Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 373

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118  дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1 .Гэр бүлийн тухай хуулийн  14 дугаар зүйлийн 14.1 -д заасныг баримтлан   Боржигон овогт Эрдэнэмандахын Буяндэлгэр, Ваандай овогт Цогтсүрэнгийн Батбилэг нарын гэрлэлтийг цуцалсугай. 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан охин Б.Хуланг эх Э.Буяндэлгэрийн асрамжинд байлгасугай.  

3. Нэхэмжлэгч Э.Буяндэлгэр нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй, эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдсугай. 

4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар эцэг эх хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах эрхийг эцэг эх адил тэгш эдлэх болохыг дурдсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар Хүүхдийн эрх ашигт харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглосон болохыг дурдсугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 –д зааснаар энэ шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3-н өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Сүхбаатар аймгийн Баруун-урт сумын Засаг даргын тамгын газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Алтанцэцэгт даалгасугай.

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн  7.1.2,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, заасныг баримтлан нэхэмжлэгч У.Буяндэлгэрийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийн  улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

8. Нэхэмжлэгч Э.Буяндэлгэр харицагч Ц.Батбилэгээс улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгөө нэхэмжлэхгүй, эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдсугай. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногт  Сүхбаатар  аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болох ба гомдлыг шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан гаргахыг дурдсугай. 

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ            Ш.ОЮУНГЭРЭЛ