Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 57

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж  

нарийн бичгийн дарга: Г.Энхгэрэл

улсын яллагч: А.Сайнбаяр

 шүүгдэгчийн өмгөөлөгч :С.Энх-Эрдэнэ

шүүгдэгч: Д.З нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлтэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дах хэсэгт  заасан гэмт хэрэгт Д.Зт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн 1906040012733 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 24-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д.З,

           Холбогдсон хэргийн талаар:

           Д.З нь 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Нарантуул захын зүүн зогсоол хэсэгт иргэн Ц.Мийг газар унагаад гар хөлийг нь дарж илээр хүч хэрэглэж самсунг галахси эс 5 загварын гар утсыг дээрэмдсэн  гэмт хэрэгт  холбогджээ.

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

          Шүүгдэгч Д.З шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...”

          Шүүгдэгч Д.З мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 19 цагийн орчим надад 3 эрэгтэй томроод байхаар нь учир зүйгээ олоод салцгаасан. Тэгээд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Нарантуул Олон Улсын Худалдааны төвийн зүүн хаалганы хойд шонгийн хажууд сууж байхад надад томроод онгироод байсан залуу явж байхаар нь араас нь очоод хавсарч унагаагаад өмдний халаасанд байсан Самсунг маркийн хар өнгийн гар утсыг авч байтал цагдаа хүрээд ирсэн. Тэгэхээр нь тухайн залуугаас авсан утсаа цагдаад өгсөн. Би хийсэндээ хэрэгтээ гэмшиж байна, дахин гэмт хэрэг, зөрчилд холбогдохгүй...” /хх-ийн 57/

          Хохирогч Ц.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 20 цагийн үед зах тараад би лангуугаа хураачихаад Нарантуул захын зүүн зогсоол хэсэгт явж байхад үл таних эрэгтэй араас дуудаад эргээд хартал намайг барьж аваад газар унагаагаад гар хөл дарж байгаад миний халааснаас самсунг галакси эс 5 маркийн гар утсыг минь дээрэмдэж авсан. Яг тэр үед эрүүгийн цагдаа ирж барьж авсан. Би гар утсаа 100.000 төгрөгөөр үнэлж байна. би дээрэмдүүлсэн гар утсаа буцааж хүлээн авсан байгаа. Дээрэмдсэн этгээдэд хуулийн дагуу хариуцлага тооцож өгнө үү...” / хх-н 16-17, 20-24/

         Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоолд : 1 ширхэг СД-г эд мөрийн баримтаар тооцсугай гэжээ./ хх-н 8-9/

          Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл / хх-н 10/

          Эд зүйл түр  хураан авсан тэмдэглэлд: Д.Заас самсунг галахси эс5 цагаан  тагтай, нүүр хэсэг нь хар, дэлгэцийн дээд хэсэгт цууралттай ажиллагаа хэвийн гар утсыг хураан авсан./ хх-н 11/

          Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлд: самсунг галахси эс5 цагаан  тагтай,нүүр хэсэг нь хар, дэлгэцийн дээд хэсэгт цууралттай ажиллагаа хэвийн гар утсыг Ц.Мт хүлээлгэн өгсөнийг дурьджээ./ хх-н 12/

          Гэрч М.Билгүүн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: / хх-н 25-26/

          Гэрч С.Эрдэнэбулган мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: / хх-н 27-29/

          Шинжээч томилж шинжилгээ хийлгэх  тухай тогтоол/ хх-н 30/

          Дамно  ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайланд: самсунг галахси эс 5 маркын гар утсыг 100.000 төгрөгөөр үнэлжээ. /хх-н 31-32/

          Шинжээчийн дүгнэлт   танилцуулсан тэмдэглэл/ хх-н 33-34/         

          Д.Зын  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н35/, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 36 /, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.11.04-ний өдрийн шийдвэрээр согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт явуулж албадан эмчлүүлэхээр шийдвэрлэжээ./ хх-н 39/, захиргааны зөрчлийн талаарх баримтууд/ хх-н 40-50/,орон гэргүй, тэнэмэл амьдралтай болон архаг архичдын судалгаа/ хх-н 51/, 2012 оны 06.06-ны өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 308 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар / хх-н 63-65/, 2014.7.31-ний өдрийн Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 251 дугаартай ерөнхий шүүгчийн захирамж / хх-н 66/,Д.Зын зан байдал, засрал хүмүүжлийн тодорхойлолт/ хх-н 67-68/

            Д.Зт Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 52/, прокурорын тогтоол /хх-н 53-54/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 55-57/

            Д.Зт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 58-59/ зэрэг болно.

          Д.З нь 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Нарантуул захын зүүн зогсоол хэсэгт иргэн Ц.Мийг газар унагаад гар хөлийг нь дарж илээр хүч хэрэглэж самсунг галахси эс 5 загварын гар утсыг дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд:

          Хохирогч Ц.Мийн  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ...          Нарантуул захын зүүн зогсоол хэсэгт явж байхад үл таних эрэгтэй араас дуудаад эргээд хартал намайг барьж аваад газар унагаагаад гар хөл дарж байгаад миний халааснаас самсунг галакси эс 5 маркийн гар утсыг минь дээрэмдэж авсан. Яг тэр үед эрүүгийн цагдаа ирж барьж авсан. Би гар утсаа 100.000 төгрөгөөр үнэлж байна. би дээрэмдүүлсэн гар утсаа буцааж хүлээн авсан байгаа гэсэн мэдүүлэг  / хх-н 16-17, 20-24/

          Гэрч М.Билгүүний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: / хх-н 25-26/

          Гэрч С.Эрдэнэбулганы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: / хх-н 27-29/

          Шүүгдэгч Д.Зын мөрдөн шалгах ажиллагааны өгсөн ... Нарантуул Олон Улсын Худалдааны төвийн зүүн хаалганы хойд шонгийн хажууд сууж байхад надад томроод онгироод байсан залуу явж байхаар нь араас нь очоод хавсарч унагаагаад өмдний халаасанд байсан Самсунг маркийн хар өнгийн гар утсыг авч байтал цагдаа хүрээд ирсэн. Тэгэхээр нь тухайн залуугаас авсан утсаа цагдаад өгсөн гэсэн мэдүүлэг  /хх-ийн 57/ зэрэг болно.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

          нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар хангалттай тогтоогдож байна.

           Иймд Д.Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр хүч хэрэглэж хууль бусаар дээрэмдэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

          Шүүгдэгч  нь хохирогч Ц.Мийн гар утсыг  буцаан өгсөн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

         Д.Зын 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн энэ өдөр хүртэл  цагдан хоригдсон 15 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  хорих ял эдлэсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй гэж үзэв.

         Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

        Шүүх Д.Зт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, хохиролгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж тухайн зүйл хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

        Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж өгнө үү гэсэн хүсэлтийг хангах боломжгүй гэж үзэв. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан заалтыг Д.Зын тухайд хувийн байдлыг харгалзан хэрэглэх боломжгүй гэж үзэв.

      Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Д.Зыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг   хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар Д.Зыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Д.Зт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Зын 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн энэ өдөр хүртэл цагдан хоригдсон  15 хоногийг ял эдлэсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

5.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Зт авсан цагдан  таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үлдээсүгэй.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн  нэг ширхэг СД-г хэрэг хадгалах хугацаа дуустал хугацаагаар хэрэгт үлдээсүгэй.

7. Энэ хэрэгт  битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Д.З нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

         8.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ,тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Зт авсан цагдан хорих тэаслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.