Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 134/ШШ2016/00165

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Наранчимэг би Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 4 дүгээр байранд байрлах Хасбанк ХХК-ийг төлөөлж, Чойр салбар /РД:2578697, утас:70543018/-ын нэхэмжлэлтэй Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, 77 дугаар байрны 01 тоотод оршин суух Боржигин овогт Сүхбаатарын Марттуяа /РД:ЕЙ68030804, эмэгтэй, утас:85300041/, мөн хаягт оршин суух Боржигон овогт Гончигнямын Содномдаржаа /РД:ЕА69121610, эрэгтэй, утас:95380041/ нарт холбогдох үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 9 780 678 төгрөг 86 мөнгө, нотариатын зардал 17 000 төгрөг, нийт 9 797 678 төгрөг 86 мөнгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хасбанк ХХК-ийг төлөөлж Чойр салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч С.Марттуяа, хамтран зээлдэгч Г.Содномдаржаа нар нь 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 1120011740 тоот зээлийн гэрээгээр 10 000 000 төгрөгийг 36 сарын хугацаатай сарын 2,3 хувийн хүүтэйгээр бичил зээл авсан. Тус зээлд 2014 оны 1120005949-01 тоот баталгаат ипотекийн гэрээн дэх орон сууц барьцаалуулсан болно. Одоогоор С.Марттуяа, хамтран зээлдэгч Г.Содномдаржаа нарын үндсэн зээл нь 7 174 893 төгрөг 86 мөнгө, хүүгийн төлбөр 2 474 583 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 131 202 төгрөг, нийт 9 780 678 төгрөг 86 мөнгө болоод байна. С.Марттуяа, хамтран зээлдэгч Г.Содномдаржаа нар нь 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн хугацаа хэтэрч эхэлсэн. Банкны зүгээс удаа дараа утсаар болон биечлэн очиж зээлээ төлөхийг сануулж мэдэгдэж, шаардах хуудсыг тухай бүрт нь өгч байсан. Зээлдэгч нь хугацаа хэтэрч эхэлсэн цагаасаа бизнесийн орлого багассан, зээл төлөх боломжгүй байна гэсэн шалтгаанаар манай ажилд ихээхэн хүндрэл учруулж байна. Зээлдэгч С.Марттуяа, хамтран зээлдэгч Г.Содномдаржаа нар нь зээлийн гэрээний 3.2.1 заалтыг зөрчиж зээлийн гэрээнд заасан хугацаанд зээлийн төлбөрийг бүрэн хийгээгүй 388 хоног болсон. Иймд зээлийн гэрээний 5.1.1-д заасны дагуу үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 9 780 678 төгрөг 86 мөнгө, нотариатын зардал 17 000 төгрөг, нийт 9 797 678 төгрөг 86 мөнгийг зээлдэгч С.Марттуяа, хамтран зээлдэгч Г.Содномдаржаа нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч С.Марттуяа, хамтран хариуцагч Г.Содномдаржаа нар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хасбанк ХХК-аас бид зээл авсан нь үнэн. Иймд үндсэн зээл, зээлийн хүү 9 780 678 төгрөг 86 мөнгө, нотариатын зардал 17 000 төгрөг, нийт 9 797 678 төгрөг 86 мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн маргаан байхгүй гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Хасбанк ХХК-ийг төлөөлж Чойр салбар нь хариуцагч С.Марттуяа, Г.Содномдаржаа нарт холбогдуулан үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 9 780 678 төгрөг 86 мөнгө, нотариатын зардал 17 000 төгрөг, нийт 9 797 678 төгрөг 86 мөнгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч С.Марттуяа, Г.Содномдаржаа нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрснөө илэрхийлж шүүхэд тайлбар гаргасныг үндэслэн, хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 171 713 төгрөгийн тавин хувь болох 85 857 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, 85 857 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, хариуцагч С.Марттуяа, Г.Содномдаржаа нараас улсын тэмдэгтийн хураамжинд 85 857 төгрөг гаргуулж тус тус нэхэмжлэгч Хасбанк ХХК-д олгох нь хуульд нийцнэ. 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Хасбанк ХХК-ийг төлөөлж Чойр салбарын гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 9 780 678 төгрөг 86 мөнгө, нотариатын зардал 17 000 төгрөг, нийт 9 797 678 төгрөг 86 мөнгийг хариуцагч С.Марттуяа, Г.Содномдаржаа нар нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 171 713 төгрөгийн тавин хувь болох 85 857 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, 85 857 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, хариуцагч С.Марттуяа, Г.Содномдаржаа нараас улсын тэмдэгтийн хураамжинд 85 857 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгч Хасбанк ХХК-д олгосугай.

 

3.Шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь уг захирамжийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

  

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                               Б.НАРАНЧИМЭГ