Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 587

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 6-р хороо 21-р байрны 104 тоотод оршин суух Боржигон овогт Дарьсүрэнгийн Мөнхбаатар /РД:УС73053131/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Архангай аймгийн Цэнхэр сумын 3-р баг Цэнхэрийн гол гэх газар оршин суух Боржигон овогт Цэгмэдсүрэнгийн Ганхуяг /РД:АО80060214/-т холбогдох

1 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад:    

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Мөнхбаатар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Архангай аймгийн Цэнхэр сумын иргэн Ганхуяг нь 2015 оны 10 сарын 27-ны өдөр миний зарах гэж байсан 2 000 оны мосттой пронтер машиныг 10 500 000 төгрөгөөр худалдан авах болж 7 500 000 төгрөгийг өгч 3 000 000 төгрөгийг дараа өгөхөөр болоод аваад явсан. Түүнээс хойш удаа дараа хэлж байгаад 2 000 000 төгрөгийг авсан. 1 000 000 төгрөгийг ямар нэг шалтаг заагаад өгөхгүй өдий хүрсэн. Иймд хариуцагч Ганхуягаас 1 000 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

           Зохигчид 2016 оны 11-р сарын 15-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Д.Мөнхбаатар би хариуцагч Ц.Ганхуягт холбогдуулан 1 000 000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд үүнээс 500 000 төгрөг төлүүлэхээс татгалзаж, хариуцагч Ц.Ганхуяг нь 2016 оны 12-р сарын 15-ны өдрийн дотор 500 000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Мөнхбаатар миний “Хаан” банкны 5003430536 тоот дансанд шилжүүлэхээр харилцан тохиролцож эвлэрэв. Тэмдэгтийн хураамжид маргаан байхгүй гэжээ.

 

          Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Мөнхбаатар хариуцагч Ц.Ганхуягаас 1 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч эвлэрч, нэхэмжлэгч Д.Мөнхбаатар нь нэхэмжлэлийн шаардлагаас 500 000 төгрөг төлүүлэхээс татгалзаж, хариуцагч Ц.Ганхуяг нь нэхэмжлэгч Д.Мөнхбаатарт 2016 оны 12-р сарын 15-ны өдрийн дотор 500 000 төгрөгийг төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан бөгөөд зохигчийн эвлэрэл нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийн гэрээг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т зааснаар талууд улсын тэмдэгтийн хураамжид маргаан байхгүй гэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28 550 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Мөн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шүүгчийн захирамж гарсны дараа зохигч эвлэрсэн тул Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11-р сарын 11-ний өдрийн 2106 дугаартай захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д  заасныг удирдлага болгон

 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.Мөнхбаатар нь нэхэмжлэлийн шаардлагаас 500 000 төгрөг төлүүлэхээс татгалзаж, хариуцагч Ц.Ганхуяг нь нэхэмжлэгч Д.Мөнхбаатарт 2016 оны 12-р сарын 15-ны өдрийн дотор 500 000 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11-р сарын 11-ний өдрийн 2106 дугаартай захирамжийг хүчингүйд тооцсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар  зүйлийн 56.2, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Мөнхбаатарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28 550 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн       74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг  дурдсугай.

             5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

  

 

 

 

ШҮҮГЧ                                           Ч.ЖАРГАЛАН