Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 418

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж  

нарийн бичгийн дарга: А.Номин-Эрдэнэ

улсын яллагч: О.Баярсайхан

шүүгдэгч өөрийгөө  өмгөөлж оролцов  :

шүүгдэгч: Б.Б  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлтэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт Б.Б д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1906070310254 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 02 дугаар сарын 27-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

           Шүүгдэгч: Б.Б

           Холбогдсон хэргийн талаар:

           Б.Б  нь 2019 оны 11 дүгээр сарын 27-ны шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.А тай маргалдан зодолдож түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

 

                                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

         Шүүгдэгч Б.Б  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр би найз нарын хамт бааранд орсон. Би хохирогчийг бүжгийн талбай дээр байхыг харсан. Дотроо гоё бүжиглэдэг охин байна гэж бодож байсан. Тэгээд би хохирогчтой яриа өдөхөөр ширээнээсээ боссон. Хохирогчид дөхөж очоод “хөөрхөн охин байна” гэж хэлсэн. Гэтэл Алтанзул нь манай найзыг тарган гэсэн утгатай үг хэлсэн байсан. Тэгээд бид нар буруу ойлголцоод маргалдаад салсан. Хохирогч надад “манай нөхөр ямар хүн болохыг мэдрүүлнэ ээ” гэж хэлсэн. Тэгтэл хохирогчийн нөхөр манай найзыг доороо оруулж зодож байсан. Би хохирогчид “нөхрийгөө ав” гэж хэлэхээр очиход юу ч болоогүй юм шиг бүжиглээд архи уугаад сууж байсан. Би найзыгаа зодуулж байгааг хараад уур хүч хохирогчийг гараараа хацар, цээж хэсэгт 2-3 удаа цохисон. Хохирогч бид хоёрын дундах асуудал 5-10 секунт л үргэлжилсэн. Баарны хамгаалагч нар хохирогч, бид хоёрыг салгахдаа миний гараас барьсан байх үед хохирогч миний нүүрийг маажсан. Би энэ хэрэгт анх гэрчээр оролцож байсан. Байцаагчаас “шүүх эмнэлэгт үзүүлэх үү ” гэж асууж байсан. Би шүүх эмнэлэгт үзүүлээгүй. Би хохирогчтой харилцан зодоон гэв.

         Хохирогч Б.А  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “ ... Би 2019 оны 11 дүгээр сарын 26-ны орой 23 цагийн үед БЗД-н 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үл таних 2 залуутай тааралдаад хамт Парис нэртэй бааранд орсон. Тус бааранд ороод тэр хоёр Чивас нэртэй виски захиалаад би шууд бүжгийн талбай руу гарч бүжиглэж байхад үл таних эмэгтэй надаас хэнтэй хам явж байгаа талаар асуугаад ярьж  байхад надтай яриаж зогсож байсан эмэгтэйгийн найз гэх жирэмсэн эмэгэтэй бүжгийн талбайгаас хүрч ирсэн. Тэр эмэгтэй хүрч ирэхээр нь би сайн уу? Чи яасан их тураа вэ бүр нүднээс гарчихжээ гэж  хэлэхэд тэр эмэгтэй уурлаад гараа атгаж байгаад миний нүүрэн хэсэгт гараараа нэг удаа цохисон бөгөөд өөр нэг охин намайг үсдэж өшиглөөд байсан. Тэр үед би ганцаараа өөрийн ширээндээ суугаад байж байхад анх дуудаж уулзсан өндөр үл таних эмэгтэй ирээд намайг гараа нүүр болон цээж хэсэгт олон удаа цохисон бөгөөд тэр үед баарны хамгаалагч нар болон надтай хамт орж ирсэн хоёр залуу салгасан. Салгаад зогсож байхад нөгөө жирэмсэн гэх эмэгтэй над руу хэл амаар доромжлоод дайраад байсан. Хэсэг хугацаааны дараа цагдаа нар намайг авч явсан бөгөөд тэндээсэээ шууд эрүүлжүүлэх байр луу явсан. Миний биеийн хоёр гарын 4, 5 дугаар хурууны хумс хугарч цус гарсан бөгөөд зүүн хацар хавдсан, дух хавдаж тархи хөдөлсөн, цээж хөндүүртэй байсан... “ гэх мэдүүлэг / хх-н 6-10/,

          Гэрч Г.Амармэнд мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “ ...2019  оны 11 дүгээр сарын 27-ны өдөр найзууд болох Болортуяа Болормаа, Отгонцэцэг нартай хамт гэртээ хоол унд хийж идсэн. Бид нар хоолны даруулга болгоод Парис нэртэй бааранд орохоор болоод ороод 23 цагийн үед баар орцгоосон. Бид нар тус бааранд ороод ууж идээд байж байхад найз болох Болортуяа үл таних эмэгтэйдээ уулзаад зогсож байхад нь би ариун цэврийн өрөөнөөс гарч ирээп юм ярьж эхэлсэн. Тэр үед Болортуяатай хамт байсан эмэгтэй намайг шалтгаангүйгээр хэл амаар доромжлоод байхаар нь би маргалдаж байгаад тэр хүүхэн нөхрөө дуудаж гарч ирнэ гээд орсон удалгүй үл таних залуу гарч ирээд намайг үсдэж чирээд баарны харанхуй өрөө рүү ороод зодсон. Тухайн үед баарны хамгаалагч нар тэр залууг салгаад цагдаад дуудлага өгсөн бөгөөд намайг зодсон гэх залуу алга болсон байсан. цагдаа нар ирээд бид нарыг цагдаагийн хэлтэс рүү аваад явсан...” гэх мэдүүлэг / хх-н 15-16/,

          Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 21/

         Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ 14324 тоот шинжээчийн дүгнэлт :

     1. Б.А ын биед тархи доргилт, зүүн хацар, цээжний цус хуралт, баруун сарвууны арьсны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

      2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.

      3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

    4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй... /хх-н 22/, Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 23-24/

          Б.А ын КТ-н шинжилгээ,гарсан зардлын баримт /хх-н 25-26/, Б.Б д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 27-30/, Б.Б д Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 31/, прокурорын тогтоол /хх-н 32-33/,

         Яллагдагч Б.Б  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “  2019 оны 11 дүгээр сарын 27-ны оройн 19 цагийн үед найз болох Г.Амармэндийн гэрт 2 найз Э.Болормаа, А.Отгонцэцэг нартай орсон. Бид нар Г.Амармэндийн гэрт хоол хийж идээд хүний нэг нэг лаазтай пиво уусан бөгөөд 22 цагийн үед бүгд гэрээс нь гараад тэдний гэрийн ойролцоо байх Парис нэртэй бааранд орж бүжиглэж эхэлсэн бөгөөд талбай дээр үл таних нэг эмэгтэй гоё бүжиглэж байсан бөгөөд удалгүй би тэр хүүхний ширээн дээр очоод хамт гарч түүнийг гоё бүжиглэж байгаа талаар магтаад зогсож байтал манай найз болох Г.Амармэнд цаанаас гарч ирээд баарнаас гарцгаая гэхэд надтай юм ярьж байсан эмэгтэй манай найзыг ийм тарган хүмүүсийг турсан байна гэж хэлэхээр баярладаг гэж хэлсэн.  Тэр үгийг сонсооод манай найз хүндээр хүлээж аваад уурлаад тэр эмэгтэйтэй маргалдсан бөгөөд буцаж баар луу орохдооо би нөхөртэйгөө хамт явж байгаа чамд би мэдрүүлнэ гээд орсон. Удалгүй бид хоёр араас нь ороод би ариун цэврийн өрөө рүү түрүүлж ороод гараад ирэхэд манай найз Г.Амармэндийг үл таних эрэгтэй доороо оруулчихсан  үснээс зулгаасан байдалтай байж байхаар нь би очоод салгах гэхэд салгаж чадаагүй бөгөөд анх уулзсан эмэгтэй дээр очиход архи уусан байдалтай ширээн дээрээ бүжиглээд сууж байсан. Тэр үед би очоод барьж аваад хоёр удаа нүүрэн хэсэгт нь цохисон бөгөөд дараа нь хамгаалагч намайг салгаад байж байхад тэр эмэгтэй хүрч ирээд намайг үсдэж өшиглөсөн. Удалгүй манай найз Отгонцэцэг цагдаа дуудлага өгөөд хэсэг хугацааны дараа цагдаа нар ирээд бид нарыг цагдаагийн хэлтэс дээр авчирсан... “ гэх мэдүүлэг / хх-н 36-37/, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 38/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 40/ Б.Б гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 57 / зэрэг бичгийн нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

 

              Шүүгдэгч Б.Б  нь 2019 оны 11 дүгээр сарын 27-ны шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.А тай маргалдан зодолдож түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд:

            Шүүгдэгч Б.Б гийн  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ... Би найзыгаа зодуулж байгааг хараад уур хүч хохирогчийг гараараа хацар, цээж хэсэгт 2-3 удаа цохисон. Хохирогч бид хоёрын дундах асуудал 5-10 секунт л үргэлжилсэн гэх мэдүүлэг,

            Хохирогч Б.А ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ...би ганцаараа өөрийн ширээндээ суугаад байж байхад анх дуудаж уулзсан өндөр үл таних эмэгтэй ирээд намайг гараа нүүр болон цээж хэсэгт олон удаа цохисон бөгөөд тэр үед баарны хамгаалагч нар болон надтай хамт орж ирсэн хоёр залуу салгасан. Миний биеийн хоёр гарын 4, 5 дугаар хурууны хумс хугарч цус гарсан бөгөөд зүүн хацар хавдсан, дух хавдаж тархи хөдөлсөн, цээж хөндүүртэй байсан... гэх мэдүүлэг,

Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ 14324 тоот шинжээчийн дүгнэлтээр Б.А ын биед тархи доргилт, зүүн хацар, цээжний цус хуралт, баруун сарвууны арьсны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэж тогтоогджээ.

          Гэрч Г.Амармэндийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Болортуяа үл таних эмэгтэйдээ уулзаад зогсож байхад нь би ариун цэврийн өрөөнөөс гарч ирээп юм ярьж эхэлсэн. Тэр үед Болортуяатай хамт байсан эмэгтэй намайг шалтгаангүйгээр хэл амаар доромжлоод байхаар нь би маргалдаж байгаад тэр хүүхэн нөхрөө дуудаж гарч ирнэ гээд орсон..”  гэх мэдүүлэг зэрэг болно.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

          Б.Б  нь 2019 оны 11 дүгээр сарын 27-ны шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.А ыг нөхрөөрөө найзыг зодууллаа гэсэн шалтгаанаар Б.А ын нүүр болон цээж хэсэгт гараараа цохиж биед тархи доргилт, зүүн хацар, цээжний цус хуралт, баруун сарвууны арьсны зулгаралт эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар хангалттай тогтоогдож байна.

           Иймд Б.Б д холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул Б.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

          Б.Б  нь хохирогч Б.А ын нэхэмжилсэн эмчилгээний зардалд  230.000 төгрөг төлсөн, хохирогч нэмж нэхэмжлэл гаргааүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

         Энэ хэргийн улмаас Б.Б  нь цагдан хоригдсон хоноггүй болно.

         Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

        Шүүх ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн  6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм хорыг арилгасан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгааг харгалзан үзэв.

      Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Шарууд овогт Бат-Өлзийн Болортуяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар Б.Б г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б  торгох ялыг 3 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Б   нь торгох ялыг  шүүхийн тогтоосон хугцаанд биелүүлэхгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор хорих ялыаар солихыг дурьдсугай.

5. Б.Б  нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

6. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.Б  нь бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдсугай.

7.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ,тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН