| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнамжилийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 185/2020/0158/э |
| Дугаар | 219 |
| Огноо | 2020-03-16 |
| Зүйл хэсэг | 12.1.2.1., |
| Улсын яллагч | Э.Халиун |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 219
2020 3 16 2020/ШЦТ/219
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хаалттай шүүх хуралдаанаар
Улсын яллагч: Э.Халиун,
Нарийн бичгийн дарга: Б.Аззаяа,
Шүүгдэгч: Х.Ж,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Алтантуяа нарыг оролцуулан Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Х Жа холбогдох эрүүгийн 1909025400800 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1989 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Хэнтий аймгийн Биндэр суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, “Говь Хангай буйдан” ХХК-д буйдан бүрэлтийн ажил хийдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамтаар Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо тахилтын 3 дугаар гудамж, 396 тоотод амьдардаг, Улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй. Боржигон овгийн Хүр Ж1918/,
Холбогдсон хэргийн талаар /2019 оны 11 сарын 28 ны өдрийн 974 дугаартай Яллах дүгнэлтэд дурьдсанаар/:
Яллагдагч Х.Ж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2019 оны 07 дугаар сарын 05-ны өглөөний 06 цагийн үед Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33-1 дүгээр гудамжны 47 тоот гэртээ арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй 15 нас, 26 хоногтой эмэгтэй Б.Отгонжаргалын хүсэл зоригийн эсрэг эрүүн тус газар нь цохих, хөхийг нь хазах зэргээр хүч хэрэглэн баруун гарын долоовор хуруугаа бэлэг эрхтэн руу хийж бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн, мөн дээрх гэмт хэргийг үйлдэх явцдаа насанд хүрээгүй хохирогч Б.Отгонжаргалын биед доод уруулын дотор салстад шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Х.Ж яллагдагчаар мэдүүлэхдээ: 2017 оны 07 сарын 04-ны өдөр манай ажлын хүмүүс цуг гадуур гарна гээд би гэртээ харьж хувцсаа солиод гэрээсээ гараад хороолол орж караоке орж 2 цаг дуулаад эмэгтэйчүүд нь 2 пиво уугаад эрэгтэйчүүд нь 3 пиво уугаад тэгээд гараад бааранд ороод хоёр хоёр пиво нэг шил архи аваад сууж байхад гадаа эхнэр ирээд гараад гадаа эхнэртэйгээ маргалдаад эхнэрийг гэртээ харьж бай гээд буцаж ороод авсан архи пивоо ууж дуугаад тэгээд гараад ирсэн чинь эхнэр машин дотроо сууж байсан. Би эхнэрийн машинд сууж байгаад тасраад унасан бөгөөд нэг сэрсэн чинь эхнэртэйгээ гандан дээр маргалдаад зодолдож байсан. Тэгээд машинаас буугаад зодолдоод байж байхад таксины жолооч ирж болиулаад эхнэрээсээ салаад явсан. Тэгээд гандангийн буудал дээр нэлээн сууж байгаад нэг мэдсэн чинь гэртээ ирсэн байсан.
Тэгээд нэг мэдсэн чинь Отгонжаргалыг унагаагаад дээр нь суугаад үтгээний тэр хавьд нь долоовор хуруу тавьсан байдалтай байсан чинь Отгонжаргал ахаа болиоч ээ гээд миний гарыг татаад хуруу хазахаар нь ухаан ороод болохгүй юм хийж байна гэдгээ мэдээд болиод урд гэр лүү орж унтах гээд түлхүүрээ хайгаад олохгүй байсан болохоор Отгонжаргалаар олуулах гээд дуудсан чинь байхгүй байсан болохоор гадаа тамхи татаад сууж байхад эхнэр Наранцацрал ирээд Отгонжаргал манай бага охин энэ хэд орж ирсэн. Тэгээд гэрт орж ирээд Цацралыг намайг хаяж явлаа гээд маргалдаж байхад цагдаа араас ороод ирсэн. Тэгээд намайг баривчлаад цагдаагийн газар авчирсан. ......гэсэн мэдүүлэг /хх-ийн 60-62 дугаар хуудас/,
Шүүгдэгч Х. Жц шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Би өөрийн гаргасан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна....гэв.
Насанд хүрээгүй хохирогч Б.Отгонжаргалын гэрчээр мэдүүлэхдээ “ 2019 оны 07 сарын 05-ны өдөр гэртээ унтаж байсан. Нойрон дунд нэг хүн миний дотуур хувцсыг тайлах гэж оролдож байх шиг байсан. Сэрээд хартал хүргэн ах Ж байсан нүүр нь миний нүүрэн дээр тулаад ирсэн. Айсандаа олоод гарыг нь хазчихсан. Тэгээд болиулах гээд дийлэхгүй болохоор нь дахиад нөгөө гарын хурууг нь хазчихсан. Миний дотуур өмдийг тайлах гээд зулгаагаад байсан болохоор арайхийж зугтах гээд бостол миний үснээс зулгаагаад газар унагасан. Тэгээд би арай гэж ноцолдож байгаад гэрийн хаалгаар зугтаагаад гартал гэрийн үүдэнд миний дотуур хувцсыг тайлчихсан. Би болиоч гэж зөндөө их гэйсан. Бас намайг авраач гэж маш олон удаа орилсон. Тэгтэл гэр лүү ороод газар дарж унагаагаад миний бэлэг эрхтэн рүү хуруугаа 4-5 удаа хийсэн.....миний бэлэг эрхтэнээс цус их алдсан байсан...гэжээ /хх-ийн 23-24 дүгээр хуудас/
Насанд хүрээгүй хохирогч Б.Отгонжаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би унтаж байхад миний хөнжлийг Жц ах сөхсөн тэгээд миний дээр гарч суугаад дотуур хувцас тайлах гээд байсан бөгөөд би эсэргүүцээд Ж ахын зүүн гарын булчин хэсэг болон гарын хуруунаас нь хазаад босоод гүйгээд байшингийн хаалгаар гарах гэхэд миний араас ирээд дотуур хувцаснаас /турсик/-нээс бариад авахаар нь би өөрөө дотуур хувцсаа /турсик/ тайлаад гараад гүйсэн юм. Тэгээд би тоосгон дээр бүдэрч унасан бөгөөд миний дээр дахиж ирж суухад нь би авраарай, туслаарай гэж орилоход миний эрүүнээс хазсан буюу уруулын дотор талд гэмтсэн. Тэгээд намайг урд талын гэр рүү авч орох гээд байхаар нь би эсэргүүцээд байсан болохоор байшингийн үүдний тамбер хэсэгт ороод миний араас тэвэрсэн байдалтай нэлээнноцолдсон бөгөөд намайг газар унагаагаад бас нэлээн ноцолдсон. Би 2 хөлөө эвхээд дээш хараад хэвтсэн байхад миний урд суугаад хөлнөөс бариад ноцолдсон. Намайг яг яах гээд байгаа талаар би мэдэхгүй байсан. Тэгээд намайг гэнэт орхиод байшин руу орохоор нь би зугтаасан. Тэгээд гудамжныхаа айлд тусламж гуйж ороод айлын эгч өмд өгөөд өмсөх гэхэд миний бэлэг эрхтнээс цус гараад хатсан байдалтай байсан... би бэлгийн чанартай үйлдэл гэдэг зүйлийг сайн ойлгохгүй байна... миний бэлэг эрхтнээр ямар нэгэн хүн оролдож байгаагүй...тухайн үед их айсан, сандарсан байсан...надад ямар нэгэн зүйл хэлээгүй бөгөөд анх миний дээр суусан байх үедээ танай эгч надаас салаад явчихлаа гээд байсан...би Ү.Наранцацрал эгчид болсон үйл явдлыг үнэн зөв хэлсэн...Ж ах миний зүүн хөхний дээд талд хазсан, зүүн мөрний хэсэг, баруун гарын бугуйн хэсэгт хазсан...би Ж ахыг уурлуулах ямар нэгэн зүйл хийгээгүй...” “….2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр гэртээ унтаж байсан, гэтэл нойрон дунд нэг хүн миний дотуур хувцсыг тайлах гэж оролдож байх шиг байсан. Тэгээд сэрээд хартал хүргэн ах Ж байсан, нүүр нь миний нүүрэнд тулаад ирсэн би айсандаа болоод гарыг нь хазчихсан, тэгээд болиулах гээд дийлэхгүй болохоор нь дахиад нөгөө гарын хурууг нь хазчихсан. Миний дотуур өмдийг тайлах гээд зулгаагаад байсан болохоор арай гэж зугтах гээд бостол миний үснээс зулгаагаад газар унагаасан, тэгээд би арай гэж ноцолдож байгаад босч гэрийн хаалгаар зугтаагаад гэрийн үүдэнд миний үснээс зулгаагаад намайг дараад унагасан тэгээд миний дотуур хувцсыг тайлсан. Би болиоч гэж зөндөө их гуйсан бас намайг авраач гэж маш олон удаа орилсон. Намайг гэр рүү оруулаад газар дарж унагаад миний бэлэг эрхтэн рүү хуруугаа 4-5 орчим удаа хийсэн.Тэгээд би урд гэрийн түлхүүрийг авчхаад ирье гээд босохоор нь би гэрээс шууд гүйгээд зугтааж гарсан. Тэгээд гудамжны айлуудынхаа хаалгыг нүдээд ахаа, эгчээ туслаарай гэж орилсон. Нэг хашаа нь онгорхой айл руу ороод ахаа, эгчээ туслаарай гэсэн чинь нэг ах гарч ирээд надад тусалсан. Тэгээд миний дүү одоо тайвшир гээд тэнд байсан нэг эгч надад дотуур хувцас өмсүүлэхэд миний бэлэг эрхтнээс цус алдсан байсан. Тэгээд манай эгч ирээд цагдаа дуудсан. Намайг дарж унагаах үедээ миний эрүүг хазсан, баруун гарын шууг, зүүн гарын мөрийг, зүүн талын хөхөн дээр хазсан болохоор өвдөж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-20, 23 дугаар хуудас/,
Гэрч Ү.Наранцацрал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай нөхөр Ж нь өчигдөр орой найзуудтайгаа гарна гээд гараад явсан ба шөнө 03 цагийн үед ирнэ гээд ирээгүй юм. Тэгээд байгаа газар нь би яваад очиход найзуудтайгаа хамт 1-2 охин байхаар нь хардаад жаахан уурласан чинь манай нөхөр намайг найзуудын маань дэргэд шившиг болголоо гээд зам дээр зодсон. Тэгээд би таксины жолооч нараас гуйж байгаад нөхрийгөө буулгаад гэртээ ирэхэд манай нөхөр надаас түрүүлээд ирчихсэн байсан, гэрт байсан манай дүү Отгонжаргал хөдөөнөөс ирээд манай хүүхдүүдийг харж байсан юм. Тэгтэл намайг ирэхэд “аниа Ж ах намайг эгч чинь надаас салаад явсан гээд уруул хазаад зодсон, хүчиндэх гэж оролдсон” гэж уйлаад хэлсэн. Гэртээ ороход хүүхдүүд сэрчихсэн айсан байдалтай байсан... 2012 оноос хойш цуг амьдарч байгаа, дундаасаа 3 хүүхэдтэй...манай дүү намайг ирэхэд “аниа Ж ах намайг эгч чинь надаас салаад явсан гээд уруул хазаад зодсон, хүчиндэх гэж оролдсон” гэж уйлаад хэлсэн өөр юм хэлээгүй...манай 2 охин Энхжин 4 настай, Мөнхжин 2 настай, дүү Наранцэцэг 9 настай, Отгонжаргал нар унтаад үлдсэн юм. Тийм их согтуу биш гэхдээ нэлээн согтуу байсан...миний биед гэмтэл учраагүй, гомдол гаргахгүй...” гэсэн мэдүүлэг/хавтаст хэргийн 21-22 дугаар тал/,
Гэрч О.Баярхүүгийн “...2019 оны 07 дугаар сарын 04-ний өглөө 10 цагаас дараагийн өдрийн 10 цаг хүртэл хугацаанд Бэлх 114 чиглэлд Сүхбаатар дүүргийн 16, 18, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт жолооч цагдаа, цагдаагийн ахлах дэслэгч Т.Дөлгөөний хамт авто эргүүлийн үүрэг гүйцэтгэж ажилласан. 2019 оны 07 дугаар сарын 05-ны үүрийн 06 цагийн орчим Бэлх 10-аас “Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 33-1 дүгээр гудамжинд 14 орчим настай эмэгтэй хүүхэд бусдад хүчиндүүлсэн байна” гэж дуудлага орж ирсний дагуу шуурхай очиход эрэгтэй хүн биднийг тосож авсан бөгөөд “саяны охины эгч нь ирээд дүүгээ аваад явчихлаа, манайх хажуу гудамжны айл нь байгаа юм. Тэр охин нүүр ам нь зодуулчихсан болов уу гэмээр шинжтэй уйлчихсан, гуяа дагаад цус урсчихсан байсан” гэж хэлсэн бөгөөд тэр хүний зааж өгсөн айл руу очиход хашаанаас нэг эрэгтэй хүн машин руугаа чиглэн явж байгаад машиндаа суух гэж байхад нь саатуулсан. Тэр эрэгтэй өөрийгөө Ж гэж хэлсэн. Тухайн эрэгтэйг саатуулаад цааш байшин руу ороход 20 гаран насны эмэгтэй уйлсан байдалтай мөн гэрт нь 15 орчим насны хүүхэд суучихсан бас 2-3 бага насны хүүхдүүд байсан. Өөдөөс 20 гаран насны эгч нь гэх эмэгтэй тосож уулзаад “гадаа байгаа эрэгтэй чинь миний нөхөр байгаа юм, нөхөр маань хороололд архи уугаад байхаар нь нөхөр дээрээ очсон чинь намайг зодсон тэгээд түрүүлээд гэр рүүгээ барьж явчхаад араас нь ирэхэд манай дүү Отгонжаргалын бэлэг эрхтнээр нь оролдсон байна, яг ч хүчиндээгүй юм шиг байна” гэж хэлсэн. Тэгээд бид үзлэг хийлгэхээр бүрэлдэхүүн дуудсан бөгөөд Ж гэх эрэгтэйг саатуулсан... тухайн охиноос яг юу болсон талаар асуухад “би гэртээ дүү нарын хамт унтаж байсан бөгөөд гэнэт Ж ах дээрээс дарж хэвтсэнээ эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хийдэг юмыг одоо хийнэ, турсикээ тайл гээд хүчээр турсикийг нь тайлаад бэлэг эрхтнээр оролдсон, тэгээд арай гэж гарч зугтаагаад гүйж байгаад танихгүй айлын хаалгыг цохиод тусламж гуйсан гэж ярьсан. Уг охин маш их айж сандарсан байдалтай байсан. Уруул дотор нь буйл дотор нь язарчихсан байсан. Мөн 2 гуяыг нь дагаад цус урссан байдалтай байсан...Ж гэх этгээд бол согтуу байсан. Согтолтын хэмжээг нь шалгаагүй, дуудлагад очих үед энгэрийн камераар болсон процессыг бичиж баримтжуулж авсан байгаа...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35 дугаар тал/ Гэрч Т.Дөлгөөний “...2019 оны 07 дугаар сарын 04-ний өглөө 10 цагаас дараагийн өдрийн 10 цаг хүртэл хугацаанд Бэлх 114 чиглэлд Сүхбаатар дүүргийн 16, 18, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч О.Баярхүүгийн хамт авто эргүүлийн үүрэг гүйцэтгэж ажилласан. 2019 оны 07 дугаар сарын 05-ны үүрийн 06 цагийн орчим Бэлх 10-аас “Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 33-1 дүгээр гудамжинд 14 орчим настай эмэгтэй хүүхэд бусдад хүчиндүүлсэн байна” гэж дуудлага орж ирсний дагуу 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт очиход эрэгтэй хүн биднийг тосч авсан бөгөөд “биднийг гэртээ унтаж байхад нэг хаалга учиргүй балбаад байхаар нь гартал 14, 15 орчим насны охин доогуураа турсиктэйгээ гуяыг нь дагаад цус гарсан байдалтай уйлчихсан байсан бөгөөд хадам ахдаа хүчиндүүлчихдээ” гээд уйлаад байхаар нь цагдаад дуудлага өгсөн юм. Та нарыг ирэхээс өмнө эгч нь гээд эмэгтэй ирээд ирээд дүүгээ аваад явчихсан гээд гэрийг нь зааж өгсөн ба тэр хүний зааж өгсөн ба зааж өгсөн айл руу очиход хашаанаас нэг эрэгтэй хүн машин руугаа чиглэн явж байгаад биднийг харангуутаа машин руугаа гүйж зугтаах гэж завдсан бөгөөд амжиж саатуулсан.Тэр залуугаас нэрийг нь асуухад Ж гэж хэлсэн. Тухайн эрэгтэйг саатуулаад цааш байшин руу ороход 20 гаран насны эмэгтэй уйлсан байдалтай, мөн гэрт нь хүчиндүүлсэн гэх охин бас 2, 3 бага насны хүүхдүүд байсан. Өөдөөс 20 гаран насны эгч нь гэх эмэгтэй тосч уулзаад “гадаа байгаа эрэгтэй чинь мини нөхөр байгаа юм, нөхөр маань хороололд архи уугаад байхаар нь нөхөр дээрээ очсон чинь намайг зодсон тэгээд түрүүлээд гэр рүүгээ барьж явчхаад араас нь ирэхэд манай дүү Отгонжаргалын бэлэг эрхтнээр нь оролдсон байна, яг ч хүчиндээгүй юм шиг байна” гэж хэлсэн. Тэгээд бид үзлэг хийлгэхээр бүрэлдэхүүн дуудсан бөгөөд Ж гэх эрэгтэйг саатуулсан. Тэр охин биднийг гэрт ороход жинсэн өмдөө өмсөж байсан бөгөөд юу болсон талаар асуухад “би гэртээ дүү нарын хамт унтаж байсан бөгөөд гэнэт Ж ах дээрээс дарж хэвтсэнээ эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хийдэг юмыг одоо хийнэ, турсикээ тайл гээд хүчээр турсикийг нь тайлаад бэлэг эрхтнээр нь оролдсон, тэгээд арай гэж гарч зугтаагаад гүйж байгаад танихгүй айлын хаалгыг цохиод тусламж гуйсан гэж ярьсан. Уг охин маш их айж сандарсан байдалтай байсан. 2 гуяных нь завсарт цус гараад хатсан байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг/хавтаст хэргийн 33-35 дугаар тал/
Гэрч С.Цэрэнбатын “...би Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 33-1 гудамжны 101 тоотод эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг юм. 2019 оны 07 дугаар сарын 05-ны өглөө үүрийн 05 цаг орчим байх гэртээ унтаж байхад манай гэрийн хаалгыг учир зүггүй балбах чимээ гарсан. Би гэр дотроосоо хэн бэ гэж орилоход ямар нэгэн хариу өгч дуугарахгүй үргэлжпүүлээд хүчтэй балбаад байхаар нь орноосоо босоод хаалга тайлтал 13, 14 орчим насны болов уу гэмээр жаахан охин нүүр ам нь цус болчихсон, гуя нь цус болчихсон байдалтай дээгүүрээ дан ганц сааралдуу байсан байхаа подволктой хагас нүцгэн зогсож байсан. Тэгэхээр нь би юу болсон бэ гэж асуухад тэр охин “намайг манай эгчийн нөхөр хүчирхийлээд байна, надад туслаач гэж уйлаад, подволкоо доош нь гуя руугаа татаад зогсоод байсан. Тэр охины уруул нь цус болчихсон, гуяны завсар нь цус болчихсон байхаар нь охиныг гэртээ оруулаад шууд хувцсаа өмсөөд цагдаагийн хэлтэс дээр ирж биечлэн цагдаа дуудаад буцаад гэртээ ирэхэд манай эхнэр “нөгөө охиныг эгч нь ирээд аваад явчихлаа” гэхээр нь цагдаатай хамт урд талын гудамж дагуу явж байхад улаан өнгийн хаалгатай, жижиг модон хашаатай хаалгатай айлд шуугилдах чимээ гарахаар нь цагдаа нар шууд гэр рүү нь орсон. Би тухайн айл руу дотогш гэр рүү нь ороогүй бөгөөд гадаа нь хүлээж байгаад тэндээсээ гэртээ харьсан...тэр охин саарал өнгийн подволкноос өөр хувцасгүй бүр турсик ч үгүй зогсож байсан, уйлчихсан уруул амнаас нь цус гарчихсан байсан. Тэр охин манай хүргэн ах миний уруулаас хазсан бас хөхнөөс хазсан гэж хэлж байсан. Маш их айсан байдалтай уйлаад байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 39-41 дүгээр хуудас/,
Гэрч Б.Бүргэдээгийн “...надад 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Б.Отгонжаргал гэх охин үзүүлсэн бөгөөд тухайн охиныг үзэх үед онгон хальс нь бүтэн гэж үзсэн гэдэг нь охин хальс яг бүтэн гэсэн үг биш ээ, энэ нь эргэлзээтэй учраас би шүүх эмнэлэгт үзүүл гэж хэлсэн. Намайг үзэхэд шинэ урагдал болон цус шарх байгаагүй бөгөөд төрөлхийн сэтэрхий юм уу гэж үзсэн... үзлэгийн орон дээр охины бэлгийн уруулыг 2 тийш татаж үзсэн. Би “онгон хальс бүтэн гэж үзэв” гэдэг чинь эргэлзээтэй гэсэн үг бөгөөд бүтэн гэсэн баталгаа биш ээ, үнэхээр бүтэн байсан бол “охин хальс бүрэн бүтэн” гэж баталгаатай хэлэх байсан. Шүүх эмнэлэг баталгаатай дүгнэлт гаргана гэж хэлсэн. Надад шүүх эмнэлэгт үзүүлсэн талаар хэлээгүй...” гэсэн мэдүүлэг/хавтаст хэргийн 141 дүгээр хуудас/,
Гэрч Ш.Цэцэгмаагийн “... би №8312 дугаартай Б.Отгонжаргалын биед үзлэг хийж дүгнэлт гаргасан... Б.Отгонжаргал нь эхээс төрөх үедээ төрөлхийн сэтэрхийтэй төрсөн гэсэн үг. Б.Отгонжаргалын 6 цагийн байрлалд сууриа хүрсэн шинэ урагдал нь дарагдах, тэлэгдэх явцад үүссэн... Б.Отгонжаргалын үтрээнд хуруугаа хийх үед үүсэх боломжтой...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 142-143 хуудас/,
Гэрч Э.Сүхээгийн “...он сарыг нь сайн санахгүй байна, Ж гэдэг хүний нурүү, үе мөч мэдээгүй болчихсон ирсэн, би нурууны ясны хагалгаа хийсэн, энэ талаар өвчний түүх дээр тодорхой байгаа...Ж гэдэг хүн анх ирэхдээ нуруу болон үе мөч, гар хөл нь ямар ч мэдээгүй байсан ба хагалгааны дараа биеийн байдал сайжрах тийш хандаж мэдээ орох түвшинд очсон...Ж 56 хоног хэвтрийн дэглэмд эмчилгээг зохих түвшинд хийлгэх ёстой. Жын хувьд хөл дээрээ бүрэн босож нуруу мөчдөд мэдээ орох хүртэл ямар хугацаа орохыг би мэдэхгүй байна. Оношийн хувьд 1 жил гаран хугацааны дараа бүрэн эдгэрэх тохиолдол бий...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 241-242 дугаар тал/
2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн №8312 дугаартай дүгнэлт:
1. Б.Отгонжаргалын биед доод уруулын дотор салстад шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.
4. Б.Отгонжаргалын охин хальс 6 цагийн байрлалд сууриа хүрсэн урагдалтай байна. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
5. Б.Отгонжаргалын үтрээний арчдас, наалдцад эр бэлгийн эс илрээгүй байна.
6. Б.Отгонжаргал нь бэлгийн замын халдварт өвчингүй байна. Цус нь АВО системээр 0/1/ бүлгийн харьяалалтай байна. /хавтаст хэргийн 43 дугаар хуудас/,
2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн материалаар гаргасан шүүх эмнэлгийн шинжилгээ №1072 дугаартай дүгнэлт:
1. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн үзлэг №8312 тоот дүгнэлт үндэслэлтэй байна.
2. Б.Отгонжаргалын охин хальс 6 цагийн байрлалд сууриа хүрсэн шинэ урагдалтай байх ба уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.
3. Б.Отгонжаргалын охин хальсны урагдал мохоо зүйлийн ямар ч багаж зэвсгийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой тухайн гэмтлийг үүсгэсэн зүйлийг тогтоох боломжгүй. Охин хальсны урагдал гэмтлээр тухайн гэмтлийг үүсгэсэн багаж гүйцэт болон гүйцэт бус орсон эсэхийг тогтоох боломжгүй.
4. Б.Отгонжаргалын биед болон бэлэг эрхтэнд хэрхэн үзлэг хийсэн талаар Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн үзлэг №8312 тоот дүгнэлт гаргасан шинжээч эмчээс тайлбар авах боломжтой.
5. Охин хальс нь үтрээний орох хэсэгт байдаг салстын нугалаас юм, хүүхэд настай хүмүүст бэлгийн уруулын гүнд байдаг гуя ба бэлгийн уруулыг татаж үзэхэд ил харагдана. Үтрээний үүдэвчийн ихэнх хэсгийг хааж орох хэсгийг нарийсгасан байрлалтай олон давхраат хавтгай хучаас эд, судас мэдрэл, уян холбогч эд, хөхлөгөөс тогтоно. /хавтаст хэргийн 150-151 дүгээр тал/,
Нас тоолсон тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 104 дүгээр тал/, Илтгэх хуудас /хавтаст хэргийн 11 дүгээр тал/, Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 12-13 дугаар тал/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Х.Ж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2019 оны 07 дугаар сарын 05-ны өглөөний 06 цагийн үед Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33-1 дүгээр гудамжны 47 тоот гэртээ арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй 15 нас, 26 хоногтой эмэгтэй Б.Отгонжаргалын хүсэл зоригийн эсрэг эрүүн тус газар нь цохих, хөхийг нь хазах зэргээр хүч хэрэглэн баруун гарын долоовор хуруугаа бэлэг эрхтэн руу хийж бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн, мөн дээрх гэмт хэргийг үйлдэх явцдаа насанд хүрээгүй хохирогч Б.Отгонжаргалын биед доод уруулын дотор салстад шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Х.Жын шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч Б.Отгонжаргалын гэрчээр өгсөн “..Тэгтэл гэр лүү ороод газар дарж унагаагаад миний бэлэг эрхтэн рүү хуруугаа 4-5 удаа хийсэн.....миний бэлэг эрхтэнээс цус их алдсан байсан.. ” гэх мэдүүлэг, Ү.Наранцацралын “.... аниа Ж ах намайг эгч чинь надаас салаад явсан гээд уруул хазаад зодсон, хүчиндэх гэж оролдсон” гэж уйлаад хэлсэн” гэх мэдүүлэг, гэрч Ш.Цэцэгмаагийн “... би №8312 дугаартай Б.Отгонжаргалын биед үзлэг хийж дүгнэлт гаргасан... Б.Отгонжаргал нь эхээс төрөх үедээ төрөлхийн сэтэрхийтэй төрсөн гэсэн үг. Б.Отгонжаргалын 6 цагийн байрлалд сууриа хүрсэн шинэ урагдал нь дарагдах, тэлэгдэх явцад үүссэн... Б.Отгонжаргалын үтрээнд хуруугаа хийх үед үүсэх боломжтой...” гэсэн мэдүүлэг ”, гэрч Цэрэнбатын “ 2019 оны 07 дугаар сарын 05-ны өглөө үүрийн 05 цаг орчим байх гэртээ унтаж байхад манай гэрийн хаалгыг учир зүггүй балбах чимээ гарсан. Би гэр дотроосоо хэн бэ гэж орилоход ямар нэгэн хариу өгч дуугарахгүй үргэлжпүүлээд хүчтэй балбаад байхаар нь орноосоо босоод хаалга тайлтал 13, 14 орчим насны болов уу гэмээр жаахан охин нүүр ам нь цус болчихсон, гуя нь цус болчихсон байдалтай дээгүүрээ дан ганц сааралдуу байсан байхаа подволктой хагас нүцгэн зогсож байсан. Тэгэхээр нь би юу болсон бэ гэж асуухад тэр охин “намайг манай эгчийн нөхөр хүчирхийлээд байна, надад туслаач гэж уйлаад, подволкоо доош нь гуя руугаа татаад зогсоод байсан. Тэр охины уруул нь цус болчихсон, гуяны завсар нь цус болчихсон байхаар нь.... ” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн №8312 , №1072 дугаартай дүгнэлтүүд зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдсон болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул нотлох баримтанд хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Хохирогч Б.Отгонжаргал нь 2004 оны 06 дугаар сарын 09-нд төрсөн, гэмт хэрэгт өртөгдөх үедээ 15 нас 26 хоногтой буюу насанд хүрээгүй байсан нь хэрэгт авагдсан нас тоолсон тухай тэмдэглэл, хохирогчийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх ба Монгол улсын нэгдэн орсон Хүүхдийн эрхийн тухай конвенци , Хүүхдийн эрхийн тухай хуульд “ 18 насанд хүрээгүй хүн бүрийг ХҮҮХЭД гэнэ “ гэж, Хүүхэд эрүүл өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, хүчирхийллээс ангид байх эрхээ хэрэгжүүлэх нөхцөл бололцоог хангаж өгөх, хүүхдийг бэлгийн замаар ашиглан мөлжих бүхий л хэлбэрээс хамгаалах үүргийг төр иргэнийхээ өмнө хүлээсэн байна.
Эрүүгийн хуульд заасан Хүчиндэх гэмт хэргийн бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл-ийг “ Хохирогчийн биеийн аль нэг хэсэгт бэлэг эрхтэнээ оруулсан, хохирогчийн бэлэг эрхтэнд өөрийн бусад эрхтэн, эсхүл өөр зүйл оруулсныг ойлгоно” гэж хууль тогтоогчоос тайлбарлажээ.
Шүүгдэгч Х. Ж нь хохирогчийн хүсэл зоригийн эсрэг түүний бэлэг эрхтэнд долоовор хуруугаа хийсэн нь ХҮЧИНДЭХ гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн, мөн хохирогчийн эрүүн тус газар нь цохиж, хөхийг нь хазах зэргээр эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь тогтоогдож байх тул шүүгдэгчийн гэм бурууд тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: Шүүгдэгч Х. Жыг тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна гэж тайлбарлаж байгааг хүлээн авах үндэслэлгүй байна. Шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг анх удаа үйлдсэн хэдий ч хэрэг үйлдэх болсон санаа зорилгоо “...Эхнэр намайг завхай зайдан гээд хэл амаар доромжлоод байхаар нь миний уур хүрээд завхай хүн ямар байдгийг харуулах гээд эхнэрийн дүү Отгонжаргалыг оролдсон” гэж тайлбарлаж байгаа нь хэргийг Тохиолдлын шинжтэй-гээр үйлдсэн гэж, мөн насанд хүрээгүй хохирогчийн талаас гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлж байгаа нь шүүгдэгчийг “ учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх үндэслэлд тус тус хамааруулах хууль зүйн үндэслэлгүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Х.Ж нь “ олон эрхтэнийг хамарсан сүрьеэ уушги ба яс” оноштойгоор мэс засалд орсон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. эмчлэгч эмч Э. Сүхээгийн “ Ж гэдэг хүний нурүү, үе мөч мэдээгүй болчихсон ирсэн, би нурууны ясны хагалгаа хийсэн, энэ талаар өвчний түүх дээр тодорхой байгаа...Ж гэдэг хүн анх ирэхдээ нуруу болон үе мөч, гар хөл нь ямар ч мэдээгүй байсан ба хагалгааны дараа биеийн байдал сайжрах тийш хандаж мэдээ орох түвшинд очсон...Ж 56 хоног хэвтрийн дэглэмд эмчилгээг зохих түвшинд хийлгэх ёстой. Жын хувьд хөл дээрээ бүрэн босож нуруу мөчдөд мэдээ орох хүртэл ямар хугацаа орохыг би мэдэхгүй байна. Оношийн хувьд 1 жил гаран хугацааны дараа бүрэн эдгэрэх тохиолдол бий...” гэсэн мэдүүлэгээс үзэхэд шүүгдэгчийг ялаас чөлөөлөх хүнд өвчтэй болох нь нотлогдохгүй байгаа тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ биеийн эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид Эрүүгийн хуульд заасан өөр өөр төрлийн гэмт хэрэгт оногдуулах ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тогтоохоор, түүнчлэн шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй, энэ хэргийн улмаас нийт 33 хоног цагдан хоригдсон тул биечлэн эдлэх ялд нь оруулан тооцохоор тус тус шийдвэрлэлээ.
“Монгол Улсын Үндсэн хууль”-ийн Хорин зургадугаар зүйлийн 3 дахь хэсэгт: “Монгол Улсын хуулийг Улсын Их Хурал албан ёсоор нийтлэх бөгөөд хэрэв хуульд өөрөөр заагаагүй бол ийнхүү нийтэлснээс хойш арав хоногийн дараа хүчин төгөлдөр болно” гэж, “Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль”-ийн 53 дугаар зүйлийн 53.10 дахь хэсэгт: “Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг Төрийн мэдээлэл эмхэтгэлд албан ёсоор нийтэлнэ” гэж тус тус заажээ. Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт орсон хуулиар Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын хэмжээнд өөрчлөлт орсон байх ба шүүх тухайн зүйл ангид заасан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулж, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал / биеийн эрүүл мэндийн байдал / зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэн хорих ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулж, биечлэн эдлэх ялыг тогтоон шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 5, 6, 8. 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4. 36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овгийн Хүрэарын Жыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг, “ Арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүний хүсэл зоригийн эсрэг бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Х.Жад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 / зургаан зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12 .1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 5 / таван /жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х. Жад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 / найм / цагийн ажлыг 1 хоногооор буюу 2 сар 15 хоногийн хугацаагаар тооцож хорих ял дээр нэмж нэгтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х. Жад 3 /гурван/ жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нийт биечлэн эдлэх ялыг 3 /гурван/ жил 6 /зургаа/ сар 15 /арван тав/ хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.
5. Шүүгдэгч Х. Жад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
6. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3.4 дахь хэсэгт зааснаар Шүүгдэгч Х. Жад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
7. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х. Жын энэ хэрэгт цагдан хоригдсон 33 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
8. Шүүгдэгч Х. Ж нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжилсэн болон хураагдсан зүйлгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Жад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДАРЬСҮРЭН