| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 129/2016/00654/и |
| Дугаар | 610 |
| Огноо | 2016-11-24 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 610
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: 1960 онд төрсөн, эмэгтэй, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Донгой баг Улаан чулуу гэх газар оршин суух Тайжууд овогт Чойжилын Наранцэцэг /РД:АД60011501/-ийн хүсэлттэй
Ц.Жууртай хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлт бүхий иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Ч.Наранцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ч.Наранцэцэг нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Ч.Наранцэцэг би 1960 онд төрсөн. Миний бие 1988 онд Ц.Жууртай анх танилцаж, хайр сэтгэлтэй болж хамтран амьдрах болсон. Хамтран амьдрах хугацаанд Ж.Эрдэнэбаатар, Ж.Баярцэнгэл, Ц.Отгонбаатар, Ж.Эрдэнэтуяа нар төрсөн. Миний нөхөр болох Ц.Жуур бид 2 албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй, хурим найр хийж байгаагүй. Иймд хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн Ц.Жууртай хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдлыг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр заасан тул хүсэлт гаргагч Ч.Наранцэцэг нь Ц.Жууртай хамтын амьдралтай байснаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
Хавтаст хэрэгт дараах нотлох баримтууд авагдсан байна. Үүнд:
1. Тайжууд овогт Чойжилын Наранцэцэг /РД:АД60011501/-ийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
2. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Донгой багийн Засаг даргын 2016 оны 10-р сарын 17-ны өдрийн 05.03 тоот тодорхойлолтод: Тус багийн иргэн Чойжил овогтой Наранцэцэг нь “Улаан чулуу” гэдэг газар оршин суудаг нь үнэн болно гэсэн,
3. Тайжууд овогт Жуурын Эрдэнэбаатар /РД:АП94122319/-ын төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд,
4. Цагаан шувуут овогт Жуурын Баярцэнгэл /РД:АД04241914/-ийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
5. Жуурын Эрдэнэтуяа /РД:АД01252109/-ийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
6. Цагаан шувуут овогт Цэрэндэндэвийн Жуур /РД:АД44082518/-ын нас барсны бүртгэлийн лавлагаанд: овогт Цагаан шувуут, эцэг /эх/-ийн нэр Цэрэндэндэв, нэр Жуур 67 настайдаа 2011 оны 10 сарын 10-ны өдөр Баянгол гэртээ /газар/ нас барсныг 2011 оны 10 сарын 10-ны өдөр нас барсны бүртгэлийн 36-рт бүртгэж, гэрчилгээ олгов гэсэн,
7. Цагаан шувуут овогт Цэрэндэндэвийн Жуур /РД:АД44082518/-ын гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа,
8. Тайжууд овогт Чойжилын Наранцэцэг /РД:АД60011501/-ийн гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа,
9. Цагаан шувуут овогт Жуурын Отгонбаатар /РД:АД92101110/-ын иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
10. Ц.Жуур, Ч.Наранцэцэг нарын хамтын амьдралтай байсан талаар
Гэрч Б.Эрдэнэхүүгийн өгсөн: Ц.Жуур миний хадам ээжийн төрсөн ах нь. Архангай аймгийн Өндөр-Улаансумын Донгой багт амьдардаг байсан. Ч.Наранцэцэг , Ц.Жуур нар нь 1990 оноос хамтран амьдарч байсан санагдаж байна. Би тодорхой оныг нь санахгүй байна. Ямартай олон жил хамт амьдарсан. Эрдэнэдэлгэр, Эрдэнэхүү, Эрдэнэ-Оюун, Эрдэнэбаатар, Отгонбаатар, Эрдэнэчимэг, Цэнд-Аюуш, Баярцэнгэл гээд 8 хүүхэдтэй. Зарим нь ээжээрээ овоглодог байх. Би Ч.Наранцэцэг эгч, Ц.Жуур ах нарыг гэрлэлтээ батлуулсан л гэж боддог байсан. Ц.Жуур ахын гэрээр нь орж, гардаг, нэг суманд амьдардаг, мөн төрөл садангийн холбоотой учир түүний Ч.Наранцэцэг эгчтэй 1990 оноос 2011 оныг хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсныг нь сайн мэднэ ... гэсэн,
Гэрч Б.Борын өгсөн: Би Ч.Наранцэцэг эгчтэй үеэлүүд. Ч.Наранцэцэг, Ц.Жуур нар нь 1988 оноос 2011 онд Ц.Жуур ахыг нас барах хүртэл хугацаанд Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Донгой багт хамтран амьдарч байсан. Хамтран амьдарч байх хугацаанцаа Эрдэнэдэлгэр, Эрдэнэ-Оюу, Эрдэнэхүү, Эрдэнэбаатар, Эрдэнэтуяа, Баярцэнгэл нарыг төрүүлсэн. Ч.Наранцэцэг, Ц.Жуур нар гэрлэлтээ батлуулж байгаагүйг саяхан мэдсэн. Би Ц.Жуур ахын гэрээр нь орж гардаг, нэг суманд амьдардаг, Ч.Жаранцэцэг эгчтэй төрөл садан учир Ч.Наранцэцэг, Ц.Жуур нарын 1988 оноос 2011 оныг хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсныг нь сайн мэднэ ... гэх мэдүүлгүүд зэрэг болно.
Ч.Наранцэцэг, Ц.Жуур нарын 1988 оноос 2011 оныг хүртэл хугацаанд хамтран амьдарч байсан болох нь Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Донгой багийн Засаг даргын 2016 оны 10-р сарын 17-ны өдрийн 05.03 тоот тодорхойлолт, Цагаан шувуут овогт Жуурын Отгонбаатар /РД:АД92101110/, Тайжууд овогт Жуурын Эрдэнэбаатар /РД:АП94122319/-ын иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Тайжууд овогт Жуурын Эрдэнэбаатар /РД:АП94122319/, Цагаан шувуут овогт Жуурын Баярцэнгэл /РД:АД04241914/, Жуурын Эрдэнэтуяа /РД:АД01252109/ нарын төрсний гэрчилгээний хуурбарууд, Цагаан шувуут овогт Цэрэндэндэвийн Жуур /РД:АД44082518/-ын нас барсны бүртгэлийн лавлагаа, Цагаан шувуут овогт Цэрэндэндэвийн Жуур /РД:АД44082518/, Тайжууд овогт Чойжилын Наранцэцэг /РД:АД60011501/ нарын гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаанууд, гэрч Б.Эрдэнэхүү, Б.Бор нарын мэдүүлгүүд зэргээр нотлогдож байна. Иймд Ч.Наранцэцэг, Ц.Жуур нарын 1988 оноос 2011 оныг хүртэл хугацаанд хамтран амьдарч байсан болохыг тогтоолгох гэсэн хүсэлт гаргагч Ч.Наранцэцэгийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Ч.Наранцэцэгийн хүсэлтийг хангаж шийдвэрлэж байгаа учир түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээх нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар Цагаан шувуут овогт Цэрэндэндэвийн Жуур, Тайжууд овогт Чойжилын Наранцэцэг нарын 1988 оноос 2011 он хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ч.Наранцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН