Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2015 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 563

 

 

 

 

           

 

 

 

 

 

 

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Ч.Жаргалан  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 Хүсэлт гаргагч: 1956 онд төрсөн, эрэгтэй,  Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 24-р хороо, Зээлийн 30-2 тоотод оршин суух Цагаан гэлэн овогт Чимэдцэрэнгийн Балдорж /РД:СЗ56101119/-ийн хүсэлттэй,

 

Архангай аймгийн Хотонт сумын “Цацрал” нэгдэлд 1981 оны 8-р сараас 1984 оны 7-р сарыг хүртэлх хугацаанд ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг нээлттэй хэлэлцэв.

 

          Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Ч.Балдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нар оролцов.

 

                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

         

            Хүсэлт гаргагч Ч.Балдорж шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Архангай аймгийн Хотонт сумын “Цацрал” нэгдэлд тариа бригадад ажилчнаар 1981 оны 8-р сараас 1984 оны 7-р сарыг дуустал ажиллаж байсан үеийн тушаалууд гарсангүй. Иймд тухайн үед ажиллаж байсан баримтуудыг үндэслэж Хотонт сумын “Цацрал” нэгдлийн Тариа бригадад 1981 оны 8-р сарын 1-ний өдрөөс 1984 оны 7-р сарыг дуустал ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Би хөдөлмөрийн дэвтрээ нэгдлээс аваагүй. “Цацрал” нэгдэлд ажиллаж байхдаа зундаа үтрэмийн дизель станцыг, өвөлдөө сумын төвийн цахилгаан станцыг ажиллуулдаг байсан. Миний ажлыг юу гэж нэрлэдгийг мэдэхгүй. Ажилчнаар ажиллаж байсан гэж тогтоолгох хүсэлттэй байна. 1984 оноос 1987 оныг хүртэл Архангай аймгийн төвд ажиллаж байгаад 1987 онд Хэнтий аймаг руу явж ажилласан гэжээ.

           

          Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлт болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:                                                                    

                                                                    ҮНДЭСЛЭХ нь:

 

           Хүсэлт гаргагч Ч.Балдорж нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байх бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагдсан байна. Үүнд:

          1. Архангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 10-р сарын 17-ны өдрийн 453 тоот Чимэдцэрэн овогтой Балдоржийн Хотонт сумын “Цацрал” нэгдэлд ажиллаж байсан үеийн цалингийн тодорхойлолт,

  • 1981 оны 8 сар, 10 сард ажилласан хоног авсан цалин бичилттэй цалингийн тодорхойлолт,
  • 1982 оны 1 сар, 3 сараас 6 сар, 8 сараас 9 сар, 11 сард ажилласан хоног авсан цалин бичилттэй цалингийн тодорхойлолт,
  • 1983 оны 3 сараас 6 сар, 8 сараас 10 сар, 12 сард ажилласан хоног авсан цалин бичилттэй цалингийн тодорхойлолт,

          2. Архангай аймгийн Хотонт сумын “Цацрал” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1984 оны 6-р сарын 5-ны өдрийн 45 тоот            “Хаврын тариаланд ажилласан механикжуулагч тариаланч нарын хоолны тухай” тогтоолд: Хаврын тариаланд ажилласан механикжуулагч тариаланч үтрэмийн ажилчин 148 хүний нийт идсэн хоол 14293 төгрөг 90 мөнгөнөөс агаарын сааталтай 2 өдрийн хоолны үны 337 төг 52 мөн үтрэмд ажилласан хүний хоолны үнийг 70%иар төлүүлж, 30%иар хөнгөлж 1027 төг 50 мөн тариалангийн талбайд тогтвор суурьшилтай ажиллаж өдөр бүрийнхээ нормыг биелүүлсэн 115 хүний 8484 төгрөг 82 мөнгө бүгд 9349 төгрөг 94 мөнгөний хоолны үнийг зарлага болгон 4443 төг 96 мөнгийг зохих хүмүүсээс нь суутган авахыг нэгдлийн санхүүд даалгасугай. Хавсралтын 114-рт: Балдорж гэсэн зэрэг болно.

                

            Хүсэлт гаргагч Ч.Балдорж 1981 оны 8-р сарын 1-ний өдрөөс 1984 оны 7-р сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Архангай аймгийн Хотонт сумын “Цацрал” нэгдэлд ажиллаж байсан болох нь Архангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 10-р сарын 17-ны өдрийн 453 тоот Чимэдцэрэн овогтой Балдоржийн Хотонт сумын “Цацрал” нэгдэлд ажиллаж байсан үеийн цалингийн тодорхойлолт, Архангай аймгийн Хотонт сумын “Цацрал” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1984 оны 6-р сарын 5-ны өдрийн 45 тоот  “Хаврын тариаланд ажилласан механикжуулагч тариаланч нарын хоолны тухай” тогтоол зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. Иймд Архангай аймгийн Хотонт сумын “Цацрал” нэгдэлд 1981 оны 8-р сарын 1-ний өдрөөс 1984 оны 7-р сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгох гэсэн хүсэлт гаргагч Ч.Балдоржийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

          Хүсэлт гаргагч Ч.Балдоржийн хүсэлтийг хангаж шийдвэрлэж байгаа учир түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээх нь зүйтэй байна.

 

          Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар  Цагаан гэлэн овогт Чимэдцэрэнгийн Балдорж /РД:СЗ56101119/-ийн Архангай аймгийн Хотонт сумын “Цацрал” нэгдэлд 1981 оны 8-р сарын 1-ний өдрөөс 1984 оны 7-р сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ч.Балдоржийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

          3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                   

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ч.ЖАРГАЛАН