Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 578

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

           

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан би

Нэхэмжлэгч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1-р баг 32-р байрны 9 тоотод оршин суух Бэсүд пэрэнлэй овогт Мэндийн Цэнгэл /РД:ДЮ47050360/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5-р баг, Хангай хорооллын 1-5 тоотод оршин суух Боржигон овогт Жанчивдоржийн Гантөгс /РД:АК76112801/-т холбогдох

376 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10-р сарын 10-ны өдөр хүлээн авч 2016 оны 10-р сарын 17-ны иргэний хэрэг үүсгэн хянаад:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэхэмжлэгч М.Цэнгэл нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Жанчивдорж овогтой Гантөгс нь Мэнд овогтой Цэнгэл надаас халамжийн дэвтрээ барьцаалж 100 000 төгрөгийг 2015 оны 2-р сарын 16-ны өдрөөс 2015 оны 3-р сарын 16-ны өдөр хүртэл 30 хоногийн хугацаатай, өдөр тутамд 0,5 хувийн хүү төлөх нөхцөлтэйгөөр зээлж авсан юм. Халамжийн дэвтрээ аваад мөнгөө банкнаас авчирч өгнө гээд явсан. Түүнээс хойш эргэж ирээгүй. 2015 оны 2-р сарын 16-ны өдрөөс өнөөг хүртэл 552 хоног болж байгаа бөгөөд энэ хугацааны хүү нь хоногийн 500 төгрөг*552 хоног=276 000 төгрөг үүн дээр үндсэн зээл 100 000 төгрөг нийт 376 000 төгрөгийг иргэн Ж.Гантөгсөөс гаргуулан өгч хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

           Зохигчид 2016 оны 10-р сарын 27-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Нэг талаас Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5-р баг Хангай хорооллын 1-5 тоот хаягт оршин суух Жанчивдржийн Гантөгс /РД:АК76112801/ нөгөө талаас Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1-р баг 32-р байрны 9 тоот хаягт оршин суух Мэндийн Цэнгэл /РД:ДЮ47050360/ бид дор дурдсан тохиролцоонд хүрч хэлцлийг байгуулж байна.

  1. Иргэн Ж.Гантөгс би 2015 оны 2-р сарын 16-ны өдөр иргэн М.Цэнгэлээс 100 000 /нэг зуун мянга/ төгрөгийг авсан нь үнэн бөгөөд өгч чадахгүй, боломж бололцоо муу байсаар өдий хүрсэн болно. Би одоо М.Цэнгэл эгчид 300 000 төгрөг өгөхөөр тохиролцож байгаа бөгөөд үүнээс 200 000 төгрөгийг 50 000 төгрөгөөр сар бүрийн 28-ны өдөр дөрвөн удаа, үлдэх 100 000 төгрөгийг нэг удаа төлж барагдуулахаар тохиролцов. Эхний 50 000 төгрөгийг 2016 оны 10-р сарын 28-ны өдөр төлнө.
  2. Төлбөр барагдуулах эцсийн хугацаа нь 2017 оны 2-р сарын 28-ны өдөр болно.
  3. М.Цэнгэл миний бие бүгд 376 000 төгрөг авахаас 300 000 төгрөг авч 76 000 төгрөг төлүүлэхээс татгалзаж байна гэжээ.

 

          Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.Цэнгэл хариуцагч Ж.Гантөгсөөс 376 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч эвлэрч, нэхэмжлэгч М.Цэнгэл нь 76 000 төгрөг төлүүлэхээс татгалзаж, хариуцагч Ж.Гантөгс нь нэхэмжлэгч М.Цэнгэлд 300 000 төгрөг төлөхөөр үүнээс 200 000 төгрөгийг 50 000 төгрөгөөр сар бүрийн 28-ны өдөр дөрвөн удаа, үлдэх 100 000 төгрөгийг нэг удаа төлж барагдуулахаар тохиролцож, эхний 50 000 төгрөгийг 2016 оны 10-р сарын 28-ны өдөр төлөхөөр тус тус харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байх бөгөөд зохигчийн эвлэрэл нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийн гэрээг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийг хэрхэн шийдвэрлэх талаар талууд тохиролцоогүй байх тул хуулийн дагуу буюу улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 11 930 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогоос 5 965 төгрөг, хариуцагч Ж.Гантөгсөөс 5 965 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М.Цэнгэлд олгохоор шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д  заасныг удирдлага болгон

 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч М.Цэнгэл нь 76 000 төгрөг төлүүлэхээс татгалзаж, хариуцагч Боржигон овогт Жанчивдоржийн Гантөгс /РД:АК76112801/ нь нэхэмжлэгч Бэсүд пэрэнлэй овогт Мэндийн Цэнгэл /РД:ДЮ47050360/-д 300 000 төгрөг төлөхөөр үүнээс 200 000 төгрөгийг 50 000 төгрөгөөр сар бүрийн 28-ны өдөр дөрвөн удаа, үлдэх 100 000 төгрөгийг нэг удаа төлж барагдуулахаар тохиролцож, эхний 50 000 төгрөгийг 2016 оны 10-р сарын 28-ны өдөр төлөхөөр тус тус харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар  зүйлийн 56.2, 74 дүгээр зүйлийн 74.5,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М.Цэнгэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11 930 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогоос 5 965 төгрөг, хариуцагч Ж.Гантөгсөөс 5 965 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М.Цэнгэлд олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн       74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг  дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

  

 

 

 

ШҮҮГЧ                                           Ч.ЖАРГАЛАН