Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 414

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж  

нарийн бичгийн дарга: А.Н

улсын яллагч: Н.Гэрэлмаа

шүүгдэгч Ц.Хийн  өмгөөлөгч : Л.Б

шүүгдэгч А.Аын өмгөөлөгч: Б.Д

хохирогч : Б.Т                                                                                                                                         

шүүгдэгч: Ц.Х, А.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлтэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн  тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дэх, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.Хт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан А.Ат нарт тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906055660121 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ц.Х,

          2.Шүүгдэгч: Монгол улсын иргэн: А.А,

           Холбогдсон хэргийн талаар:

           Ц.Х, А.А нар нь бүлэглэн 2019 оны 09 дүгээр сарын 18-ны шөнө 03 цагийн үед Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо 3 дугаар байрны өмнө Б.Тгийн эд зүйлийг авахаар хүч хэрэглэн довтолж Ай фоне 6 эс загварын гар утас, бэлэн 8000 төгрөгийг дээрэмдсэн, Ц.Х нь Б.Тд хүч хэрэглэн довтолж нүүр хэсэгт цохиж өшиглөсний улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

 

                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

   Шүүгдэгч Ц.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...” гэв.  

          Шүүгдэгч А.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...” гэв.

          Хохирогч Б.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...” гэж хэлж байсан

          Хохирогч Б.Т мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...” гэх мэдүүлэг / хх-н 12-16/,

          Иргэний нэхэмжлэгч Г.Р мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...” гэх мэдүүлэг / хх-н 17-18/,

          Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл,гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 10-11/

          Гэрч А.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...” гэх мэдүүлэг / хх-н 19/,

          Гэрч Н.Батбилэг мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...” гэх мэдүүлэг / хх-н 20/,

 

          Шүүгдэгч А.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...” гэх мэдүүлэг / хх-н 21-25/,

          Шүүгдэгч Ц.Х мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...” гэх мэдүүлэг  / хх-н 26-27/  ,      

          Гэрч Д.Цанжид мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “... “ гэх мэдүүлэг / хх-н 28-30/,

          Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 31,42/

         Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ 11330 тоот шинжээчийн дүгнэлт :  1. Б.Тгын биед тархи доргилт, дух, зовхины цус хуралт, баруун талын ухархайн ханын хугарал, хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

         2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

         3. ШЭГЗТЖ-ны 2.4.1 зааснаар эрүүл мэндийг түр хугацагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.

       4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно гэсэн дүгнэлт /хх-н 32/,

         Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 36-38,43-45/

         Дамно ХХК-ны хөрөнгийн үнлэгээний тайланд: “ ...” гэсэн тайлан / хх-н 40/,

        Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоолд: “ ... Ай фоне эс 6 загварын гар утас нэг ширхэг, Angte DVD 4.7 GB гэсэн бичигтэй СД нэг ширхэгийг  эд мөрийн баримтаар тооцов ..” гэсэн тогтоол / хх-н 57-58/,  Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл/ хх-н 60/, Ц.Хийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 88 /, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 61/, Ц.Хт  Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 2/, прокурорын тогтоол /хх-н 3-4/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 52-53/, Ц.Хт  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 46-47/

         А.Аын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 69 /, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 62/, шийтгэх тогтоолын хуулбар / хх-н 63-67/, А.А  Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 2/, прокурорын тогтоол /хх-н 5-6/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н /54-56/, А.Ат  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 49-50/ зэрэг бичгийн нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

         Ц.Х, А.А нар нь бүлэглэн 2019 оны 9 дүгээр сарын 18-ны шөнө 03 цагийн үед Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо 3 дугаар байрны өмнө Б.Тгийн эд зүйлийг авахаар хүч хэрэглэн довтолж Ай фоне 6 эс загварын гар утас, бэлэн 8000 төгрөгийг дээрэмдсэн,

           Ц.Х нь Б.Тд хүч хэрэглэн довтолж нүүр хэсэгт цохиж өшиглөсний улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд:

   Шүүгдэгч Ц.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Хохирогчийн цээж, нүүрэн хэсэгт өшиглөсөн. Тэр үед цаанаас нэг ах орилохоор нь би зугтаасан. Би зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг.  

          Шүүгдэгч А.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэр мэдүүлэг,

         Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ 11330 тоот шинжээчийн дүгнэлтээр Б.Тгийн биед тархи доргилт, дух, зовхины цус хуралт, баруун талын ухархайн ханын хугарал, хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. ШЭГЗТЖ-ны 2.4.1 зааснаар эрүүл мэндийг түр хугацагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно гэсэн дүгнэлтээр тогтоогджээ.        

          Хохирогч Б.Тгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...” гэсэн мэдүүлэг 

          Шүүгдэгч Ц.Хийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “....” гэсэн мэдүүлэг ,           

Гэрч А.Оийн  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:”...” гэсэн мэдүүлэг,

          Шүүгдэгч А.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...” гэсэн мэдүүлэг зэрэг болно.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Ц.Х, А.А нар нь Б.Тгаас тамхин мөнгө авч, А.Аыг тамхинд яваад ирэхэд Ц.Х нь Б.Тг зодож байсан ба энэ үед нь А.А нь Б.Тгийн хармаанаас гар утас, 8000 төгрөгийг авсан нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар хангалттай тогтоогдож байна. Ц.Хт зодуулсаны улмаас Б.Тгийн биед хөнгөн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.

           Иймд Ц.Х, А.А нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн  тусгай ангийн  17.2 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн довтолж дээрэмдсэн  гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайг, Ц.Хийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тус тус тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.    

          Энэ хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.    

А.А нь 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Хэнтий аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 182 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх үүрэг хүлээлгэсэн хугацаанд буюу хугацаа дуусаагүй байхад 2019 оны 9 дүгээр сарын 18-ны шөнө бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул тус шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дах заалтыг хүчингүй болгож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

         Энэ хэргийн улмаас Ц.Х, А.А нар нь 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн 40 хоног цагдан хоригдсоныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснар ял эдлэсэн хугцаанд нь оруулан тооцов.

        Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг СД-г хэрэгт хавсаргах, 1 ширхэг Ай фоне 6 загварын гар утсыг тогтоол хүчин төгөлдөр болмогц Ц.Хт олгохоор шийдвэрлэлээ.

          Цанжидын Хүдэрийн хохиролд өгөхөөр төрийн сангийн 100900005406 тоот дансанд тушаасан 441.000 төгрөгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олгох нь зүйтэй.

         Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

         Шүүх шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэв.

         Шүүх ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

1. 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Хэнтий аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 182 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дах заалтыг хүчингүй болгосугай.

          2. Ц.Хийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Ц.Х, А.А нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн  тусгай ангийн  17.2 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн довтолж дээрэмдсэн  гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм  буруутай болохыг  тус тус тогтоосугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар Ц.Хийг 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн  тусгай ангийн  17.2 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар Ц.Хийг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, А.Аыг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар ,Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар   А.Аыг  6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус  шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.1-д  зааснаар Ц.Хт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн  тусгай ангийн  17.2 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар Ц.Хийг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялд тооцож хоёр сар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 8 сарын хугацаагаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн  тусгай ангийн  17.2 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар А.Ат оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Аыг  6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар  тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт зааснаар А.А, Ц.Х нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.А, Ц.Х нарын  2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон 40 хоногийг ял  эдлэсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

7. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,  Ай фоне 6 эс загварын гар утсыг тогтоол хүчин төгөлдөр болмогц Ц.Хт олгосугай.

8. Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас нэхэмжилсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

9.  Цанжидын Хүдэрийн төрийн сангийн 100900005406 тоот дансанд тушаасан 441.000 төгрөгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олгосугай.

10. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

11.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ,тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол  А.А, Ц.Х нарт  авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.