Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 372

 

 
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар: 
Хүсэлт гаргагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6-р баг Далангийн 6-7 тоотод оршин суух ЛБ64091005 регистртэй, Баяр-Ихт овогт Бяхарын Баянжаргал 
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт ирүүлснийг 2016.09.28-нд хүлээн авч hянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Б.Баянжаргал, нарийн бичгийн даргаар Х.Бат-Эрдэнэ нарыг оролцуулав.
ТОДОРХОЙЛОХ нь: 
Хүсэлт гаргагч Б.Баянжаргал шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Миний бие 1964 онд Баяндэлгэр суманд төрсөн. Миний бие 1980-1990 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдэлд малчин, саальчнаар ажиллаж байсан. Төв бригад нь дандаа үхэртэй, өөр малгүй бригад байсан. Надад хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч шүүхийн шийдвэрээр баталгаажуулах шаардлагатай гэсэн юм. Иймд миний 1980-1990 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
 
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлтийг ханган шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ.
 
Баяр-Ихт овогт Бяхарын Баянжаргал нь 1980 оны 06 дугаар сарын 20-оос 1990 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь Б.Баянжаргалын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, тухайн үед хамт ажиллаж байсан гэрч М.Буянхишигийн шүүхэд өгсөн Б.Баянжаргал нь Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдлийн 3-р бригад Эхэн худгийн тасаг дээр малчин, саальчнаар ажиллаж байсан. Би тус тасаг дээр 1985-1992 оныг хүртэл малчин саальчнаар тасралтгүй ажиллаж байсан. Намайг 1985 онд айлын бэр болоод тус тасаг дээр ирж ажиллахад Б.Баянжаргал нь ажиллаж байсан. Намайг ажилд орсноос хойш 1990 оныг хүртэл тасралтгүй л ажиллаж байсан. Бид нэг нэгдлийн нэг бригадад хамт ажиллаж байсан болохоор Б.Баянжаргалын ажиллаж байсан байдлын талаар сайн мэдэж гэрчилнэ гэх мэдүүлэг, гэрч Н.Алтанчимэгийн шүүхэд өгсөн Би 1979 онд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдлийн 3-р бригадад илгээлтээр малчин, саальчнаар томилогдон ажилласан. Намайг ажиллаж байх үед Б.Баянжаргал нь манай бригадад буюу Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдлийн 3-р бригадад малчин, саальчнаар томилогдон ирж байсан. Бид илгээлтээр ирж малчин болсон цагаасаа нэгдэл тарах хүртэл буюу 1990 оныг хүртэл тасралтгүй л ажиллаж байсан. Бид зун нь тасаг дээр үнээгээ саадаг, өвөл нь үхэр тугалаа тэжээдэг байсан. Бид нэг нэгдлийн нэг бригадад хамт ажиллаж байсан болохоор Б.Баянжаргалын ажиллаж байсан байдлын талаар сайн мэднэ гэх мэдүүлгүүдээр нотлогдож байх тул 1980 оны 06-р сарын 20-оос 1990 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоох үндэслэлтэй байна. 
 
Нэхэмжлэгч Б.Баянжаргалын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
 
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
 
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Баяр-Ихт овогт Бяхарын Баянжаргал нь 1980 оны 06 дугаар сарын 20-оос 1990 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай. 
2. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Б.Баянжаргал нь улсын тэмдэгтийн хураамжинд 70.200 төгрөг төлсөн болохыг дурдсугай.
 
3. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болно.
 
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч Б.Баянжаргал шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй ба уг гомдлыг хэрэг шийдсэн шүүхээр дамжуулан гаргаж болохыг дурдсугай. 
 
 
 
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНГЭРЭЛ