Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 78

 

 Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж  

нарийн бичгийн дарга: Д.Хулан

улсын яллагч: П.Болормаа

шүүгдэгч өөрийгөө  өмгөөлж оролцов

шүүгдэгч: Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлтэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1-д  заасан гэмт хэрэгт Д.Бэд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн 190607172715 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 06-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д.Б,

         Холбогдсон хэргийн талаар:

         Д.Б нь 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Жамсран-Уулын өврийн задгайд оршин суух И.Оийн эзэмшилийн монгол гэрт буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байрны үүдний цоожийг эвдэн нууцаар хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан авч 75.000 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэгт  холбогджээ.

 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

          Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би мэдүүлэг өгөхгүй, яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэв.

          Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл,гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-н 3-7/

          Шүүгдэгч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 12 дугаар сарын 05-ны өглөө 09 цагийн үед Есөн-Эрдэнэ, Түмэнхүү бид 3 “Хамаг Монгол” нэртэй 0.75 литрийн архийг Түмэнхүүгийн гэрт хувааж уугаад мах шөл байхгүй гээд байхаар нь би гарч яваад тэдний гэрээс урагшаа байх айлын монгол гэрийн хааргыг хашаанаас нь төмөр олж байгаад цоожийг хөшиж эвдлэн гэрт нь ороод хөргөгчинд нь байсан мах, үсний индүү, үсний хэрэгслийн шкафнаас нь авсан ба суран тэлээг орон дээрээс авсан санагдааж байна. Тэгээд тухайн айлаас гараад Түмэнхүүгийн гэрт орж тухайн айлаас хулгайлсан бүх зүйлээ оруулж тавьсан. Тэгээд жаахан байж байгаад гарч бие засах гэтэл цаанаас цагдаагийн машин ирж байхаар нь хувцсаа өмсөөд зугтаасан юм...” /хх-н 49/

          Хохирогч И.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...өнөөдөр өглөө гэрээ цоожлоод гараад явсан...14 цагийн орчим айлын дүү охин Оюунцэцэг утсаар залгаад гэрт хулгайч орсон байна гэж хэлэхээр нь цагдаад хандсан. Гэртээ ирээд эд зүйлээ шалгаж үзэхэд...хонины мах 4 кг, үсний индүү 25.000 төгрөг, сахлын машин 25.000 төгрөг, суран тэлээ 20.000 төгрөг, гар чийдэн 25.000 төгрөгөөр авч байсан...” гэх мэдүүлэг / хх-н 8-11/,

          Гэрч Ч.Эрдэнэчимэг мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Б миний 2 дахь хүүхэд юм. 1978 онд Сүхбаатар аймгийн Бүрэнцогт суманд төрсөн. Бага насандаа эцэг эхийн га дээр Сүхбаатар аймгийн Бүрэнцогт суманд өсөж торниж уурхайд ажилладаг байса. 17 настайдаа гадуур явдаг ажилтай болсон ба гэртээ хааяа ирдэг хаана юу хийж явдаг талаар эгч нь мэдэхгүй. Эхнэр нь 2 хүүхэдтэй ба эхнэр нь сэтгэцийн өвчтэй Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтдэг. Харин 2 хүүхэд асрамжинд байдаг...” гэх мэдүүлэг / хх-н 12/

          Гэрч Б.Есөн-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “... 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Нарантуул зах дээр ажлын урьдчилгаа болох 300.000 төгрөгөөр өөртөө хувцас авч явж байгаад өмнө нь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа хорих 423 дугаар ангид нэг өрөөнд сар гаруй хугацаанд хамт хоригдож байсан Энхтүвшингийн Түмэнхүү болон танихгүй залуу нартай таарсан юм. Энхтүвшингийн Түмэнхүү нь надад хэлэхдээ “найз нь гараад засарсан, гарч ирээд эхнэр Содгэрэлтэйгээ буцаж нийлээд одоо хамт амьдарч байгаа, манай гэр рүү явцгаая” гэхээр нь надад нэгт Улаанбаатар хотод хоног төөрүүлэх газар танихгүй мөн хоёрт Түмэнхүү нь хамт хоригдож байхдаа “Суллагдаад салсан эхнэртэйгээ нийлээд, хойно байдаг хашаа байшиндаа очиж амьдарна” гэж ярьж байсныг нь санаад тэдний гэр рүү нь хамтдаа явахаар болсон ба Б эхлээд 1л архи худалдаж аваад “Нарантуул” захын ойролцоо нэг газарт очиж уусан юм. Ууж дуусгасныхаа дараа бид 4 хамтдаа Түмэнхүүгийн гэр рүү нь явцгаасан юм. Гэрт нь очиход эхнэр Содгэрэл болон 2 настай хүүхэд нь байсан ба тэдний гэрт нь очихдоо 0.75л Хараа архи худалдаж аваад юм. Б, Түмэнхүү болон тэр танихгүй залуу бид 4 хамтдаа ууж байгаад тэр танихгүй залуу нь миний толгой руу “заазуураар” цохиж авчихаад зугтаагаад гараад гүйчихсэн юм. Миний толгойноос цус гараад байхаар нь Б хөвөн шатааж шархыг нь бөглөсөн ба Түмэнхүүгийн гэрт нь тог байхгүй лаа асаачихсан байсан болохоор Б намайг нэг орон дээр унтуулчихсан байсан юм. 30-40 минутын дараа Б буцаж гэрт орж ирэхдээ “хар өнгийн тортой юм” барьж орж ирээд үүдний хажууд тавьсан ба Түмэнхүү бид хоёроос асуухаар нь “байхгүй” гэж хэлэхэд буцаад гараад явсан юм. 1-2 цагийн дараа байх би хэвтэж байсан орноосоо босоод гадаа гарч бие засаж байхад цагдаагийн машин ирээд намайг суучих гээд машиныхаа хаалгыг онгойлгосон ба дотор нь Б сууж байсан. Би цагдаа нараас болсон явдлын талаар асуухад “Бийг хулгай хийж байгаад баригдсан” гэж надад хэлсэн юм. Тэгээд Түмэнхүү бид хоёрыг Бтэй хамт цагдаагийн хэлтэс дээр авчирсан ба хулгай хийсэн Б согтуу байсан болохоор эрүүлжүүлэх рүү явчихсан юм. Надад өөр мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг / хх-н 16-19/

         Гэрч Э.Түмэнхүү мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Б манай гэрт байж байгаад цагийг сайн санахгүй байна гарч явсан тэгээд цаг гаран болсон байх хар ууттай мах авчихсан орж ирсэн юм. Би хаанаас авсан юм гэсэн чинь Б хэлэхдээ таньдаг айлаасаа авсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг / хх-н 20/,

         Дамно хөрөнгийн үнэлгээний тайланд: / хх-н 21-23/

         Шинжээч томилж шинжилгээ хийлгэх  тухай тогтоол/ хх-н 24/                  

         Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл/ хх-н 25-26/         

         Д.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 35/, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 32 /, оршин суугаа газрын тодорхойлолт  / хх-н 38/,шийтгэх тогтоолуудын хуулбарууд/ хх-н 66-90/

            Д.Бэд Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 51/, прокурорын тогтоол /хх-н 44-45/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 46-49/

            Д.Бэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 39-40, 53-59/ зэрэг болно.

Д.Б нь 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Жамсран-Уулын өврийн задгайд оршин суух И.Оийн эзэмшилийн монгол гэрт буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байрны үүдний цоожийг эвдэн нууцаар хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан авч 75.000 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд:

          Хохирогч И.Оийн  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ...

         Дамно ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайланд эд зүйлсийг 75.000 төгрөгөөр үнэлжээ./ хх-н 23/

          Гэрч Гэрч Б.Есөн-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... / хх-н

          Шүүгдэгч Д.Бийн мөрдөн шалгах ажиллагааны өгсөн ... зэрэг болно.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

          нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар хангалттай тогтоогдож байна.

           Иймд Д.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч  үйлдсэн гэм буруутайг  тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

          Шүүгдэгч  нь хохирогч И.Оийн эд зүйлийг  буцаан өгсөн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

         Д.Бийн 2019 оны 12 дугаар сарын 7-8-нны өдөр сэжигтнээр баривчлагдсан 1 хоног, 12 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн энэ өдөр хүртэл  нийт цагдан хоригдсон 36 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцохоор шийдвэрлэв.

         Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

                 Шүүх ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн

      Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Д.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1-д  заасан бусдын эд хөрөнгийг  хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1-д  зааснаар  Д.Бийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Д.Бэд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Бийн цагдан хоригдсон 36 хоногийг ял эдлэсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

5.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Бэд авсан цагдан  таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үлдээсүгэй.

 

6. Энэ хэрэгт  битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй,эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Д.Б нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

       

        7.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ,тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Бэд авсан цагдан хорих тэаслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.