Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 415

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж  

нарийн бичгийн дарга: А.Номин-Эрдэнэ

улсын яллагч: О.Баярсайхан

хохирогч : Х.Т

шүүгдэгч өөрийгөө  өмгөөлж оролцов  :

шүүгдэгч: Г.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлтэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт Г.Мд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1906022490244 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 02 дугаар сарын 28-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

           Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Г.М,

          Холбогдсон хэргийн талаар:

         Г.М нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо Энэрэл хотхоны орчимд 2019 оны 3 дугаар сарын 30-ны шөнийн 01 цагийн үед иргэн Х.Ттай маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь үүдэн хоёр шүдний хугарал, уруулын шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

     

                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

          Шүүгдэгч Г.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “ Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна ” гэв.

        Хохирогч Х.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тус өдөр Мөнхмаралыг гэрийнх орцонд нь оруулж өгсөн. Орцонд Г.М зогсож байсан. Намайг “хэн бэ” гэж хэлээд Мөнхмарал бид хоёрыг хардсан. Тэгээд маргаан үүсч, миний шүд рүү гараараа цохисон. Намайг шүүгдэгчээс түүний найз нар салгасан. Би шүүгдэгчийг цохиогүй. Үүдэн 2 шүдээ авахуулаагүй, харин хугарсан шүдээ авахуулсан. Эхний үеийн эмчилгээ 275.000 төгрөг, шаазан бүрээс 1.700.000 төгрөг гэж эмч хэлсэн. Цаашид 2.000.000 төгрөгийн зардал гарна. Надад 275.000 төгрөг, 1.785.000 төгрөгийг төлнө гэж хэлсэн. Ирээдүйд гарах зардал, эмчилгээний төлбөрийг авбал надад гомдол санал байхгүй гэв.

          Хохирогч Х.Т мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “... Би 2019 оны 03 дугаар сарын 30-ны өдөр шөнийн 01 цагийн орчид найз Мөнхмаралыг гэрт нь хүргэж өгөхөөр 2 найзын хамт явж байгаад гэрийнх орцонд хуучин найз залуу Г.М гэгч нь орцонд нь хүлээж таарсан юм. Тэгээд тэр залуу Мөнхмаралыг татаж чангаагаад зүй зохисгүй үгээр хараагаад байхаар би тэр хоёрыг салгаад гэр лүү нь Мөнхмаралыг оруулсан юм. Тэгээд гараад таксинд суугаад явах гэж байтал Г.М зам хааж зогсоож буугаад ир гээд найзуудыгаа дуудсан байсан. Г.М миний шүд рүү гараараа цохисон. Тэгээд найзууд нь намайг салгаад байж байтал Мөнхмарал гарч ирсэн. Бөөн юм болж байгаад хуучин найз залуугаа хөөж явуулаад би гэртээ харьсан. Өглөө босоод шүдээ угааж байтал миний үүдэн 2 шүд хугарч унасан байсан. Би эрүүл мэнддээ одоогийн байдлаар 275.000 төгрөгний эмчилгээ хийлгэж түр ломбо тавиулсан байгаа баримт нь байгаа. Би цаашид 11, 21 дүгээр шүдэнд сувгийн эмчилгээ, шаазан бүрээс хийлгэх шаардлагатай байгаа ба нийт 1.750.000 төгрөгөөр хийлгэх ба мөнгөгүйн улмаас хийлгэж чадаагүй. 1.750.000 төгрөгний баримтыг хэрэгт хавсаргаж өгсөн байгаа...” гэх мэдүүлэг / хх-н 16-20/,

         Яллагдагч Г.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “... Би 2019 оны 03 дугаар сарын 30-ны шөнө 01 цагийн орчимд салсан найз охин Н.Мөнхжаргалын уулзаж юм ярих гээд очоод орцонд нь байж байхад Мөнхмарал, Тэгшжаргал 2 гаднаас согтуу орж ирээд намайг муулж байхаар нь юу болоод байгаан энэ хэн вэ гэхэд Мөнхмарал надтай уулзахгүй гээд жаахан харилцааны маргаан үүссэн. Тэгтэл үл таних хүн Тэгшжаргал гадаа манай 2 найз байгаа хоёулаа гараад уулзая гэсэн. Тэр үед Мөнхмарал гэр рүүгээ гүйгээд орсон. Тэгшжаргалын эмэгтэй найз нь үгээр доромжлоод гар утсыг чинт шиднэ гээд ходоод руу цохиод байхаар нь би гар утсаа булааж авахад эмэгтэй найз нь миний ходоод руу цохиод би хуульч хийдэг чамайг шоронд хатаана гээд хэл амаар доромжлоод байсан. Тэгшжаргалын машинаас бууж ирсэн үл таних залуу Тэгшжаргал хоёр үзье зодолдоё гэсэн хандлагатай үг хаяад намайг түлхээд байснаа машиндаа суугаад явсан. Би араас нь гүйгээл машиныхан урдуур нь хааж зогсоод гараад ир гэхэд Тэгшжаргал найзтайгаа бууж ирээд над руу дайраад мөрнөөс бариад авахаар нь би Тэгшжаргалын доод уруул орчимд нь гараараа атгаж байгаад нэг удаа цохисон. Энэ үед манай Ариунбаяр, Батболд нар ирээд бид хоёр салгасан ба энэ үед Мөнхмарал гэрээсээ гараад ирсэн над луу уйлж дайраад байхаар нь би найзынхаа машинд суугаад явсан. Маргааш Тэгшжаргал над луу залгаад 2 шүд хугарсан үүнийгээ зохицуулж өг гэхээр өөрөө мэдээ, цагдаагаараа явбал яваа надад шинжээчийн дүгнэлтээ  үзүүлээд хохиролоо барагдуулж болно гэж хэлсэн Дараа нь Мөнхмарал надад Тэгшжаргал чамд цохиулахаасаа өмнө шүдэндээ эмчилгээ хийлгэж байсан шүд нь өмнө цоорхой гэсэн гэж хэлж байсан. Би Тэгшжаргалыг баруун гараараа цохисон ба одоо хүртэл миний баруун гар хөндүүртэй байгаа...” гэх мэдүүлэг / хх-н 21-23/,

         Гэрч Н.Мөнхмарал мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “... 2019 оны 03 дугаар сарын 30-ны шөнө гэртээ хохирогч Тэгшжаргал болон 2 найзынхаа хамт хүргүүлсэн орцоор ороход найз залуу Г.М шатан дээр зогсож байсан. Би Г.М гэх залуутай 2016 оны 11 сараас хойш эхэлж үерхэж эхлээд 2018 оны 07 дугаар сараас хойш салая гэхэд надаас салахгүй намайг дагаад байдаг болсон. Намайг гэр лүүгээ орох гэхэд Г.М гарнаас зулгаагаад оруулахгүй байхаар нь Тэгшжаргал болиулах гээд хэсэг маргалдаж байгаад за за гараад учраа олъё гээд намайг гэр рүүгээ ор гэхээр  би гэр лүүгээ орсон тэр 2 орцноос гарсан. Би гэртээ ороод 5 минут орчмын дараа юу болж байгаа бол гээд санаа зовоод байрнаасаа гараад Чингис зочид буудлын замын эсрэг талд очихо Г.М, Тэгшжаргао 2 бие бие рүүгээ орилсон мөн Г.М 2 найз ирчихсэн салгаж байсан. Намайг гарч ирэхэд арай гайгүй болсон. Тэгшжаргал амаа дараад байсан. Намайг очиход Г.М найзуудтайгаа явсан. Тэгшжаргалыг манай 2 найз аваад явсан. Тэгээд би гэр лүүгээ орсон...” гэх мэдүүлэг / хх-н 64-66/,

          Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 24/

         Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ 4090 тоот шинжээчийн дүгнэлт :

          1. Х.Тын биед үүдэн хоёр шүдний хугарал, уруулын шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйчлэлээр үүсгэгдэнэ.

          3. Дээрх гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй /хх-н 25/,

          Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 26-27/

         Г.М иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 33 /, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 32/, захиргааны зөрчлийн талаарх баримтууд/ хх-н 42-45/

         Г.Мд Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 53/, прокурорын тогтоол /хх-н 54-55/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 56-59/

          Г.М хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 60-60/ зэрэг бичгийн нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

          Шүүгдэгч Г.М нь 2019 оны 3 дугаар сарын 30-ны шөнийн 01 цагийн үед Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо Энэрэл хотхоны орчимд иргэн Г.Тэгшжаргалтай маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь үүдэн хоёр шүдний хугарал, уруулын шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд:

         Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ 4090 тоот шинжээчийн дүгнэлтээр Х.Тын биед үүдэн хоёр шүдний хугарал, уруулын шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. . Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй  гэж тогтоогджээ.

        Хохирогч Х.Тын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Мөнхмаралыг гэрийнх орцонд нь оруулж өгсөн. Орцонд Мөнхмаралын хуучин найз залуу гээд Г.М зогсож байсан. Намайг “хэн бэ” гэж хэлээд Мөнхмарал бид хоёрыг хардсан. Тэгээд маргаан үүсч, миний шүд рүү гараараа цохисон. Би эрүүл мэнддээ одоогийн байдлаар 275.000 төгрөгний эмчилгээ хийлгэж түр ломбо тавиулсан байгаа баримт нь байгаа. Би цаашид 11, 21 дүгээр шүдэнд сувгийн эмчилгээ, шаазан бүрээс хийлгэх шаардлагатай байгаа ба нийт 1.750.000 төгрөгөөр хийлгэх ба мөнгөгүйн улмаас хийлгэж чадаагүй. 1.750.000 төгрөгний баримтыг хэрэгт хавсаргаж өгсөн байгаа...” гэх мэдүүлэг,

          Гэрч Мөнхмарал мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн  “ ... Би гэртээ ороод 5 минут орчмын дараа юу болж байгаа бол гээд санаа зовоод байрнаасаа гараад Чингис зочид буудлын замын эсрэг талд очиход Г.М, Тэгшжаргал 2 бие бие рүүгээ орилсон мөн Г.М 2 найз ирчихсэн салгаж байсан. Намайг гарч ирэхэд арай гайгүй болсон. Тэгшжаргал амаа дараад байсан.

          Шүүгдэгч Г.Мгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Тэгшжаргал найзтайгаа бууж ирээд над руу дайраад мөрнөөс бариад авахаар нь би Тэгшжаргалын доод уруул орчимд нь гараараа атгаж байгаад нэг удаа цохисон...”, “.... Би Тэгшжаргалыг баруун гараараа цохисон ба одоо хүртэл миний баруун гар хөндүүртэй байгаа.. “ гэх мэдүүлэг  зэрэг болно

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

         Шүүгдэгч Г.М нь Х.Тыг Мөнхмаралтай ирэхэд нь орцонд тааралдаад тэр хоёрыг хардаж хэн юм бэ? гэж маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохисоноос Х.Тын  үүдэн хоёр шүдний хугарал, уруулын шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

            Түүний энэ үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул  Ш.Г.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тогтоож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.   

         Хохирогч Х.Т нь одоогоор түр ломбо тавиулчихсан байгаа эдгэхээр нь шаазан бүрхүүлтэй шүд хийлгэхэд гарах зардлыг буюу 1.785.000 төгрөгийг нэхэмжилж байна гэснийг шүүх нотлох баримтгүй, одоогоор энэ зардал бодитоор гараагүй байгаа учраас тухайн үед зардал нэмэгдэх эсэх нь тодорхойгүй учир шүдээ бүрэн хийлгэж дууссаны дараа нотилох баримтаа зохих ёсоор бүрдүүлж жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзэв.Шүүгдэгч Г.М 1.785.000 төгрөгийг хоёр сарын дотор нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй. Одоогоор гарсан зардалд 275.000 төгрөг төлсөн байна.        

          Энэ хэргийн улмаас   Г.М нь цагдан хоригдсон хоноггүй болно.

          Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

         Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн,гэм хорыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгааг харгалзан үзэв.

           Шүүх ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Г.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар         Г.Мг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснар Г.М нь торгох ялыг 3 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар Г.М нь шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлэхгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

5. Г.М нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

6. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Г.М нь төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдсугай.

7. Хохирогч Х.Т нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа зохих ёсоор бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

       8. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.