| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шарын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 147/2016/00382/И |
| Дугаар | 382 |
| Огноо | 2016-11-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 382
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунгэрэл би, Мобиком Корпораци ХХК-ны нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5-р баг Дэнжийн 17-3 тоотод оршин суух Цэндсүрэнгийн Амартуяад холбогдох “үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөр, нийт 1.320.251 / нэг сая гурван зуун хорин мянга хоёр зуун тавин нэг / төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Ц.Амартуяа нь манай нөхцөлийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 20175919 тоот гэрээ байгуулан 99028754 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт I phone багцийн 5S 16 GB утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна. Хариуцагчаас төлбөрийн барьцаа 30.000 төгрөгийг хассан болно. Иймд хариуцагчаас үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт нийт 1.320.251 / нэг сая гурван зуун хорин мянга хоёр зуун тавин нэг / төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.Амартуяа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Мобиком корпораци ХХК-иас зээлээр худалдаж авсан I phone багцийн 5S 16 GB утас болон 99028754 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрүүдийн нийлбэр нийт 1.320.251 / нэг сая гурван зуун хорин мянга хоёр зуун тавин нэг /төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК нь хариуцагч Ц.Амартуяагаас ХХК-иас зээлээр худалдаж авсан I phone багцийн 5S 16 GB утас болон 99028754 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрүүдийн нийлбэр нийт 1.320.251 / нэг сая гурван зуун хорин мянга хоёр зуун тавин нэг /төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Ц.Амартуяа нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна. Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 36.074 төгрөгийн 50 хувь болох 18.037 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь болох 18.037 төгрөгийг хариуцагч Ц.Амартуяагаас тус тус гаргуулж нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ны нэхэмжилсэн зээлээр худалдаж авсан I phone багцийн 5S 16 GB утас болон 99028754 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрүүдийн нийлбэр нийт 1.320.251 / нэг сая гурван зуун хорин мянга хоёр зуун тавин нэг /төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц.Амартуяа нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 36.074 төгрөгийн 50 хувь болох 18.037 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь болох 18.037 төгрөгийг хариуцагч Ц.Амартуяагаас тус тус гаргуулж нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.
4. Зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ш.ОЮУНГЭРЭЛ