| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 129/2016/00620/и |
| Дугаар | 564 |
| Огноо | 2016-10-18 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 564
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: 1966 онд төрсөн, эмэгтэй, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 4-р баг, Өртөнт 5-3 тоотод оршин суух Идэв овогт Санжаагийн Долгормаа /РД:АИ66050303/-ийн хүсэлттэй,
1985 оны 7-р сарын 8-ны өдрөөс 1986 оны 7-р сарын 15-ны өдрийг хүртэл Архангай аймгийн Өгийнуур сумын Өгий бригадад бага эмчээр, 1986 оны 7-р сарын 15-ны өдрөөс 1991 оны 8-р сарын 1-ний өдрийг хүртэл Төвшрүүлэх сумын Хүн эмнэлэгт эх барих бага эмчээр, 1991 оны 8-р сарын 1-ний өдрөөс 1992 оны 5-р сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд тус сумын яслийн эрхлэгчээр, 1992 оны 5-р сарын 1-ний өдрөөс 1994 оны 3-р сарын 25-ны өдрийг хүртэл тус сумын хүн эмнэлэгт эх барих бага эмчээр, 1994 оны 3-р сарын 25-нй өдрөөс 1994 оны 11-р сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд тус сумын хүн эмнэлэгт сувилагчаар, 1994 оны 11-р сарын 1-ний өдрөөс 1994 оны 12-р сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд тус сумын эмнэлгийн нярваар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг нээлттэй хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Б.Алтанчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч С.Долгормаа нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... Би 1985 онд Анагаах ухааны дунд сургуулийн эх баригч бага эмчийн ангийг дүүргэж, 1985 оны 7-р сарын 8-ны өдрөөс эхлэн 1986 оны 7-р сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд Архангай аймгийн Өгийнуур сумын Өгий бригадын бага эмчээр, 1986 оны 7-р сарын 15-ны өдрөөс 1991 оны 8-р сарын 1-ний өдөр хүртэл Төвшрүүлэх сумын хүн эмнэлэгт эх барих бага эмчээр, 1991 оны 8-р сарын 1-ний өдрөөс эхлэн 1992 оны 5-р сарын 1-ний өдрийг хүртэл тус сумын яслийн эхлэгчээр, 1992 оны 5-р сарын 1-ний өдрөөс 1994 оны 3-р сарын 25-ны өдрийг хүртэл хүн эмнэлэгт эх барих бага эмчээр, 1994 оны 3-р сарын 25-ны өдрөөс 1994 оны 11-р сарын 1-ний өдөр хүртэл хүн эмнэлгийн сувилагчаар, 1994 оны 11-р сарын 1-ний өдрөөс 1994 оны 12-р сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд эмнэлгийн нярваар тус тус ажиллаж байсан болно. Эдгээр ажиллаж байсан байдлыг бичиж тэмдэглэсэн хөдөлмөрийн дэвтэр нь нүүрэндээ тамгагүй тул шүүхээр шийдүүл гэсний дагуу шүүхэд хандаж байна. С.Долгормаа намайг 1985 оны 7-р сарын 8-ны өдрөөс 1986 оны 7-р сарын 15-ны өдрийг хүртэл Өгийнуур сумын Өгий бригадад бага эмчээр, 1986 оны 7-р сарын 15-ны өдрөөс 1991 оны 8-р сарын 1-ний өдрийг хүртэл Төвшрүүлэх сумын Хүн эмнэлэгт эх барих бага эмчээр, 1991 оны 8-р сарын 1-ний өдрөөс 1992 оны 5-р сарын 1-ний өдрийг хүртэл тус сумын яслийн эрхлэгчээр, 1992 оны 5-р сарын 1-ний өдрөөс 1994 оны 3-р сарын 25-ны өдрийг хүртэл хүн эмнэлэгт эх барих бага эмчээр, 1994 оны 3-р сарын 25-ны өдрөөс 1994 оны 11-р сарын 1-ний өдөр хүртэл сувилагчаар, 1994 оны 11-р сарын 1-ний өдрөөс 1994 оны 12-р сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд эмнэлгийн нярваар тус тус ажиллаж байсан болохыг миний хөдөлмөрийн дэвтэр, архивын лавлагаа, цалингийн цэс, зарлагын падаан зэрэг нотлох баримтуудыг үндэслэн тогтоож өгнө үү. Миний хөдөлмөрийн дэвтэр нь нүүрэндээ тамгагүй тул нотлох баримтаар шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай байна гээд ажилласан жил өгөхгүй байна гэжээ.
Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Б.Алтанчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Долгормаагийн 1992 оны 5-р сарын 1-ний өдрөөс 1994 оны 3-р сарын 25-ны өдрийг хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтээсээ татгалзаж байгаа. С.Долгормаа нь 1966 онд Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн. Одоо нөхөр 4 хүүхдийн хамт амьдардаг. 1985 онд Анагаах ухааны дунд сургуулийг эх барих бага эмч мэргэжлээр төгсөж, 1985 оны 7-р сарын 8-ны өдрөөс эхлэн 1986 оны 7-р сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд Архангай аймгийн Өгийнуур сумын Өгий бригадын бага эмчээр, 1986 оны 7-р сарын 15-ны өдрөөс 1991 оны 8-р сарын 1-ний өдөр хүртэл Төвшрүүлэх сумын хүн эмнэлэгт эх барих бага эмчээр, 1991 оны 8-р сарын 1-ний өдрөөс эхлэн 1992 оны 5-р сарын 1-ний өдрийг хүртэл тус сумын яслийн эхлэгчээр, 1994 оны 3-р сарын 25-ны өдрөөс 1994 оны 11-р сарын 1-ний өдөр хүртэл хүн эмнэлгийн сувилагчаар, 1994 оны 11-р сарын 1-ний өдрөөс 1994 оны 12-р сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд эмнэлгийн нярваар тус тус ажиллаж байсан болно. С.Долгормаагийн ажиллаж байсан байдлыг бичиж тэмдэглэсэн хөдөлмөрийн дэвтэр нь нүүрэндээ тамгагүй байсан учир шүүхээр шийдүүл гэсний дагуу шүүхэд хандаж байна. Иймд С.Долгормаагийн хавтаст хэрэгт гаргаж өгсөн нотлох баримтуудыг үндэслэн 1985 оны 7-р сарын 8-ны өдрөөс эхлэн 1986 оны 7-р сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд Архангай аймгийн Өгийнуур сумын Өгий бригадын бага эмчээр, 1986 оны 7-р сарын 15-ны өдрөөс 1991 оны 8-р сарын 1-ний өдөр хүртэл Төвшрүүлэх сумын хүн эмнэлэгт эх барих бага эмчээр, 1991 оны 8-р сарын 1-ний өдрөөс эхлэн 1992 оны 5-р сарын 1-ний өдрийг хүртэл тус сумын яслийн эхлэгчээр, 1994 оны 3-р сарын 25-ны өдрөөс 1994 оны 11-р сарын 1-ний өдөр хүртэл сувилагчаар, 1994 оны 11-р сарын 1-ний өдрөөс 1994 оны 12-р сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд эмнэлгийн нярваар тус тус ажиллаж байсан болохыг С.Долгормаагийн хөдөлмөрийн дэвтэр, архивын лавлагаа, цалингийн цэс, зарлагын падаан зэрэг нотлох баримтуудыг үндэслэн тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлт болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч С.Долгормаа нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт гаргагчийн өмгөөлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар С.Долгормаагийн 1985 оны 7-р сарын 8-ны өдрөөс эхлэн 1986 оны 7-р сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд Архангай аймгийн Өгийнуур сумын Өгий бригадын бага эмчээр, 1986 оны 7-р сарын 15-ны өдрөөс 1991 оны 8-р сарын 1-ний өдөр хүртэл Төвшрүүлэх сумын хүн эмнэлэгт эх барих бага эмчээр, 1991 оны 8-р сарын 1-ний өдрөөс эхлэн 1992 оны 5-р сарын 1-ний өдрийг хүртэл тус сумын яслийн эхлэгчээр, 1994 оны 3-р сарын 25-ны өдрөөс 1994 оны 11-р сарын 1-ний өдөр хүртэл сувилагчаар, 1994 оны 11-р сарын 1-ний өдрөөс 1994 оны 12-р сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд эмнэлгийн нярваар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор хүсэлтдээ өөрчлөлт оруулсан болно.
Хэрэгт дараах нотлох баримтууд авагдсан байна. Үүнд:
1. Архангай аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны эрүүлийг хамгаалах газрын даргын 1985 оны 7-р сарын 8-ны өдрийн 88 тоот “1985 онд Анагаах ухааны дээд, дунд сургууль төгсөгчдийг ажилд томилох тухай” тушаалд: Санжаагийн Долгормаа Өгийнуур сумын Өгий бригадын бага эмчийн салбарын эрхлэгч бага эмчээр гэсэн,
2. Архангай аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны эрүүлийг хамгаалах газрын даргын 1986 оны 7-р сарын 15-ны өдрийн 85 тоот “Дунд мэргэжилтнүүдийг ажлаас чөлөөлж ажилд томилох тухай” тушаалд: Өгийнуур сумын Өгий бригадын бага эмч С.Долгормааг Төвшрүүлэх сумын эх баригч бага эмч Оюуны жирэмсний амралтын хугацаанд гэсэн,
3. Төвшрүүлэх сумын Захиргаа, эмнэлгийн яслийн 1986 оны 7, 8, 9, 10, 11, 12-р сарын харилцах баримтад: Долгормаа гэсэн.
4. Төвшрүүлэх сумын Захиргаа эрүүлийг хамгаалахын 1987 оноос 1992 оны цалингийн нэрийн картын бүртгэлийн 1987 оны цалингийн тооцооны хүснэгтийн 4-т Санжаа Долгормаа, 1990 оны цалингийн тооцооны хүснэгтэд Санжаа Долгормаа, 1991 оны цалингийн тооцооны хүснэгтэд С.Долгормаа гэсэн
5. Төвшрүүлэх сумын Хүүхдийн яслийн ажилчдын 1992 оны цалингийн картад: 1. С.Долгормаа гэсэн.
6. Төвшрүүлэх сумын хүн эмнэлгийн эрхлэгчийн 1994 оны 3-р сарын 25-ны өдрийн 5 тоот тушаалд: 2. Сувилагч ажилтай Чанцал жирэмсний амралттай байгаа тул 1994.03.01-нээс эхлэн Долгормааг түр сувилагчаар ажиллуулсугай гэсэн.
7. 1994 оны 11-р сарын 30-ны өдрийн Бараа материалын зарлагын падаан 19-т: Хүн эмнэлгийн нярав Долгормаад гэсэн.
8. С.Долгормаагийн 422093 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт:
Хүсэлт гаргагч С.Долгормаа нь 1985 оны 7-р сарын 8-ны өдрөөс эхлэн 1986 оны 7-р сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд Архангай аймгийн Өгийнуур сумын Өгий бригадын бага эмчээр, 1986 оны 7-р сарын 15-ны өдрөөс 1991 оны 8-р сарын 1-ний өдөр хүртэл Төвшрүүлэх сумын хүн эмнэлэгт эх барих бага эмчээр, 1991 оны 8-р сарын 1-ний өдрөөс эхлэн 1992 оны 5-р сарын 1-ний өдрийг хүртэл тус сумын яслийн эхлэгчээр, 1994 оны 3-р сарын 25-ны өдрөөс 1994 оны 11-р сарын 1-ний өдрийг хүртэл тус сумын хүн эмнэлэгт сувилагчаар, 1994 оны 11-р сарын 1-ний өдрөөс 1994 оны 12-р сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд тус сумын эмнэлгийн нярваар тус тус ажиллаж байсан болох нь Архангай аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны эрүүлийг хамгаалах газрын даргын 1985 оны 7-р сарын 8-ны өдрийн 88 тоот “1985 онд Анагаах ухааны дээд, дунд сургууль төгсөгчдийг ажилд томилох тухай” тушаал, Архангай аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны эрүүлийг хамгаалах газрын даргын 1986 оны 7-р сарын 15-ны өдрийн 85 тоот “Дунд мэргэжилтнүүдийг ажлаас чөлөөлж ажилд томилох тухай” тушаал, Төвшрүүлэх сумын Захиргаа, эмнэлгийн яслийн 1986 оны 7, 8, 9, 10, 11, 12-р сарын харилцах баримт, Төвшрүүлэх сумын Захиргаа эрүүлийг хамгаалахын 1987 оноос 1992 оны цалингийн нэрийн картын бүртгэлийн 1987 оны цалингийн тооцооны хүснэгт, Төвшрүүлэх сумын Хүүхдийн яслийн ажилчдын 1992 оны цалингийн карт, Төвшрүүлэх сумын хүн эмнэлгийн эрхлэгчийн 1994 оны 3-р сарын 25-ны өдрийн 5 тоот тушаал, 1994 оны 11-р сарын 30-ны өдрийн Бараа материалын зарлагын падаан, 422093 дугаартай хөдөлмөрийн дэвтэр зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. Иймд 1985 оны 7-р сарын 8-ны өдрөөс эхлэн 1986 оны 7-р сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд Архангай аймгийн Өгийнуур сумын Өгий бригадын бага эмчээр, 1986 оны 7-р сарын 15-ны өдрөөс 1991 оны 8-р сарын 1-ний өдөр хүртэл Төвшрүүлэх сумын хүн эмнэлэгт эх барих бага эмчээр, 1991 оны 8-р сарын 1-ний өдрөөс эхлэн 1992 оны 5-р сарын 1-ний өдрийг хүртэл тус сумын яслийн эхлэгчээр, 1994 оны 3-р сарын 25-ны өдрөөс 1994 оны 11-р сарын 1-ний өдрийг хүртэл тус сумын хүн эмнэлэгт сувилагчаар, 1994 оны 11-р сарын 1-ний өдрөөс 1994 оны 12-р сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд эмнэлгийн нярваар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох гэсэн хүсэлт гаргагч С.Долгормаагийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч С.Долгормаагийн хүсэлтийг хангаж шийдвэрлэж байгаа учир түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээх нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Идэв овогт Санжаагийн Долгормаа /РД:АИ66050303/-ийн Архангай аймгийн Өгийнуур сумын Өгий бригадын бага эмчээр 1985 оны 7-р сарын 8-ны өдрөөс эхлэн 1986 оны 7-р сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд, Төвшрүүлэх сумын хүн эмнэлэгт эх барих бага эмчээр 1986 оны 7-р сарын 15-ны өдрөөс 1991 оны 8-р сарын 1-ний өдөр хүртэл, Төвшрүүлэх сумын яслийн эхлэгчээр 1991 оны 8-р сарын 1-ний өдрөөс эхлэн 1992 оны 5-р сарын 1-ний өдрийг хүртэл, тус сумын эмнэлгийн сувилагчаар 1994 оны 3-р сарын 25-ны өдрөөс 1994 оны 11-р сарын 1-ний өдрийг хүртэл, тус сумын эмнэлгийн нярваар 1994 оны 11-р сарын 1-ний өдрөөс 1994 оны 12-р сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч С.Долгормаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН