Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 781

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж, тус шүүхийн нэгдүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б ы Б ийн нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга, 

Хариуцагч:  Баянзүрх дүүргийн Засаг даргад тус тус холбогдох  

Хариуцагч:  Баянзүрх дүүргийн Газрын алба, 

Хариуцагч:  Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Э ын Х , 

Гуравдагч этгээд: Ц ын Х ,

Гуравдагч этгээд: Б ын Т , 

Гуравдагч этгээд: “У” ХХК 

Нэхэмжлэлийн шаардлага: “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 423, 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн *** дугаар захирамж болон Нийслэлийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн *** дугаар захирамжийн иргэн Э.Х од холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулж, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, .. дугаар хороо, Чулуун Овоо, АОС-ын .-. тоот хаягт байрлах 198 м.кв газр газар эзэмших эрхийг сэргээхийг даалгах, хууль бус захирамжуудыг үндэслэн иргэн Ц.Х д Баянзүрх дүүргийн .. дугаар хорооны 198 м.кв газрыг өмчлөх эрхийн шилжүүлгийг бүртгэсэн улсын бүртгэлийг болон уг бүртгэлийг үндэслэн олгогдсон Улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах”, 

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага: “Баянзүрх дүүргийн 2008 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн *** дугаар “Газар эзэмшигч иргэдийн эрхийг баталгаажуулж гэрчилгээжүүлэх тухай захирамжийн Б.Б т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц , нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.О , П.Е , хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц , хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Газрын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О , хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ч, гуравдагч этгээд Э.Х ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ч, түүний өмгөөлөгч П.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Эрдэнэзолбоо нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч Б.Б  шүүхэд анх ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Иргэн Б.Б  миний бие Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн *** дугаар захирамжаар Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, .. дугаар хороо, Чулуун Овоо, АОС-ын .-. тоот хаягт байрлах 198 м.кв газрыг амины хашааны зориулалтаар эзэмшиж байгаа билээ. 

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн *** дугаар захирамжаар миний эзэмшлийн Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, .. дугаар хороо, Чулуун Овоо, АОС-ын .-. тоот хаягт байрлах 198 м.кв газрыг иргэн Э.Х од давхардуулан олгож, улмаар Нийслэлийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн *** дугаар захирамжаар хууль бусаар өмчлүүлсэн байна. 

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасан байна.

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн *** дугаар захирамж болон Нийслэлийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн *** дугаар захирамжаар миний эзэмшлийн газрыг иргэн Э.Х од давхардуулан олгож, улмаар хууль бусаар өмчлүүлсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Энэхүү зөрчлийг арилгуулахаар Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Өмчийн харилцааны газарт хандан гомдол гаргасан. 

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Өмчийн харилцааны газрын 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 3/2943 тоот албан бичгээр: “Таны эзэмшиж буй газрыг Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн *** дугаар захирамжаар иргэн Э.Х од давхардуулан эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалтыг зөрчсөн байна. Нийслэлийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн *** дугаар захирамжаар иргэн Э.Х  уг тоот хашааны газраа өмчлөн авсан байна. Иймд Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.4-д заасны дагуу шүүхэд хандана уу” гэсэн хариу өгсөн учир зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар тус шүүхэд хандан энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус үйл ажиллагааны улмаас иргэн миний эрх ашиг зөрчигдсөн байх тул хуулийн дагуу шийдвэрлэж, иргэн Б.Х од хууль бусаар газар олгосон захирамжуудын холбогдох заалтуудыг хүчингүй болгож өгнө үү.

Иймд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн *** дугаар захирамж болон Нийслэлийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн *** дугаар захирамжийн иргэн Э.Х од холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулж, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, .. дугаар хороо, Чулуун Овоо, АОС-ын .-. тоот хаягт байрлах 198 м.кв газр газар эзэмших эрхээ сэргээж өгнө үү” гэжээ. 

Хоёр. Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... Иргэн Б.Б ийн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн *** дугаар захирамжийн Э.Х од холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна. 

Тус дүүргийн Засаг даргын 2008 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 213 дугаар захирамжаар 198 м.кв газрыг Баянзүрх дүүргийн .. дугаар хороо Чулуун овоотын .-. тоот газрыг Ц ийн О ид 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна. 

Үүний дараа Ц.О иргэн Б.Б т газраа худалдах, худалдан авах гэрээний дагуу өөрийн эзэмшил газраа шилжүүлэхийг хүссэн өргөдөл Баянзүрх дүүргийн Газрын албанд гаргасан боловч Б ы Б т уг газрын байршилд “Газар эзэмшигч иргэдийн эрхийг баталгаажуулж гэрчилгээжүүлэх тухай” 2008 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн *** дугаар захирамжаар эрх шилжүүлсэн захирамж биш харин шинээр газар олголт хийсэн захирамж гарчээ. 

Харин иргэн Э ын Х  нь 2012 оны 10 дугаар сарын 08-нд газар эзэмших эрхээ баталгаажуулахаар газрын албанд өргөдөл өгснийг өргөдөл, бүртгэлийн *** тоотод бүртгэн авсан байна. 

Тус өргөдөлд иргэн Э.Х ын хүсэлт, хашаа байшингийн фото зураг, хорооны Засаг даргын тус газар оршин суудаг болохыг баталсан тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, “П ” ХХК-иар хийлгэсэн газрын болон байшингийн кадастрын зураг хавсаргасан байна. 

Газрын гэрчилгээгээ авах гэтэл захирамж олдохгүй байгаа тул үүнийг үндэслэн гэрчилгээ гаргаж өгнө үү гэж дурдсан байна. Иргэн Э.Х ын өргөдөл, хүсэлт, кадастрын зураг, хорооны Засаг даргын тодорхойлолт, фото зураг, дүүргийн Засаг даргын 2011 оны 423 дугаар захирамж / .. дугаар хороо Чулуут АОС-ны .-. тоот хашаа, 412 м.кв газрыг шийдвэрлэсэн/-ийг үндэслэн 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/*** дугаар захирамжаар иргэн Э.Х ын өргөдлийг шийдвэрлэсэн байна. 

Иргэн Э.Х ын өргөдлийг шийдвэрлэж байх хугацаанд хэн нэгэн иргэнээс тус газар дээр газрын маргаантай гомдол гарч байгаагүй бөгөөд, иргэн Э.Х ыг тухайн газар дээр оршин суудаг болохыг баталсан хорооны Засаг даргын тодорхойлолт өргөдөлд тусгасан байна.

Дүүргийн .. дугаар хороо, Чулуутын АОС-ны . дугаар гудамжны . тоот хашааны газрын өмчлөлийн программаас шүүж үзэхэд иргэн Э.Х ын нэр дээр Нийслэлийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 18-ны *** дугаар захирамжаар өмчлүүлсэн байх бөгөөд өмчлөлийн архивын материал, дүүргийн Засаг даргын 2012 оны А/*** дугаар захирамж гарснаас хойш буюу 2013 оны кадастрын зургийг бүртгэлийн архиваас шүүж үзэхэд архивын материал байхгүй байна.

Иргэн Б.Б ийн газрын хэмжээ 198 м.кв бөгөөд түүний газрын кадастрын зураг нь өөрийн одоо эзэмшиж буй газрын хажуу талд иргэн Э.Х ын газарт буруу хийгдсэн бөгөөд нэхэмжлэгчийн газар эзэмших эрх ашгийг хөндөж, давхардуулан олголт хийгдээгүй болно. Харин иргэн Б.Б ийн кадастрын зургийн мэдээлэл мэдээллийн санд буруу орсон. Иймээс хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчийн кадастрын мэдээллийн санд буруу орсон мэдээллийг Б.Б ийн газарт шинээр оруулан залруулж засах боломжтой. 

Иймд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/*** дугаар захирамжийн иргэн Э.Х од холбогдох хэсэг нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж, хөндөөгүй тул хүчингүй болгох үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

Гурав. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Т  шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 

Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд иргэн Б.Б ийн гаргасан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн *** дугаар захирамж болон Нийслэлийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн *** дугаар захирамжийн иргэн Э.Х од холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. 

Иргэн Э.Х од Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн *** тоот захирамжаар 5 жилийн хугацаатай Баянзүрх дүүргийн .. дугаар хороо, Чулуут АОС-ын .-. тоотын хашааны 412 м.кв газрыг эзэмшүүлсэн байна. 

Дараа нь Э.Х  нь тус хашааныхаа газрыг өмчлөн авахаар дүүргийн Засаг даргад өргөдөл гарган, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн ***.... тоот гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар,.. дугаар хорооны Засаг даргын ам бүлийн тодорхойлолт, кадастрын зураг зэрэг материалыг бүрдүүлэн өгсөн байна. 

Дээрх баримтуудыг үндэслэн Нийслэлийн Засаг дарга “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасны дагуу 2014 оны *** дугаар захирамжаар 412 м.кв газрыг өмчлүүлэх тухай шийдвэр гарсан байна. 

“Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль”-ийн 31 дүгээр зүйлд зааснаар иргэний газар өмчлөх эрх дуусгавар болдог тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэжээ. 

Дөрөв. Гуравдагч этгээд Э.Х ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 

Иргэн Б.Б ийн нэхэмжлэлтэй Баянзүрх дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг даргад холбогдох маргаанд гуравдагч этгээдээр оролцож байгаа Э.Х  нь нэхэмжлэлийн шаардлагыг хууль бус гэж үзэн дараахь тайлбар гаргаж байна. 

Газрын талаар: Нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны *** дугаар захирамж болон Нийслэлийн Засаг даргын 2014 оны *** тоот захирамжийн Э.Х од холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагыг Б.Б ийн эзэмшиж байгаа Баянзүрх дүүргийн .. дугаар хороо, Чулуун Овоо, АОС-ны .-. тоот хаягт байрлах 198 м.кв газартай нь давхацаж байгаа гэсэн үндэслэлээр гаргажээ. 

Гэтэл иргэн Э.Х ын аав Э , ээж Г.Ч нар гурван хүүхдийн хамтаар тухайн үеийн хаягаар Баянзүрх дүүргийн .. дугаар хороо, Чулуун овоо, АОС-ны .-... тоот гэсэн хаягт байх 412 м.кв газрыг 2005 оны 6 сард худалдан авч өдийг хүртэл эзэмшин, улмаар өмчлөн амьдарч ирсэн юм. Уг газар нь төв зам дагуу хамгийн эхний гэж болохуйц эгнээнд байрлаж байсан. 

Чулуун Овоо орчмын газар бүгд л тэр үед газар эзэмших захирамж гараагүй, бид ч газрын гэрчилгээ гаргуулахаар ирсэн цагаасаа хойш байнга хүсэлт Баянзүрх дүүргийн Газрын алба, Засаг даргад өгч ирсэн.

Энэ газар дээрээ ирмэгц байшин барьж амьдарсан ба манай хашааны залгаа жижиг газрыг хашаалан, анх Ц.О гэдэг хүн амьдарч, дараа нь А.Ц  гэдэг хүнийх болсон гэдэг яриаг сонсож байсан.

Яагаад энэ газрын тухай ярих болов гэхээр А.Ц г Б.Б ийн ээж гэж бодож байгаа ба Б.Б ийг яриад байгаа 198 м.кв газар гэдэг нь ч дээр дурдсан манай хашааны өмнө байрлах /зам талруу харсан/ хашаа гэж үзэж байна. Мөн үүнийг батлах зүйл бол 2008 оны үед н.Б , А.Ц  гэдэг хүмүүс хэсэг залуусын хамтаар хашаа даван орж ирээд, газрын хэрүүл маргаан хийж байсан ба тухайн үед 412 м.кв газар нь манай газар болох талаар тэдгээр хүмүүст хэлж ярьсан, тэгээд л дахин ямар нэг асуудал гараагүй. Үүнээс өмнө ч н.Б  ямар нэг зүйл хэлж байгаагүй. Эндээс харвал, н.Б  А.Ц  нар нь Б.Б ийн аав ээж болж байгаа ба өмнө Б.Б  гэгч хүн тэнд амьдарч байгааг огт сонсож байгаагүй, харин нэхэмжлэл авахдаа мэдлээ. Уг Ц.О ийн буюу сүүлд А.Ц  гэдэг хүнийх гэх 198 м.кв жижиг газрыг хашааг барих ёсгүй газар барьсан, улаан шугам дээр барьсан, буулгах ёстой гэдэг зүйл ч бас яригдаж л байсан. 

Өөрсдийн амьдарч байсан газрынхаа гэрчилгээг авах талаар Ө.Э  өөрийн нэрээр удаа дараа газрын албанд хүсэлт гаргаж байсан ба харин анх эзэмших гэрчилгээ авах, дараа нь өмчлөх эрх олгосон захирамж гарах үед хүү Э.Х ын нэрээр гэрчилгээ гаргуулсан. Тиймээс Э.Х ын 2011 оны Баянзүрх дүүргийн Засаг даргын *** тоот захирамжаар эзэмшин, Нийслэлийн Засаг даргын 2014 оны *** захирамжаар өмчилсөн 412 м.кв газар бусдын газартай давхцаагүй гэдэгт бүрэн итгэлтэй байна. 

Хаягын талаар: Манайх Баянзүрх дүүргийн .. дугаар хороонд нүүн ирээд хороонд бүртгүүлэхэд, Чулуут, АОС .-.. гэдэг хаягаар бүртгэлтэй байж байгаад дараа нь 2009 оноос хаягын өөрчлөлт хийж, Чулуут АОС .-. гэсэн бүртгэлтэй болсон. Газрын гэрчилгээ ч энэ хаягаар л олгогдсон. 

Тухайн үед нэхэмжлэгч Чулуун Овоо, АОС .-. гэсэн хаягаар газар эзэмших болсон юм бол энэ хаана байдаг газар вэ гэдэг нь ойлгомжгүй байдал үүсгэж байна. Э.Х , түүний эцэг эхийн амьдарч байсан, шүүхэд Б.Б ийн давхцаад байгаа гэж үзэж байгаа газар Чулуут, АОС .-.. гэж байсан бол одоо Чулуут АОС .-. гэсэн хаяг байдаг юм. 

Тэгэхээр, Баянзүрх дүүргийн .. дугаар хороонд Чулуун-Овоо гэх нэрээр хаяглагдсан газрын асуудлыг Б.Б  гаргаж ирсэн юм бол яагаад Чулуут гэх хаягт байх Э.Х ын газартай давхацсан гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна. 

Үнэхээр эзэмших эрх бүхий газар нь бусдын газартай давхацсан юм бол 2008 оноос хойш өдий хүртэл яагаад ямар нэг асуудал гаргаж тавиагүй юм бэ. Нөгөө талаар, нэхэмжлэгч маргаж байгаа газар давхцаж байна гэж үзэж байгаа бол өмнөх хаягын бүртгэл хаана байсан, одоо ямар хаягт бүртгэлтэй байсан зэргийг нотлох, шүүхээс ч үүнийг шалгах шаардлагатай.

Манай гэр бүл нүүн ирсэн үеэсээ, хороондоо хаягын бүртгэлтэй байсан ба үүнийг Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтрээс харж болно. 

Иймд Б.Б т 2008 онд Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжаар Чулуун Овоо АОС .-. гэсэн хаягаар 198 м.кв газар олгогдсон байгаа нь “нэгд” газрын хэмжээний хувьд манай газраас өөр байгаа нь Э.Х ын газартай давхацсан бус харин манай хашааны өмнө байгаа газар болов уу гэж үзэж байна. 

Учир нь уг газар дээр манайхыг нүүж ирэхэд, Ц.О гэдэг хүн амьдарч байгаад дараа нь А.Ц  гэдэг хүн гэрчилгээ гаргуулах гэж хөөцөлдөж байсныг мэднэ. Хоёрт Чулуутын орчим айлуудын хаягын өөрчлөлтийг нягтлан үзэх шаардлагатай. А.Э ынх өмнө Чулуутын АОС-ны .-...-д бүртгэлтэй байсан бол одоо Чулуутын АОС .-. хаягт бүртгэлтэй байсаар байтал өөрсдөө энэхүү бүртгэлийн өөрчлөлтөөс өмнө гэрчилгээ гаргуулахдаа буруу хаягаар гэрчилгээ авсан байгаа нь бусдыг буруутгах, хууль ёсны дагуу авсан гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж үзэж байна. Иймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

Тав. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц  2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ:

“... Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 423 дугаар захирамжийн Э.Х од холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэжээ.

Зургаа. Иргэн Э.Х  нь 2005 онд Баянзүрх дүүргийн .. дугаар хороо, Чулуут АОС-ын .-. хаягт байрлах 412 м.кв газар буюу тухайн газар дээрх хашааг бусдаас худалдан авч өнөөг хүртэл амьдарч ирсэн юм. Нүүн ирсэн цагаасаа хойш Баянзүрх дүүргийн Засаг дарга болон газрын албанд жил бүр л газраа эзэмшиж авч, эрхээ баталгаажуулахаар хүсэлт өгч байсан боловч 2012 он хүртэл шийдэж өгөөгүй. Ер нь бол энэ хавийн бүхий л айлууд гэрчилгээ захирамж гараагүй байсан юм. Нэгдсэн журмаар шийднэ гээд л байгаад байсан юм. 

Ингэж байгаад Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны А/*** тоот захирамжаар Э.Х од газар эзэмшүүлсэн ба улмаар 2014 онд Нийслэлийн Засаг даргын *** тоот захирамжаар өмчилж авсан билээ.

Гэтэл манай хашааны урд байсан Ц.О гэгчийн 198 м.кв газрыг иргэн Б.Б  2008 онд худалдан авч, улмаар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны *** тоот захирамжаар эзэмшжээ. Уг захирамж гарахдаа иргэн Ц.О ийн эзэмшиж байсан газрыг Б.Б ийн нэр дээр шилжүүлэх ёстой байтал Б.Б  нь шинээр газар эзэмшсэн мэтээр гаргаснаас болж өдий олон жил нь 2005 онд Баянзүрх дүүргийн .. дугаар хороо, Чулуун овоо АОС-ын .-. хаягт байрлах 412 м.кв газарт амьдарч, мөн газрын эзэмших өмчлөх эрхээ хуулийн дагуу баталгаажуулсан намайг газраа чөлөөлөх ёстой гэсэн шаардлагыг Б.Б  гаргаад байна. Үүний шалтгаан нь хувийн компаниар, Ц.О оос худалдан авсан газрын кадастрын зургаа миний эзэмшиж байсан газар дээр давхцуулан хийлгээд, үүнийгээ одоо миний эзэмшлийн газар, Э.Х од газар давхцуулан олгосон гэж маргаж байгаа болно. 

Би энэ газартаа 2005 оноос хойш амьдарч, хороондоо албан ёсоор бүртгэлтэй явж ирсэн. Мөн удаа дараа газраа эзэмших талаар дүүрэгт хүсэлт гаргаж байсан. 

Б.Б  Ц.О оос газрыг худалдан авсны дараа түүний эзэмшиж байсан газрыг шилжүүлж авах хүсэлт газрын албанд гаргасан байтал Баянзүрх дүүргийн Засаг дарга захирамжаа гаргахдаа шинээр газар авсан мэтээр гаргасан нь явж явж сүүлдээ миний эрхийг хөндөх асуудал болж хувирлаа. 

Газрын тухай хуульд зааснаар газар эзэмшүүлэхдээ хүлээлгэн өгөх тухай заасан байдаг. Анхнаасаа захирамж зөв үндэслэл бүхий гараагүй, мөн эзэмших газрыг хүлээлгэж өгөөгүйг Б.Б  ашиглан 198 м.кв газрын кадастр хийлгэхдээ миний эзэмшлийн газарт давхцуулан хийлгэж газрын мэдээллийн санд оруулсан бөгөөд тухайн зургаа үндэслэн одоо “миний эзэмшлийн газарт давхцуулан Э.Х од газар эзэмшүүлсэн тул Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны А/*** тоот болон 2014 оны Нийслэлийн Засаг даргын *** тоот захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэл шүүхэд гаргаад байгаа болно. 

Иймд иргэн миний газар өмчлөх эрхийг хөндөх шалтгаан нь Б.Б т 198 м.кв газрыг эзэмшүүлсэн Баянзүрх дүүргийн Засаг даргын *** тоор захирамж болж байгаа тул энэхүү нөхцөл байдлыг хуулийн дагуу хянан шийдвэрлэж, тус захирамжийн Б.Б т холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ. 

Долоо. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагатай холбоотой Баянзүрх дүүргийн Засаг даргаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “... Гуравдагч этгээд бие даасан шаардлагын үндэслэлийг иргэн Б.Б т дүүргийн Засаг даргын 2008 оны *** дугаар захирамжаар шинээр газар эзэмшүүлсэн мэт захирамж гарснаас миний эрх ашиг хөндөгдсөн гэж маргажээ. 

2008 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 213 дугаар захирамжаар 198 м. кв газрыг Баянзүрх дүүргийн .. дугаар хороо, Чулуун овоотын .-. тоот газрыг Ц ийн О ид 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна. 

Үүний дараа Ц.О иргэн Б.Б т газраа худалдах худалдан авах гэрээний дагуу өөрийн эзэмшил газраа шилжүүлэхийг хүсэн өргөдөл Баянзүрх дүүргийн Газрын албанд гаргасан боловч Б ы Б т уг газрын байршилд “Газар эзэмшигч иргэдийн эрхийг баталгаажуулж гэрчилгээжүүлэх тухай” 2008 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн *** дугаар захирамжаар эрх шилжүүлсэн захирамж биш харин шинээр газар олголт хийсэн захирамж гарчээ. 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д “нэхэмжлэл” гэж иргэн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус актын улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар Захиргааны хэргийн шүүхэд хандаж гаргасан өргөдлийг хэлнэ гэж заасан байдаг. Үүнээс үзэхэд нэгдүгээрт, захиргааны хууль бус акт байх, хоёрдугаарт тэрхүү актын улмаас иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байхыг ойлгохоор байна. 

Нэхэмжлэгчид газар эзэмших эрх шилжих ёстой байтал шинээр газар эзэмшүүлж олгосон нь гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашгийг хөндөөгүй. Иймд бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

Найм. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ч 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр бие даасан шаардлагаа өөрчлөхдөө. 

“... Б.Б ийн кадастрын зургийг анх Ц.О оос худалдаж авсан хэмжээ, байрлалаар зөвтгөн газрын мэдээллийн санд оруулахыг Баянзүрх дүүргийн Газрын албанд даалгаж өгнө үү” гэв. 

Мөн уг бие даасан шаардлагаа тодруулахдаа “... Баянзүрх дүүргийн Газрын албанд холбогдуулан Б.Б т 0162... дугаар гэрчилгээ олгосон үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгох, Б.Б ийн газар эзэмших эрхийг шилжүүлэх хүсэлтийг шийдвэрлэхдээ газрын байршил, эргэлтийн цэгийг тогтоож хүлээлгэж өгсөн ажиллагаа нь хууль бус болохыг тогтоолгох, маргаан бүхий газрын эргэлтийн цэгийг хуульд нийцүүлж тогтоохыг даалгах” гэжээ.  

Ес. Хариуцагч Баянзүрх дүүргийн Газрын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О  шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “... Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн *** дугаар захирамжаар Б.Б т тус дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэрт Чулуут АОС .-. тоот хаягтай 198 м.кв газрыг эзэмшүүлжээ. 

Иргэн Б.Б ийн одоо амьдарч байгаа газрын кадастрын зургийг нийслэлийн газрын нэгдсэн мэдээллийн санд давхцуулж үзэхэд цэвэр, бохирын шугам, ус зайлуулах суваг, цахилгааны шугамын хамгаалалтын зурваст тус тус орсон байна” гэжээ.

Арав. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц  нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэхдээ: “... Б.Б  нь иргэн Ц.О оос Баянзүрх дүүргийн .. дугаар хороо АОС-ны .-. тоотод байрлах 198 м.кв газрыг эзэмших эрхийг 2008 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн газар эзэмших гэрээгээр шилжүүлэн авч Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн *** дугаартай “Газар эзэмшигч иргэдийн эрхийг баталгаажуулж, гэрчилгээжүүлэх тухай” захирамжаар эзэмшиж байсан юм.

Гэтэл иргэн Э.Х  нь хууль бус баримт бүрдүүлж Б Б ийн эзэмшил газартай 198 м.кв газраар давхцуулан 412 м.кв газрыг Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 423 дугаартай захирамжаар эзэмшихээр, 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн *** дугаар захирамжаар эзэмшихээр, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 18-ны *** дугаар захирамжаар өмчлөхөөр шийдвэрлүүлж авсан байдаг. 

Э.Х  газрыг өмчлөх эрхийг авангуутаа 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн “Худалдах худалдан авах гэрээ”-гээр өмчлөх эрхээ иргэн Б.Т т, Б.Т  нь 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 72 дугаартай нотариатчийн гэрчилсэн “Худалдах, худалдан авах гэрээ”-гээр иргэн Ц.Х д газар өмчлөх эрхээ шилжүүлсэн болох нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 4/130 дугаар албан тоотоор тогтоогдсон байна. 

Иймд хууль бус захирамжуудыг үндэслэн иргэн Ц.Х д Баянзүрх дүүргийн .. дугаар хорооны 198 м.кв газрыг өмчлөх эрхийн шилжүүлгийг бүртгэсэн улсын бүртгэлийг болон уг бүртгэлийг үндэслэн олгогдсон Улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү” гэжээ. 

Арван нэг. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай холбоотой хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн тайлбартаа:

Баянзүрх дүүргийн .. дугаар хороо, Чулуутын АОС . дугаар гудамжны . тоотод байрлах, 412 м.кв талбайтай, *** тоот нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг Нийслэлийн Засаг даргын 2014 оны *** тоот захирамжаар олгосон 005.... тоот Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай шийдвэр, газрын кадастрын зураг, хянан баталгааны дүгнэлтийн хуулбар, өмчлөх эрхээ бүртгүүлэхийг хүссэн өргөдөл, иргэний үнэмлэхний хуулбар зэрэг нотлох баримтыг үндэслэн 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдөр иргэн Э.Х ын өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэж ***.... дугаартай гэрчилгээ олгогдсон байна. 

Уг газрын өмчлөх эрх нь 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 72 дугаартай нотариатчийн гэрчилсэн худалдах, худалдан авах гэрээгээр иргэн Б.Т  -д, 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн *** дугаартай нотариатчийн гэрчилсэн худалдах, худалдан авах гэрээгээр иргэн Ц.Х  -ийн өмчлөлд тус тус шилжин бүртгэгдсэн байна. 

Өнөөдрийн байдлаар уг гэр бүлийн хэрэгцээний газарт 2015 оны 03 дугаар сарын 23-ний өдөр “У”-тай байгуулсан 100,000,000 төгрөгийн барьцаат зээлийн гэрээ бүртгэлтэй байна. 

Дээрх газрын өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхдээ Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13, 14 дүгээр зүйл, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 22 дугаар зүйлүүдийг үндэслэн бүртгэсэн байна.  

Тус газар нь газар өмчлөх эрхийг бүртгэн баталгаажуулахдаа:

1. Нийслэлийн Засаг даргын захирамжийн эрх зүйн үндэслэлийг хянах, газар өмчлүүлэх шийдвэр гаргахдаа үндэслэл болгосон нотлох баримтын бүртгэлд хяналт тавих эрх, чиг үүрэггүй юм.  

2. Манай мэдээллийн сан нь газрын албаны кадастрын зураглалтай холбоогүй тусдаа байдаг тул энэхүү газарт иргэн Б.Б ийн үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлтэй эсэхийг мэдэх боломжгүй юм.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9-д “Мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэг”-тэй байдаг. 

Эрхийн улсын бүртгэлийн Г-***.... дугаарын архивын эх нотлох баримт бичгийг хянан үзэхэд эрхийн улсын бүртгэл нь холбогдох хууль дүрэм, журамд заасны дагуу хийгдсэн байх тул гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлгүй байх тул эрхийн улсын бүртгэлийн Г-***.... дугаарын бүртгэлийг хүчингүй болгох хууль эрх зүйн үндэслэлгүй байна. Иймд Б.Б ийн нэхэмжлэлийг хангахгүй орхиж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

Арван хоёр. Гуравдагч этгээд Б.Т  болон Ц.Х гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 

“... уг хэрэгт Б.Т  болон Ц.Х г гуравдагч этгээдээр оролцуулах захирамж гаргасан тул гуравдагч этгээдээр миний бие оролцож байна. Б.Б ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ. 

Арван гурав. Гуравдагч этгээд “У” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

У нь 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдөр иргэн Ц.Х , Г.Б нартай №*** тоот зээлийн гэрээ, №*** тоот зээлийн барьцааны гэрээг байгуулж Баянзүрх дүүрэг, .. дугаар хороо, Чулуун Овоо .-. тоот өмчлөх эрхтэй газрыг үүргийн гүйцэтгэлд барьцаалсан. 

Тус барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-***.... тоот өмчлөх эрхтэй газрын гэрчилгээ нь хуульд заасан шаардлагыг хангаж байсан тул банк нь тус үл хөдлөх эд хөрөнгийг хуульд заасан журмын дагуу барьцаалж холбогдох төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн. 

Мөн тус хэрэг маргаанд У нь 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр №*** дугаар шүүгчийн захирамжаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцох болсон. 

Гуравдагч этгээд Ц.Х  нь зээлийн гэрээний үүргээ бүрэн төлж барагдуулсан ба банкнаас 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 4/1948 дугаар албан бичгээр маргаан бүхий газрыг зээлийн барьцаанаас чөлөөлсөн болно. 

Иймд иргэн Б.Б ийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Уны эрх ашиг хөндөгдөх нөхцөл байдал арилсан тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээд банкыг оролцуулахгүйгээр явуулж өгнө үү” гэжээ. 

Арван дөрөв. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц  шүүх хуралдаанд бичгээр гаргасан тайлбартаа: 

Нэхэмжлэгч Б.Б  нь Нийслэлийн Засаг дарга болон Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн *** дугаар захирамж болон Нийслэлийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн *** дугаар захирамжийн иргэн Э.Х од холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд энэхүү шаардлагаа дараах байдлаар өөрчилж байна. 

Иргэн Б.Б т Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны *** дугаар захирамжаар 198 м.кв талбай бүхий газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн боловч уг газрыг өнөөдрийг хүртэл бодитойгоор эзэмшиж, өмчилж чадахгүй байна. 

Иймд одоо амьдарч байгаа Баянзүрх дүүрэг, .. дугаар хороо, Уулуун овоо, АОС-ны .-. тоотод байрших 120 м.кв газрыг нэхэмжлэгч Б.Б т эзэмшүүлэх захирамжийг гаргаж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох, нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг тодорхойлж хүлээлгэн өгөх, газрын мэдээллийн санд оруулахыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгаж өгнө үү. 

Үүнтэй холбоотой нэхэмжлэлийн бусад шаардлага болон Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан нэмэгдүүлсэн шаардлагаасаа бүрэн татгалзаж байна” гэжээ. 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ч шүүх хуралдаанд бичгээр гаргасан тайлбартаа: 

Тус шүүхэд хянагдаж буй Б.Б ийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг дарга болон Нийслэлийн Засаг дарга нарт холбогдох захиргааны хэрэгт Э.Х  нь бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцож, нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагад хамаарч бие даасан шаардлага гаргасан. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс “Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулж “Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулж “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны *** дугаар захирамжийн Б.Б т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, кадастрын зургийг баталгаажуулсан захиргааны үйлдэл нь хууль бус байсныг тогтоолгох, “Засаг даргын 2008 оны *** дугаар захирамжийг гарах үед үйлдсэн Б.Б ийн кадастрын зургийг хүчингүй болгуулах” гэж, энэхүү шаардлагаа дахин өөрчилж, Б.Б ийн кадастрын зургийг /анх Ц.О оос худалдаж авсан хэмжээ байрлалаар/ зөвтгөж газрын мэдээллийн санд оруулж өгөхийг Баянзүрх дүүргийн Газрын албанд даалгаж өгнө үү” гэж хүсч байсан. 

Гэтэл хэрэгт ирүүлсэн нэхэмжлэгч болон хариуцагчийн тайлбартай холбогдуулан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь гуравдагч этгээд Э.Х ын хууль ёсны эрх ашиг, сонирхолд нөлөөлөхөөргүй болсон байх тул шүүхэд гаргасан шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байгаагаа үүгээр илэрхийлж байна. 

Энэхүү захиргааны хэрэгт гуравдагч этгээд Э.Х ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн итгэмжлэлээр бүрэн эрх олгогдсоны дагуу бие даасан шаардлага гаргасан бөгөөд мөн татгалзах эрх олгогдсон болно” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн зарим шаардлагаа “Баянзүрх дүүрэг, .. дугаар хороо, Чулуун овоо, АОС-ны .-. тоотод байрших 120 м.кв газрыг нэхэмжлэгч Б.Б т эзэмшүүлэх захирамжийг гаргаж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох, газрын мэдээллийн санд оруулахыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгуулах” хэмээн өөрчилж, Нийслэлийн Засаг дарга болон Оюуны өмч, Улсын бүртгэлийн газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудаасаа татгалзсан байна. 

Шүүх өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэг хянан хэлэлцэх ажиллагааг явуулсан ба нэхэмжлэгчийн “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 423, 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн *** дугаар захирамж болон Нийслэлийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн *** дугаар захирамжийн иргэн Э.Х од холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, хууль бус захирамжуудыг үндэслэн иргэн Ц.Х д Баянзүрх дүүргийн .. дугаар хорооны 198 м.кв газрыг өмчлөх эрхийн шилжүүлгийг бүртгэсэн улсын бүртгэлийг болон уг бүртгэлийг үндэслэн олгогдсон Улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн зарим шаардлага, гуравдагч этгээдийн “Баянзүрх дүүргийн 2008 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн *** дугаар “Газар эзэмшигч иргэдийн эрхийг баталгаажуулж гэрчилгээжүүлэх” тухай захирамжийн Б.Б т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” бие даасан шаардлагуудаас тус тус татгалзсаныг хүлээж авч, татгалзлыг батлан холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 22 дугаар зүйлийн 22.3-т “Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд хэргийн оролцогчийн эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ гуравдагч этгээд бие даасан шаардлагаасаа тус тус татгалзах эрхтэй байна.  

Нэхэмжлэгч Б.Б  нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн *** дугаар захирамжаар  Чулуун-Овоот АОС-ны .-. тоотод байрлах 198 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар эзэмших эрхтэй болсон боловч хариуцагч байгууллагын газрын байрлалыг мэдээллийн санд буруу оруулсан, үүнээс улбаалан бусдын газартай давхацсан нөхцөл байдал бий болсон зэрэг буруутай үйлдлийн улмаас өөрийн эзэмшлийн газрыг бодит байдлаар эзэмших, ашиглах нөхцөл байдал бий болоогүй нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна. 

Нэхэмжлэгч уг газар дээр 2008 оноос хойш одоог хүртэл амьдарч байгаа ба хариуцагч байгууллагаас газрын мэдээллийн санд газрын байрлалыг буруу оруулсныг залруулах боломжтой гэдгээ илэрхийлсэн боловч захирамжаар олгогдсон 198 м.кв газрын зарим хэсэг нь эрчим хүчний хамгаалалтын аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвас, цэвэр бохир усны шугам , автозамын улаан шугамд орсон болох нь холбогдох төрийн захиргааны байгууллагын лавлагаа, албан бичгүүдээр тогтоогдож байх тул иргэнд эзэмшүүлж болох буюу давхцалгүй хэсэг 120 м.кв газарт газар эзэмшүүлэх шийдвэр гаргаж, газрын мэдээллийн санд оруулахыг Баянзүрх дүүргийн Засаг дарга, Газрын албанд даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

Иймд Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана”, 34 дүгээр зүйлийн 34.1-д “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэсний дагуу нэхэмжлэгч Б.Б ийн газар эзэмших хүсэлтийг хууль, журамд заасны дагуу шийдвэрлэхийг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. 

 

               Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 34 дүгээр зүйлийн 34.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүрэг, .. дугаар хороо, Чулуун овоо, АОС-ны .-. тоот хаягт байрлах 120 м.кв газрыг нэхэмжлэгч Б.Б т эзэмшүүлэх захирамж гаргаж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох, газрын мэдээллийн санд оруулахыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгасугай. 

2. Захиргааны шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б ийн “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 423, 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн *** дугаар захирамж болон Нийслэлийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн *** дугаар захирамжийн иргэн Э.Х од холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, хууль бус захирамжуудыг үндэслэн иргэн Ц.Х д Баянзүрх дүүргийн .. дугаар хорооны 198 м.кв газрыг өмчлөх эрхийн шилжүүлгийг бүртгэсэн улсын бүртгэлийг болон уг бүртгэлийг үндэслэн олгогдсон Улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн зарим шаардлага, гуравдагч этгээдийн “Баянзүрх дүүргийн 2008 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн *** дугаар “Газар эзэмшигч иргэдийн эрхийг баталгаажуулж гэрчилгээжүүлэх тухай захирамжийн Б.Б т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” бие даасан шаардлагуудаас тус тус татгалзсаныг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3.1-д зааснаар нэхэмжлэгч шинжээчийн зардал ***,480 /гурван зуун ерэн таван мянга дөрвөн зуун ная/ төгрөгийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц  Газрын харилцаа, геодизи, зураг зүйн газарт төлсөн болохыг дурдсугай. 

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргаас 35,100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш тогтоох хэсгийн 1 дэх заалтад 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ОЮУМАА