Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 542

 

 

 

 

           

 

 

 

 

 

 

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Ч.Жаргалан  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 Хүсэлт гаргагч: 1956 онд төрсөн, эрэгтэй,  Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 4-р баг, Өртөнт гэх газар оршин суух Адуучин овогт Долгорын Нацагдорж /РД:АО56100917/-ийн хүсэлттэй,

 

Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Барилгын бригадад 1977 оны 12-р сарын 3-ны өдрөөс 1988 оны 4-р сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг нээлттэй хэлэлцэв.

 

          Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Д.Нацагдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нар оролцов.

 

                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

         

            Хүсэлт гаргагч Д.Нацагдорж шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1956 онд төрсөн. Одоо өндөр насныхаа тэтгэвэрт орох нас болсон боловч тухайн үед ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтрийг гээгдүүлсэн. Миний бие Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Барилгын бригадад 1977 оноос 1989 оныг хүртэл нормчноор ажиллаж байсан. Иймд Долгорын Нацагдорж намайг Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Барилгын бригадад 1977 оны 12-р сарын 3-н өдрөөс 1988 оны 4-р сарын 10-ны өдрийг хүртэл нормчноор ажиллаж байсныг тогтоож өгнө үү. Архивын лавлагаа болон бусад нотлох баримтуудыг үндэслэн ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

           

          Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлт болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:                                                                   

                                                                    ҮНДЭСЛЭХ нь:

 

           Хүсэлт гаргагч Д.Нацагдорж нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байх бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагдсан байна. Үүнд:

          1. Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон тэмдэгт Төвшрүүлэх сумын сангийн аж ахуйн даргын 1977 оны 11-р сарын 29-ний өдрийн 190 тоот “Ажилд томилох тухай” тушаалд: Долгор овогтой Нацагдоржийг 1977-12-3-наас барилгын салбарт нормчноор гэсэн.

          2. Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон тэмдэгт Төвшрүүлэх сумын сангийн аж ахуйн даргын 1978 оны 10-р сарын 28-ны өдрийн 156 тоот “Ээлжийн амралт олгох тухай” тушаалд: Салбар нэгч байгууллагын ажилчин, албан хаагчдын 1978 оны ээлжийн амралтыг баталсан хувиараар олгож тушаах нь: 18-рт Д.Нацагдорж мужаан 1978-11-1-нээс амралтын мөнгийг ажлын 22 хоног гэсэн.

          3. Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон тэмдэгт Төвшрүүлэх сумын сангийн аж ахуйн даргын 1981 оны 1-р сарын 19-ний өдрийн 8 тоот “Ээлжийн амралт олгох тухай” тушаалд: Салбар нэгч байгууллагын ажилчин, албан хаагчдын 1981 оны ээлжийн амралтыг баталсан хувиараар олгож тушаах нь 36-рт Д.Нацагдорж гэсэн.

          4. Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон тэмдэгт Төвшрүүлэх сумын сангийн аж ахуйн даргын 1982 оны 5-р сарын 6-ны өдрийн “Ээлжийн амралт олгох тухай” тушаалд: Ажилчин албан хаагч бүгд 14 хүний 1982 оны ээлжийн амралтыг 1982-5-7 наас 1-р хавсралтаар олгосугай. Тушаалын 1-р хавсралтын 4-рт Д.Нацагдорж өрөгч үүндсэн амралт 15, нэмэгдэл амралт 7, мөнгө олгох бүгд хоног 22, сайн өдөр 3, бүгд хэд хоног амрах 25 гэсэн.

          5. Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон тэмдэгт Төвшрүүлэх сумын сангийн аж ахуйн даргын 1984 оны 8-р сарын 31-ний өдрийн 202 тоот “Социалист уралдааны болзол дүгнэх тухай” тушаалд: Барилгачин О.Жавхлан, Д.Нацагдорж ... нарын хүнийг тушаалын 2-р хавсралт ёсоор бүгд 4400 төгрөгөөр шагнасугай гэсэн.

          6. Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон тэмдэгт Төвшрүүлэх сумын сангийн аж ахуйн даргын 1988 оны 4-р сарын 8-ны өдрийн “Барилгын салбарын ажилчид шилжүүлэх тухай” тушаалд: Сангийн аж ахуйн барилгын салбарт ажиллаж байсан ажилчдыг 1988 оны 4-р сарын 10-нээр тасалбар болгож аймгийн барилга трестийн мэдэлд шилжүүлсүгэй. /Ажилчдын нэрсийг хавсралт 1-ээр жагсаалт хийж хавсаргав/ хавсралтын 109-рт Долгрын Нацагдорж Төвшрүүлэхийн САА-н Барилгын салбарын нормын ажлаас 1988-04-1 гэсэн.

          7. 1987 оны 11-р сарын 26-ны өдөр нээлгэсэн 684984 дугаартай Долгорын Нацагдоржийн 1987 оноос 1990 оныг дуустал хугацаанд сарын цалин, төлсөн татвар бичигдсэн зохих тамга, тэмдэг дарагдсан Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэх зэрэг болно.

                

            Хүсэлт гаргагч Д.Нацагдорж 1977 оны 12-р сарын 3-ны өдрөөс 1988 оны 4-р сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон тэмдэгт Төвшрүүлэх сумын сангийн аж ахуйд барилгын бригадад нормчиноор ажиллаж байсан болох нь Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон тэмдэгт Төвшрүүлэх сумын сангийн аж ахуйн даргын 1977 оны 11-р сарын 29-ний өдрийн 190 тоот “Ажилд томилох тухай” тушал, Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон тэмдэгт Төвшрүүлэх сумын сангийн аж ахуйн даргын 1978 оны 10-р сарын 23-ны өдрийн 156 тоот “Ээлжийн амралт олгох тухай” тушаал, Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон тэмдэгт Төвшрүүлэх сумын сангийн аж ахуйн даргын 1981 оны 1-р сарын 19-ний өдрийн 8 тоот “Ээлжийн амралт олгох тухай” тушаал, Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон тэмдэгт Төвшрүүлэх сумын сангийн аж ахуйн даргын 1982 оны 5-р сарын 6-ны өдрийн “Ээлжийн амралт олгох тухай” тушаал, Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон тэмдэгт Төвшрүүлэх сумын сангийн аж ахуйн даргын 1984 оны 8-р сарын 31-ний өдрийн 202 тоот “Социалист уралдааны болзол дүгнэх тухай” тушаал, Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон тэмдэгт Төвшрүүлэх сумын сангийн аж ахуйн даргын 1988 оны 4-р сарын 8-ны өдрийн “Барилгын салбарын ажилчид шилжүүлэх тухай” тушаал, 1987 оны 11-р сарын 26-ны өдөр нээлгэсэн 684984 дугаартай Долгорын Нацагдоржийн Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэх  зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. Иймд Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон тэмдэгт Төвшрүүлэх сумын сангийн аж ахуйд барилгын бригадад 1977 оны 12-р сарын 3-ны өдрөөс 1988 оны 4-р сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд нормчноор ажиллаж байсан байдлаа тогтоолгох гэсэн хүсэлт гаргагч Д.Нацагдоржийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

          Хүсэлт гаргагч Д.Нацагдоржийн хүсэлтийг хангаж шийдвэрлэж байгаа учир түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээх нь зүйтэй байна.

 

          Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар  Адуучин овогт Долгорын Нацагдорж /РД:АО56100917/-ийн Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон тэмдэгт Төвшрүүлэх сумын сангийн аж ахуйд барилгын бригадад 1977 оны 12-р сарын 3-ны өдрөөс 1988 оны 4-р сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Д.Нацагдоржийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

          3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                   

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ч.ЖАРГАЛАН