Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 196

 

                              

 

 

 

 

 

 

2020        03          16                                    2020/ШЦТ/196

 

     

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,    

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр, 

улсын яллагч С.Солонго,

шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Д.Пүрэвдорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайжууд овогт Сэдбазарын Бод холбогдох эрүүгийн 1911 0048 80148 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1986 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүрэг 21 дүгээр хороо Өндөрхаан 4 дүгээр гудамж 2 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд

 -2007 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 193 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 150 цагийн албадан ажил хийлгэх ял шийтгэгдсэн,

-2007 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 337 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 cap баривчлах ял шийтгэгдсэн,

-2009 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 36 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 cap хорих ял шийтгэгдсэн,

-2010 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 254 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 148 дугаар зүйлийн 148.3, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 6 жил 6 cap хорих ял шийтгэгдсэн,

-2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 38 дугаар шийтгэх тогтоолоор Эрүугийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгэгдэж байсан, Т. овогт С. Б .............

Шүүгдэгч С.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

                                                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

Чингэлтэй дүүргийн прокуророос шүүгдэгч С.Быг 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Билгүүн Ундрага” цэцэрлэгийн өрөөнөөс хохирогч Л.Мөнхчулууны 43,500 төгрөгийн үнэ бүхий гар утас, 1,244,552 төгрөгийн үнэ бүхий алтан бөгж зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болон 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасанаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн  17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар нэгтгэн зүйлчлэх нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь шүүгдэгч С.Б хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр буюу “Билгүүн Ундрага” цэцэрлэгийн өрөөнд хууль бусаар нэвтэрч хохирогч Л.Мөнхчулууны эд зүйлийг хулгайлсан нь нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан байх тул үргэлжилсэн гэмт хэргийн шинжтэй байна гэж үзэж нэгтгэн зүйлчлэв.

Шүүгдэгч С.Б нь:

1. 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Билгүүн Ундрага” цэцэрлэгийн өрөөнөөс хохирогч Л.Мөнхчулууны 43,500 төгрөгний гар утас, 1,244,552 төгрөгний үнэ бүхий алтан бөгж зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

Шүүгдэгч С.Б мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр мэдүүлэхдээ: “...2018 оны 10 дугаар сарын сүүлээр Сонгинохайрхан дүүргийн Цамбагаравын хойд талын байшин хороолол дундах 2 давхар хүүхдийн цэцэрлэгийн 1 давхрын өрөөнөөс өрөөний эзний 00 өрөөнд гар нүүрээ угааж байхад нь ширээн дээр байсан алтан бөгж, гар утас хоёрыг хулгайлсан...” “Гар утсыг нь Хар хорины ченжэд 80,000 төгрөгөөр зарсан, бөгжийг нь Хархорины автобусны арын Сайн ломбарданд хүн гуйж бичиг баримтаар нь 750,000 төгрөгөөр тавьсан...” гэх /хх-ийн 170х/,

Хохирогч Л.Мөнхчулуун мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:                          “...Эрхлэгчийн өрөөнд сууж байгаад гараа угаахаар угаалгын өрөө орсон. Орохоосоо өмнө өөрийн алтан бөгж, гар утсаа ширээн дээр орхиод гарсан. Тэгээд гараа угааж дуусчихаад эргээд ирэхэд миний гар утас, бөгж байхгүй байсан бөгөөд хяналтын камерын бичлэгээ үзэхэд 25-30 орчим насны нэг залуу манай цэцэрлэгт орж ирээд эрхлэгчийн өрөө рүү ороод гарч байгаа бичлэг бичигдсэн байсан...” гэх /хх-ийн 167х/,

Дамно ХХК-ийн эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 172-173х/,

2. 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын зам 100 тоотод үйл ажиллагаа явуулдаг "ЦГТ” ХХК-ний эзэмшлийн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж 150,000 төгрөгний үнэ бүхий “Самсунг эдж-6” загварын гар утас хулгайлсан,

Шүүгдэгч С.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Тэгээд гарч яваал нөгөө гар утсыг харахад “Самсунг Эс-9” плас загварын гар утас байхаар нь буцах замдаа гар утсыг нь унтраачихаад ломбарданд тавих зорилготой хуучин эцэс рүү уруудаад явж байсан чинь замын хажууханд шар өнгийн Ломбард гэсэн ногоон цэнхэр өнгийн байшин байхаар нь хаалгыг нь татаад яваад орсон чинь дотор нь ямар ч хүн байхгүй байсан ба Ломбардны цонхоор харсан чинь лангуун дээр саарал өнгийн гэртэй байсан санагдаж байна. Гар утас байхаар нь хаалгыг нь түлхэж ороод тус гар утсыг хулгайлж авсан...” гэх /хх-ийн 52-53х/,

Хохирогч Д.Оюунсувд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр ажил дээрээ сууж байгаад 16:30 цаг орчим хажууд байрлах “Баяндүнгээ” нэртэй хүнсний дэлгүүр лүү талх авахаар гарсан. Гарахдаа дотор талд байрлах вакум цонх, хаалгаа түгжээд гадна талын төмөр хаалгаа нээлттэй хаячихаад дэлгүүрт ороод худалдагчтай 10 минут гаруй ойр зуур юм ярьж цай уучихаад эргээд ломбард руугаа ороод ирсэн чинь вакум цонх нээлттэй хаалга цоожтой байхаар нь гайхаад хулгай орсон байх гэж бодоод хаалгаа түлхүүрээр нь нээгээд яваад орсон чинь ширээний хажууд принтер дээр байсан Самсунг Эс-6 эджи загварын гар утас хулгайд алдагдсан байсан. Тэгээд буйдан дээр байсан гар утсыг аваад 102 дугаар луу залгаж цагдаад мэдэгдэж камерын бичлэг шүүж үзэхэд 30 орчим насны эрэгтэй хүн хулгайлан авч байгаа бичлэг байсан...” гэх /хх-ийн 67х/,

2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 06/118 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-ийн 71-72х/,

Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 82х/,

3. 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын Г-888 тоотод хохирогч Н.Ганбатын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтрэн орж 1,580,000 төгрөгний үнэ бүхий “Самсунг эс-9” плас загварын гар утас хулгайлсан,

Шүүгдэгч С.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...зурагтын шинэ эцсийн наад талаар дээш өгсөн явж байгаад нэг айлын гадна очсон. Би хаяг болон хашааны өнгө зэргийн сайн санахгүй байна. Ямар ч байсан дотогш ороход 2 ширхэг гэр байсан бөгөөд хойд талын байрлах гэр лүү нь ороход нэг эрэгтэй хүн унтаж байсан нэг эмэгтэй хүн хүүхэдтэйгээ юм оёод сууж байсан. Тэр айл руу нь явж ороод сэрүүн байсан хүмүүстэй нь мэндлээд надад ус хийж өгөөч миний ам цангаад байна гэхэд тэр айлын хүүхэд надад ус хийж өгсөн бөгөөд би усыг нь уучихаад гарах гэж байтал цаана орон дээр унтаж байсан эрэгтэй хүний хажуу талд хар өнгийн гар утас байсан. Тэгээд би тэр гар утсыг нь харчихаад тэр эмэгтэй болон хүүхдийнх нь нүдийг нь хариулж юм ярьж зогсож байгаад орон дээр унтаж байсан эрэгтэй хүний хажуу талд байсан галакси эс-9 загварын гар утсыг нь авсан...” гэх /хх-ийн 25х/,

Хохирогч Н.Ганбат мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ ... Би 21 цаг өнгөрч байхад сэрээд гар утасныхаа сүлжээг нээх гэтэл миний гар утас байхгүй байсан. Тэгээд гэртээ хайгаад олоогүй учраас цагдаагийн байгууллагад хандсан ...” гэх /хх-ийн 24х/,

Гэрч Н.Батсайхан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... би 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 19 цагийн үед барьцаалан зээлдүүлэх газар буюу Совор ломбарданд ажиллаж байхад гаднаас хоёр хүн орж ирээд хар өнгийн “Самсунг Эс-9” пласс гар утас барьцаалаад мөнгө авья гэсний дагуу тус гар утсыг 550.000 төгрөгөөр үнэлж барьцаалан авч байсан...” гэх /хх-ийн 27х/,

Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 28х/,

4. 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 21-14а тоотод хохирогч М.Цэрмаагийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтрэн орж бэлэн 30,000 төгрөг, 103,000 төгрөгний үнэ бүхий “Самсунг эс-3” загварын гар утас 581,940 төгрөгний үнэ бүхий “Панасоник” фирмийн зурагт зэргийг хулгайлсан,

Шүүгдэгч С.Б мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр мэдүүлэхдээ: “...би 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо “Гахайн” байрнаас дээш явж байгаад уулын оройд байх хашааны хаалга онгорхой, гэрийн хаалга нь онгорхой хашаандаа нэг гэртэй айл байхаар нь дотогшоогоо орж хүн байгаа эсэхийг нь үзэхээр ортол гэрт нь хүн байхгүй гэрийнх нь гэрэл асаалттай байсан, тэгэхлээр нь хойморт нь зурагтын тавиур дээр 32 инчийн “Шарп” брендийн зурагт, самсунг эс-3 маркийн гар утсыг нь аваад гэрээс нь гараад явсан. Тэгээд хулгайлсан эд зүйлээ авч уулын уруу доошоо уруудаж явж байгаад хальтирч унаад зурагтынхаа дэлгэцийг хагалсан тэгэхээр нь би доошоо уруудаж яваад төв зам дагуу байх жалга руу хаясан, харин хулгайлсан гар утас нь асахгүй болохоор нь эвдэрхий гар утас байна гэж бодоод уруудаж явахдаа нэг хашаа руу шидээд хаясан тэгээд хулгайлсн эд зүйлээ хаячаад Баянхошуу руу таньдаг айлынх руугаа явж хоносон...” гэх /хх-ийн 123х/,

Хохирогч М.Цэрмаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манайхаас “Панасоник” брендийн 40 инчийн зурагт, самсунг эс 3 маркийн гар утас сүлд модны доор байсан 30.000 төгрөг алга болсон байсан ...” гэх /хх-ийн 118-119х/,

2019 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 06/58 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-ийн 127х/,

Дамно ХХК-ийн эд зүйлийн үнэлгээний тайлан /хх-ийн 131-132х/,

5. 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар Булгийн 19-1123 тоотод хохирогч А.Жаргалмаагийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтрэн орж 44 инчийн 486,000 төгрөгний үнэ бүхий “Эйч Пи Пи” /НРР/ фирмийн зурагт хулгайлсан,

Шүүгдэгч С.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ ... Тэгээд би байшингийнх нь цонхоор хартал гэрт нь хүн байхгүй байхаар нь вакум цонхыг нь түлхэтэл онгойсон би цонхоор нь зурагтны тавиур дээр байсан хар өнгийн 40 инчийн HPP брендийн зурагт байхаар нь аваад гарсан. Тэгээд тэндээсээ такси бариад хүнсний 4 дүгээр дэлгүүрийн зам дагуу “Совор” нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт 200,000 төгрөгний барьцаанд хөлсөлж явсан таксины жолоочийн бичиг баримтаар тавьсан...”.. “... гэрэл нь унтраастай байшинтай айл байсан. уг айл нь замын хажуу талын хашаагүй байшин байхаар нь уг байшингийн үүдэнд очиж харахад үүдний амбаар нь цоожтой байсан. Тэгэхээр нь хаалганы хажуу талын вакум цонхыг гараараа түлхэж онгойлгоод уг байшингийн дотор хоймор хэсэгт байсан зурагтны тавиур дээр байсан хар өнгийн HPP загварын 40инчийн зурагтыг аваад зам дээрээс такси бариад хүнсний 4 тэнд байдаг “Совор” нэртэй ломбарданд би өөрийнхөө цахим үнэмлэхийг алга болгосон байсан болохоор уг таксины жолоочид надад мөнгөний хэрэг байна та надад бичиг баримтаараа тавьж өгч туслана уу би танд 20.000 төгрөг өгье гэж хэлсэн. Жолооч зөвшөөрөөд бичиг баримтыг нь аваад ломбарданд 200.000 төгрөгөөр тавьсан...” гэх гэх /2 дугаар хх-ийн 22х, 39-40х/,

Хохирогч А.Жаргалмаа мөрдөн шалгах ажиллаанд мэдүүлэхдээ: “... 21 цагийн үед гэртээ ирэхэд манай вакум цонх онгорхой байсан. Тэгээд би гэртээ ороод сандарсандаа болоод гэрийнхээ цонхыг хаасны дараа гэрийнхээ эд зүйлийг бүртгэхэд хойморт байсан 40 инчийн “HPP” брендийн хар өнгийн “ЛСД” зурагт алдагдсан байсан ...” гэх /хх-ийн 17-18х/,

2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 06/097 дугаар шинжээчийн дүгнэлт /2 дугаар хх-ийн 27х/,

Дамно ХХК-ийн эд зүйлийн үнэлгээ /2 дугаар хх-ийн 35-36х/,

6. 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Нуурийн 12-167 тоотод хохирогч Л.Эрдэнэбилэгийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтрэн орж 65,000 төгрөгний үнэ бүхий “айфон 4” загварын гар утас, 205,000 төгрөгний үнэ бүхий үхрийн өвчүү мах, 10,800 төгрөгний үнэ бүхий эрэгтэй хүний савхин бээлий зэргийг хулгайлсан,

Шүүгдэгч С.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “... ертөнцийн зүгээр хойд зүг рүү харсан блокон хашаатай айлын хашааны хаалга онгорхой байсан. Уг хашааны том хаалгаар дотогш нэвтрэн ороход уг хашаан дотор тоосгон байшин байсан. Уг байшин нь бүргэд хаалгатай байсан. Уг байшингийн хаалгыг татаж үзэхэд онгорхой байхаар дотогш ороход шууд том өрөө харагддаг уг өрөөний хойд хэсэгт зурагтны урд талд насыг нь сайн мэдэхгүй байна ямар ч байсан 2 эрэгтэй хүүхэд байсан шиг санагдаж байна зурагт үзээд сууж байх шиг байсан. Уг хоёр хүүхэд надруу эргэж харахаар нь би ч, тэр хоёр ч өөдөөс юм дуугараагүй. Тэгэхээр нь уг байшингийн гал тогооны шүүгээн дээр байсан хар өнгийн ай фоне 4 гар утас, мөн уг өрөөний хувцасны шүүгээн дээр байсан хар өнгийн 1 хос савхин бээлий, хажуу талын жижиг өрөөнд байсан сандал дээр байсан үхрийн өвчүүг аваад уг айлаас гарсан...” гэх /2 дугаар хх-ийн 77-79х/,

Хохирогч Л.Эрдэнэбилэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...манай хашааны хаалга онгорхой байхад манай гэрт том хүн байхгүй 4-7 насны 2 хүүхэд тоглож байхад нь эмээ өвөө нь байна уу гэж асуугаад гэрт нэг эрэгтэй хүн орж ирсэн гэсэн, тухайн үед би байшингийнхаа хойд талд байх урландаа ажлаа хийгээд сууж байх хойгуур гэрт орсон хүн гал тогооны өрөөнд гэсгээж байсан үхрийн өвчүү, манай эхнэрийн “ай фоне 4” гар утсыг гал тогооны шүүгээн дээрээс авч, мөн өлгүүрт байсан савхин бээлий зэргийг аваад гарсан байна...” /2 дугаар хх-ийн 64-65х/,

Дамно ХХК-ийн эд зүйлийн үнэлгээний тайлан /2 дугаар хх-ийн 73-74х/,

7. 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Нуурын 19-417 тоотод хохирогч Р.Сарантуяагийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар хууль бусаар нэвтрэн орж 500,000 төгрөгний үнэ бүхий “Айфон 7” плас загварын гар утас, 9180 төгрөгний үнэ бүхий эрэгтэй хүний малгай хулгайлсан,

Шүүгдэгч С.Б мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр мэдүүлэхдээ “Би 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 15 цагаас 16 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 11 хороо далангийн ертөнцийн зүгээр баруун талд нь байх ногоон өнгийн төмөр хаалгатай, хашаан дотроо нэг гэр билүү, хоёр гэр байлуу сайн санахгүй байна согтуу байсан хашаандаа байшинтай айл руу ороход гэрт нь хүмүүс байхгүй байсан тэгэхээр нь би Монгол гэрийн хаалгыг татаж цоожны цүүг эвдэн орж гэрийн хойморт байсан авдраас эмэгтэй хүний булган малгай автал доор нь хятад “ай фоне 7” плас утас байхаар нь авч гарсан. Тэр хулгайлсан эд зүйлээ замын эсрэг талд байх дэлгүүрт 40,000 төгрөгөнд зарсан согтуу байсан болохоор зарсан дэлгүүрийнхээ нэрийг санахгүй байна...” гэх /3-р хх-ийн 11х/

Хохирогч Р.Сарантуяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...би гэртээ орох үед гэрийн хаалганы модыг нь сэт татаад гэрт орж манай гэрийн  авдар дотор байсан булган малгай, “ай фоне 7” плас утас алдагдсан байна...” гэх /3 дугаар хх-ийн 9-10х/,

Дамно ХХК-ийн эд зүйлийн үнэлгээний тайлан /3-р хх-ийн 15-16х/

8. 2019 он 01 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 21-11а тоот хохирогч М.Бадраагийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтрэн орж 131,000 төгрөгний үнэ бүхий “Самсунг Эс-5” загварын гар утсыг хулгайлсан,

Шүүгдэгч С.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “... Хүчит шонхор худалдааны төвийн хажууханд зүс таних хүмүүстэй цуг архи ууж байгаад хэсэг хугацаанд тасраад байж байгаад шөнө дунд “Зам гүүрийн” автобаазын автобусны буудлын ард байх дэлгүүрийн арын хашаан дотор явж ороход дотроо нэг монгол гэртэй айл байсан ба уг монгол гэрийн хаалгыг татаж үзэхэд онгорхой байхаар нь дотогш явж ороход гэрэл асаалттай хүн унтаж байсан. Тухайн үед хэдэн хүн унтаж байгааг сайн анзаарч хараагүй. Тэгээд хувцасны шүүгээн дээр байх цагаан өнгийн “Самсунг эс 5” загварын гар утсыг нь аваад эргэж гарч яваад төв зам дээрээс такси бариад Баянбүрд уруудаад явж байхдаа уг таксины жолоочтой танилцаж байгаад 50.000 төгрөгт зарахаар болоод таксины мөнгийг өгөөд үлдэгдлийг нь аваад буусан...” гэх /2 дугаар хх-ийн 165-166х/,

Хохирогч М.Бадраа мөрдөн шалгах ажиллаанд мэдүүлэхдээ “...2019 он 01 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 02-04 цагийн хооронд манайх гэрийн хаалгаа түгжээгүй ажил хийдэг охиноо хүлээж байгаад зүүрмэглэх хооронд гэрийн баруун талын шкафан дээр байсан “самсунг эс-5” маркын гар утсыг хулгайч орж ирээд авсан байсан....” гэх /2 дугаар хх-ийн 154-155х/,

Дамно ХХК-ийн эд зүйлийн үнэлгээний тайлан /2 дугаар хх-ийн 158-159х/,

9. 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 10-544 тоотод хохирогч Д.Должингийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтрэн орж “Самсунг” брендийн 274,940 төгрөгний үнэ бүхий 32 инчийн зурагт, 334,000 төгрөгний үнэ бүхий жордан пүүз, 104,000 төгрөгний үнэ бүхий эмэгтэй хүний туулайн үсэн шуба, 17,999 төгрөгний үнэ бүхий үсний индүү хулгайлсан,

Шүүгдэгч С.Б мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр мэдүүлэхдээ “ ... Би 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 18 цагийн орчимд Нарантуул-2 худалдааны төвөөс хойшоо чигээрээ согтуу гарч явж байгаад захын хойд талд байх Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 10 дугаар гудамжны орчимд бүдэг ногоон өнгийн будаг нь арилсан төмөр хаалгатай хашаандаа ганц байшинтай айлын вакум цонхыг түлхэн орж жижиг өрөөнд байсан зурагт эмэгтэй хүний туулайн шуба, жордан 5 пүүз байхаар нь авч гарсан. Нарантуул-2 худалдааны төвд явж байсан хүнд бүгдийг нь нийлүүлээд 150,000 төгрөгөөр зарсан...” гэх /2 дугаар хх-ийн 193х/, 

Хохирогч Д.Должин мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “ ... би гэртээ ирээд эд зүйлээ бүртгэхэд манай гэрээс 32 инчийн зурагт, туулайн шуба, жордан 5 пүүз, эмэгтэй хүний үсний индүү, хөргөгчнөөс хиам, өндөр алга болсон байсан...” гэх /2 дугаар хх-ийн 187-188х/,

Дамно ХХК-ийн эд зүйлийн үнэлгээний тайлан /2 дугаар хх-ийн 197-198х/,

10. 2018 он 12 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 10-541 а тоотод хохирогч И.Мөнхбаярын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтрэн орж 269,940 төгрөгний үнэ бүхий “БСБ” брендийн зурагт, 112,000 төгрөгний үнэ бүхий “Сэйко” фирмийн бугуйн цаг хулгайлсан,

Шүүгдэгч С.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “... Блокон хашаатай ногоон өнгийн төмөр хаалгатай айлын хашааг нь давж ороод байшингийнх нь цонхыг түлхэн ороод хананд өлгөсөн байсан зурагтыг салгаж аваад орны хажууд байх шүүгээн дээр байсан эрэгтэй бугуйн цагийг нь аваад эргэж гарч яваад төв зам дээрээс такси бариад хархорин худалдааны төв орж үл таних хөдөөний бололтой хүнд нийлүүлээд 200.000 төгрөгөөр зарж борлуулсан. Тэгээд мөнгөөр нь хүмүүстэй архи уусан...” гэх /2 дугаар хх-ийн 246-247х/,

Хохирогч И.Мөнхбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2018 оны 12 сарын 05-ны өдөр өглөө 06 цагийн үед би ажилдаа гараад явсан эхнэр араас 08 цагийн орчимд хүүхдүүдээ хичээл сургуульд нь хүргэж өгөхөөр гарсан гэсэн. Тэгээд ажлаа хийж байгаад 16 цагийн орчимд гэртээ ирэхэд манай гэрийн хашааны хаалга хагас онгорхой, байшингийн вакуум цонх онгорхой байдалтай байсан тэгээд би гэртээ ороход зурагт алга болсон байсныг мэдээд цагдаад мэдэгдсэн. Би гэрийнхээ эд зүйлийг бүртгэж үзсэн манай гэрээс 32 инчийн “БСБ” брендийн зурагт, ”Сейко” брендийн цаг алга болсон ...” гэх /2 дугаар хх-ийн 228-229х/,

Дамно ХХК-ийн эд зүйлийн үнэлгээний тайлан /2 дугаар хх-ийн 234-235х/,

2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №6832 дугаартай шинжээчийн дүгнэлт /2 дугаар хх-ийн 241х/,

 11. 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Чингэлтэйн 16-158 тоотод хохирогч Б.Дэлгэрмаагийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтрэн орж 419,940 төгрөгний үнэ бүхий “Хайсэнс” фирмийн 40 инчийн зурагт, 42,750 төгрөгний үнэ бүхий олимпус фирмийн зургийн аппарад хулгайлсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь

Шүүгдэгч С.Б мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр мэдүүлэхдээ “ ... хойморт нь байсан 32 инчийн зурагтынх нь загварын мэдэхгүй байна. Ямар ч байсан хар өнгийн зурагтыг нь авч гараад замаас таксинд суугаад хүнсний 4 дүгээр дэлгүүрийн тэнд барьцаалан зээлдүүлэх газарт таксины жолоочийн нэр дээр 200.000 төгрөгөөр зарж борлуулаад Мөн зургийн аппаратыг жолоочид таксины мөнгө гэж өгсөн ...” гэх /2 дугаар хх-ийн 118х/,

Хохирогч Дэлгэрмаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Би өглөө 10.00 цагийн үед охин Янжинлхамын /10 настай/ хамт гэрээсээ гарсан. Тэгээд ажил дээрээ очоод байж байсан чинь 15.50 цагийн үед манай нөхөр залгаад гэрт хулгай орсон байна гэж ярихаар нь гэртээ ажлаасаа 16.50 цагийн үед ирэхэд гэрийн хаалганы цоож эвдэрхий орж ирээд харахад “Hisense” брендийн 40 инчийн зурагт, “Олимпус” загварын зургийн аппарат алга болсон байхаар нь цагдаад дуудлага өгсөн...” гэх /2 дугаар хх-ийн 107-108/,

2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 03/042 дугаартай шинжээчийн дүгнэлт /2 дугаар хх-ийн 111х/,

Дамно ХХК-ийн эд зүйлийн үнэлгээний тайлан /2 дугаар хх-ийн 120-121х/,

Шүүгдэгч С.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй ...” зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчилгүй, хэргийн бүрдэл хангагдсан байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч С.Бийг амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шунахай сэдэлтээр үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүх, Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээж буй байдал, удаа дараагийн хулгайн гэмт хэрэгт ял шийтгүүлсэн хувийн байдлыг нь харгалзан 4 жил хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч С.Б нь 11 удаагийн үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч эд зүйлийг хулгайлан авч бусдад нийт 6,642,041 төгрөгийн хохирол учруулснаас хохирогч Н.Ганбатын “Самсунг Эс-9” загварын гар утас /1,580,000/ төгрөг, хохирогч Жаргалмаагийн “HPP” маркийн зурагтыг /486,000/ төгрөг ломбарднаас хураан авч хүлээлгэн өгсөн нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Хохирлын үлдэгдэл 4,576,041 төгрөгийг шүүгдэгч С.Боос гаргуулж хохирогч Доржийн Оюунсувдад 150,000 төгрөг, Мягмаржавын Цэрмаад 684.940 төгрөг, Лхагвасүрэнгийн Мөнхчулуунд 1,244,552 төгрөг. Лувсан-Ёндонгийн Эрдэнэбилэгт 280,800 төгрөг, Болдбаярын Дэлгэрмаад 462,690 төгрөг, Мижидийн Бадраад 131,000 төгрөг, Далайн Должинд 730,939 төгрөг, Ихбаярын Мөнхбаярт 381,940 төгрөг, Равдангийн Сарантуяад 509,180 төгрөг тус бүрт олгуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.  

Шүүгдэгч С.Б нь энэ хэрэгт 2019 оны 2 дугаар сарын 03-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн хүртэл 406 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд оруулан тооцох, хэрэгт баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                                                                             ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн прокуророос шүүгдэгч С.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д тус тус зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар нэгтгэн зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч Тайжууд овогт Сэдбазарын Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дах хэсгийг журамлан 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Шүүгдэгч С.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дах хэсгийг журамлан 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

4. Шүүгдэгч С.Бод оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Бын энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 406 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай. 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Боос хохирогч Доржийн Оюунсувдад 150,000 төгрөг, Мягмаржавын Цэрмаад 684,940 төгрөг, Лхагвасүрэнгийн Мөнхчулуунд 1,244,552 төгрөг, Лувсан-Ёндонгийн Эрдэнэбилэгт 280,800 төгрөг, Болдбаярын Дэлгэрмаад 462.690 төгрөг, Мижидийн Бадраад 131,000 төгрөг, Далайн Должинд 730,939 төгрөг, Ихбаярын Мөнхбаярт 381,940 төгрөг, Равдангийн Сарантуяад 509,180 төгрөг тус бүрт олгосугай.  

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Бдод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   П.АРИУНБОЛД