэх мэдүүлэг / хх-н 12-16/,

          Шүүгдэгч Т.Е мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...”  гэх мэдүүлэг /хх-н 17-19/,

          Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 20 дугаар тал/

         Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ 209 тоот шинжээчийн дүгнэлт : 

  1. Б.Цгийн биед зүүн нүний доод зовхины зөөлөн эдийн няцрал, дээд, доод зовхи ба алимны салстын цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй хх-н 21-22/

         Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 23-24/

        Т.Еийн  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 26 /, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 25/, оршин суугаа газрын тодорхойлолт/ хх-н 27/

         Т.Еөд  Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 32/, прокурорын тогтоол /хх-н 33/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 34-35/

         Т.Еөд  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 36-37/, зэрэг болно.

          Т.Е нь 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх  дүүргийн 25 дугаар хороо 60 дугаар байрны 15 тоотод буюу гэртээ эхнэр Д.Цгийн нүд рүү  шалтгаангүйгээр хуруугаараа хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд:

          Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ 319 тоот шинжээчийн дүгнэлт : Б.Цгийн биед зүүн нүний доод зовхины зөөлөн эдийн няцрал, дээд, доод зовхи ба алимны салстын цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо, гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй  гэх дүгнэлтхх-н 21-22/

 

          Хохирогч Д.Цгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...“ гэсэн мэдүүлэг / хх-н 12-16/,        

 Шүүгдэгч Т.Еийн  өгсөн ”....”  гэх мэдүүлэг /хх-н 17-19/ зэрэг болно.     

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

         Т.Е нь согтууруулсан үедээ ямарч шалтгаангүйгээр Д.Цгийн нүд  рүү нь гараараа хатгасанаас түүний зүүн нүний доод зовхины зөөлөн эдийн няцрал, дээд, доод зовхи ба алимны салстын цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар хангалттай тогтоогдож байна.

           Иймд Т.Еийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоож тухайн зүйл хэсэгт  заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

         Хохирогч Д.Ц эмчилгээний зардал нэхэмжлэхгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

         Энэ хэргийн улмаас Т.Е  нь цагдан хоригдсон хоноггүй болно.

         Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих  битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

          Шүүх ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон тул түүнд тухайн зүйл хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

          Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.