Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 549

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                     

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: 1988 онд төрсөн, эмэгтэй, Өвөрхангай аймгийн Богд сумын 7-р баг, Ховдын 3-6 тоотод оршин суух Дөмөд овогт Банзрагчийн Түмэн-Өлзий /РД:ЙР88112723/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1989 онд төрсөн, эрэгтэй, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1-р багийн Арслан цохионы 16-14 тоотод  оршин суух Жартгай овогт Бямбажавын Ганзориг /РД:АН89061218/-т холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Түмэн-Өлзий, хариуцагч Б.Ганзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Түмэн-Өлзий шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2006 онд оюутан болж очоод 2006 оны 9-р сард Б.Ганзоригтой танилцан эр эмийн харьцаатай болж, 2007 оны 8-р сарын 15-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. 2008 онд хүү Г.Амарбаясгалан төрсөн. Б.Ганзориг бид 2 хоёулаа оюутан байсан тул аав, ээжийндээ амьдардаг байсан. Хамт амьдрах хугацаанд Б.Ганзориг нь үр хүүхдээ хайхарч халамжилдаггүй, архи дарс байнга уудаг болж, бид хоёрын санаа сэтгэл нийлэхгүй байнга хэрүүл маргаан хийдэг болсон. Ингээд 2012 оны 3-р сард салж, хүү маань одоо миний асрамжид байна. Үүнээс хойш 4 жил гаруй хугацаанд Б.Ганзориг нь хүүхдээ ч болтугай асууж ярьж, уулзаж байгаагүй сураггүй болсон. Одоо хүүхэд маань өөрийн төрсөн эцгээ таньж мэдэхгүй. Би өөр хүнтэй гэр бүл болсон учраас Б.Ганзоригоос гэрлэлтээ цуцлуулах хүсэлттэй байна гэв.

Хариуцагч Б.Ганзориг шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2006 онд Б.Түмэн-Өлзийтэй танилцаж 2008 онд хүү Амарбаясгалан мэндэлсэн. Бид оюутан байсан болохоор аав, ээжийндээ амьдардаг байсан. Гэхдээ архи, дарс байнга удаг байсан мэтээр ойлгосон байна. Би 2011 оноос 2012 онд Өвөрхангай аймгийн Нарийн тээл суманд багшаар ажиллаад буцаад ирэхэд миний хүүг уулзуулалгүй аваад явсан байсан. 4 жил асууж сураглаж ярьж байгаагүй нь үнэн. Одоо өөр хүнтэй гэр бүл болсон байна. Миний бие одоогоор гэр бүл болоогүй. Одоо Б.Түмэн-Өлзийтэй дахин нийлж амьдрах боломжгүй. Хүү Амарбаясгаланг Б.Түмэн-Өлзийгийн асрамжид үлдээж гэрлэлтийн баталгааг цуцлах хүсэлттэй байна. Б.Түмэн-Өлзий өөр хүнтэй амьдарч хүүхэдтэй болсон тул надад энэ хүнтэй цаашдаа хамт амьдрах боломж байхгүй. Г.Амарбаясгалан хүүгээ ээж дээрээ байсан нь дээр гэж бодож байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа  гэв.

 

            Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Түмэн-Өлзий нь Б.Ганзоригт холбогдуулж гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.

            Нэхэмжлэгч Б.Түмэн-Өлзий, хариуцагч Б.Ганзориг нар 2007 оны 8-р сарын 15-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж тэдний дундаас хүү Г.Амарбаясгалан 2008 оны 5-р сарын 29-ний өдөр төрсөн болох нь нь зохигч нарын тайлбар, 0095813 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ, хүү Г.Амарбаясгалангийн 0196283 №123 дугаартай төрсний гэрчилгээгээр тогтоогдож байна. 

            Нэхэмжлэгч Б.Түмэн-Өлзийгийн гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Ганзориг хүлээн зөвшөөрч байгаа, мөн нэхэмжлэгч Б.Түмэн-Өлзий нь өөр хүнтэй хамтран амьдарч, тэдний дундаас 2016 оны 6-р сарын 27-ны өдрийн охин М.Үүлэнсондор төрсөн болох нь 6216000079 дугаартай төрсний гэрчилгээ зэргээр тогтоогдож байх тул нэхэмжлэгч Б.Түмэн-Өлзий, хариуцагч Б.Ганзориг нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна. 

          Мөн хариуцагч Б.Ганзориг нь хүү Г.Амарбаясгаланг асрамждаа авах Б.Түмэн-Өлзийгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар хүү Г.Амарбаясгаланг эх Б.Түмэн-Өлзийгийн асрамжид хэвээр үлдээх нь зүйтэй байна. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д заасны дагуу асрамжийн асуудал шийдвэрлэхэд хүү Г.Амарбаясгалангаас өмгөөлөгч Г.Энхбаярыг байлцуулан саналыг авсан болно.

          Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа учир нэхэмжлэгч Б.Түмэн-Өлзийгийн гэрлэлт цуцлуулж хүүхдийн, асрамжийн асуудал шийдвэрлэх тухай нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ганзоригоос улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Түмэн-Өлзийд олгохоор шийдвэрлэлээ.    

          Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг  удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Жартгай овогт Бямбажавын Ганзориг, Дөмөд овогт Банзрагчийн Түмэн-Өлзий нарын гэрлэлтийг цуцалсугай.

          2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2008 оны 5-р сарын 29-ний өдөр төрсөн хүү Г.Амарбаясгаланг эх Б.Түмэн-Өлзийгийн асрамжид үлдээсүгэй.

          3. Нэхэмжлэгч Б.Түмэн-Өлзий нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж хариуцагч Б.Ганзоригоос улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Түмэн-Өлзийд олгосугай. 

          5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос ажлын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Мөнгөнтуяад даалгасугай.

          6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд  нэхэмжлэгч Б.Түмэн-Өлзий, хариуцагч Б.Ганзориг нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ч.ЖАРГАЛАН