Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 67

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж  

нарийн бичгийн дарга: Д.Хулан

улсын яллагч:  А.Сайнбаяр

шүүгдэгчийн өмгөөлөгч : Ц.Баярмаа

           хохирогч : А.Г, О.Э

шүүгдэгч: Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлтэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт Э.Бэд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн 1906050912322 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 03-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Э.Б,

           Холбогдсон хэргийн талаар:

           Э.Б нь 2019 оны  7 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Хурдны зам ХХК-ны байранд иргэн О.Ээд 50.000 литр дизель түлш нийлүүлнэ гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Төрийн банкны 102100713321 тоот дансанд 24.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан

          Мөн 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр иргэн А.Год түлш зарна хэмээн зохиомол байдылг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 25.000.000 төгрөгийг Нүнжигт Хангай ХХК-ны данс руу шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт  холбогджээ.

 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

          Шүүгдэгч  Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би хохирогч Энхсүхийг танихгүй. Ганболдтой 1 удаа уулзаж байсан. Нийт хохирлын хэмжээ 49.000.000 төгрөг байгаа. Энэ 49.000.000 төгрөг бол “Нүнжигт хангай” ХХК-н данс руу ороод буцаж гарсан. Би энэ 49.000.000  төгрөгийг Энхжаргал, Цэцэгмаа гэсэн хүмүүст буцааж гаргаж өгсөн байгаа. Би 49.000.000 төгрөгөөс 44.000.000 сая төгрөгийн Энхжаргал, Цэцэгмаа хоёрт гаргаж өгсөн. 5.000.000 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварт гээд надад өгсөн. Хурдны зам ХХК-ний эхэлж орсон мөнгөнөөс надад 1.500.000 төгрөгийн өгсөн. Ганболдын хийсэн мөнгөнөөс 3.500.000 төгрөгийг надад өгсөн. Би яагаад зарим хохирогч нарыг танихгүй байна гэхээр дамжиж ярьсан учраас танихгүй байгаа. Надтай Энхжаргалтай холбогддог байсан. Энхжаргал өмнө нь надтай 1 хувийн компанид цуг ажилладаг байсан. Энхжаргал, Цэцэгмаатай яриад Цэцэгмаа нь цаашаагаа Мөнсоёлтой ярьдаг байсан. Яагаад удаад байсан бэ гэхээр Энхжаргал, Цэцэгмаа 2 мөнгө төгрөгийн олж шилжүүлээд хохиролгүй болгож өгнө гэсэн. Эмэгтэй хүмүүс тэгээд байсан болохоор би хүлээгээд байсан. Надтай 1 ч ирж уулзаагүй тэр чигээрээ алга болчихлоо. Би Энхжаргалын талаар бол сайн мэднэ. Цэцэгмаагийн талаар сайн мэдэхгүй байна. Цэцэгмаатай Энхжаргалаар дамжуулж танилцсан. Цэцэгмаагийн гэрийн аль хавьд гэдгийг нь бол ерөнхийд мэднэ. Гэхдээ яг хаягийг нь бол мэдэхгүй” гэв.

          Хохирогч О.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Манай компани бол зам гүүрийн угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Улсын төсвөөс хөрөнгө оруулалттай ажлыг гүйцэтгэдэг замын компани юм. Яаралтай чухал хөдөө гадаа их ажил хийдэг. Энэ зуны хувьд Завхан аймгийн Данойн нисэх буудлыг 08 дугаар сарын 15-ны өдөр гэхэд дуусгаж улсын комисст хүлээлгэж өгөх шахуу төлөвлөгөө, даалгавартай ажиллаж байсан. Хөдөө орон нутагт дизель түлшний олдоц ховор байдаг учраас Улаанбаатар хотоос түлшийг нь нийлүүлдэг. Ийм ерөнхий зарчмаар ажилладаг. 7 сарын сүүлээр хөдөөний объектод түлшний хомсдол үүсээд яаралтай түлш явуулах асуудал үүссэн. Компани бол хөдөө 1 удаа явахад дор хаяж 40.000-60.000 төгрөгийн литр түлш ордог. 50.000 литр түлшний мөнгө бол 100.000.000 төгрөг болдог. Тэрийг 1 дор гаргах боломж муу байдаг учраас аль болох гэрээ хийгээд урьдчилгааг нь өгөөд түлш авах зарчмаар монголын замын компаниудын ажил явдаг. Яг энэ түлш гачигдсан эгзэгтэй үед 07 дугаар сарын 31-ний өдөр манай ажил дээр Нанжадийн Даваадорж ирсэн. Нанжадийн Даваадорж бол манай компанид ажилж байгаад гарсан нөхөр байгаа юм. Энэ Нанжадийн Даваадорж “Нүнжигт хангай” гэж компани байна. Энд 50.000 литр түлш өнөөдөр бэлэн байна. Урьдчилгааг нь өгчих юм бол ачуулахад бэлэн гэдэг асуудлыг манай ерөнхий захирал Бат-Энхэд ярьсан. Итгэл найдвар төрсөн үндэс нь гэвэл цуг ажилж байсан хүн ирсэн, хувь хүний данс руу мөнгө ороод явчаагүй улсад бүртгэлтэй аж ахуй нэгжийн дансруу орсон, Мөнхсоёл гээд дурдагдаад байгаа хүн манай ерөнхий захирал Бат-Энхтэй утсаар “Би энд ингээд байж байгаа учраас та эргэлзэх шаардлага байхгүй би найдвартай ачуулна. Та намайг мэдэж байгаа биз дээ ” гэж ярьсан байсан. Ингээд манайх 24.000.000 төгрөгийг 07 дугаар сарын 31-ны өдөр шилжүүлсэн. Шилжүүлээд ачих машиных нь тээврийн хөлсийг төлж Алтан дорнодын складны үүдэнд аваачиж зогсоосон. Тэгээд тэр өдөржингөө зогсоод бүтэхгүй нөгөө жолооч нь утасдаад “Энэ ерөөсөө ийшээ орохгүй байна. Оруулахгүй байна. Энэ түлш бүтэхгүй тийшээ хандаад байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь нэгэнт юм аа өгчихсөн юм чинь эцсийн хүртэл хүлээе гээд маргааш өглөө нөгөө машинаа дахиад очуулсан. Тэгээд энэ бүтэхгүй гэдэг нь ойлгогдоод би маргааш өглөө нь өөр түлш нийлүүлдэг компанитай тохирч түлшээ явуулсан. Би Батсүх гэдэг хүнтэй өнөөдрийг хүртэл огт ярьж үзээгүй. Би үдээс хойш нь нягтлангаараа Мөнхсоёлоос авсан утас руу залгуулсан. Утсаа аваагүй. Тэгэхээр нь “энэ түлш чинь ингээд бүтэхээ больсон учраас одоо мөнгө буцааж авъя” гээд мессеж бичүүлсэн. Тэгсэн манай нягтлан руу “Хуралтай байна.  Дансаа явуул” гэсэн мессеж бичсэн.Манай нягтлан дансныхаа дугаарыг компаныхаа нэртэй нөгөө дугаар руу нь бичээд орхисон. Тэрнээс хойш бид нар найдвартай, баталгаатай гэж ярьсан Мөнхсоёлтойгоо хөөцөлдөөд байсан. Тэр үед Батсүх гэж хүний талаар мэдээгүй. Биеэрээ ирсэн Даваадоржийгоо барьж авч Даваадорж нь Мөнхсоёлыгоо дуудсан. Мөнхсоёл нь утсаа авахгүй байсан. Энэ хооронд 2-3 эмэгтэй миний утас руу утасдаж байсан. “Мөнхсоёл асуудал үүсгэхгээд байвал бид нар мөнгө төгрөгийн төлөх гээд хөөцөлдөөд байна. Цагдаа сэргийлэхэд хандалгүй хүлээж байгаарай, өнөөдөр 03 цагт мөнгийг чинь өгөх гэж байна. Орой 05 цагаас өмнө өгөх гэж байна” гэж 3-4 удаа утсаар ярьсан. “Та нар ямар учиртай хүмүүс болоод Мөнхсоёлын өмнөөс утсаар яриад байгаа юм” гээд тэгэхээр утсаа салгачхаад байдаг. Би тэр бүгдийг Баянзүрх дүүргийн Учрал гэж мөрдөгчид хохирогчоор 1 удаа мэдүүлэг өгөхдөө утасны дугааруудын өгөөд хэлсэн. Одоо ингээд бодохоор энэ хүмүүс хаана юугаар гачигдсан гэдгийг судладаг, яаж яриул сонирхлын татахыг мэддэг юм байна. Ямар хэмжээний мөнгө залилахаа мэддэг юм байна. Манайхаас зохион байгуулалттай, дэл сул хариуцлага хяналт байхгүй, тамга эзэмшээд явж байдаг, 1 нөхрийг 1.000.000 төгрөг хэрэг болсон, хоолой нь дээр нь хутга тулгасан байдалтай хүмүүсийн дансын ашиглаж залилан хийдэг Мөнхсоёл, Цэцэгмаа, Энхжаргал зэрэг хэсэг бүлэг хүмүүс байна. Энэ  хүмүүс Батсүх гэдэг хүнээр туг тахиад цаана нь үлдэх гээд байгаа зүйл харагдаж байна. Учрал гэж байцаагч намайг хохирогчоор 1 удаа байцаагаад дахиж намайг дуудаагүй. Би 2-3 удаа очсон дандаа байхгүй таарч байсан. Эхлээд 1 сарын үеэр бол “Надад хугацаа өгсөн. Тэр хугацааг нь хүлээж байна” гэж утсаар ярьсан. Тэгээд “Нөгөө сар чинь өнгөрлөө яасан миний дүү, тэр эмэгтэйчүүд гол үүрэгтэй юм шиг байна” гэсэн чинь “за асууна, би дуудаад байгаа, утсаа авахгүй байна” гэсэн. Тэгээд чимээгүй болсон чинь Баянзүрхийн 1 дээр гэсэн байх бас 1 хэрэг байгаа юм байна. Хэргийг нь тийшээ явууллаа гээд уухайн тас өөрөөсөө зайлуулаад явуулсан. Би зараар юм сураглаж байгаа хүн шиг нөгөө хэрэг маань юу болж байна гээд тэгэхлээр за одоо прокурор дээр байна, Одоо 1 дэх гэж байна гэдэг. Тэгээд л сая 12 сард энэ шүүхээс над руу хүн ярьж  Батсүхийн шүүх хурал 01 сарын 06-ны өдөр хуралд ирээрэй гэж ярьсан. Энэ байцаалт дутуу явагдлаа, бүрэн гүйцэд шалгагдсангүй, би хэргийн материалтай шүүх дээр л танилцлаа. Байцаагч надад хэргийн материалтай танилцах боломж олгоогүй учраас би энэ байдлаа шүүх дээр хэлж байна. Байцаалтыг бол дутуу явуулсан. Цаана нь хэсэг бүлэг хүмүүс ял завшиж үлдэх магадлал үүссэн. Дараа дараагийнхаа хүмүүсийг залилах юмаа бэлдээд явж байх шиг байна. Батсүх буруутай гэхдээ Батсүхийн цаана байгаа хүмүүсийг цагдаагийн байгууллага илрүүлж, олох ёстой. Би цаана нь хүн байгаа гэж бодож байна. Би огт танихгүй Батсүхтэй бол холбоо тогтоохгүй байсан” гэв,

          Хохирогч А.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Надтай хамт Магнай трейд компанид ажиллаж байсан залуу над руу 07 дугаар сарын 31-ны өдөр залгасан. 29.000.000 тонн түлш нийлүүлнэ гээд ярьсан. Манай компани шатахууны тээвэрлэлт хийдэг. Алтан дорнод компанийн гадаа хүрээд ир гэсэн. Би яваад очсон Л.Ганхуяг гэж эмэгтэй, бас 1 залуу байсан. Би тэр компанийн менежер юм болов уу гэж бодсон. Манай машин яг тэр дотор байна. Одоо яг мөнгөө шилжүүлчээд ачуул гэсэн. Би Алтан дорнодийн хашаагаар нь очоод харахад 1 машин байсан. Би хүмүүс нь байна. Машин нь байна гэж бодоод “Нүнжигт хангай компанийн дансруу 12.000.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд нөгөө машин нь гараад ирэхээр нь манай түлшийг ачаад гараад ирлээ гэсэн хажуугаар гараад явчихсан. Би энэ юу болж байна гэсэн чинь Лонжодийн Ганхуяг цаашаа 9970-тай дугаартай хүүхэн рүү ярьсан. Би тэр хүүхнийг нь мэдэхгүй. Би Лонжодийн Ганхуягаа барьцаалж аваад ар гэр рүү нь дагуулж яваад. Маргааш нь би 12.000.000 төгрөгөө буцааж авсан. 08 дугаар сарын 14-ний өдрийн өглөө нь би сэрээд байж байсан би утас дуугархаар нь авсан чинь Энхжаргал над руу яриад “Сайн байна уу танай компани одоо шатахуун авах хэвээрээ юу. “Нүнжигт хангай” ХХК-наас ярьж байна. Шатахуун авах хэвээрээ бол манайх 50 тонн түлш гаргах гэж байна. Та боломжтой бол манай захиралтай очоод уулзачих” гэсэн. Надад 8570-тай дугаар өгсөн. Би Монгол Улсын Их Сургуулийн 1- дүгээр байрны хажуу талын ресторанд очиж Батсүхтэй уулзсан. Тухайн өдөр “Одоогоор би мөнгөний боломж муу байна. 25.000.000 төгрөгтэй байна. Танайхаас 50 тонн түлш хэдээр гарах вэ” гэхэд 1600-гаар гарна гэсэн. Энэ хүмүүс араас хурдан мөнгөө хийчих гээд байхаар нь би төрийн банкны салбар руу очиж 14.000.000 гаран төгрөгийн бэлнээр хийгээд, үлдэгдэл 10.000.000 гаран төгрөгийн өөрийн интернет банкаараа шилжүүлсэн. Ганхуягийн надтай ярьж байсан ярианы бичлэг, мессеж бүх юм нь байгаа. Батсүхтэй уулзахад манай компаниас 50 тонн түлш гарна гэсэн. Энхжаргал, Лонжодийн Ганхуяг, 9970-тай дугаартай хүүхэн эд нар юу ч хийгээгүй байж надаас мөнгөө нэхээд байсан. Түлшээ ч өгөөгүй, түлшний бараагаа ч харуулаагүй байж дахиад 15.000.000 төгрөг надаас нэхээд байсан. Одоо энэ хүний цаана байгаа Энхжаргал зэрэг хүмүүсийн гаргаж ирэх хэрэгтэй байна. Би бүх хүмүүсийн мэдээллийн цагдаад өгсөн” гэв,

          Хохирогч А.Г мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...1 дэх өдөр манай түлшийг хамт ачуулна гэсэн, тэгээд 1 дэх өдөр холбогдох гээд чадаагүй  утас нь унтраастай нэг бол утсаа авахгүй байхаар нь сүүлдээ түлшээ авахаа болъё, мөнгөө авъя гэсэн чинь одоо шилжүүллээ гэж хамгийн сүүлд 8 дугаар сарын 21-ний өдөр 88171080 дугаараас мессеж бичээд одоог хүртэл мөнгө өгөөгүй байгаа юм...” гэх мэдүүлэг / хх-н 19-23/,

          Гэрч М.Мөнхцацрал мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би Э.Бтэй 2009 онд танилцаж, 2011 онд хамт амьдарч эхэлсэн ба бид дундаасаа 3 хүүхэдтэй, 2014 онд гэр бүлээ батлуулж байсан. Э.Б бүрэн дунд боловсролтой, эзэмшсэн мэргэжилгүй, 2012 оны 8 дугаар сард Таванбогд ХХК-д ажиллаж байгаад ажлаасаа гарсан ба түүнээс хойш эрхэлсэн тодорхой ажилгүй гэртээ байдаг байсан хааяа гэрээсээ гарахаараа олон хоногоор ирдэггүй байсан, хамгийн сүүлд гэрээсээ 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр гараад ирээгүй. Зан байдлын хувьд дуугүй, нийтэч биш, муу санаатай, дотуур тамиртай, ер нь харьцахдаа муу, архи уух сонирхолтой. 2017 оны 6 дугаас сараас эхлэн хүмүүстэй хамтарч иргэдийг хүүгүй орон сууцжуулах үндэсний сан гэж байгуулаад их хэмжээний мөнгө авсан байсан, тухайн үед цагдаагаас албадан тарааж байсан гэж сонссон. Надад нарийн мэдэж байгаа зүйл байхгүй гэхдээ сүүлд нэг залууд түлш өгнө гэж мөнгө аваад залилсан гэж байсан, миний бодлоор өмнө нь нийлээд яваад байсан хүмүүстэй дахин уулзаж залилан хийгээд байж магадгүй...” гэх мэдүүлэг / хх-н 24-25/

          Гэрч Г.Отгонтөгс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Ганболдыг танина, 2014 оноос эхлэн Магнай Трейд ХХК-д түгээгч хийж байгаад танилцаж байсан юм, тэгээд Ганболд хувийн бизнес эрхэлж бага оврын шатахууны тэрэг барьж тээвэрлэлт хийдэг болсон, гэхдээ одоог хүртэл найзуудын харилцаатай байдаг. Энэ өдөр би Петровис шатахуун түгээх-3 салбар дээр ажлаа хийж байхад нэг залуу орж ирээд “танайх хямдхан түлш авдаг уу” гэж асуухаар нь Ганболд руу залгаж асуухад тэр хүмүүстэй холбогдож уулзсан юм. Тухайн үед би хамт байсан ба нэг эмэгтэй байсан түүнийг Ганаа гэж дуудаж байсан, Ганболд тэр хүмүүстэй тохиролцож шатахуун авахаар болж урьдчилгаа 12.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгтэл маргааш нь Ганболд наймаа тохирохоо  болиод буцаасан гээд мөнгөө эргүүлж авсан гэж байсан. Надад үүнээс өөр мэдэх зүйл байхгүй байна. Ганболд сүүлд надтай холбогдоод цагдаад өргөдөл гаргасан, намайг анх хүмүүстэй холбож өгсөн гээд нэрийг маань өгсөн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг / хх-н 50-51/

          Гэрч Л.Ганхуяг мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр би түлш авах хүн байна у гэж найз Отгоо гэх эмэгтэйгээс асуусан чинь байна, би хүн явуулъя гэсэн тэгтэл Ганболд гэх хүн ирээд хямд үнээр түлш авахаар болсон. Тухайн үед би түлшний мөнгийг Ганболдоос дансаар авсан ба тэр данс нь Нүнжиг хангай ХХК-ний Төрийн банкны данс байсан юм. Энэ түлшийг Урансайхан /80119960/ гэх эмэгтэй Цэцэгмаа /99705944/ гэх эмэгтэйгээр дамжуулж холбогдсон. Түлш зарахаар тохиролцоод Ганболд уг дансанд 12.000.000 төгрөгийг хийсэн, тэр өдөр банк хаах гэж байсан болохоор банк хооронд шилжүүлсэн мөнгө нь тухайн өдрөө ороогүй юм тэгээд маргааш нь мөнгө орсон боловч мөнгө удаж орсон, Ганболд өөрөө наймаа буцаана гээд буцааж мөнгийг нь шилжүүлсэн юм...” гэх мэдүүлэг / хх-н 52-53/

          Хохирогч О.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Н.Даваадорж манай ажил дээр ирсэн бөгөөд 30 хувийн урьдчилгаа төлөөд 50.000 литр түлш ачуулж өгөх боломжтой, явах машинаа яаралтай явуулаад, мөнгөө төлчих гэж ярьсан бөгөөд тухайн үед манай компани Завхан аймагт хийж байгаа ажил маань яаралтай түлшний хэрэгцээ байсан. Н.Даваадорж нь Нүнжиг хангай гэх компанитай холбоотой бөгөөд тэр компаниар дамжуулан түлшээ ачуулна гэсэн бөгөөд би тухайн үед 28-12 УНБ машинтай түлш тээвэр хийдэг жолооч болох Бямбадорж гэх хүний Толгойтод байрлах агуулах руу явуулах руу явуулсан юм. 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 24.000.000 төгрөг интернет банкаар шилжихгүй байсан бөгөөд манай компаний нягтлан бодох Г.Бямбасүрэнгийн 2037146102 дугаартай данснаас Нүнжигт хангай компаний Төрийн банкны данс болох 102100713321 дугаартай данс руу 14.000.000 төгрөг, Г.Бямбасүрэнгийн дүү болох Г.Цэнд-Аюушийн 5030321079 дугаартай данснаас Нүнжигт хангай компаний Төрийн банкны данс болох 102100713321 дугаартай данс руу 10.000.000 төгрөг тус тус явуулсан юм...” гэх мэдүүлэг / хх-н 65-66/,

          Гэрч Б.Мөнхсоёл мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би Хурдны зам ХХК-ийн захирал Ш.Бат-Энхтэй танилууд байгаа юм...2019 оны 7 дугаар сарын 31-ний 13 цагийн үед Даваадорж ах над руу залгаад болчихсон дүү Хурдны зам ХХК авахаар болсон, мөнгөө яаж шилжүүлэх вэ гэхээр нь би Цэцэгмаатай холбогдож Их дэлгүүрийн хажууд байрлах Алтай центрт уулзсан ба мөнгөө шилжүүлээд, Түлш ачих машины дугаарыг өгчих, мөн заавал 15 цагаас өмнө шилжүүлээрэй, уг данс нь Төрийн банкны 102100713321 гэсэн Нүнжигт хангай гэсэн ХХК, тэгээд Алтан дорнодын нефтийн агуулахаас ачна, машинаа явуул гэсэн юм. Тэр үед би Даваадорж ах руу тухайн дансыг мессежээр явуулсан юм. Тэгээд Даваадорж ах надад мөнгөө шилжүүлчихлээ гэсэн бөгөөд орой нь нэг том машин түрээсэлж, жолооч Даваадорж ах бид 3 Алтан дорнод ХХК-ний нефтийн агуулах дээр очсон...Тэр үед Энхжаргал нь Нүнжигт хангай менежер гэх Баагий гэх залуутай холбогдож манай Хурдны зам ХХК-ийн мөнгийг нь яагаад шилжүүлэхгүй байгаа юм бэ гэхэд Энхжаргал танай урьдчилгаа болгож өгсөн 24.000.000 төгрөгний чинь 50 тонн түлш нь гарчихсан, манай найз тэр түлшийг нь өөр компанид өгчихсөн байна. Мөнгө нь орж ирэхээр шилжүүлнэ гэсэн тэрнээс хойш холбогдож чадаагүй...” гэх мэдүүлэг /хх-н 68-69/

           Гэрч Н.Даваадорж мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би өмнө нь Хурдны зам ХХК-д ажиллаж байсан бөгөөд Энхсүх гэж хүнтэй танилууд байгаа юм...Би 15 цагийн үед Хурдны зам ХХК-ийн байран дээр очиж захирал Ш.Бат-Энхтэй уулзсан бөгөөд түлш авахаар болж урьдчилгаа 30 хувь болох 24.000.000 төгрөгийг Мөнхсоёлын мессежээр явуулсан Төрийн банкны данс руу шилжүүлсэн. Уг дансыг надад Нүнжигт хангай компаний данс гэж хэлсэн. Тэгээд мөнгөө шилжүүлчихээд Хурдны зам ХХК-иас хоёр том машин хөлслөн авч тэр өдрийн оройдоо Алтан дорнод ХХК-ийн гадна хүлээсэн бөгөөд ачиж өгөөгүй гэсэн бөгөөд Нүнжигт хангай компаниас зөвшөөрөл ирээгүй сарын сүүл учир ачихгүй гэсэн...” гэх мэдүүлэг / хх-н 70/

          Нүнжигт Хангай ХХК-ны депозит дансны 2019.7.01-2019.10.31-ний хоорондох  харилцагчийн  монгол хулга / хх-н 107-108/

           Иргэдийн орон сууцжуулах үндэсний  сан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа / хх-н 110, 117-121/

          Монгол солонгосын бизнес хөгжил соёлын төв хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа/ хх-н 109-116/

          Э.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 42,83,102/, оршин суугаа хаягийн тодорхойлолт/ хх-н 41/,ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 28 /,

           Э.Бэд Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 30,95/, прокурорын тогтоол /хх-н 31-32,96-97/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 34-37,98-99/, эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /хх-н 101/

          Э.Бэд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ ав ах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 38-39/ зэрэг болно.

          Э.Б нь 2019 оны  7 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Хурдны зам ХХК-ны байранд иргэн О.Ээд 50.000 литр дизель түлш нийлүүлнэ гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Төрийн банкны 102100713321 тоот дансанд 24.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан

          Мөн 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр иргэн А.Год түлш зарна хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 25.000.000 төгрөгийг Нүнжигт Хангай ХХК-ны данс руу шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд:

          А.Гын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн … Энхжаргал над руу яриад Нүнжигт хангай” ХХК-наас ярьж байна. Шатахуун авах хэвээрээ бол манайх 50 тонн түлш гаргах гэж байна. Та боломжтой бол манай захиралтай очоод уулзачих” гэсэн. Надад 8570-тай дугаар өгсөн. Би Монгол Улсын Их Сургуулийн 1 дүгээр байрны хажуу талын ресторанд очиж Батсүхтэй уулзсан. Тухайн өдөр “Одоогоор би мөнгөний боломж муу байна. 25.000.000 төгрөгтэй байна. Танайхаас 50 тонн түлш хэдээр гарах вэ” гэхэд 1600-гаар гарна гэсэн. Энэ хүмүүс араас хурдан мөнгөө хийчих гээд байхаар нь би төрийн банкны салбар руу очиж 14.000.000 гаран төгрөгийн бэлнээр хийгээд, үлдэгдэл 10.000.000 гаран төгрөгийн өөрийн интернет банкаараа шилжүүлсэн. Ганхуягийн надтай ярьж байсан ярианы бичлэг, мессеж бүх юм нь байгаа. Батсүхтэй уулзахад манай компаниас 50 тонн түлш гарна гэсэн мэдүүлэг      

         О.Эийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ... Мөнхсоёл гээд дурдагдаад байгаа хүн манай ерөнхий захирал Бат-Энхтэй утсаар “Би энд ингээд байж байгаа учраас та эргэлзэх шаардлага байхгүй би найдвартай ачуулна. Та намайг мэдэж байгаа биз дээ ” гэж ярьсан байсан. Ингээд манайх 24.000.000 төгрөгийг 07 дугаар сарын 31-ны өдөр шилжүүлсэн. Шилжүүлээд ачих машиных нь тээврийн хөлсийг төлж Алтан дорнодын складны үүдэнд аваачиж зогсоосон. Тэгээд тэр өдөржингөө зогсоод бүтэхгүй нөгөө жолооч нь утасдаад “Энэ ерөөсөө ийшээ орохгүй байна. Оруулахгүй байна. Энэ түлш бүтэхгүй тийшээ хандаад байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь нэгэнт юм аа өгчихсөн юм чинь эцсийн хүртэл хүлээе гээд маргааш өглөө нөгөө машинаа дахиад очуулсан. Тэгээд энэ бүтэхгүй гэдэг нь ойлгогдоод би маргааш өглөө нь өөр түлш нийлүүлдэг компанитай тохирч түлшээ явуулсан гэсэн мэдүүлэг

           Шүүгдэгч Э.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би Ганболдыг дам хүнээр дамжуулж хямд түлш зарахаар тохиролцож бид хоорондоо 25.000.000 төгрөгөндөө багтааж түлш 1 литр нь 1650 төгрөгөөр зарахаар тохиролцсон байнсан, энэ мөнгө байсан манай байгууллагын дансанд орсон юм.Тэгтэл танил ах Ганаа 15 тонн түлшийш илүүл үнээр авяа гэхээр би илүүл ашиг олохын тулд Ганаа ахад зарсан юм. Нүнжигт Хангай ХХК нь 2009 онд байгууллагдсан бөгөөд би 2010 онд худалдан авс одоог хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа би захирал нь юм. Газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм. Одоохондоо төсөв санхүүгийн хувьд бололцоогүй байгаа учраас миний бие хувьдаа түлш борлуулдаг юм. Түлшээ жолооч нараас хямдхан аваад хэдэн төгрөг нэмээд зардаг.Хурдны зам ХХК-тай хүмүүсээр дамжуулан холбогдсон бөгөөд 50 тонн түлш зарахаар болж урьдчилгаа 30 хувь буюу 24.000.000 төгрөгийг өөрийн компаний төрийн банкны данс руу шилжүүлж авсан. Миний бие өмнө нь нэг компанитай түлш нийлүүлэхээр тохирсон байсан бөгөөд тэр түлшиндээ мөнгийг нь зарцуулсан ба Хурдны зам компанид түлш нийлүүлэх ажил бүтээгүй.Өмнө түлш авсан газрууд мөнгөө хийхгүй байгаа бөгөөд би уг асуудалд орсон. Би Цэцэгмаа, Энхжаргал гэж танихгүй, миний түлш нийлүүлдэг ажил олон хүнтэй харьцдаг бөгөөд тухайн хүмүүс дундаас нь мөнгө унагаах зорилгоор зуучилж өгч уулзсан хүмүүс байх гэж бодож байна гэх мэдүүлэг

         Гэрч Б.Мөнхсоёлын мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн ... 2019 оны 7 дугаар сарын 31-ний 13 цагийн үед Даваадорж ах над руу залгаад болчихсон дүү Хурдны зам ХХК авахаар болсон, мөнгөө яаж шилжүүлэх вэ гэхээр нь би Цэцэгмаатай холбогдож Их дэлгүүрийн хажууд байрлах Алтай центрт уулзсан ба мөнгөө шилжүүлээд, Түлш ачих машины дугаарыг өгчих, мөн заавал 15 цагаас өмнө шилжүүлээрэй, уг данс нь Төрийн банкны 102100713321 гэсэн Нүнжигт хангай гэсэн ХХК, тэгээд Алтан дорнодын нефтийн агуулахаас ачна, машинаа явуул гэсэн юм. Тэр үед би Даваадорж ах руу тухайн дансыг мессежээр явуулсан юм. Тэгээд Даваадорж ах надад мөнгөө шилжүүлчихлээ гэсэн бөгөөд орой нь нэг том машин түрээсэлж, жолооч Даваадорж ах бид 3 Алтан дорнод ХХК-ний нефтийн агуулах дээр очсон...Тэр үед Энхжаргал нь Нүнжигт хангай менежер гэх Баагий гэх залуутай холбогдож манай Хурдны зам ХХК-ийн мөнгийг нь яагаад шилжүүлэхгүй байгаа юм бэ гэхэд Энхжаргал танай урьдчилгаа болгож өгсөн 24.000.000 төгрөгний чинь 50 тонн түлш нь гарчихсан, манай найз тэр түлшийг нь өөр компанид өгчихсөн байна. Мөнгө нь орж ирэхээр шилжүүлнэ гэсэн тэрнээс хойш холбогдож чадаагүй гэсэн  мэдүүлэг /хх-н 68-69/

           Гэрч Н.Даваадоржийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Ш.Бат-Энхтэй уулзсан бөгөөд түлш авахаар болж урьдчилгаа 30 хувь болох 24.000.000 төгрөгийг Мөнхсоёлын мессежээр явуулсан Төрийн банкны данс руу шилжүүлсэн. Уг дансыг надад Нүнжигт хангай компаний данс гэж хэлсэн. Тэгээд мөнгөө шилжүүлчихээд Хурдны зам ХХК-иас хоёр том машин хөлслөн авч тэр өдрийн оройдоо Алтан дорнод ХХК-ийн гадна хүлээсэн бөгөөд ачиж өгөөгүй гэсэн бөгөөд Нүнжигт хангай компаниас зөвшөөрөл ирээгүй сарын сүүл учир ачихгүй гэсэн мэдүүлэг / хх-н 70/

          Э.Бийн өгсөн ... Би Ганболдыг дам хүнээр дамжуулж хямд түлш зарахаар тохиролцож бид хоорондоо 25.000.000 төгрөгөндөө багтааж түлш 1 литр нь 1650 төгрөгөөр зарахаар тохиролцсон байнсан, энэ мөнгө байсан манай байгууллагын дансанд орсон юм.Тэгтэл танил ах Ганаа 15 тонн түлшийш илүүл үнээр авяа гэхээр би илүүл ашиг олохын тулд Ганаа ахад зарсан юм. Нүнжигт Хангай ХХК нь 2009 онд байгууллагдсан бөгөөд би 2010 онд худалдан авс одоог хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа би захирал нь юм. Газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм. Одоохондоо төсөв санхүүгийн хувьд бололцоогүй байгаа учраас миний бие хувьдаа түлш борлуулдаг юм. Түлшээ жолооч нараас хямдхан аваад хэдэн төгрөг нэмээд зардаг.Хурдны зам ХХК-тай хүмүүсээр дамжуулан холбогдсон бөгөөд 50 тонн түлш зарахаар болж урьдчилгаа 30 хувь буюу 24.000.000 төгрөгийг өөрийн компаний төрийн банкны данс руу шилжүүлж авсан. Миний бие өмнө нь нэг компанитай түлш нийлүүлэхээр тохирсон байсан бөгөөд тэр түлшиндээ мөнгийг нь зарцуулсан ба Хурдны зам компанид түлш нийлүүлэх ажил бүтээгүй.Өмнө түлш авсан газрууд мөнгөө хийхгүй байгаа бөгөөд би уг асуудалд орсон. Би Цэцэгмаа, Энхжаргал гэж танихгүй, миний түлш нийлүүлдэг ажил олон хүнтэй харьцдаг бөгөөд тухайн хүмүүс дундаас нь мөнгө унагаах зорилгоор зуучилж өгч уулзсан хүмүүс байх гэж бодож байна гэсэн мэдүүлэг зэрэг болно.     

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж ззасныг  үндэслэн шийдвэрлэв.

          Э.Б нь Нүнжиг Хангай ХХК-ны захирал бөгөөд өөрийн үйл ажиллагаа явуулж чадаагүй учраас жолооч нараас  түлш хямдхан олж бусдад борлуулдаг үйл ажиллагаа эрхлэн явуулж ашиг олдог байсан, ингэхдээ гадны олон жуучлагч нараар түлш авах хүнийг олуулдаг байсан учраас Энхжаргал, Цэцэгмаа гэх хүмүүсийг танихгүй, жуулчлагч хүмүүс байх гэж мэдүүлдэг.Энэ мэдүүлэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

       Э.Б нь өөрт бэлэн байхгүй түлшийг байгаа мэтээр зохиомол байдлыг зориуд бий болгож бусдыг залилсан нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

      Шүүхийн хэлэлцүүлэгт Э.Б би зөвхөн дансаа ашиглуулж орж ирсэн мөнгийг гаргаж өгөөд 5 сая төгрөг авсан гэж мэдүүлэг өгч байгаа боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Шилжүүлсэн мөнгөнүүд Нүнжиг Хангай ХХК-ны компанийн дансанд орж уг мөнгийг Э.Б авсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

          Э.Бэд  холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байна. Иймд Э.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

          Э.Бийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул бусдад учруулсан хохирлыг түүнээс гаргуулан хохирогч А.Год 25.000.000 төгрөг, О.Ээд 24.000.000 төгрөгийг  нарт олгох нь зүйтэй гэж үзэв.

         Шүүгдэгч  Э.Б нь 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс энэ өдөр цагдан хоригдсон 20 хоногийг  ял эдлэсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй гэж үзэв.

         Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

         Шүүх ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж тухайн зүйлд заасан хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

      Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Э.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Бийг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар Э.Бэд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

        4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Бийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн энэ өдөр хүртэл цагдан хоригдсон 20 хоногийг ял эдлэсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

5.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Бэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

         6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Нуурын 26а тоотод оршин суух /РД:ХГ80070813/ Э.Бээс 25.000.000 төгрөгийг гаргуулж Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо 86Б-83 тоотод оршин суух /РД: ЧК87050617/ А.Год, 24.000.000 төгрөгийг гаргуулж  ХУД-н 15 дугаар хороо 29а дугаар байрны 101 тоотод оршин суух, /РД: ХЕ60071176/ О.Э нарт тус тус олгосугай.

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

         8.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ,тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Э.Бэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.