Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 53

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж  

нарийн бичгийн дарга: Д.Хулан

улсын яллагч : Ц.Гантулгабат

 шүүгдэгч Г.Дийн  өмгөөлөгч :  Ж.Цэцэгээ

шүүгдэгч Н.Нийн өмгөөлөгч : Т.Баярдалай

шүүгдэгч: Г.Д, Н.Н нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлтэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт Г.Дт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт Н.Нт тус бүр холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн 1906060682789 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 26-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгч нарын   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Г.Д,

          2.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Н.Н,

 

          Холбогдсон хэргийн талаар:

          Г.Д, Н.Н нар нь 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сандэй худалдааны төв дотор лангууны  бараа тоос болгосон гэх шалтгаанаар  маргалдаж улмаар үснээс зулгаах, цохих, зууралдах зэргээр харилцан биедээ халдаж иргэн Г.Д, Н.Н нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт  тус тус холбогджээ.

 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

          Шүүгдэгч, хохирогч   Г.Д  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

          Шүүгдэгч, хохирогч Н.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

         Хохирогч,шүүгдэгч Г.Д  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: ...манай баруун талын лангууны худалдагч Н.Н гэх эмэгтэй манай лангуун дээр хүрч ирээд “Миний бараанууд тоос болчихсон байна, энэ хувцаснуудыг яах юм бэ? гэж хэлсэн. Би тэр өдрөөс 7 хоногийн өмнө лангуундаа засвар хийсэн байсан бөгөөд тэрнээс болоод хажуу лангууны бараанууд жаахан тоос болчихсон байсныг би мэдээгүй. Ингээд над руу уурлаад байхаар нь би “одоо тэгээд яах юм бэ?”, нэгэнт засвар хийгээд тоос болчихсон байхад” гэж хэлсэн. Тэгтэл яах ёстой юм гэж юу яриад байгаа юм бэ чи” гэж над руу орилоод барьж байсан хувцсаараа намайг цохисон. Тэр үед би өөрийн 2 настай охин болох Ариунзаяаг тэврээд сууж байсан...би босоод охиноо ардаа тавьчихаад Н.Нийг “чи яаж байгаа юм бэ?” гээд түлхсэн. Тэгтэл Н.Н намайг шууд үсдээд дарсан...салгах гэтэл Н.Н хөлөөрөө хамар руу нэг удаа өшиглөчихсөн. Тэгтэл миний хамарнаас маш их хэмжээний цус гарсан бөгөөд бид хоёрыг тэнд байсан хүмүүс салгаад байх шиг байсан...миний хамар хугарсан. Мөн толгой маш их өвдөж байгаа. Үс их хэмжээгээр унаж, хуйх хавдсан. Тэр гэмтлийг Н.Н гэх эмэгтэй олон удаа үсдэж, нэг удаа хөлөөрөө хамар руу өшиглөж учруулсан. Мөн миний гэдэс рүү 4-5 удаа өшиглөсөн...”  /хх-н 17-21/

          Хохирогч, шүүгдэгч Н.Н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр БНХАУ руу бараанд яваад ирж таарсан бөгөөд тус өдөр “Сандэй Плаза”-ийн лангуун дээрх бараагаа янзалсан. Тэгтэл манай лангууны бараа маш их тоос тогтчихсон байсан бөгөөд хажуу лангууны Д лангуундаа засвар хийсэн байсан. Тэгэхээр нь би нэг хувцас аваад Д дээр очоод “энэ бараануудыг хардаа, аймар их тоос, шороо болсон байна” гэж хэлсэн. Тэгтэл Д “хохь чинь, одоо би тэгээд яах юм бэ?” гэж хэлсэн. Тэгэхээр нь миний уур хүрээд “чи одоо хүний бараа муухай болгочихоод яагаад хохьно гэж хэлж байгаа юм бэ?” гэсэн. Тэгтэл сууж байсан сандлаасаа босоод шууд намайг үсдээд авсан. Тэгэхээр нь би буцаагаад үсдсэн. Миний нуруу маш их өвдөж байна. Бас хацар хавдаж хоол идэж болохгүй байсан. Мөн толгой их хэмжээгээр өвдөж байсан. Тус гэмтлийг Д гэх эмэгтэй миний шанаа руу цохиж учруулсан...” /хх-н 22-26 /  

         Гэрч Н.Мөнгөнчимэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...тус өдөр би ажлаа хийж байсан бөгөөд хүнсний лангуунаас ус авчихаад буцаж байтал 152 дугаар лангууны урд хэсэгт Д, Н.Н хоёр үснээсээ зулгаацалдаад зогсож байсан. Тэгэхээр нь би больцгоо гэж хэлээд тэр хоёрыг үснээсээ салгасан...” /хх-н 27-28/                         

         Гэрч А.Содномбал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...тус өдөр өглөө ажлаа хийж байтал 12 цагийн үед манай лангууны хажууханд хүмүүс шуугилдаж эхэлсэн. Тэгэхээр нь юу болсон эсэхийг сонирхоод лангуунаасаа гартал Д, Н.Н хоёр бие биенийгээ үсдээд доошоо тонгойчихсон байсан бөгөөд хажууд нь байсан хүмүүс салгаж байсан...” /хх-н 29-30/                        

         Гэрч Д.Дорждэрэм мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...тухайн өдөр би лангуун дээрээ ажлаа хийгээд байж байтал гэнэт хүмүүс орилж, чарлан, хүүхэд уйлах чимээ гарсан. Тэгэхээр нь юу болоод байгааг сонирхоод хойд талынхаа лангуун дээр очтол Д, Н.Н хоёр бие биенийхээ үснээс зууралдчихсан байсан ба Н.Н Дийн үснээс маш хүчтэйгээр зулгаагаад зогсож байсан...тэр хоёр доошоо тонгойгоод, хоёр биенээ доошоо дарчихсан байсан бөгөөд Н.Н Дийг хөлөөрөө өшиглөөд байсан...тэр Н.Нийн нөхөр салгах гээд чадахгүй байсан. Тэгэхээр нь би больцгоо гэж хэлтэл Д “наад Н.Н чинь гараа тавихгүй байна, Н.Нийн гарыг тавиулчих юм бол би гараа тавьлаа” гэж хэлсэн. Тэгтэл Н.Н тавихгүй байгаад байсан ба Н.Нийн нөхөр Н.Нт хандан “тавьчих” гээд байсан. Ингээд хэсэг байж байгаад Н.Н гараа тавьтал Д гараа тавьсан. Ингээд тэр хоёр өндийгөөд босоод иртэл Дийн хамарнаас цус гарчихсан байсан. Н.Нийн үс нь арзайчихсан байсан...” /хх-н 31-33/                        

          Гэрч А.Батжаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:  “...би 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өглөө манай эхнэр Н.Н БНХАУ-аас ирсэн бөгөөд зарах бараануудаа “Сандэй” худалдааны төвийн 151 дүгээр лангуун дээр авч ирсэн. Ингээд авч ирсэн бараануудаа цэгцлээд байтал манай хуучин өлгөсөн байсан хувцаснууд тоос, шороо болчихсон байсан. Тэгтэл манай хүн “энэ шинэ хувцаснууд битүү шороо, тоос болчихсон байна” гэж хэлээд хажуу талын 152 дугаар лангуун дээр очсон. Ингээд Н.Н хажуу талын лангууны түрээслэгч болох Д дээр очоод “манай шинэ хувцаснуудыг зарах боломжгүй бохирдуулсан байна, одоо яах вэ?” гэж асуусан. Гэтэл Д “тэгээд  одоо яадаг юм, хохино” гэж хэлээд шууд босоод ирсэн. Тэгээд Д, Н.Н хоёр барьцалдаад авсан бөгөөд үсдэлцэж эхэлсэн. Д, Н.Н хоёр үсдэлцээд байсан бөгөөд би яг цохиж зодсон эсэхийг нь хараагүй. Маргалдахаас өмнө тэр хоёрын биед ил харагдах гэмтэл, гарх байгаагүй...” /хх-н 34-36/ 

          Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 9/  

          Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 14/ 

          Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 11627 тоот шинжээчийн   дүгнэлт:

  1. Г.Дийн биед хамар ясны хугарал, таславчийн муруйлт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. / хх-н 37/

          Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 11622 тоот шинжээчийн   дүгнэлт:

  1. Н.Нийн биед үзлэгээр тархины доргилт, баруун хацрын зөөлөн эийн няцралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй. / хх-н 40/

          Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл/ хх-н 41-42/     

         Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл/ хх-н 77/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол/ хх-н 78/, СД-нд үзлэг хийсэн тэмдэглэл/ хх-н 79-80/      

          Г.Дийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 44/, оршин суугаа хаягийн тодорхойлолт/ хх-н 46 /, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 43 /,         

          Г.Дт Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 58/, прокурорын тогтоол /хх-н 65-66/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 68-69/

         Г.Дт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 70-71/

          Н.Нийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 52/, оршин суугаа хаягийн тодорхойлолт/ хх-н 53, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н  51/,

          Н.Нт Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 58/, прокурорын тогтоол /хх-н 59-60 /, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 62-64 /

          Н.Нт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 71-72 / зэрэг болно.

            Г.Д  нь 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сандэй худалдааны төв дотор Н.Нийг  энэ бараануудыг хардаа, аймар их тоос, шороо болсон байна  гэж хэлэхэд нь өөдөөс нь  Д одоо би тэгээд яах юм бэ? Хохино гэж хэлээд босож үснээс зулгаахад Н.Н мөн үснээс зулгааж харилцан зодолдсоноос  Н.Нийн эрүүл мэндэд тархины доргилт, баруун хацрын зөөлөн эийн няцралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

       Хохирогч Н.Нийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ...      би нэг хувцас аваад Д дээр очоод “энэ бараануудыг хардаа, аймар их тоос, шороо болсон байна” гэж хэлсэн. Тэгтэл Д “хохь чинь, одоо би тэгээд яах юм бэ?” гэж хэлсэн. Тэгэхээр нь миний уур хүрээд “чи одоо хүний бараа муухай болгочихоод яагаад хохино гэж хэлж байгаа юм бэ?” гэсэн. Тэгтэл сууж байсан сандлаасаа босоод шууд намайг үсдээд авсан. Тэгэхээр нь би буцаагаад үсдсэн. Миний нуруу маш их өвдөж байна. Бас хацар хавдаж хоол идэж болохгүй байсан. Мөн толгой их хэмжээгээр өвдөж байсан. Тус гэмтлийг Д гэх эмэгтэй миний шанаа руу цохиж учруулсан гэсэн мэдүүлэг /хх-н 22-26 /  

        Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 11622 тоот шинжээчийн   дүгнэлтэнд Н.Нийн биед үзлэгээр тархины доргилт, баруун хацрын зөөлөн эийн няцралт гэмтэл тогтоогдлоо,дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй гэжээ. / хх-н 40/

         Гэрч Д.Дорждэрэмийн  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Д, Н.Н хоёр бие биенийхээ үснээс зууралдчихсан байсан ба Н.Н Дийн үснээс маш хүчтэйгээр зулгаагаад зогсож байсан...тэр хоёр доошоо тонгойгоод, хоёр биенээ доошоо дарчихсан байсан бөгөөд Н.Н Дийг хөлөөрөө өшиглөөд байсан...тэр Н.Нийн нөхөр салгах гээд чадахгүй байсан. Тэгэхээр нь би больцгоо гэж хэлтэл Д “наад Н.Н чинь гараа тавихгүй байна, Н.Нийн гарыг тавиулчих юм бол би гараа тавьлаа” гэж хэлсэн. Тэгтэл Н.Н тавихгүй байгаад байсан ба Н.Нийн нөхөр Н.Нт хандан “тавьчих” гээд байсан. Ингээд хэсэг байж байгаад Н.Н гараа тавьтал Д гараа тавьсан. Ингээд тэр хоёр өндийгөөд босоод иртэл Дийн хамарнаас цус гарчихсан байсан. Н.Нийн үс нь арзайчихсан байсан гэсэн мэдүүлэг  /хх-н 31-33/                        

          Гэрч А.Батжаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн... Н.Н хажуу талын лангууны түрээслэгч болох Д дээр очоод “манай шинэ хувцаснуудыг зарах боломжгүй бохирдуулсан байна, одоо яах вэ?” гэж асуусан. Гэтэл Д “тэгээд  одоо яадаг юм, хохино” гэж хэлээд шууд босоод ирсэн. Тэгээд Д, Н.Н хоёр барьцалдаад авсан бөгөөд үсдэлцэж эхэлсэн. Д, Н.Н хоёр үсдэлцээд байсан бөгөөд би яг цохиж зодсон эсэхийг нь хараагүй. Маргалдахаас өмнө тэр хоёрын биед ил харагдах гэмтэл байгаагүй гэсэн мэдүүлэг  /хх-н 34-36/  зэрэг болно.

          Г.Дт холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

         Н.Н нь өөрт учирсан хөнгөн гэмтлийг эмчлэхэд гарсан зардлын талаарх баримт шүүхэд гаргаж өгөөгүй, шүүхэд нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул Г.Дийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

          Н.Н нь 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сандэй худалдааны төв дотор Г.Д  Н.Нийг энэ бараануудыг хардаа, аймар их тоос, шороо болсон байна” гэж хэлэхэд Г.Д “хохь чинь, одоо би тэгээд яах юм бэ?” гэж хэлээд өөдсс нь босож ирээд үсдээд авахад нь зөрүүлээд үсдэж аваад хөлөөрөө хамар орчимд нь өшиглөсөнөөс Г.Дийн хамар ясны хугарал, таславчийн муруйлт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэхэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд: 

        Хохирогч Г.Дийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... баруун талын лангууны худалдагч Н.Н гэх эмэгтэй манай лангуун дээр хүрч ирээд “Миний бараанууд тоос болчихсон байна, энэ хувцаснуудыг яах юм бэ? гэж хэлсэн. Би тэр өдрөөс 7 хоногийн өмнө лангуундаа засвар хийсэн байсан бөгөөд тэрнээс болоод хажуу лангууны бараанууд жаахан тоос болчихсон байсныг би мэдээгүй. Ингээд над руу уурлаад байхаар нь би “одоо тэгээд яах юм бэ?”, нэгэнт засвар хийгээд тоос болчихсон байхад” гэж хэлсэн. Тэгтэл яах ёстой юм гэж юу яриад байгаа юм бэ чи” гэж над руу орилоод барьж байсан хувцсаараа намайг цохисон. Тэр үед би өөрийн 2 настай охин болох Ариунзаяаг тэврээд сууж байсан...би босоод охиноо ардаа тавьчихаад Н.Нийг “чи яаж байгаа юм бэ?” гээд түлхсэн. Тэгтэл Н.Н намайг шууд үсдээд дарсан...салгах гэтэл Н.Н хөлөөрөө хамар руу нэг удаа өшиглөчихсөн. Тэгтэл миний хамарнаас маш их хэмжээний цус гарсан, миний хамар хугарсан. Мөн толгой маш их өвдөж байгаа. Үс их хэмжээгээр унаж, хуйх хавдсан. Тэр гэмтлийг Н.Н гэх эмэгтэй олон удаа үсдэж, нэг удаа хөлөөрөө хамар руу өшиглөж учруулсан. Мөн миний гэдэс рүү 4-5 удаа өшиглөсөн гэсэн мэдүүлэг   /хх-н 17-21/

          Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 11627 тоот шинжээчийн   дүгнэлтэнд Г.Дийн биед хамар ясны хугарал, таславчийн муруйлт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ. / хх-н 37/

          Гэрч Д.Дорждэрэмийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн... хойд талынхаа лангуун дээр очтол Д, Н.Н хоёр бие биенийхээ үснээс зууралдчихсан байсан ба Н.Н Дийн үснээс маш хүчтэйгээр зулгаагаад зогсож байсан...тэр хоёр доошоо тонгойгоод, хоёр биенээ доошоо дарчихсан байсан бөгөөд Н.Н Дийг хөлөөрөө өшиглөөд байсан, би больцгоо гэж хэлтэл Д “наад Н.Н чинь гараа тавихгүй байна, Н.Нийн гарыг тавиулчих юм бол би гараа тавьлаа” гэж хэлсэн. Тэгтэл Н.Н тавихгүй байгаад байсан ба Н.Нийн нөхөр Н.Нт хандан “тавьчих” гээд байсан. Ингээд хэсэг байж байгаад Н.Н гараа тавьтал Д гараа тавьсан. Ингээд тэр хоёр өндийгөөд босоод иртэл Дийн хамарнаас цус гарчихсан байсан. Н.Нийн үс нь арзайчихсан байсан гэсэн мэдүүлэг  /хх-н 31-33/                        

          Гэрч А.Батжаргалын  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн... Н.Н хажуу талын лангууны түрээслэгч болох Д дээр очоод “манай шинэ хувцаснуудыг зарах боломжгүй бохирдуулсан байна, одоо яах вэ?” гэж асуусан. Гэтэл Д “тэгээд  одоо яадаг юм, хохино” гэж хэлээд шууд босоод ирсэн. Тэгээд Д, Н.Н хоёр барьцалдаад авсан бөгөөд үсдэлцэж эхэлсэн. Д, Н.Н хоёр үсдэлцээд байсан бөгөөд би яг цохиж зодсон эсэхийг нь хараагүй гэсэн мэдүүлэг  /хх-н 34-36/ 

      Шүүгдэгч Н.Нийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ...би нэг хувцас аваад Д дээр очоод “энэ бараануудыг хардаа, аймар их тоос, шороо болсон байна” гэж хэлсэн. Тэгтэл Д “хохь чинь, одоо би тэгээд яах юм бэ?” гэж хэлсэн. Тэгэхээр нь миний уур хүрээд “чи одоо хүний бараа муухай болгочихоод яагаад хохино гэж хэлж байгаа юм бэ?” гэсэн. Тэгтэл сууж байсан сандлаасаа босоод шууд намайг үсдээд авсан. Тэгэхээр нь би буцаагаад үсдсэн. Миний нуруу маш их өвдөж байна. Бас хацар хавдаж хоол идэж болохгүй байсан. Мөн толгой их хэмжээгээр өвдөж байсан. Тус гэмтлийг Д гэх эмэгтэй миний шанаа руу цохиж учруулсан гэсэн мэдүүлэг /хх-н 22-26 /   зэрэг болно.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

           Н.Нт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, яллах дүгнэлт үйлдэн  тохирсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Н.Нийг хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

         Шүүгдэгч Г.Дийн өмгөөлөгч Г.Дийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Өөрийн ...амь нас,эрүүл мэндэдийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй гэж заасны дагуу манай үйлчлүүлэгч өөрийн эрүүл мэндийг  хамгаалсан үйлдэл хийсэн учир аргагүй хамгаалалт хийсэн гэж үзээд хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасаныг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв. Хэрэгт авагдсан  нотлох баримтуудаар Г.Д эхэлж довтолсон талаар  камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрч Батжаргалын... шууд босож ирээд Д, Н.Н нар үсэлдэлцсэн гэх мэдүүлэг, Н.Нийн... сууж байсан сандалаасаа босоод намайг үсэдсэн гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож  байна.

      Харин Г.Дийн мэдүүлэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдохгүй байна. Иймд Г.Дийг аргагүй хамгаалат хийгээгүй байна гэж үзэв.

          Г.Д нь эмчилгээний зардалд гарсан зардалд нийт 4.225.000 төгрөг нэхэмжилсэнээс  эмчид үзүүлсэний, эмийн эмчилгээний зардалд 185.000 төгрөг, хамрын хагалгааны төлбөр 2.120.000 төгрөг, нийт 2.305.000 төгрөг нотлох баримтаар тогтоогдож байх тул  Н.Нээс гаргуулж төлүүлэхээр шийдвэрлэв. Хохирогч Г.Д нь хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж, цалингийн зөрүүг гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болно.Г.Дийн ажилгүй байсан 6 сарын хугацааны цалинд 1.920.000 төгрөг нэхэмжилсэн нь нотлох баримтаар нотлогдож ирүүлээгүй байх тул нотлох баримтаа зохих ёсоор бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй.

Энэ хэргийн улмаас Г.Д, Н.Н нар нь цагдан хоригдсон хоноггүй болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн нэг ширхэг СД-г хэрэг хадаглах хугацаа дуустал хэрэгт үлдээхээр шийдвэрлэв.

          Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

            Шүүх Г.Д, Н.Н  нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг, мөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг  харгалзан үзэж тухайн зүйл хэсэгт заасан торгох ял шийтгэл оногдуулахаар шийдвэрлэв.

      Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Г.Дийг  Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг

           Н.Нийг Эрүүгийн хуулийн Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг  тус тус  тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Дийг 650 нэгжтэй тэнцэх хэмжээний 650.000 төгрөгөөр торгох ялаар

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Нийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Д, Н.Н нар нь торгох ялыг 3 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар Г.Д, Н.Н нар нь шүүхийн тогтоосон хугцаанд торгох биелүүлэхгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

          5. Г.Д, Н.Н нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

 6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Д, Н.Н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг 

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг СД-г хэрэг хадгалах хугацаа дуустал хугацаагаар хэрэгт үлдээсүгэй.

8.Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

9.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Н.Нээс 2.305.000 төгрөгийг гаргуулж Г.Дт олгох, Г.Д нь ажилгүй байсан хугацааны зардлаа нотлох баримтаа зохих ёсоор бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэй болохыг, Г.Д нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус  дурьдсугай.

        10.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

11.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ,тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Д, Н.Н  нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.