Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 350

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж  

нарийн бичгийн дарга : Д.Х

улсын яллагч: А.Аварзэд

шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцов :

шүүгдэгч: Ө.С нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлтэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт Ө.Сд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 1906069240305 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Ө.С,

           Холбогдсон хэргийн талаар:

          Ө.С нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Холбоотолгойн 11-119 тоотод Н.Атай маргалдаж түүнийг зодож  тархи доргилт, баруун чАхайн урд хэсэг,чих,шанаа,нүдний доод зовхи, хацар, эрүүний баруун хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүүнд цус хуралт, зулгаралт бүхий  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

 

                                                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

          Шүүгдэгч Ө.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.         

Хохирогч Н.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “ ...2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрдэнэтолгойд Сийн гэрт би эхнэр Эийн хамт очсон. Сийн гэрч очиход эхнэр Наркагийн хамт байсан. Тэгээд 0.75 граммтай Хараа архи 2 шил, 2.5 литрийн том пиво хувааж ууцгаасан. Яг юунаас болж маргалдсаныг санахгүй байна. Ямар ч байсан Стэй маргалдаад нүүрэн тус газар цохиж, хүзүү маажсан. Маргалдаад гэрээс нь гараад явсан. Миний биед нүүр хавдаж, хөхөрсөн, хүзүү маажсан байсан...” гэх мэдүүлэг  / хх-н 11-14/,

          Гэрч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:” 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрдэнэтолгойд найз Сийн гэрт нөхөр Аын хамт очсон. С, эхнэрийн хамт 1 шил архи, пиво хувааж ууцгаасан. Тэгээд согтоод унтаад босоод ирсэн. Босож ирэхэд А зодуулсан баруун чАхай, хацар орчим, хавдсан, хүзүү маажигдсан байсан. Юу болсон талаар асуухад Сд зодуулсан гэж байсан. Би цагдаа дуудсан” гэх мэдүүлэг  / хх-н 15/,

          Гэрч Н.Нарантуяа мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “ 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр манай гэрт найзууд болох А, Э нар ирсэн. 2 шил архи хувааж ууцгаасан. Э унтаж байхад А эхнэрийнхээ гарт байсан бөгжийг авч архи авна гэсэн байсан. Тэрнээс болж маргалдаад 1-2 удаа цохисон байсан. Тэгээд Э сэрээд Аыг аваад явсан. Аын нүд хөхөрсөн байсан...” гэх мэдүүлэг / хх-н 33/,

          Яллагдагч Ө.С мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Холбоо толгойн 11-119 тоотод А, эхнэр Эийн хамт манай гэрт ирсэн. Манай эхнэр Нарантуяагийн хамт дөрвүүлээ Хараа нэртэй 0.75 граммтай 2 шил архи, 2 том пиво хувааж уусан.Э, Нарантуяа нар согтоод унтаж байсан. А бид хоёр юм ярьж байгаад А эхнэрийнхээ гарнаас бөгжийг нь аваад халаасандаа хийсэн. Боль гэж хэлэхэд чамд ямар хамаатай юм гэж хэлээд урдаас хэрэлдээд байсан. Тэгээд маргалдаж зодолдсон. Би Аын нүүрэн тус газар 3 удаа гараараа цохьсон. Маргаан үүсч байгаад Э сэрээд Аыг аваад явсан. Аын хАнаас цус гарч байсан... гэх мэдүүлэг /хх-29/,

          Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 16/,

           Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 13623 тоот шинжээчийн дүгнэлт:

           1.Н.Аын биед тархи доргилт, баруун чАхайн урд хэсэг, чих, шанаа, нүдний доод зовхи, хацар, эрүүний баруун хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүүнд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

          3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

         4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй

         5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой / хх-н 17/,

          Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл/ хх-н 18-19/, Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 35-36/,

          Ө.Сийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 34 /, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 35/, зөрчлийн талаарх баримтууд/ хх-н 37-43/,     

         Ө.Сд Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 26/, прокурорын тогтоол /хх-н 27-28/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 29/,

          Ө.Сд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 31-32/, хохирогч, яллагдагч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтүүд /хх-н 38-39/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол / хх-н 41/ зэрэг болно.

           Ө.С нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Холбоотолгойн 11-119 тоотод Н.Атай маргалдаж түүнийг зодож  тархи доргилт, баруун чАхайн урд хэсэг,чих,шанаа,нүдний доод зовхи, хацар, эрүүний баруун хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүүнд цус хуралт, зулгаралт бүхий  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн дараах нотлох баримтуудаар тогтоодож байна. Үүнд:

            Хохирогч Н.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ...Яг юунаас болж маргалдсаныг санахгүй байна. Ямар ч байсан Стэй маргалдаад нүүрэн тус газар цохиж, хүзүү маажсан. Маргалдаад гэрээс нь гараад явсан. Миний биед нүүр хавдаж, хөхөрсөн, хүзүү маажсан байсан... гэсэн мэдүүлэг , 

          Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 13623 тоот шинжээчийн дүгнэлтээр Н.Аын биед тархи доргилт, баруун чАхайн урд хэсэг, чих, шанаа, нүдний доод зовхи, хацар, эрүүний баруун хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүүнд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.  Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй гэж тогтоогджээ.

            Гэрч Б.Эийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “ ...Босож ирэхэд А зодуулсан баруун чАхай, хацар орчим, хавдсан, хүзүү маажигдсан байсан. Юу болсон талаар асуухад Сд зодуулсан гэж байсан...” гэсэн мэдүүлэг,

            Гэрч Н.Нарантуяагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “ ...Аын нүд хөхөрсөн байсан...”  гэсэн мэдүүлэг,           

       Яллагдагч Ө.С мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ...А бид хоёр юм ярьж байгаад А эхнэрийнхээ гарнаас бөгжийг нь аваад халаасандаа хийсэн. Боль гэж хэлэхэд чамд ямар хамаатай юм гэж хэлээд урдаас хэрэлдээд байсан. Тэгээд маргалдаж зодолдсон. Би Аын нүүрэн тус газар 3 удаа гараараа цохьсон. Маргаан үүсч байгаад Э сэрээд Аыг аваад явсан. Аын хАнаас цус гарч байсан гэсэн ..” мэдүүлэг зэрэг болно  

      Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

          Ө.С нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Холбоотолгойн 11-119 тоотод Н.Атай маргалдаж түүнийг зодож  тархи доргилт, баруун чАхайн урд хэсэг,чих,шанаа,нүдний доод зовхи, хацар, эрүүний баруун хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүүнд цус хуралт, зулгаралт бүхий  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.

         Иймд Ө.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дах хэсэгт заасан  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

         Хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.          

         Энэ хэргийн улмаас  Ө.С нь цагдан хоригдсон хоноггүй болно.

         Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

      Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Ө.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар Ө.Сийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох  ялаар  шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ө.С нь торгох ялыг 3 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар Ө.С нь торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлэхгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

5. Ө.С нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

6. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Ө.С нь бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдсугай.

7.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ,тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол  Ө.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.