| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 129/2016/00320/и |
| Дугаар | 544 |
| Огноо | 2016-10-06 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 544
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан би,
Нэхэмжлэгч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2-р багийн Засаг даргын тамгын газрын байранд байрлах “Дэлгэрэх” СӨХ-ны нэхэмжлэлтэй
Хариуцагч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2-р баг 2-36 дугаар байрны МҮОНРТ-ийн Архангай аймаг дахь салбарын захирал Боржигон овогт Галбадрахын Отгонжаргал /РД:АЮ64050405/-д холбогдох
Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний зардал болох 150 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Дэлгэрэх” СӨХ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Галбадрах овогтой Отгонжаргал нь “Дэлгэрэх” СӨХ-ны удирдах зөвлөлийн 2015 оны 12-р сарын 1-ний өдрийн тогтоолын 5-р заалт Монгол улсын Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 1-р заалт, 148-р зүйлийн 3-р заалт 2003 оны 6-р сарын 18-ны өдрийн СӨХ-ны эрх зүйн байдал нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13.2.2-р зүйлүүдийг тус тус зөрчиж, “Дэлгэрэх” СӨХ-д төлөх ёстой дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний зардал болох сарын 10 000 төгрөгийн хураамж хуримтлагдан нийт 150 000 төрөгийн өртэй байна.
Иймд Г.Отгонжаргалаас 150 000 төгрөгийг гаргуулан өгч байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү ... гэжээ.
Нэхэмжлэгч “Дэлгэрэх” СӨХ нь 2016 оны 10-р сарын 6-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээ: Эрдэнэбулган сумын 2-р багийн 2-36 дугаар байрны МҮОНРТ-ын Архангай аймаг дахь салбарын захирал Г.Отгонжаргалаас нэхэмжилсэн 150 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Дэлгэрэх” СӨХ нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний зардал болох 150 000 төгрөг гаргуулахаар хариуцагч МҮОНРТ-ийн Архангай аймаг дахь салбарын захирал Г.Отгонжаргалд холбогдуулж шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь шүүх хуралдаан зарласны дараа нэхэмжлэлээсээ татгалзсан учир улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5 150 төгрөгийг буцаан олгох үндэслэлгүй юм.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Дэлгэрэх” СӨХ-ны нэхэмжлэлтэй МҮОНРТ-ийн Архангай аймаг дахь салбарын захирал Г.Отгонжаргалд холбогдох дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний зардал болох 150 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 5 150 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН