| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 129/2016/00607/и |
| Дугаар | 560 |
| Огноо | 2016-10-14 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 560
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: 1966 онд төрсөн, эмэгтэй, Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багт оршин суух Хан цагаан гэрүүд овогтой Доржийн Оюунчимэг /РД:АЗ66111305/-ийн хүсэлттэй,
Архангай аймгийн Тариат сумын “Ялалт” нэгдэлд 1982 оны 1-р сарын 12-ны өдрөөс 1990 оны 12-р сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд саальчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Оюунчимэг нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... Би 1982 онос 1990 он хүртэл Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багт саальчнаар ажиллаж байсан. 1982 оноос 1992 он хүртэл тухайн үед ажиллаж байсан байдлыг бичсэн хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн. Иймд миний 1982 оны 1-р сарын 12-ны өдрөөс 1990 оны 12-р сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багт саальчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Д.Оюунчимэг нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байх бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагдсан байна. Үүнд:
1. Архангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 4-р сарын 1-ний өдрийн 150 тоот Дорж овогтой Оюунчимэгийн Тариат сумын Мөрөн багт малчнаар ажиллаж байсан үеийн цалингийн тодорхойлолт,
2. Архангай аймгийн Тариат сумын “Ялалт” нэгдлийн даргын 1988 оны 12-р сарын 10-ны өдрийн 71 тоот “Малчидад 1988 оны ээлжийн амралт олгох тухай” тушаалд: МАА-н 5 бригадад малчидад 806 хүнд 1988 оны ээлжийн амралт 1, 2, 3, 4, 5-р хавсралтаар олгосугай. Хавсралтанд: Д.Оюунчимэг саальчин, 15 хоног гэсэн.
3. Тариат сумын “Ялалт” хоршооны өмч хувьчлалын материал зэрэг болно.
Хүсэлт гаргагч Д.Оюунчимэг нь Архангай аймгийн Тариат сумын “Ялалт” нэгдэлд 1982 оны 5-р сарын 1-ний өдрөөс 1990 оны 12-р сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан болох нь Архангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 4-р сарын 1-ний өдрийн 150 тоот Дорж овогтой Оюунчимэгийн Тариат сумын Мөрөн багт малчнаар ажиллаж байсан үеийн цалингийн тодорхойлолт, Архангай аймгийн Тариат сумын “Ялалт” нэгдлийн даргын 1988 оны 12-р сарын 10-ны өдрийн 71 тоот “Малчидад 1988 оны ээлжийн амралт олгох тухай” тушаал, Тариат сумын “Ялалт” хоршооны өмч хувьчлалын материал зэргээр нотлогдож байна. Иймд Архангай аймгийн Тариат сумын “Ялалт” нэгдэлд 1982 оны 5-р сарын 1-ний өдрөөс 1990 оны 12-р сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байснаа тогтоолгох гэсэн Д.Оюунчимэгийн хүсэлтийг хангаж, Д.Оюунчимэгийн хүсэлтээс Архангай аймгийн Тариат сумын “Ялалт” нэгдэлд 1982 оны 1-р сарын 12-ны өдрөөс 1982 оны 5-р сарын 1-ний өдөр хүртэл хугацаанд ажиллаж байсан гэх хэсэг нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Д.Оюунчимэгийн хүсэлтийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэж байгаа учир түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Д.Оюунчимэг нь өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хан цагаан гэрүүд овогтой Доржийн Оюунчимэг /РД:АЗ66111305/-ийг Архангай аймгийн Тариат сумын “Ялалт” нэгдэлд 1982 оны 5-р сарын 1-ний өдрөөс 1990 оны 12-р сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Хүсэлт гаргагч Д.Оюунчимэгийн хүсэлтээс 1982 оны 1-р сарын 12-ны өдрөөс 1982 оны 5-р сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгох гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Д.Оюунчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН