Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 228

 

 

 

 

 

 

 

2020         3          17                                   2020/ШЦТ/228     

 

 

                                 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

           Улсын яллагч: Б.Мөнгөншагай,

Нарийн бичгийн дарга: Б.Аззаяа,

Шүүгдэгч: Ш.С

Шүүгдэгчийн өмгөөлөгч н.Сувд-эрдэнэ нарыг оролцуулан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Шаравын Сд холбогдох эрүүгийн 1909039911380  дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1970 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, Халх, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 4 \ээж, дүү, зээ дүү\ нарын хамт, Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 11 дүгээр хороо, Зүүн сэлбийн 4 дүгээр гудамжны 08 тоотод оршин суух, өмнө 1998 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Говь-Алтай аймгийн сум дундын шүүхийн №63 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлээр 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан, 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн №351 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хорих ялын хугацаа дуусаж суллагдсан, Боржигин овгийн Шаравын С, /РД: ЦБ70101514/,

Холбогдсон хэргийн талаар /2020 оны 01 сарын 27 ны өдрийн 55 дугаартай Яллах дүгнэлтэд дурьдсанаар/:

Яллагдагч Ш.С нь Сүхбаатар дүүрэг 11 дүгээр хороо Зүүн сэлбийн 4 дүгээр гудамжны 8 тоот өөрийн гэртээ байнга архидан согтуурч 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ахмад настай, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн ээж 85 настай Д.Ичинхорлоод агсам согтуу тавьж “Удахгүй үхнэ”, “Авсандаа орно”, гэх зэргээр айлган сүрдүүлж, гарт барьсан зүйлээрээ далайн дайрч ахмад настай хүний эсрэг байнга айлган сүрдүүлж догшин авирласан,

Мөн үргэлжилсэн үйлдлээр Сүхбаатар дүүрэг 11 дүгээр хороо Зүүн сэлбийн 4 дүгээр гудамжны 8 тоот өөрийн гэртээ байнга архидан согтуурч гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох төрсөн дүү С.Ариунзаяад 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 22 цагийн үед агсам согтуу тавин “Та нарыг бүгдийг нь ална” гэх зэргээр байнга айлган сүрдүүлж догшин авирласан нь Цагдаагийн байгууллагын нэгдсэн бүртгэл, Шүүхийн шийтгэх тогтоол, шийтгэвэр зэргээр гэр бүлийн хамаарал бүхий хүний эсрэг байнга айлган сүрдүүлж догшин авирласангэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад         

 ТОДОРХОЙЛОХ нь:  

.

Шүүгдэгч Ш.С нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой уншиж танилцлаа. Надад сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна ...” гэх мэдүүлэг \хх-ийн 104-106 дугаар хуудас\

Хохирогч Д.Ичинхоролын "... С нь байнга архи уудаг, өдөр бүр уудаг уух үедээ байнга түгшүүртэй байдаг. Сыг хэзээ орж ирэх бол гэж айдастай байдаг...Гарт барьсан зүйлээрээ далайж сүрдүүлдэг...Удахгүй та нар үхнэ, авсандаа орно, би та нарыг харааж байна мөн пизда, гичий гэх мэтээр байнга сэтгэл санаагаар дарамталдаг... Цагдаад дуудлага өгсөн үед та нар яасан их цагдаа дууддаг юм бэ гээд бид нарыг айлган сүрдүүлдэг...” гэх мэдүүлэг \хх-ийн 16-17 дугаар хуудас\

Хохирогч С.Ариунзаяагийн “...С өнөө өглөө 08-09 цагийн үед гэрээс гараад явсан. 13 цагийн үед гэртээ орж ирэхдээ согтуу байсан. Гэрт орж ирээд агсам тавьж байгаад унтсан. 16 цагийн үед сэрээд урд айл руу ороод 22 цагийн үед гэртээ орж ирсэн. Тэр үед их согтсон байсан. Орж ирээд агсам тавиад хэл амаар доромжлоод байсан. Гэрээс гар гэж хэлсэн чинь та нарыг бүгдийг чинь ална гэж сүрдүүлсэн ... Өмнө намайг зодоод эрүү үүсээд шоронд явж байсан. С нь өдөр бүр архи уудаг. Архи уухаараа араатнаас долоон дор ааштай, авсанд чинь хийнэ, ална, хараана гэх мэтээр байнга доромжилдог. Өмнө нь цагдаад хандаж архины эмчилгээнд, баривчилгаанд олон удаа явуулж байсан.” гэх мэдүүлэг \хх-ийн 24-25 дугаар хуудас\

Гэрч Ж.Баясгалангийн “...С Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Зүүн сэлбийн 4 дүгээр гудамжны 08 тоот оршин суудаг юм. 86 настай ээж Д.Ичинхорлоог байнга архи уусан үедээ агсам согтуу тавьж, айлгаж сүрдүүлж, ач охин, охин хоёрыг бас та нарыг ална бүгдийг чинь үгүй болгоно мэтээр байнга агсан согтуу тавиад байдаг. С нь архи уугаад ээжийгээ байнга дарамталж, сэтгэл санааны хувьд гүн хямралд оруулдаг хэцүү оршин суугч. С нь ээжийгээ айлган сүрдүүлсэн, байнга дарамталдаг асуудлаар 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр, 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрүүдэд Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхээр Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-д зааснаар албадан сургалтад хамруулж баривчилгаанд явуулсан юм ...” гэх мэдүүлэг \хх-ийн 23 дугаар хуудас\

Хохирогч Д.Ичинхорол, С.Ариунзаяа нарын Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 54-56 хуудас/,  зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Сүхбаатар дүүрэг 11 дүгээр хороо Зүүн сэлбийн 4 дүгээр гудамжны 8 тоот өөрийн гэртээ байнга архидан согтуурч 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ахмад настай, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн ээж 85 настай Д.Ичинхорлоод агсам согтуу тавьж “Удахгүй үхнэ”, “Авсандаа орно”, гэх зэргээр айлган сүрдүүлж, гарт барьсан зүйлээрээ далайн дайрч ахмад настай хүний эсрэг байнга айлган сүрдүүлж догшин авирласан,

Мөн үргэлжилсэн үйлдлээр Сүхбаатар дүүрэг 11 дүгээр хороо Зүүн сэлбийн 4 дүгээр гудамжны 8 тоот өөрийн гэртээ байнга архидан согтуурч гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох төрсөн дүү С.Ариунзаяад 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 22 цагийн үед агсам согтуу тавин “Та нарыг бүгдийг нь ална” гэх зэргээр байнга айлган сүрдүүлж догшин авирласан нь Цагдаагийн байгууллагын нэгдсэн бүртгэл, Шүүхийн шийтгэх тогтоол, шийтгэвэр зэргээр гэр бүлийн хамаарал бүхий хүний эсрэг байнга айлган сүрдүүлж догшин авирласан зэрэг гэр бүлийн хамаарал бүхий эх, дүүгийнхээ эсрэг гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Ш.Сын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.Ичинхорлоо, С.Ариунзаяа нарын мэдүүлэг, гэрч Ж.Баясгалангийн  мэдүүлэг, гэр бүлийн эрсдэлийн үнэлгээний дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгчийн мэдүүлэг нь хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудтай агуулгын хувьд зөрүүгүй байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцох үндэслэл болов.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ..

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, гэр бүлийн ашиг сонирхолд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Хэргийн нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч Ш.С нь согтуурч сэтгэл хөөрлийн үедээ өөрийн хүч, эрхшээлдээ оруулах, гэр бүлийн тэгш бус харилцааг үүсгэх зорилгоор гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эх 85 настай Д.Ичинхорлоо, дүү С.Ариунзаяа нарын бие, сэтгэл санааны эсрэг байнгын шинжтэй харгис, хэрцгий үг хэлж, үйлдэл хийн тэдгээрийн халдашгүй байх эрхийг зөрчжээ.

Шүүгдэгч Ш.Сын  дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “ өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байх тул Ш. Сыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүх шүүгдэгч Ш.Сд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ш.Сд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ш.Сын цагдан хоригдсон 11 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 5, 6, 8. 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4.  36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Боржигин овогт Шаравын Сыг  Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай  ахмад настан хүний эсрэг байнга айлган сүрдүүлж догшин авирласан  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2. Шүүгдэгч Ш.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Сын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ш.Сын цагдан хоригдсон 11 /арван нэг/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Шүүгдэгч Ш.С нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй   болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ш.Сд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

           8. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ст урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.ДАРЬСҮРЭН