Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 0023

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Энхтуул хөтлөн

улсын яллагч А.Дүүрэнбилэг

шүүгдэгч М.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Над холбогдох эрүүгийн 1905044381284 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

М.Н нь 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо “Жем Молл” их дэлгүүрийн урд хохирогч Б.Тын халааснаас “Ай Поне Икс” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч түүнд 1.830.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч М.Н шүүхийн хэлэлцүүлэгт: Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Дахин ийм үйлдэл гаргахгүй. Намайг уучлаарай гэв.

 

Xавтаст хэргээс:

Хохирогч Б.Т мөрдөн байцаалтанд: Би 2019 оны 10 дугаар сарын 31-ний 18 цагийн үед Баянгол дүүргийн 6 дугаар хороо Жем Моллын зүүн талын явган хүний замаар хүүхдээ тэврээд урагшаа явж байхад араар хүн зөрөх гэж байхаар нь зам тавьж өгөхөд хойно явж байсан эрэгтэй хүн хажуугаар гарч яваагүй, тэгээд урагшаа явж байхад ээж  гээд юм хэлэх шиг болсон. Тэгэхээр нь арагшаа харсан чинь нэг эрэгтэй хүн мөрөө засаад хамраа гараараа арчаад UB palace-ийн зүг алхаад явсан би хүүхдээ тэвэрч авч байхад хүүхэд унтаад өгсөн. Тэгэхээр нь эвтэйхэн хэвтүүлэх гэтэл куртик хөнгөн оргиод явчихсан тул халаасандаа гараа хийсэн чинь утас маань байхгүй болсон байсан. Ийм л зүйл болсон. Миний гар утас iphone-x64gb багтаамжтай, цагаан өнгийн, ягаан шаргал өнгийн селкон гэртэй, imei код нь 354852093420335 2018 оны 6 дугаар сард Сидней хотоос монгол мөнгөөр 2.800.000 орчим төгрөгөөр авч байсан. Миний сэжиглэж байгаа хүн дээгүүрээ цагаан өнгийн усан цэнхэр оруулгатай биеийн тамирын загвартай цахилгаантай цамцтай 180 сантиметр орчим өндөртэй, эрүүн дээрээ ямаан сахалтай 30 орчим насны эрэгтэй хүн байсан. Тухайн үед найз Ариунзаяатай охин Бүжингоог тэврээд явж байсан. /хх-ийн 4/ гэх мэдүүлэг,

 

         М.Наас 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр эрүүгийн мөрдөгч  “iphone-x” маркийн гар утас хураан авсан тэмдэглэл /хх-ийн 14/,

 Б.Тд 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр эрүүгийн мөрдөгч  “iphone-x” маркийн гар утас хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 17/,

“Дамно” ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайлангаар “iphone-x” маркийн гар утас 1.830.000 төгрөгөөр үнэлэгдсэн байна. /хх-ийн 18/  

Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 25-27/,

 

Яллагдагч М.Н мөрдөн байцаалтанд: Би 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороонд байрлах Улаанбаатар паласын хажууд байх “Жем Молл” дэлгүүрийн 4 давхарт ариун цэврийн өрөө ороод гарч “Жем Молл” дэлгүүрээс гараад явсан. Тэгэхэд миний урд хоёр эмэгтэй хүн явж байсан араас нь харахад  зүүн гар талд нь явж байсан эмэгтэйн гадуур хувцасны халааснаас цагаан өнгийн нимгэн гар утас цухуйгаад харагдаж байсан. Тэгэхээр нь араас нь дагаад явган хүний замаар ертөнцийн зүгээр урагшаа буюу доошоо уруудаж алхаж байгаад Улаанбаатар паласын уулзвар арай хүрээгүй байхад би гар утсыг нь баруун гараараа сугалж аваад гартаа бариад ертөнцийн зүгээр баруун тийш Улаанбаатар паласын зүгт алхаж яваад урдуур нь байран дундуур алхаж яваад 10 дугаар хорооллын автобусны буудал дээрээс ХМК гэсэн автобусанд суугаад шууд гэртээ харьсан. Намайг гар утсын аваад явахад тэр хоёр эмэгтэй чигээрээ доошоо уруудаад явж байх шиг байсан. Би гэртээ очоод нөгөө утсаа гэртээ орхисон байсан. Түүний дараа хоёр хоногийн дараа цагдаагаас яриад гар утсын аваачиж өгсөн. /хх-ийн 47/ гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 34/,  Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн  730 дугаартай шийтгэх тогтоолыг хуулбар /хх-ийн 49/, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 745 дугаартай магадлалын хуулбар /хх-ийн 58/  зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн болон хохиролын талаархи шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч М.Н 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо “Жем Молл” их дэлгүүрийн урд хохирогч Б.Тын халааснаас “iphone-x” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч түүнд 1.830.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Тын “...тэгээд урагшаа явж байхад ээж гээд юм хэлэх шиг болсон тэгэхээр нь арагшаа харсан чинь нэг эрэгтэй хүн мөрөө засаад хамраа гараараа арчаад UB palacын зүг алхаад явсан...халаасандаа гараа хийсэн чинь утас маань байхгүй болсон байсан...” /хх-ийн 4/ гэсэн мэдүүлэг болон эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 14/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 17/, “Дамно” ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 18/, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 25-27/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

        М.Нын дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тооцогдох үйлдэл байх бөгөөд уг үйлдэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн санаатай гэмт хэрэгт” тооцогдоно. 

        

         Иймд шүүгдэгч М.Ныг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 

Улсын яллагчаас М.Ныг “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

Хохирогч Б.Тын эзэмшлийн 1.830.000 төгрөгийн үнэлгээ бүхий “iphone-x” маркийн гар утас шүүгдэгч С.Наас биет байдлаар хураагдаж буцаан олгогдсон нь гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрх сэргээгдсэн гэж үзнэ.

 

 

 

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч М.Над Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн Шударга ёсны болон Гэм буруугийн зарчимд нийцнэ.

 

Шүүгдэгч М.Над эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч М.Н хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж шүүх шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон бөгөөд тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо  биет байдлаар буцаан өгсөн байдлыг харгалзан  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дах заалтад “..тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасан хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

        Иймд шүүгдэгч М.Над Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэв.

 

        Эрүүгийн хариуцлагын гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгод нийцүүлэн Шүүх, шүүгдэгч М.Над хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэнтэй холбогдуулж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ нэмж хэрэглэх нь зүйтэй.

 

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болно.