Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 6148

 

 

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгчС.Б, хариуцагч Д.Л нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг тус тус үндэслэн зохигчдын хооронд 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан гэрээгээр Б.Д , Б.Т  нарыг эх Д.Л асрамжид үлдээх, нэхэмжлэгч С.Б  гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох ******* тоот улсын бүртгэлийн дугаартай *******,*******,*******, тоот хаягт байрлах 339.10 м,кв талбайтай газар, ******* тоот дугаартай *******,*******,*******,******* тоот хаягт байрлах 257.05 м,кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн өөрт ногдох хэсгээс татгалзаж, эд хөрөнгийн өмчлөх эрхийг хүү Б.Д , Б.Т , Д.Л  нарын нэр дээр шилжүүлж, хүүхдүүдийн тэтгэлгийг нэхэмжлэгч *******ийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн өөрт ногдохоос татгалзсан хэсгээр буюу эд хөрөнгөөр нэг удаа төлөхөөр тус тус тохиролцож, эвлэрснийг үүгээр баталсугай.

 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг дурьдсугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч С.Б с улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.Л с 70,200.00 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.Б  олгосугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч С.Б лсын тэмдэгтийн хураамжид 50,220.00 төгрөгийг гаргуулж, улсын төсөвт оруулсугай.

 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-ийн дагуу гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 3 /гурав/ хоногийн дотор гэрлэлтийг бүртгүүлсэн Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг Шүүгчийн туслах А.Баялагмаад даалгасугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Б.МАНДАЛБАЯР