Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 134/ШШ2016/00166

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Наранчимэг би Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Самбуугийн гудамж 47 тоот, өөрийн байранд байрлах “Мобиком корпораци” ХХК /РД:2072572, утас:75759944/-ийн нэхэмжлэлтэй Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Баянхошууны 2-05 тоотод оршин суух, Өргөн овогт Бямбаагийн Хатантөмөр /РД:ЗГ86100900, эмэгтэй, утас:89138913/ холбогдох үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөр, нийт 1 103 107 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай үйлчилгээний хөлсийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 20153111 тоот гэрээ байгуулан 99062810 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт iPhone багцын үйлчилгээг мөн гар утас зээлээр худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан iPhone 5s GB утсыг зээлээр худалдан авч ашигласан. Хариуцагч нь харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоож, төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна. Хариуцагчийн төлбөрөөс барьцаа 30 000 төгрөгийг хассан болно. Иймд хариуцагчаас үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөр нийт 1 103 107 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Хатантөмөр нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2014 онд миний дүү  миний дугаар болох 99062810 дугаартай үүрэн холбооны төлбөрт iPhone багцын үйлчилгээг, мөн гар утас зээлээр худалдан авч ашигласан. Тухайн үед өөрөө дугаар, утсаа зэрэг ашиглан сарын төлбөрийн хугацаанд нь төлж явахаар тохиролцсон боловч одоог хүртэл утасны зээлийн төлбөрөө төлж дуусаагүй болно. Иймд миний бие нь энэхүү утасны зээлийг өөрийн биеэр хариуцан 1 103 107 төгрөгийг ойрын хугацаанд төлж барагдуулна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК нь хариуцагч Б.Хатантөмөрт холбогдуулан үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөр, нийт 1 103 107 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Б.Хатантөмөр нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснөө илэрхийлж шүүхэд тайлбар гаргасныг үндэслэн, хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 31 025 төгрөгийн тавин хувь болох 15 512 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, 15 512 төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагч Б.Хатантөмөрөөс улсын тэмдэгтийн хураамжинд 15 512 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК-д олгох нь хуульд нийцнэ. 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөр нийт 1 103 107 төгрөгийг хариуцагч Б.Хатантөмөр нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 31 025 төгрөгийн тавин хувь болох 15 512 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, 15 512 төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагч Б.Хатантөмөрөөс улсын тэмдэгтийн хураамжинд 15 512 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК-д олгосугай.

 

3.Шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь уг захирамжийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

  

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Б.НАРАНЧИМЭГ