Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 558

 

 

 

 

           

 

 

 

 

 

 

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Ч.Жаргалан  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 Хүсэлт гаргагч: 1965 онд төрсөн, эмэгтэй, Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хан-Өндөр багт оршин суух  Норовлин овогт Пүрэвээгийн Нямжав /РД:АР65022006/-ын хүсэлттэй,

Архангай аймгийн Эрдэнэмандал сумын “Хөдөлмөрч” нэгдэлд 1982 оны 6-р сарын 26-ны өдрөөс 1992 оны 7-р сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг нээлттэй хэлэлцэв.

 

          Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч П.Нямжав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нар оролцов.

 

                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

         

          Хүсэлт гаргагч П.Нямжав шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Пүрэвээгийн Нямжав миний бие 1965 оны 2-р сарын 20-ны өөр төрсөн. 4 хүүхэдтэй. Би 1982 оны 6-р сарын 1-ний өдөр анх Эрдэнэмандал сумын “Хөдөлмөрч” нэгдэлд малчнаар ажилд орж ажиллаж эхэлснээс хойш 1992 оны 7-р сар хүртэл тасралтгүй ажилласан. Одоо өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэтэл сумын Нийгмийн даатгалын байцаагч 1982 оноос 1992 онд ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох хэрэгтэй гэсэн. “Хөдөлмөрч” нэгдэлд саальчин, тууварчин, чанар тордлогын цехийн ажилчин, сүү тосны заводын сүү хүлээн авагч зэрэг ажлуудыг хийж байсан. Хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу учир лавлагаа авсан. Миний хөдөлмөрийн дэвтэр, ажиллаж байсныг илтгэх архивын лавлагаа зэрэг баримтуудыг үндэслэн миний 1982 оны 6-р сарын 26-ны өдрөөс 1992 оны 7-р сарын 1-ний өдрийг хүртэл 10 жил улсад ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

 

          Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлт болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:                                                                   

                                                                    ҮНДЭСЛЭХ нь:

 

           Хүсэлт гаргагч П.Нямжав нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байх бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагдсан байна. Үүнд:

  1. Архангай аймгийн Эрдэнэмандал сумын “Хөдөлмөрч” нэгдлийн даргын 1982 оны 6-р сарын 28-ны өдрийн 24 тоот “Ажилд томилох тухай” тушаалд: 1982 онд сумын 10 жилийн дунд сургуулийн Ylll анги төгсөж ХАА-н үйлдвэрлэлд хуваарилагдагсдыг 1982 оны Yl сарын 16-наас эхлэн нэгдлийн мал аж ахуйн салбарт малчнаар томилон ажиллуулсугай. /хавсралтаар/. Хавсралтын 38-рт: Пүрэв Нямжав гэсэн.
  2. Архангай аймгийн Эрдэнэмандал сумын “Хөдөлмөрч” нэгдлийн даргын 1985 оны 5-р сарын 31-ний өдрийн 43 тоот “Тууварч малчдыг томилох тухай” тушаалд: Улсын төвлөрсөн хэрэгцээний мал туух тууварч малчдыг 1985 оны 5-р сарын 15-наас эхлэн томилсугай. /хавсралтаар/. Хавсралтад: П.Нямжав гэсэн.
  3. Архангай аймгийн Эрдэнэмандал сумын “Хөдөлмөрч” нэгдлийн даргын 1986 оны 9-р сарын 25-ны өдрийн 145 тоот “Ээлжийн амралт олгох тухай” тушаалд: Нэгдлийн чанар тордлогын цехийн ажилчин Д.Хундан, Д.Угтаабаяр, Байгальцэцэг П.Нямжав ... нарын 1986 оны ээлжийн амралтыг 9-р сарын 25-наас эхлэн ажлын 22 өдрөөр тус тус бодож олгосугай гэсэн.
  4. Архангай аймгийн Эрдэнэмандал сумын “Хөдөлмөрч” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1987 оны 4-р сарын 21-ний 23 тоот “1987 оны сүү тосны төлөвлөгөөг биелүүлэх техник зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай” тогтоолд: 1987 онд сумын төвд сүү тосны 1 тасаг, хөдөөд сүү тос, ээдэмцэр үйлдвэрлэх 4 тасаг, нүүдлийн 1 тасаг бүгд 6 тасаг байгуулж 1 191 400 л сүү авч 47 657 кг цөцгий тос, 12 000 кг ээдэмцэр үйлдвэрлэж бүх тасгуудад цагаан идээ хийхээр төлөвлөсөн төлөвлөгөөг баталсугай. /Төлөвлөгөөг хавсаргав/. 2-р хавсралтад: Ээдэмцэр, цагаан идээ хийх ажилчдаар сумын төв: Нямжав гэсэн.
  5. Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Алтан гадас одонт “Хөдөлмөрч” нэгдлийн даргын 1988 оны 3-р сарын 20-ны өдрийн 40 тоот “Нэмэгдэл чөлөө олгох тухай” тушаалд: Нэгдлийн чанар тордлогын ажилчин П.Нямжавт нярай хүүхдээ асрахад зориулж 1988 оны 3-р сарын 2-ноос эхлэн 6-р сарын 12-ныг хүртэл 102 хоногийн нэмэгдэл чөлөө олгосугай гэсэн.
  6. Архангай аймгийн Эрдэнэмандал сумын “Хөдөлмөрч” нэгдлийн даргын 1989 оны 12-р сарын 5-ны өдрийн 111 тоот “Ээлжийн амралт олгох тухай” тушаалд: Нэр бүхий 43 хүний 1989 оны ээлжийн амралтыг хавсралтад дурьдсанаар холбогдох ажлын өдрөөр тус тус бодож олгосугай. Хавсралтын 29-рт: Нямжав амрах хоног үндсэн 15, нэмэгдэл 3, бүгд амрах хоног 18, хэднээс амарч эхлэх Xll/I гэсэн.
  7. Архангай аймгийн Эрдэнэмандал сумын “Хөдөлмөрч” нэгдлийн даргын 1990 оны 2-р сарын 20-ны өдрийн 7 тоот “Ээлжийн амралт олгох тухай” тушаалд: Нэр бүхий 3 хүний 1990 оны ээлжийн амралтыг хавсралтад дурьдсанаар тус тус бодож олгосугай. Хавсралтын 2-рт: П.Нямжав чанар цехийн ажилчин, олгох амралт үндсэн 15, нэмэгдэл 7, бүгд амрах хоног 22, амарч эхлэх сар, өдөр ll/10 гэсэн.
  8. 1987 оны 1-р сарын 1-ний өдөр нээлгэсэн П.Нямжавын хөдөлмөрийн дэвтэрт: “1985 оны 1-р сарын 1-ний өдөр Нэгдлийн чанар тодлогын цехийн ажилчнаар томилон ажиллуулав. Нэгдлийн даргын 1986 оны 4-р сарын 11-ний өдрийн 57 дугаар тушаалаар. 1992 ны 7-р сарын 1-ний өдөр Ажиллагсадын орон тоо хасагдсан тул чанар тодлогын цехийн ажилчны үүрэгт ажлаас чөлөөлөв. Нэгдлийн даргын 1992 оны 6-р сарын 25-ны өдрийн 29 тоот тушаалаар” гэсэн.
  9. Эрдэнэмандал сумын “Хөдөлмөрч” нэгдлийн өмч хувьчлалын комиссын материал зэрэг болно.

           

            Хүсэлт гаргагч П.Нямжав нь Архангай аймгийн Эрдэнэмандал сумын “Хөдөлмөрч” нэгдэлд 1982 оны 6-р сарын 16-ны өдрөөс 1985 оны 5-р сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд малчнаар, Архангай аймгийн Эрдэнэмандал сумын “Хөдөлмөрч” нэгдлийн Чанар тодлогын цехэд 1985 оны 5-р сарын 1-ний өдрөөс 1992 оны 7-р сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд ажилчнаар тус тус ажиллаж байсан болох нь Архангай аймгийн Эрдэнэмандал сумын “Хөдөлмөрч” нэгдлийн даргын 1982 оны 6-р сарын 28-ны өдрийн 24 тоот “Ажилд томилох тухай” тушаал, Архангай аймгийн Эрдэнэмандал сумын “Хөдөлмөрч” нэгдлийн даргын 1985 оны 5-р сарын 31-ний өдрийн 43 тоот “Тууварч малчдыг томилох тухай” тушаал

Архангай аймгийн Эрдэнэмандал сумын “Хөдөлмөрч” нэгдлийн даргын 1986 оны 9-р сарын 25-ны өдрийн 145 тоот “Ээлжийн амралт олгох тухай” тушаал, Архангай аймгийн Эрдэнэмандал сумын “Хөдөлмөрч” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1987 оны 4-р сарын 21-ний 23 тоот “1987 оны сүү тосны төлөвлөгөөг биелүүлэх техник зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай” тогтоол, Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Алтан гадас одонт “Хөдөлмөрч” нэгдлийн даргын 1988 оны 3-р сарын 20-ны өдрийн 40 тоот “Нэмэгдэл чөлөө олгох тухай” тушаал, Архангай аймгийн Эрдэнэмандал сумын “Хөдөлмөрч” нэгдлийн даргын 1989 оны 12-р сарын 5-ны өдрийн 111 тоот “Ээлжийн амралт олгох тухай” тушаал, Архангай аймгийн Эрдэнэмандал сумын “Хөдөлмөрч” нэгдлийн даргын 1990 оны 2-р сарын 20-ны өдрийн 7 тоот “Ээлжийн амралт олгох тухай” тушаал, 1987 оны 1-р сарын 1-ний өдөр нээлгэсэн П.Нямжавын хөдөлмөрийн дэвтэр, Эрдэнэмандал сумын “Хөдөлмөрч” нэгдлийн өмч хувьчлалын комиссын материал зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. Иймд Архангай аймгийн Эрдэнэмандал сумын “Хөдөлмөрч” нэгдэлд 1982 оны 6-р сарын 16-ны өдрөөс 1985 оны 5-р сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд малчнаар, Архангай аймгийн Эрдэнэмандал сумын “Хөдөлмөрч” нэгдлийн Чанар тодлогын цехэд 1985 оны 5-р сарын 1-ний өдрөөс 1992 оны 7-р сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд ажилчнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох гэсэн хүсэлт гаргагч П.Нямжавын хүсэлтийг  хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

          Хүсэлт гаргагч П.Нямжавын хүсэлтийг хангаж шийдвэрлэж байгаа учир түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээх нь зүйтэй байна.

 

          Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Норовлин овогт Пүрэвээгийн Нямжав /РД:АР65022006/-ын Архангай аймгийн Эрдэнэмандал сумын “Хөдөлмөрч” нэгдэлд 1982 оны 6-р сарын 16-ны өдрөөс 1985 оны 5-р сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд малчнаар, Архангай аймгийн Эрдэнэмандал сумын “Хөдөлмөрч” нэгдлийн Чанар тодлогын цехэд 1985 оны 5-р сарын 1-ний өдрөөс 1992 оны 7-р сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд ажилчнаар ажиллаж байсан байдлыг тус тус тогтоосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч П.Нямжавын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

          3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                   

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ч.ЖАРГАЛАН