| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шарын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 147/2016/00433/И |
| Дугаар | 438 |
| Огноо | 2016-12-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 438
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунгэрэл би, Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгч Ш.Оюунгэрэл би, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2-р баг Уртын 1-1 тоотод оршин суух Дондогийн Чойжилсүрэнгийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1-р баг Саятаны 12-2 тоотод оршин суух Ловонгийн Батбаярт холбогдох “сэлбэгийн үнэ 120.000 / нэг зуун хорин мянга / төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2016 оны 11-р сарын 21-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Чойжилсүрэн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Л.Батаа нь манай дэлгүүрээс 2014 оны 10-р сард 120.000 төгрөгийн үнэтэй машины сэлбэгийг зээлээр худалдаж авсан. Л.Батаагаас удаа дараа нэхэж байсан боловч одоог хүртэл мөнгийг нь өгөхгүй байгаа тул сэлбэгийн үнэ 120.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Л.Батбаяр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Д.Чойжилсүрэнгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие Д.Чойжилсүрэнгээс 120.000 төгрөгийн үнэтэй сэлбэг зээлээр худалдан авч тус 120.000 төгрөгийг төлөөгүй байгаа нь үнэн. Сэлбэгийн үнэ 120.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжийн тал хувийг төлнө гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Чойжилсүрэн нь хариуцагч Л.Батбаяраас 120.000 / нэг зуун хорин мянга / төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Л.Батбаяр нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна. Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 4550 төгрөгийн 50 хувь болох 2275 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь болох 2275 төгрөгийг хариуцагч Л.Батбаяраас тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Чойжилсүрэнд олгохоор шийдвэрлэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Чойжилсүрэнгийн нэхэмжилсэн 120.000 / нэг зуун хорин мянга / төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Л.Батбаяр төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 4550 төгрөгийн 50 хувь болох 2275 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь болох 2275 төгрөгийг хариуцагч Л.Батбаяраас тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Чойжилсүрэнд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.
4. Зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ш.ОЮУНГЭРЭЛ