Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 199

 

 

2020        03          06                                     2020/ШЦТ/199

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг;

улсын яллагч: О.Доржмаа;  

шүүгдэгч: Д.Ө, түүний өмгөөлөгч Ц.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Ө-т холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 2000 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Шинжлэх Ухаан технологийн их сургуулийн Барилга, архитектурын сургуулийн 2 дугаар курсын оюутан, ам бүл 6, эцэг, эх, эгч, 2 дүүгийн хамт  , урьд ял шийтгэлгүй, Д.Ө

 

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Д.Ө нь 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шинжлэх Ухаан Технологийн Их сургуулийн номын сангийн уншлагын танхимд үйлчлүүлж байхдаа бусдын зөөврийн компьютерийг цүнх болон бусад зүйлсийн хамт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан хохирогч Г.Цэндмаад 415.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжпэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ө мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн тул өөр нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Цэндмаа  /хх-ийн 11-12, 13-14/, гэрч Г.Дуламсүрэн /хх-ийн 15/, гэрч С.Жавзмаа /хх-ийн 17-19/ нарын мэдүүлэг, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 5-6/, хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 8/, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-ийн 9/, “Тод үнэлгээ” ХХК-ийн үнэлгээний тайлан /хх-ийн 21/,  Д.Өын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 43/, Д.Өын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 27, 31-35, / зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Ө нь 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутагт байрлах Шинжлэх Ухаан Технологийн Их сургуулийн номын сангийн уншлагын танхимд үйлчлүүлж байхдаа иргэн Г.Цэндмаагийн зөөврийн компьютерийг цүнх болон бусад зүйлсийн хамт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:

 

     хохирогч Г.Цэндмаагийн /хх-ийн 11-12/: “...2019 оны 09 дүгээр сарын эхээр миний хувийн “Асеr” маркийн айЗ-тай зөөврийн компьютерийг миний үеэл дүү Дуламсүрэн хичээлдээ хэрэглэж байгаад өгье гээд гуйж авсан. 2019 оны 12 дугаар сарын сүүлээр Дуламсүрэнг Солонгос руу явахаас өмнө зөөврийн компьютерээ буцааж авсан. Энэ хооронд хулгайд алдаад буцааж авсан гэж Дуламсүрэнгийн ээж Одгэрэл эгчээс мэдсэн...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Г.Дуламсүрэнгийн  /хх-ийн 15/: “...би 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 15 цаг 40 минутад Шинжлэх Ухаан Технологийн Их сургуулийн Төв номын сангийн уншлагын танхимд өөрийн нөүтбүүкээ ангийн хүүхэд Чинзоригт үлдээгээд явчихсан байсан. Миний нөүтбүүкийг алдчихсан гэж хэлсэн. Тэгээд би Цагдаагийн байгууллагад хандсан. ...”Эйсер” брэндийн Ай-3 загварын хар өнгийн нөүтбүүк байсан. Нэг тал нь саарал, нөгөө тал нь хар өнгийн Делл брэндийн цүнхтэй байсан, дотор нь хулгана, хулганы суурь, нөүтбүүкний цэнэглэгч зэрэг эд зүйл байсан...” гэх мэдүүлгээр,

 

Д.Өын яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 43/: “...Би 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Шинжлэх Ухаан Технологийн Их сургуулийн төв номын сангийн байрны 5 давхарт сандал дээр хар өнгийн цүнхтэй нөүтбүүк байхаар нь аваад сургуулийнхаа 1 дүгээр байрны 4 давхарт коридорт авч очоод хичээлээ хийсэн. ...гар утсанд дуудлага ирэхээр нь аваад ярьтал “Дуламсүрэнгийн ээж байна, цагдаад хандсан, нөүтбүүк авчирч өг” гэж хэлэхээр нь нөүтбүүкийг аваад ээжтэй нь уулзаад цагдаа дээр хамт очсон. Цагдаа надаас нөүтбүүкийг хурааж авсан...” гэх мэдүүлэг болон “Тод үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 21/, хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 8/ зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.         

           

Дээрх нотлох баримтууд “хохирогч нөүтбүүкээ хулгайд алдаж хохирсныг, шүүгдэгч хохирсон иргэний хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч явсныг, хохирогчийн хулгайд алдсан эд зүйлийн үнийг хөрөнгийн үнэлгээгээр тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх шүүх энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Ийнхүү бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, шунахайн сэдэлтээр өөрийн эзэмшил болгож бусдад 415.000 төгрөгийн хохирол учруулж буй Д.Ө-ын санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан”  гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Д.Ө-ын бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Хохирогч Г.Цэндмаагийн “хулгайд алдсан нөүтбүүкээ биет байдлаар буцаан авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг хэргийн 13-14 дүгээр талд авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Өыг хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Д.Ө-т тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэхээр тогтов.

 

Шүүгдэгч нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг зөрчсөн мөн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдах нь зүйтэй.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан CD 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Д.Ө-г бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ө-ыг  хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Шүүгдэгч Д.Өт тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан зан үйлээ засах, хөдөлмөрлөх  дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.          

 

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

                5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  CD 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.    

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Өт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.            

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.МӨНХ-ЭРДЭНЭ