Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 592

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: 1961 онд төрсөн, эрэгтэй, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, Бор толгойн 32-02 тоотод оршин суух Цорс овогтой Самбуугийн Жаргалсайхан /РД:АЯ61041370/-ийн  хүсэлттэй,

            Архангай аймгийн “Тунгалаг тамир” хоршоололд 1994 оны 1-р сарын 1-ний өдрөөс 1995 оны 12-р сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд тракторын жолоочоор ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч с.Жаргалсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн оролцов.     

                                

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч С.Жаргалсайхан нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: С.Жаргалсайхан би Архангай аймгийн аж ахуйн дундын “Тунгалаг тамир” хоршоололд тракторын жолоочоор 1983 оноос 1995 он хүртэл тасралтгүй ажиллаж байсан ба тус хоршоололоос ажлаас чөлөөлөгдсөн тушаал олдохгүй байгаа учраас ажилласан жил хүрэхгүй хохирч байна. Архивын лавлагаа, бусад нотлох баримтуудыг үндэслэн намайг Архангай аймгийн аж ахуйн дундын “Тунгалаг тамир” хоршоололд 1994 оны 01-р сарын 01-ний өдрөөс 1995 оны 12-р сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд тракторын жолоочоор ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч С.Жаргалсайхан нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: : Би 1983 оны 6-р сарын сүүлээр цэргээс халагдаж ирээд 1983 оны 7-р сарын 1-ний өдрөөс Архангай аймгийн “Тунгалаг тамир” хоршоололд тракторын жолоочоор 2004 он хүртэл ажилласан. 2004 он хүртэл ажиллахад 1994 оноос 1995 оны хооронд дахь ажилд орсон гарсан тушаал байхгүй 2 жил хохирсон. Миний “Тунгалаг тамир” хоршоололд ажиллаж байсан талаарх бичилт хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн байсан боловч, нийгмийн даатгалаас хөдөлмөрийн дэвтэрт бичсэн бичилт нь шаардлага хангахгүй байна. Тийм учраас ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолго гэсэн. Би ЮМЗ-6 гэсэн трактор барьдаг байсан. “Тунгалаг тамир” хоршоолол 2004 онд тарсан. Иймд шүүхэд гаргаж өгсөн архивын лавлагаа болон бусад нотлох баримтуудыг үндэслэн миний улсад ажиллаж байсан 2 жилийг тогтоож өгнө үү.

 

           Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

          Хүсэлт гаргагч С.Жаргалсайхан нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байх бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагдсан байна. Үүнд:

  1. Архангай аймгийн Архивын тасгийн 2015 оны 2-р сарын 9-ний өдрийн 93 тоот

Самбуугийн Жаргалсайханы “Тунгалаг тамир” хоршоололд ажиллаж байсан үеийн цалингийн тодорхойлолтод:

  • 1991 оны 1 сар, 3 сараас 4 сар, 10 сараас 12 сард ажилласан хоног авсан цалин бичилттэй цалингийн тодорхойлолт,
  • 1992 оны 5 сараас 6 сар, 10 сар, 12 сард ажилласан хоног авсан цалин бичилттэй цалингийн тодорхойлолт,
  • 1993 оны 12 сард ажилласан хоног авсан цалин бичилттэй цалингийн тодорхойлолт
  1. Архангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 8-р сарын 31-ны өдрийн 381 тоот

Самбуу овогтой Жаргалсайханы “Тунгалаг тамир” хоршоололд тракторын жолоочоор ажиллаж байсан үеийн цалингийн тодорхойлолтод:

  • 1994 оны 5 сард ажилласан хоног авсан цалин бичилттэй цалингийн тодорхойлолт,
  • 1995 оны 3 сараас 5 сар, 7 сар, 12 сард ажилласан хоног авсан цалин бичилттэй цалингийн тодорхойлолт,
  1. Архангай аймгийн Улсын бүртгэл, статастикийн газрын 2016 оны 4-р сарын 11-ний

өдрийн 462 тоот тодорхойлолтод: “Тунгалаг тамир” хоршоолол 1990 оны 04 сарын 12-нд улсын бүртгэлд бүртгүүлсэн 1996 оны 4-р сарын 25-ны өдөр “Хойд тамир” ХК болж өөрчлөгдсөн байна гэсэн зэрэг баримтууд болно.

 

          Хүсэлт гаргагч С.Жаргалсайхан нь Архангай аймгийн “Тунгалаг тамир” хоршоололд 1994 оны 1-р сарын 1-ний өдрөөс 1995 оны 12-р сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд тракторын жолоочоор ажиллаж байсан болох нь Архангай аймгийн Архивын тасгийн 2015 оны 2-р сарын 9-ний өдрийн 93 тоот, 2016 оны 8-р сарын 31-ны өдрийн 381 тоот Самбуугийн Жаргалсайханы “Тунгалаг тамир” хоршоололд ажиллаж байсан үеийн цалингийн тодорхойлолт, Архангай аймгийн Улсын бүртгэл, статастикийн газрын 2016 оны 4-р сарын 11-ний өдрийн 462 тоот тодорхойлолтуудаар тус тус нотлогдож байна. Иймд Архангай аймгийн “Тунгалаг тамир” хоршоололд 1994 оны 1-р сарын 1-ний өдрөөс 1995 оны 12-р сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд тракторын жолоочоор ажиллаж байснаа тогтоолгох гэсэн С.Жаргалсайханы хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

          Хүсэлт гаргагч С.Жаргалсайханы хүсэлтийг хангаж шийдвэрлэж байгаа учир түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээх нь зүйтэй байна.

         

          Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Цорс овогтой Самбуугийн Жаргалсайхан /РД:АЯ61041370/-ыг Архангай аймгийн “Тунгалаг тамир” хоршоололд 1994 оны 1-р сарын 1-ний өдрөөс 1995 оны 12-р сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч С.Жаргалсайханы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

          3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                   

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Ч.ЖАРГАЛАН