Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 593

 

 

 

 

 

 

           

 

 

 

 

 

 

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 Хүсэлт гаргагч: 1966 онд төрсөн, эмэгтэй,  Архангай аймгийн Ихтамир сумын Тамир багт оршин суух Боржигон овогт Самдангийн Мөнххишиг /РД:АГ66101109/-ийн хүсэлттэй,

 

Архангай аймгийн Ихтамир сумын “Гэрэлт зам” нэгдэлд 1981 оны 7-р сарын 1-ний өдрөөс 1992 оны 2-р сарын 1-ний өдөр хүртэл хугацаанд  саальчин, сүү цагаан идээний үйлдвэрийн ажилчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг нээлттэй хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Д.Насанжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нар оролцов.

 

                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

         

            Хүсэлт гаргагч С.Мөнххишиг нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... Ажиллаж байх үедээ авч байсан ажилласан хоног, хөлсний бичилттэй хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсний улмаас тэтгэвэртээ орж чадахгүй хохирч байна. Иймд шүүхэд өгсөн баримтуудыг үндэслэн намайг Архангай аймгийн Ихтамир сумын Гэрэлт зам нэгдэлд 1981 оны 1-р сарын 1-ний өдрөөс 1986 оны 12-р сарын 30-ны өдөр хүртэл саальчин, төлчнөөр, 1987 оны 1-р сарын 1-ний өдрөөс 1992 оны 2-р сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд Ихтамир сумын Гэрэлт зам нэгдлийн сүү цагаан идээний үйлдвэрийн ажилчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Д.Насанжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Мөнххишиг нь Архангай аймгийн Ихтамир сумын Гэрэлт зам нэгдэлд саальчин, Сүү, цагаан идээний үйлдвэрт ажилчнаар ажиллаж байсан. Тухайн үед саалиа саагаад, түүгээрээ цагаан идээ хийдэг байсан. 1981 оны 1-р сарын 1-ний өдрөөс 1992 оны 2-р сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд саальчин, цагаан идээ боловсруулагчаар ажиллаж байсан. Шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудад цагаан идээний ажилчин, зарим нь саальчин гэж орсон байгаа. Иймд шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудыг үндэслэн С.Мөнххишигийг дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

           

          Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлт болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:                                                                   

                                                                    ҮНДЭСЛЭХ нь:

 

           Хүсэлт гаргагч С.Мөнххишиг нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байх бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагдсан байна. Үүнд:

          1. Архангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 11-р сарын 10-ны өдрийн 500 тоот Самдан овогтой Мөнххишигийн Ихтамир сумын “Гэрэлт зам” нэгдэлд ажиллаж байсан үеийн цалингийн тодорхойлолт,

  • 1981 оны 7 сараас 12 сард ажилласан хоног авсан цалин бичилттэй цалингийн тодорхойлолт,
  • 1982 оны 1 сараас 4 сар, 6 сараас 7 сар, 9 сараас 10 сард ажилласан хоног авсан цалин бичилттэй цалингийн тодорхойлолт,
  • 1983 оны 1 сараас 2 сар, 4 сараас 7 сар, 9 сараас 10 сар, 12 сард ажилласан хоног авсан цалин бичилттэй цалингийн тодорхойлолт,
  • 1984 оны 1 сараас 2 сар, 5 сараас 8 сар, 10 сараас 11 сард ажилласан хоног авсан цалин бичилттэй цалингийн тодорхойлолт,
  • 1985 оны 2 сараас 3 сар, 6 сараас 7 сар, 9 сараас 10 сард ажилласан хоног авсан цалин бичилттэй цалингийн тодорхойлолт,
  • 1986 оны 1 сараас 2 сар, 4 сар, 6 сараас 7 сард ажилласан хоног авсан цалин бичилттэй цалингийн тодорхойлолт,

          2. Архангай аймгийн Ихтамир сумын “Гэрэлт зам” нэгдлийн даргын 1987 оны 12-р сарын 2-ны өдрийн 134 тоот “Ээлжийн амралт олгох тухай” тушаалд: Нэг/ Сүү цагаан идээний үйлдвэрийн ажилчин С.Мөнххишигийн ээлжийн амралтыг ажлын 18 өдрөөр бодож 11-р сарын 15-ний өдрөөс эхлэн олгосугай гэсэн,

          3. Архангай аймгийн Ихтамир сумын “Гэрэлт зам” нэгдлийн даргын 1988 оны 7-р сарын 20-ны өдрийн 106 тоот “Нэмэгдэл чөлөө олгох тухай” тушаалд: Нэг/ Сүү цагаан идээний үйлдвэрийн ажилчин С.Мөнххишиг 1988 оны 3 сарын 6-нд хүүхэд төрүүлж 56 хоног, ээлжийн амралтыг ажлын 18 өдрөөр эдэлсэн боловч өөрөө хүсэлт гаргасан тул 5-р сарын 20-ний өдрөөс эхлэн 106 хоногийн нэмэгдэл чөлөө ... олгосугай гэсэн,

          4. Архангай аймгийн Ихтамир сумын “Гэрэлт зам” нэгдлийн даргын 1989 оны 6-р сарын 2-ны өдрийн 66 тоот “Сүү, цагаан идээний үйлдвэр, тасагт түр ажилчин томилох тухай” тушаалд: Идээний үйлдвэр болон Хөхнуур, Ханөндөр бригадын сүү тосны тасагт ажиллах хүүмүүст 1-р хавсралтаар томилон ажилуулсугай. Хавсралтад Мөнххишиг YI/I гэсэн,

          5. Архангай аймгийн Ихтамир сумын “Гэрэлт зам” нэгдлийн даргын 1990 оны 10-р сарын 28-ны өдрийн 99 тоот “Ээлжийн амралт ологох тухай” тушаалд: МЦИҮ-ийн ажилчин нэр бүхий 36-н хүнд ээлжийн амралт олгосугай. 1-р хавсралтын 27-рт С.Мөнххишиг ажилласан сар 3, амралт тооцох хоног 5, бүгд 5 гэсэн,

          6. Архангай аймгийн Ихтамир сумын “Гэрэлт зам” нэгдлийн ерөнхий хорооны гишүүдийн 1990 оны 2-р сарын 1-ны өдрийн 02 тоот “Хөрөнгө зарлага болгох тухай” тогтоолд: Нэг/ Цагаан сарын баярыг тохиолдуулан нэгдэлд олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа 15 хүнд 2600 төгрөг, 125-ын цүнх /4/, 88-ын торго 3 м, баярын бичиг, сайшаалын үнэмлэхээр, өндөр настан 4 хүнд цай /4/, саахар /4/, бэлэг болгон олгосугай. /Хавсалт 1, 2/ Хавсралтын 7-рт С.Мөнххишиг эрхэлсэн ажил тасгийн эрхлэгч, олгох шагнал 200 гэсэн зэрэг болно.

         

            Хүсэлт гаргагч С.Мөнххишиг нь Архангай аймгийн Ихтамир сумын “Гэрэлт зам” нэгдэлд   1981 оны 7-р сарын 1-ний өдрөөс 1992 оны 2-р сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд саальчин, сүү цагаан идээний үйлдвэрт ажилчнаар тус тус ажиллаж байсан болох нь Архангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 11-р сарын 10-ны өдрийн 500 тоот Самдан овогтой Мөнххишигийн Ихтамир сумын “Гэрэлт зам” нэгдэлд ажиллаж байсан үеийн цалингийн тодорхойлолт, Архангай аймгийн Ихтамир сумын “Гэрэлт зам” нэгдлийн даргын 1987 оны 12-р сарын 2-ны өдрийн 134 тоот “Ээлжийн амралт олгох тухай” тушаал, Архангай аймгийн Ихтамир сумын “Гэрэлт зам” нэгдлийн даргын 1988 оны 7-р сарын 20-ны өдрийн 106 тоот “Нэмэгдэл чөлөө олгох тухай” тушаал, Архангай аймгийн Ихтамир сумын “Гэрэлт зам” нэгдлийн даргын 1989 оны 6-р сарын 2-ны өдрийн 66 тоот “Сүү, цагаан идээний үйлдвэр, тасагт түр ажилчин томилох тухай” тушаал, . Архангай аймгийн Ихтамир сумын “Гэрэлт зам” нэгдлийн даргын 1990 оны 10-р сарын 28-ны өдрийн 99 тоот “Ээлжийн амралт ологох тухай” тушаал, Архангай аймгийн Ихтамир сумын “Гэрэлт зам” нэгдлийн ерөнхий хорооны гишүүдийн 1990 оны 2-р сарын 1-ны өдрийн 02 тоот “Хөрөнгө зарлага болгох тухай” тогтоол зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. Иймд Архангай аймгийн Ихтамир сумын “Гэрэлт зам” нэгдэлд   1981 оны 7-р сарын 1-ний өдрөөс 1992 оны 2-р сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд саальчин, сүү цагаан идээний үйлдвэрт ажилчнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох гэсэн хүсэлт гаргагч С.Мөнххишигийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

          Хүсэлт гаргагч С.Мөнххишигийн хүсэлтийг хангаж шийдвэрлэж байгаа учир түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээх нь зүйтэй байна.

 

          Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогт Самдангийн Мөнххишигийн Архангай аймгийн Ихтамир сумын “Гэрэлт зам” нэгдэлд   1981 оны 7-р сарын 1-ний өдрөөс 1992 оны 2-р сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд саальчин, сүү цагаан идээний үйлдвэрийн ажилчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч С.Мөнххишигийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

          3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                   

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ч.ЖАРГАЛАН

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: 1961 онд төрсөн, эрэгтэй, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, Бор толгойн 32-02 тоотод оршин суух Цорс овогтой Самбуугийн Жаргалсайхан /РД:АЯ61041370/-ийн  хүсэлттэй,

            Архангай аймгийн “Тунгалаг тамир” хоршоололд 1994 оны 1-р сарын 1-ний өдрөөс 1995 оны 12-р сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд тракторын жолоочоор ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч с.Жаргалсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн оролцов.     

                                

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч С.Жаргалсайхан нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: С.Жаргалсайхан би Архангай аймгийн аж ахуйн дундын “Тунгалаг тамир” хоршоололд тракторын жолоочоор 1983 оноос 1995 он хүртэл тасралтгүй ажиллаж байсан ба тус хоршоололоос ажлаас чөлөөлөгдсөн тушаал олдохгүй байгаа учраас ажилласан жил хүрэхгүй хохирч байна. Архивын лавлагаа, бусад нотлох баримтуудыг үндэслэн намайг Архангай аймгийн аж ахуйн дундын “Тунгалаг тамир” хоршоололд 1994 оны 01-р сарын 01-ний өдрөөс 1995 оны 12-р сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд тракторын жолоочоор ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч С.Жаргалсайхан нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: : Би 1983 оны 6-р сарын сүүлээр цэргээс халагдаж ирээд 1983 оны 7-р сарын 1-ний өдрөөс Архангай аймгийн “Тунгалаг тамир” хоршоололд тракторын жолоочоор 2004 он хүртэл ажилласан. 2004 он хүртэл ажиллахад 1994 оноос 1995 оны хооронд дахь ажилд орсон гарсан тушаал байхгүй 2 жил хохирсон. Миний “Тунгалаг тамир” хоршоололд ажиллаж байсан талаарх бичилт хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн байсан боловч, нийгмийн даатгалаас хөдөлмөрийн дэвтэрт бичсэн бичилт нь шаардлага хангахгүй байна. Тийм учраас ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолго гэсэн. Би ЮМЗ-6 гэсэн трактор барьдаг байсан. “Тунгалаг тамир” хоршоолол 2004 онд тарсан. Иймд шүүхэд гаргаж өгсөн архивын лавлагаа болон бусад нотлох баримтуудыг үндэслэн миний улсад ажиллаж байсан 2 жилийг тогтоож өгнө үү.

 

           Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

          Хүсэлт гаргагч С.Жаргалсайхан нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байх бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагдсан байна. Үүнд:

  1. Архангай аймгийн Архивын тасгийн 2015 оны 2-р сарын 9-ний өдрийн 93 тоот

Самбуугийн Жаргалсайханы “Тунгалаг тамир” хоршоололд ажиллаж байсан үеийн цалингийн тодорхойлолтод:

  • 1991 оны 1 сар, 3 сараас 4 сар, 10 сараас 12 сард ажилласан хоног авсан цалин бичилттэй цалингийн тодорхойлолт,
  • 1992 оны 5 сараас 6 сар, 10 сар, 12 сард ажилласан хоног авсан цалин бичилттэй цалингийн тодорхойлолт,
  • 1993 оны 12 сард ажилласан хоног авсан цалин бичилттэй цалингийн тодорхойлолт
  1. Архангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 8-р сарын 31-ны өдрийн 381 тоот

Самбуу овогтой Жаргалсайханы “Тунгалаг тамир” хоршоололд тракторын жолоочоор ажиллаж байсан үеийн цалингийн тодорхойлолтод:

  • 1994 оны 5 сард ажилласан хоног авсан цалин бичилттэй цалингийн тодорхойлолт,
  • 1995 оны 3 сараас 5 сар, 7 сар, 12 сард ажилласан хоног авсан цалин бичилттэй цалингийн тодорхойлолт,
  1. Архангай аймгийн Улсын бүртгэл, статастикийн газрын 2016 оны 4-р сарын 11-ний

өдрийн 462 тоот тодорхойлолтод: “Тунгалаг тамир” хоршоолол 1990 оны 04 сарын 12-нд улсын бүртгэлд бүртгүүлсэн 1996 оны 4-р сарын 25-ны өдөр “Хойд тамир” ХК болж өөрчлөгдсөн байна гэсэн зэрэг баримтууд болно.

 

          Хүсэлт гаргагч С.Жаргалсайхан нь Архангай аймгийн “Тунгалаг тамир” хоршоололд 1994 оны 1-р сарын 1-ний өдрөөс 1995 оны 12-р сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд тракторын жолоочоор ажиллаж байсан болох нь Архангай аймгийн Архивын тасгийн 2015 оны 2-р сарын 9-ний өдрийн 93 тоот, 2016 оны 8-р сарын 31-ны өдрийн 381 тоот Самбуугийн Жаргалсайханы “Тунгалаг тамир” хоршоололд ажиллаж байсан үеийн цалингийн тодорхойлолт, Архангай аймгийн Улсын бүртгэл, статастикийн газрын 2016 оны 4-р сарын 11-ний өдрийн 462 тоот тодорхойлолтуудаар тус тус нотлогдож байна. Иймд Архангай аймгийн “Тунгалаг тамир” хоршоололд 1994 оны 1-р сарын 1-ний өдрөөс 1995 оны 12-р сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд тракторын жолоочоор ажиллаж байснаа тогтоолгох гэсэн С.Жаргалсайханы хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

          Хүсэлт гаргагч С.Жаргалсайханы хүсэлтийг хангаж шийдвэрлэж байгаа учир түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээх нь зүйтэй байна.

         

          Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Цорс овогтой Самбуугийн Жаргалсайхан /РД:АЯ61041370/-ыг Архангай аймгийн “Тунгалаг тамир” хоршоололд 1994 оны 1-р сарын 1-ний өдрөөс 1995 оны 12-р сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч С.Жаргалсайханы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

          3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                   

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Ч.ЖАРГАЛАН