Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 577

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: 1964 онд төрсөн, эрэгтэй, Архангай аймгийн Ихтамир сумын 5-р баг, Хужиртын 2-6 тоотод оршин суух Лхагва овогтой Халтарын Гончиг /РД:УС64040550/-ийн  хүсэлттэй,

            Архангай аймгийн “Архангайн үнэн” сонины газарт 1980 оны 4-р сарын 6-ны өдрөөс 1982 оны 5-р сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд үсэг өрөгчөөр, 1982 оны 5-р сарын 25-ны өдрөөс 1992 оны 6-р сарын 30-ны өдөр хүртэл ленотопчоор тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэцогт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн оролцов.       

                                

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Х.Гончиг нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... Би 1980 оны 4-р сарын 6-ны өдрөөс 1982 ны 5-р сарын 25-ны өдөр хүртэл Архангай аймгийн “Архангайн үнэн” сонины газарт үсэг өрөгчөөр, 1982 оны 5-р сарын 25-ны өдрөөс 1992 оны 7-р сарын 1-ний өдөр хүртэл Архангай аймгийн “Архангайн үнэн” сонины газарт ленотопчоор тасралтгүй ажиллаж байсан ба энэ байдлыг бичсэн хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн тул ажилласан жил орохгүй хохироход хүрээд байна. Архивын лавлагаа зэрэг бусад нотлох баримтуудыг үндэслэн миний Архангай аймгийн “Архангайн үнэн” сонины газарт 1980 оны 4-р сарын 6-ны өдрөөс 1982 оны 5-р сарын 25-ны өдөр хүртэл үсэг өрөгчөөр, Архангай аймгийн “Архангайн үнэн” сонины газарт 1982 оны 5-р сарын 25-ны өдрөөс 1992 оны 7-р сарын 1-ний өдөр хүртэл ленотопчоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэцогт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд Х.Гончигийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Х.Гончиг нь Архангай аймгийн “Архангайн үнэн” сонины газарт анх 1980 оны 4-р сарын 6-ны өдөр үсэг өрөгчөөр ажилд орсон. Үсэг өрөгчөөр 1982 оны 5-р сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байгаад Архангай аймгийн “Архангайн үнэн” сонины хариуцлагатай эрхлэгчийн 1982 оны 5-р сарын 26-ны өдрийн 47 дугаартай “Ажилчин шилжүүлэн томилох” тухай тушаалаар ленотопчноор ажиллаж  эхэлсэн.  Ингээд өөрийн хүсэлтээр 1992 оны 6-р сарын 30-ны өдрийн 23 тоот тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн. Энэ байдлыг бичсэн хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн тул улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгож чадахгүй хохироход хүрээд байгаа учраас Х.Гончигийг 1980 оны 4-р сарын 6-ны өдрөөс 1982 оны 5-р сарын 25-ны өдрийг хүртэл “Архангайн үнэн” сонины газарт үсэг өрөгчөөр, 1982 оны 5-р сарын 26-ны өдрөөс 1992 оны 7-р сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд ленотопчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

 

            Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

          Хүсэлт гаргагч Х.Гончиг нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байх бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагдсан байна. Үүнд:

          1. Архангай аймгийн “Архангайн үнэн” сонины хариуцлагатай эрхлэгчийн 1980 оны 4-р сарын 15-ны өдрийн 17 тоот тушаалд: Хоёр. Халтар овогтой Гончигийг 1980 оны 4-р сарын 6-ний өдрөөс үсэг өрөгчийн дагалдангаар авч ажиллуулсугай гэсэн.

          2. Архангай аймгийн “Архангайн үнэн” сонины хариуцлагатай эрхлэгчийн 1982 оны 5-р сарын 26-ны өдрийн 47 тоот тушаалд: Нэг. Үйлдвэрийн үсэг өрөгчийн дагалдангаар ажиллаж байгаа Халтар овогтой Гончигийг 1982 оны 5-р сарын 25-ны өдрөөс эхлэн лентопчоор шилжүүлэн томилж ажиллуулсугай гэсэн.

          3. Архангай аймгийн “Архангайн үнэн” сонины хариуцлагатай эрхлэгчийн 1984 оны 9-р сарын 26-ны өдрийн 83 тоот тушаалд: 1. Ленотопч нөхөр Халтарын Гончигийн 1984 ны ээлжийн амралтыг 1980 оны 3-р сарын 16-наас эхлэн системийн дотор тасралтгүй 4 жил 6 сар ажилласан тул нэмэгдэл хоноггүй ажлын бүгд 15 хоногийн амралт олгосугай гэсэн.

          4. Архангай аймгийн “Архангайн үнэн” сонины хариуцлагатай эрхлэгчийн 1986 оны 9-р сарын 5-ны өдрийн 72 тоот тушаалд: Нэг. Ленотопч ажилтай Х.Гончигийн 1986 оны ээлжийн амралтыг 1986 оны 9-р сарын 16-наас эхлэн ажлын 18 хоногоор бодож олгосугай гэсэн.

          5. Архангай аймгийн “Архангайн үнэн” сонины хариуцлагатай эрхлэгчийн 1989 оны 4-р сарын 26-ны өдрийн 19 тоот тушаалд: Нэг. Хэвлэх үйлдвэрийн ленотопч Х.Гончигийн хүсэлтийг харгалзан түүний 1989 оны ээлжийн амралтыг 1989 оны 5-р сарын 1-ний өдрөөс ажлын 18 хоног, нэмэгдэл 3 хоногоор бодож олгосугай гэсэн.

          6. Архангай аймгийн “Архангайн үнэн” сонины хариуцлагатай эрхлэгчийн 1991 оны 6-р сарын 27-ны өдрийн 21 тоот тушаалд: Нэг. Хамт олны зөвлөлийн хурлаар баталсан хуваарийг үндэслэн ленотопч Х.Гончигийн 1991 оны ээлжийн амралтыг 6-р сарын 25-ны өдрөөс үндсэн 18 хоног, нэмэгдэл 6 хоног нийт 24 хоногоор ... олгосугай гэсэн.

          7. Архангай аймгийн “Архангайн үнэн” сонины хариуцлагатай эрхлэгчийн 1992 оны 6-р сарын 30-ны өдрийн 23 тоот тушаалд: Нэг. Тус байгууллагад лентопчоор ажиллаж байгаа Халтар овогтой Гончигийг өөрийнх нь хүсэлтээр 1992 оны 6-р сарын 30-эы өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй гэсэн зэрэг баримтууд болно.

 

            Хүсэлт гаргагч Х.Гончиг нь Архангай аймгийн “Архангайн үнэн” сонины газарт 1980 оны 4-р сарын 6-ны өдрөөс 1982 оны 5-р сарын 25-ны өдөр хүртэл үсэг өрөгчөөр, 1982 оны 5-р сарын 25-ны өдрөөс 1992 оны 6-р сарын 30-ны өдөр хүртэл ленотопчоор тус тус ажиллаж байсан болох нь Архангай аймгийн “Архангайн үнэн” сонины хариуцлагатай эрхлэгчийн 1980 оны 4-р сарын 15-ны өдрийн 17 тоот тушаал, 1982 оны 5-р сарын 26-ны өдрийн 47 тоот тушаал, 1984 оны 9-р сарын 26-ны өдрийн 83 тоот тушаал, 1986 оны 9-р сарын 5-ны өдрийн 72 тоот тушаал, 1989 оны 4-р сарын 26-ны өдрийн 19 тоот тушаал, 1991 оны 6-р сарын 27-ны өдрийн 21 тоот тушаал, 1992 оны 6-р сарын 30-ны өдрийн 23 тоот тушаалуудаар нотлогдож байна. Иймд Архангай аймгийн “Архангайн үнэн” сонины газарт 1980 оны 4-р сарын 6-ны өдрөөс 1982 оны 5-р сарын 25-ны өдөр хүртэл үсэг өрөгчөөр, 1982 оны 5-р сарын 25-ны өдрөөс 1992 оны 6-р сарын 30-ны өдөр хүртэл ленотопчоор тус тус ажиллаж байснаа тогтоолгох гэсэн Х.Гончигийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

          Хүсэлт гаргагч Х.Гончигийн хүсэлтийг хангаж шийдвэрлэж байгаа учир түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээх нь зүйтэй байна.

         

          Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Лхагва овогтой Халтарын Гончиг /РД:УС64040550/-ийг  Архангай аймгийн “Архангайн үнэн” сонины газарт 1980 оны 4-р сарын 6-ны өдрөөс 1982 оны 5-р сарын 25-ны өдөр хүртэл үсэг өрөгчөөр, 1982 оны 5-р сарын 25-ны өдрөөс 1992 оны 7-р сарын 1-ний өдөр хүртэл ленотопчоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Х.Гончигийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

          3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                   

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Ч.ЖАРГАЛАН