Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 584

 

 

 

 

           

 

 

 

 

 

 

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 Хүсэлт гаргагч: 1965 онд төрсөн, эмэгтэй,  Архангай аймгийн Батцэнгэл сумын 2-р баг, Хөнөг гэх газар суух Боржигон овогт Самбуугийн Нармандах /РД:АА65102704/-ын хүсэлттэй,

 

Архангай аймгийн Булган сумын “Пионерийн зам” нэгдэлд 1979 оны 2-р сарын 1-ний өдрөөс эхлэн 1986 он хүртэл төлчин, саальчнаар, 1986 оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн 1991 он хүртэл Архангай аймгийн Батцэнгэл сумын “Улаан туг” нэгдэлд төлчин, саальчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг нээлттэй хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Б.Алтанчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нар оролцов.

 

                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

         

            Хүсэлт гаргагч С.Нармандах нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... Би 1979 оны хавраас /2 сараас/ эхлэн 1986 он хүртэл Архангай аймгийн Булган сумын “Пионерийн зам” нэгдэлд төлчин, саальчнаар тасралтгүй ажилласан. Би тухайн үед хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрээ авч чадаагүй бөгөөд одоо нөхөн авах боломжгүй болсон юм. Дараа нь би 1986 оны 1-р сарын 1-ний өдрөөс нөхрөө даган Батцэнгэл сум руу шилжин 1986 оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн 1991 он хүртэл Батцэнгэл сумын “Улаан туг” нэгдэлд төлчин, саальчнаар тасралтгүй ажилласан. Энэ байдлыг бичиж тэмдэглэсэн хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч нотлох баримтаар шүүхээр тогтоолгох шаардлагатай байгаа тул шүүхэд хандсан болно. Би хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох нас болсон хэдий ч тэтгэврээ тогтоолгож чадахгүй хохироод байна. Иймд миний хөдөлмөрийн дэвтэр болон Архангай аймгийн Архивын тасгийн лавлагаанууд зэргийг үндэслэн намайг Архангай аймгийн Булган сумын “Пионерийн зам” нэгдэлд 1979 оны 2-р сарын 1-ний өдрөөс эхлэн 1986 он хүүртэл төлчин, саальчнаар мөн 1986 оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн 1991 он хүртэл Архангай аймгийн Батцэнгэл сумын “Улаан туг” нэгдэлд төлчин, саальчнаар тус тус нийт 12 жил тасралтгүй ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Б.Алтанчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Нармандах нь 1965 онд төрсөн. 51 настай. Одоо Архангай аймгийн Батцэнгэл сумын 2-р багийн Хөнөг багт нөхөр, 6 хүүхдийн хамт амьдардаг.  1979 оны 2-р сараас 1986 он хүртэл Архангай аймгийн Булган сумын “Пионерийн зам” нэгдэлд төлчин, саальчнаар тасралтгүй ажиллаж байсан. Энэ тухайгаа бичиж тэмдэглүүлсэн хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүнийхээ хөдөлмөрийн дэвтрийг тухайн үед нь авч чадаагүй. 1986 оноос хойш нөхөр хүүхдүүдтэйгээ Архангай аймгийн Батцэнгэл сум руу шилжиж “Улаан туг” нэгдэлд 1991 он хүртэл төлчин, саальчнаар ажиллаж байсан. Энэ байдлаа бичиж тэмдэглүүлсэн хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч нотлох баримтаар үндэслэж ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай гэсэн учраас шүүхэд хандсан. С.Нармандах нь хөнгөлттэй нөхцөлөөр тэтгэврээ тогтоолгох нас болсон ч тэтгэврээ тогтоолгож чадахгүй байгаа учраас шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудыг үндэслэн Архангай аймгийн Булган сумын “Пионерийн зам” нэгдэлд 1979 оны 2-р сарын 1-ний өдрөөс 1986 оны хүртэл төлчин саальчнаар, Архангай аймгийн Батцэнгэл сумын “Улаан туг” нэгдэлд 1986 оны 1-р сарын 1-ний өдрөөс 1991 он хүртэл тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.  

           

          Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлт болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:                                                                   

                                                                    ҮНДЭСЛЭХ нь:

 

           Хүсэлт гаргагч С.Нармандах нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байх бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагдсан байна. Үүнд:

          1. Архангай аймгийн Архивын тасгийн 2015 оны 4-р сарын 22-ны өдрийн 204 тоот Самбуу овогтой Нармандахын Батцэнгэл сумын “Улаан туг” нэгдэлд ажиллаж байсан үеийн цалингийн тодорхойлолт,

  • 1987 оны 6 сар, 7 сард ажилласан хоног авсан цалин бичилттэй цалингийн тодорхойлолт,
  • 1988 оны 1 сараас 12 сард ажилласан хоног авсан цалин бичилттэй цалингийн тодорхойлолт,
  • 1989 оны 3 сард ажилласан хоног авсан цалин бичилттэй цалингийн тодорхойлолт,

          2. Архангай аймгийн Булган сумын “Пионерийн зам” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1980 оны 4-р сарын 4-ний өдрийн 27 тоот “Болзол дүгнэх тухай” тогтоолд: 2. Төл бойжилтын болзлын ll-ын А-д заасан 38 малчин төлчинд тус бүр 10 төг бүгд 380 төгрөгний шагнал олгосугай. /Нэрийг ll  хавсралтанд хавсаргав/ 2-р хавсралтын 28-рт Нармандах төллөсөн хонь ямаа 142, бойжиж буй 142, шагнал 10 төгрөг гэсэн,

          3. Архангай аймгийн Булган сумын “Пионерийн зам” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1983 оны 6-р сарын 6-ны өдрийн 71 тоот “Өвчний бус шалтгаанаар хорогдсон малын тухай” тогтоолд: Малын эмчийн тодорхойлолт, бригадын зөвлөлийн хурлын протокол, санал, малын арчилгаа, маллагааны байдлыг үндэслэн үхэр 7, хонь 2-ыг хавсралтанд дурьдсан малчнаар төлүүлсүгэй. Хавсралтын 3-рт Нармандах хорогдсон бүгд 1, бяруу /са.эр/ 1, төлүүлэх бүгд 1, бяруу 1 гэсэн,

          4. Архангай аймгийн Булган сумын “Пионерийн зам” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1984 оны 8-р сарын 30-ны өдрийн 53 тоот “Болзол дүгнэх тухай” тогтоолд: Мал онд оролтоор зарлагдсан уралдааны болзлын 7, 8 сарын болзлыг биелүүлсэн нэр бүхий 4 суурийг 240 төгрөгөөр шагнаж урамшуулсугай. 1-р хавсралтын 14-рт Нармандах гэсэн,

          5. Архангай аймгийн Булган сумын “Пионерийн зам” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1985 оны 1-р сарын 25-ны өдрийн 16 тоот “Шагнал олгох тухай” тогтоолд: Тэргүүний ажиллагааны, төлчид, малчид, саальчид, ажилчин албан хаагч 73 хүнийг хавсралтанд дурьдсанаар шагнаж урамшуулсугай. /нэрсийг хавсаргав/ Хавсралтын 43-рт Нармандах 170-ын авдар 1, дүн 120 гэсэн,

          6. Архангай аймгийн Батцэнгэл сумын “Улаан туг” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1988 оны 3-р сарын 3-ны өдрийн 12 тоот “Ээлжийн амралтын хуваарь батлах тухай” тогтоолд: ХАА-н нийгмийн даатгалд хамрагдаагүй гишүүдэд олгох ээлжийн амралтыг ХАА-н нэгдлийн холбооны дээд зөвлөлийн тэргүүлэгчдийн 1987 оны 15-р тогтоолоор батлагдсан заавар, бригадын зөвлөлүүдээс ирүүлсэн санал сум бригадад байнга зохиогддог ажилтай зохицуулан жагсаалтыг хэлэлцээд 1-р хавсралтаар баталсугай. Хавсралтын 57-рт С.Нармандах эм, төлчин, 8-р сард, 260 гэсэн,

          7. Архангай аймгийн Батцэнгэл сумын “Улаан туг” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын  1989 оны 2-р сарын 22-ны өдрийн 15 тоот “Хөрөнгө зарлага болгох тухай” тогтоолд: Нэгдлийн төлчид, саальчдын зөвлөлгөөнийг тохиолдуулан төлчид, саальчдад гарын бэлэг болгон 1730 төгрөг 22 мөнгөний зүйлийг олгосугай. 1-р хавсралтад Нармандах аяга 1, нэг бүрийн нэг 12-60, үзэм 250, нэг бүрийн үнэ 1-25, бүгд төгрөг 13-85 гэсэн,

          8. Батгэрэлийн Эрдэнэтуяагийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбарт: овог Батгэрэл хүүхдийн нэр Эрдэнэтуяа охин 1986 оны 02-р сарын 20-д Архангай төрөх гарар төрснийг 1986 оны 04-р сарын 16-ны өдөр Батцэнгэл иргэний гэр бүлийн байдлын бүртгэлийн төрсний бүртгэлд бүртгэв. Төрүүлсэн овог Дамбийжамц, эцгийн нэр Батгэрэл, овог Самбуу, эхийн нэр Нармандах гэсэн,

          9. С.Нармандахын 1988 оны 1-р сарын 10-ны өдөр нээлгэсэн хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэрт:

  • 1986 оны 1 сар, 3 сараас 12 сар, 1987 оноос 1990 оныг дуустал хугацааны ажилласан хоног, авсан цалин бичигдсэн зохих тамга, тэмдэг гарын үсэг зурагдсан зэрэг болно.

         

            Хүсэлт гаргагч С.Нармандах нь 1980 ны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн 1986 оны 1-р сарын 1-ний өдөр хүртэл Архангай аймгийн Булган сумын “Пионерийн зам” нэгдэлд малчнаар, 1986 оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн 1991 оны 1-р сарын 1-ний өдрийг хүртэл Архангай аймгийн Батцэнгэл сумын “Улаан туг” нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан болох нь Архангай аймгийн Архивын тасгийн 2015 оны 4-р сарын 22-ны өдрийн 204 тоот Самбуу овогтой Нармандахын Батцэнгэл сумын “Улаан туг” нэгдэлд ажиллаж байсан үеийн цалингийн тодорхойлолт, Архангай аймгийн Булган сумын “Пионерийн зам” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1980 оны 4-р сарын 4-ний өдрийн 27 тоот “Болзол дүгнэх тухай” тогтоол, Архангай аймгийн Булган сумын “Пионерийн зам” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1983 оны 6-р сарын 6-ны өдрийн 71 тоот “Өвчний бус шалтгаанаар хорогдсон малын тухай” тогтоол, Архангай аймгийн Булган сумын “Пионерийн зам” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1984 оны 8-р сарын 30-ны өдрийн 53 тоот “Болзол дүгнэх тухай” тогтоол, Архангай аймгийн Булган сумын “Пионерийн зам” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1985 оны 1-р сарын 25-ны өдрийн 16 тоот “Шагнал олгох тухай” тогтоол, Архангай аймгийн Батцэнгэл сумын “Улаан туг” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1988 оны 3-р сарын 3-ны өдрийн 12 тоот “Ээлжийн амралтын хуваарь батлах тухай” тогтоол, Архангай аймгийн Батцэнгэл сумын “Улаан туг” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын  1989 оны 2-р сарын 22-ны өдрийн 15 тоот “Хөрөнгө зарлага болгох тухай” тогтоол, С.Нармандахын 1988 оны 1-р сарын 10-ны өдөр нээлгэсэн хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. Иймд 1980 ны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн 1986 оны 1-р сарын 1-ний өдөр хүртэл Архангай аймгийн Булган сумын “Пионерийн зам” нэгдэлд малчнаар, 1986 оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн 1991 оны 1-р сарын 1-ний өдрийг хүртэл Архангай аймгийн Батцэнгэл сумын “Улаан туг” нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох гэсэн хүсэлт гаргагч С.Нармандахын хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

          Хүсэлт гаргагч С.Нармандахын хүсэлтийг хангаж шийдвэрлэж байгаа учир түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээх нь зүйтэй байна.

 

          Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогт Самбуугийн Нармандахын 1980 оны 1-р сарын 1-ний өдрөөс 1986 оны 1-р сарын 1-ний өдрийг хүртэл Архангай аймгийн Булган сумын “Пионерийн зам” нэгдэлд малчнаар, 1986 оны 1-р сарын 1-ний өдрөөс 1991 оны 1-р сарын 1-ний өдрийг хүртэл Архангай аймгийн Батцэнгэл сумын “Улаан туг” нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч С.Нармандахын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

          3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                   

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ч.ЖАРГАЛАН