Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 0044

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Энхтуул хөтлөн

улсын яллагч Б.Батнасан

шүүгдэгч-хохирогч Б.Х

шүүгдэгч-хохирогч Т.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Боржигин овогт Борын Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт, Боржигин овогт Тогоогийн Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1905042781378 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

Х. Д.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Б.Х нь 2019 оны 10 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рояал Хаус” зочид буудлын гадна иргэн Т.Д, Ц.Н, Э.А, Г.Т нарын биед халдан зодож, хохирогч Т.Дын эрүүл мэндэд хамрын нурууны хугарал гэмтэл бүхий хөнгөн хохирол, хохирогч Ц.Нгийн эрүүл мэндэд зүүн зулайд  цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол, хохирогч Э.Аын эрүүл мэндэд баруун жавжинд шарх баруун доод зовхинд цус хуралт, зүүн тохойд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол, хохирогч Г.Тын эрүүл мэндэд тархи доргилт зүүн нүдний дээд доод зовхи, баруун нүдний дотор булан доод зовхи зүүн бугалга, зүүн гуя, баруун өвдөгний цус хуралт хамрын нурууны зөөлөн эдийн няцрал цус хуралт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал зулгаралт, зүүн хацрын зулгаралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, язрал, цус хуралт, нэг шүдний эмтэрсэн хугарал гэмтэл бүхий хөнгөн хохирол тус тус учруулсан буюу 4 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

Т.Д нь 2019 оны 10 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рояал Хаус” зочид буудлын гадна иргэн Б.Хын биед халдан зодож эрүүл мэндэд нь зулайн хуйханд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Х шүүхийн хэлэлцүүлэгт:  Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй.  Гэм буруу дээр маргахгүй. Хохирогч нараас уучлалт гуйж эвлэрсэн. Хохирогч А, Т нарт  1.000.000 төгрөгийн хохирол төлөхөөр тохирч 300.000 төгрөг өгсөн. Үлдсэн 700.000 төгрөгийг 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн дотор би шилжүүлнэ гэв.  

 

Шүүгдэгч Т.Д шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүхэд мэдүүлэх зүйлгүй. Би Хын биед хөнгөн гэмтэл учруулснаа сайн дураараа зөвшөөрч байгаа. Х бид хоёр эвлэрсэн гэв.   

 

Хохирогчоор Б.Х шүүхийн хэлэлцүүлэгт: Би Дод гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. Бид хоёр эвлэрсэн гэв.

 

Хохирогчоор Т.Д шүүхийн хэлэлцүүлэгт: Миний зүгээс болон манай эхнэр Н бид хоёр Хаас нэхэмжлэх зүйлгүй. Гомдол саналгүй гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогчоор Г.Т мөрдөн байцаалтанд: Би 2019 оны 10 дугаар сарын 25-ны шөнийн 23 цагийн үед өөрийн нөхөр А найз Н, түүний нөхөр Д, найз Нарантуяа нарын хамт Рояал Хаус нэртэй зочид буудлын Оскар караокед орсон. Тэгээд шөнө 1 цагийн үед караокегоос гараад ирэхэд манай найз Нарантуяа гадаа тамхи татаад зогсож байсан. Танихгүй хоёр залуу тамхи татаад зогсож байснаа Д руу хэл амаар доромжлоод хэрүүл өдөөд байсан.  Тэгэхээр нь бид нар явъя гээд хашаанаас гараад явж байхад араас нөгөө хоёр эрэгтэй дагаад хэрүүл өдөөд яваад байсан. Хашааны гадаа Дыг сахалтай шивээстэй залуу хашаа руу түлхээд заамдаад нүүр рүү нь цохиж аваад байсан. Тэгэхэд Н бид хоёр дундуур нь орж салгах гэхэд зууралдаад салахгүй байсан. Тэгээд Д тэр залуутай зодолдоод эхэлсэн... Тэгээд зууралдаж байхад манай нөхөр А гарч ирээд салгах гэхэд нөгөө сахалтай залуу намайг нүүр рүү цохиод авсан. Тэгтэл манай нөхөр уурлаад тэр залуутай бас зууралдсан. Тэгээд бөөн бужигнаан болоод би 102-т дуудлага өгсөн. Тэгэхэд уг залуу зугатаагаад гүйхээр нь би нөхөртэйгээ араас нь хөөхөд тэр залуу тэлээгээ гаргаж ирээд бид нарыг ойртуулахгүй тэлээгээрээ ороолгоод байсан.     Тэгэхээр нь бид нар арай гэж барьж аваад дараад хэвтсэн. Тэгэхэд хөлөө тийчилж байгаад намайг нүүр рүү өшиглөсөн.  Х гэх сахалтай залуу намайг нүүр рүү гар хөлөөрөө цохиж, тэлээгээр ороолгож уг гэмтлүүдийг учруулсан...би гомдолтой байна.  Зодуулснаас болж ажилдаа явж чадаагүй. Уг зардлуудыг нэхэмжилж байна.  /хх-ийн 38-39/ гэх мэдүүлэг,

 

Хохирогч Ц.Н мөрдөн байцаалтанд: Би 2019 оны 10 дугаар сарын 25-ны шөнийн 23 цагийн үед нөхөр Д, найз Нарантуяа, Т, А нарын хамтаар Рояал хаус нэртэй зочид буудлын доод талын “Оскар” караокед орсон. Тэгээд 2 цаг дуулж сууж байгаад шөнө 01 цагийн үед гарсан...тэгэхэд нэг сахалтай залуу манай нөхөр рүү хэрүүл өдөөд чи наад хоёроо үлдээгээд зайл гээд хэрүүл хийгээд байсан.  Тэгснээ нөгөө залуу ирээд нөхөртэй зууралдаад явуулахгүй ноцолдоод байсан. Цаанаас Т гарч ирээд юу болоод байна явцгаая гэхэд нөгөө залуу Дыг нүүр рүү нь нэг  удаа цохиод бид нар салгаад А гарч ирээд салгасан. Тэгэхэд тэр залуу гадуур хувцасаа тайлаад бид нар руу саваад дайраад байсан. Тэгэхэд хажууд нь найз нь гэх намхан залуу салгах гээд дийлээгүй.  Тэгэхэд нөгөө залуу таксинд суух гээд цаашаа зугатахад А араас нь хөөхөд нөгөө залуу тэлээгээ гаргаж ирээд бид нар руу саваад байсан...замын цаана Т, А хоёр тэр сахалтай залууг явуулахгүй гээд зууралдаад дээр доороо ороод өнхөрөөд байхад тэр залуу Тын баруун хацар руу өшиглөөд байсан наана манай нөхрийг өндөр залуу хананд шахаад толгой руу нь цохиод байсан. Тухайн үед тэр сахалтай залуу өөрөө зодоон үүсгэсэн. Тухайн үед тэр залуу манай нөхрийг цохисон, намайг цохисон.  Тыг өшиглөөд, Аыг өшиглөөд байсан... Тэр сахалтай залуу тэлээгээ тайлж байгаад төмөр арлаар нь бид нарыг ойртуулалгүй ороолгоод байсан...Тухайн үед сахалтай Х нь толгой руу тэлээгээр цохисон. Би гомдолтой байна. Нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 28-29/ гэх мэдүүлэг,

 

Хохирогч Э.А мөрдөн байцаалтанд: Би 2019 оны 10 дугаар сарын 25-ны шөнийн 22 цагийн үед өөрийн эхнэр Т, найз Н, түүний нөхөр Д, найз Нарантуяа нарын хамтаар Рояал хаус нэртэй зочид буудлын доод талын “Оскар” караокед орсон. Тэндээ 2 шил 0,75 литрийн архи авч хувааж уусан. Нарантуяа, Д, Норжоо гурав түрүүлж гараад, эхнэр бид хоёр араас нь бие засчихаад гарах гэтэл Нарантуяа гүйж орж ирээд Д хүмүүстэй муудалцаад байна гэхээр нь гараад очиход Дыг хоёр залуу нийлээд үсдээд доош нь дараад хоёр талаас нь цохиж байсан. Тэгээд би очоод Дыг араас нь татаж авах гээд дийлэхгүй байсан. Тэгэхэд сахалтай, шивээстэй залуу намайг баруун нүд рүү цохиод авахаар нь бүдрээд газар унахад уг залуу ирээд толгой руу 2-3 удаа өшиглөсөн. Би босоод цагдаад дуудлага өгөх гээд хүний утсаар яриад дуудлага өгсөн...Сахалтай залуу намайг нүүр рүү нэг удаа цохиж, газар унахад толгой руу 2-3 удаа өшиглөсөн.  Мөн тэлээгээр Т, Н нарыг цохисон. Тын нүүр рүү цохиж өшиглөсөн... Миний биед учирсан гэмтлүүдийг сахалтай Х гэх залуу намайг гараар цохиж, өшиглөж учруулсан. Эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байна. /хх-ийн 33/ гэх мэдүүлэг,

 

Хохирогч Т.Д мөрдөн байцаалтанд“... Би 2019 оны 10 дугаар сарын 25-ны шөнө 23 цагийн үед өөрийн эхнэр Н, Нарантуяа, Т, А нарын хамтаар Рояал хаус нэртэй зочид буудлын доод талын караокед 2 цаг дуулж байгаад гарсан. Тэгээд Нарантуяа, Н хоёр түрүүлж гараад гадаа байж байхад би араас нь гараад очиход  3-4 залуу тамхи татаад зогсож байснаа над руу нэг сахалтай залуу хандаж “наад 2 эмэгтэйгээ үлдээгээд чи өөрөө зайл” гэхээр нь “чи өөрөө зайл” гээд тэр залуу бид хоёрын хооронд хэрүүл болсон. Тэгэхэд манай хоёр намайг дагуулаад цаашаа явж байхад нөгөө сахалтай залуу ирээд шууд нүүр рүү цохиод авахад миний хамраас цус гарсан. Тэгээд би салаад байж байхад манай хүүхнүүд тэр залуутай зууралдаад би цаашаа явсан...Нөгөө сахалтай залуу Аыг газар хөллөсөн байхад нь нүүр рүү нь өшиглөөд, тэлээгээ гаргаж ирээд арлаар нь манай хэд рүү цохиод саваад байсан. Тэгээд тэр залуу дахиад зугтааж байхаар нь барьж аваад зууралдаж байхад цагдаа нар ирээд бид нар хамт авч явсан... Тэр сахалтай Х гэх залуу миний хамар руу цохиж хугалсан...” /хх-ийн 25/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Л.Нарантуяа мөрдөн байцаалтанд: 2019 оны 10 дугаар сарын 25-ны орой 23 цагийн үед өөрийн найз Т, А, Н, Д нарын хамтаар Рояал Хаус нэртэй зочид буудлын доор байрлах караокед орсон. Тэгээд шөнө 01 цагийн үед гарах болоод би утсаар ярих гээд эхлээд гарахад араас Н, Д нар гарч ирсэн. Караокены гадаа нэг согтуу шивээстэй залуу зөрөхдөө юм хэлэх шиг болсон. Тэгээд эргэж хараад Д руу тэр залуу наад хоёр хүүхнээ үлдээгээд зайл гэсэн. Тэгэхээр нь бид гурав тоохгүй гараад урагшаа алхаад явж байхад тэр залуу араас орилоод хэл амаар доромжлоод дагаад байсан. Тэгснээ тэр залуу гүйж ирээд Дыг цохиж аваад тэр хоёр зууралдаад өнхөрөөд газар унасан. Би дотогшоо ороод А, Т нарыг дуудаад гараад ирэхэд тэр залуугийн найзууд хоёр залуу гарч ирээд Дтой зууралдаад байсан. Тэгэхэд нөгөө шивээстэй залуу гартаа тэлээ барьсан бид нар руу дайраад ороолгоод байсан. Тэгээд Н тэлээнийхээ арал хэсгээр толгой руу нь 2-3 удаа цохиод дараа нь Нгийн толгой нь хавдсан байсан. Тэгэхэд тэр шивээстэй залуу зугатаагаад машин тойрч гүйгээд араас нь Д Н, Т нар хөөцөлдөөд байсан. Бөөн бужигнаан болж байхад тэр залуу газар хэвтчихээд хөлөөрөө тийчлээд Тын нүүр рүү өшиглөөд байсан. Тухайн үед би цагдаа дуудах гээд гадуур хувцасны халаасанд байсан I Phone 7 Plus гар утас байхгүй байхаар нь өөрийнхөө утас руу залгаж үзэхэд таслаад байснаа холбогдох боломжгүй болсон байсан. Би гар утсаа төлүүлмээр байна. Зодооноос болж алга болсон. 1.100.000 төгрөгөөр авч байсан.  /хх-ийн 40/

дахин байцаалтаар: Тухайн үед би өөрөө гар утсаа гээсэн болохоор надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 168/ гэх мэдүүлэг,

 

Гэрч С.Туул мөрдөн байцаалтанд: 2019 оны 10 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө 01 цагийн өнгөрч байхад...манай нөхөр Тэмүүжин гарч яваад орж ирэхгүй болохоор нь би гараад хартал байхгүй байсан. Замын цаана хүмүүс бужигнаад байхаар нь хартал манай нөхөр зогсож байсан. Тэгээд яваад очиход Хатанаа газар хэвтсэн нэг танихгүй залуу боогоод дээр нь өвдөглөөд сууж байсан. Саарал куртиктэй эмэгтэй хөлөн дээр нь суусан, туранхай залуу хөлийг нь дараад сууж байсан. Тухайн үед махлаг эмэгтэй хар урт юмаар Хатнаагийн толгой руу 2 цохиод авсан. Тэгээд би болиоч ээ гээд Хатнаагийн толгойг тэвэрч авсан.  /хх-ийн 46/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Г.Жавхаа мөрдөн байцаалтанд: 2019 оны 10 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө 00 цаг өнгөрөөд өөрийн найз Тэмүүжин, Х нарын хамтаар “Роял-хаус” караокед орсон. Араас Тэмүүжин эхнэрийн хамт ирсэн. Тэгээд тамхи татах гээд гадаа зогсож байхад Хатанаагийн хажуугаар нэг бүдүүн залуу, гурван эмэгтэй зөрөөд гарахдаа Хатнааг зайл пизда минь гэхэд Хатнаа юу гэнээ чи гээд араас нь очоод тэр залуутай зууралдаад авсан. Би очоод салгах гэхэд эмэгтэйчүүд нь Хатанаа руу дайраад байсан...тухайн үед бүдүүн залуу Хатанааг цохиод байхаар нь би уг залууг араас нь татахад эргэж хараад намайг нүүр рүү цохиод авсан. Би арашаа алхаад боржур дээр суусан. Тэгээд би босоод очиход Хатанаа газар хэвтүүлээд өндөр залууг хоолойг нь боогоод дээрээс нь дарсан, хажуунаас нь нөгөө хэд нь цохиод байсан.   /хх-ийн 47/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Ч.Тэмүүжин мөрдөн байцаалтанд: 2019 оны 10 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө 00 цаг өнгөрөөд өөрийн найз Жавхаа, Х нарын хамтаар “Рояал хаус” караокед орсон...замын зүүн талын уулзвар дээр бөөн бужигнаан болоод байхаар нь хараад зогсож байхад Жавхаа тэнд зогсож байхаар  нь гүйгээд очтол Хатнаа нэг залуугийн доор орсон зодуулж байсан. Бас нэг танихгүй залуу ирээд намайг хавирч унагаагаад хэрүүл хийгээд байсан. /хх-ийн 49/ гэх мэдүүлэг,

 

Хохирогчоор Б.Х мөрдөн байцаалтанд: 2019 оны 10 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө 00 цаг өнгөрөөд өөрийн найз Жавхаа, Тэмүүжин нарын хамт “Рояал хаус” караокед орсон. Тэндээ 1 шил 0,5 л архи аваад хувааж уусан. Тэгээд караокены үүдэнд тамхи татаад зогсож байхад шар нэхийтэй эмэгтэй гарч ирээд араас нь савхитай залуу гарч ирээд намайг зайл пизда минь гэхэд чи юу гээд байгаа юм бэ гээд араас очоод уг залуутай барьцалдаж аваад бие биенийгээ цохиж эхэлсэн. Тэгээд тэр залуугийн хажуунаас бас нэг залуу, нэг эмэгтэй орж ирээд намайг салгах гээд зууралдсан. Тэгээд тэр бүдүүн залуутай зодолдож байхад миний толгой хагарч цус гарсан, тэгээд тэр залуутай учраа олоод салах гэж байхад араас туранхай залуу хоёр махлаг эмэгтэй салгах нэрийдлээр миний хажуунаас толгой нүүр, хэвлий хэсэг рүү өшиглөж гараараа цохисон. Тэгээд би  тэд нараас салаад замын нөгөө тал руу зугтаахад араас бүдүүн залуу нь ирээд туранхай залуу намайг барьж аваад дараад боож унагаагаад босгохгүй байхад хажуунаас нь хоёр эмэгтэй нь дайраад дээрээс дараад байхад манай хоёр найз гарч ирээд салгах гээд бөөн бужигнаан болсон. Таксины жолооч бууж ирээд наад хүнээ тавиач гэж хэлэхэд туранхай залуу болон хоёр эмэгтэй нь бид нарыг зодчихоод зугатах гээд байна гэж хэлэхэд нөгөө туранхай залуу нь намайг нүүр рүү 3-4 удаа шанаа руу цохисон. Тэгэхэд нөгөө жолооч хараад туранхай залууд хандаж чи болиочээ гэж хэлж байгаад машиндаа суугаад явсан.  /хх-ийн 20/ гэх мэдүүлэг,

 

Яллагдагчаар Б.Х мөрдөн байцаалтанд: 2019 оны 10 дугаар сарын 25-ны орой байсан би Баянгол дүүргийн “Рояал хаус” караокед найз Жавхаа, ТЭмүүжин, Туул нарцын х амт орсон. Тэндээ дуулж байгаад гадаа гарч тахилах гээд караокены үүдэн дээр гараад тамхилж байсан чинь дотороос нэг хүрэн нэхийтэй эмэгтэй гарч ирэхлээр нь би яриа өрнүүлээд ярилцаад байж байсан чинь хохирогч Д нэг махлагдуу эмэгтэйгийн хамт гарч ирсэнээ намайг зал гэсэн. Тэгэхлээр нь би юу гэнээ гэсэн чинь намайг дахиад зайл гэсэн. Тэгээд маргалдаж эхэлсэн чинь Дтой хамт явсан эмэгтэй салгаад байсан би араас нь очоод Дыг заамдаж аваад гараараа хоорондоо цохилцоод зодолдсон. Тэр үед миний толгой хагараад цус гарсан. Би Дыг зодооноо больё салъя гээд салж байсан чинь цаанаас Т нүүр толгой орчим гараараа цохиод зодолдсон. Би Тын нүүр толгой орчим гараараа цохиод зодолдсон...би зугатаасан боловч намайг тал талаас дараад газар хэвтүүлчихсэн.   /хх-ийн 151-153/ гэх мэдүүлэг,

 

 

Хохирогчоор Т.Д мөрдөн байцаалтанд“...Би 2019 оны 10 дугаар сарын 25-ны орой 23 цагийн үед өөрийн эхнэр Н, Нарантуяа, Т, А нарын хамтаар “Рояал хаус” нэртэй зочид буудлын доод талын караокед хоёр цаг дуулж байгаад гарсан. Тэгээд Нарантуяа, Н хоёр түрүүлж гараад гадаа байж байхад би араас нь гараад явъя гэхэд 3-4 залуу тамхи татаад зогсож байснаа над руу нэг сахалтай залуу хандаж “наад хоёр эмэгтэйгээ үлдээгээд чи өөрөө зайл” гэхээр нь би “чи өөрөө зайл” гээд тэр залуу бид хоёрын хооронд хэрүүл болсон. Тэгэхэд манай хоёр намайг дагуулаад цаашаа явж байхад нөгөө сахалтай залуу ирээд шууд нүүр рүү цохиод авахад миний хамраас цус гарсан. Тэгээд би салаад байж байхад манай хүүхнүүд тэр залуутай зууралдаад би цаашаа явсан...нөгөө сахалтай залуу Аыг газар хөлөлсөн байхад нь нүүр рүү нь өшиглөөд, тэлээгээ гаргаж ирээд аралаар нь манай хэд рүү цохиод саваад байсан. Тэгээд тэр залуу дахиад зугатаад байхаар нь барьж аваад зууралдаж байхад цагдаа нар ирээд бид нарыг хамт авч явсан... Тэр сахалтай Х гэх залуу миний хамар руу цохиж хугалсан...” /хх-ийн 25/ гэх мэдүүлэг,

 

Яллагдагчаар Т.Д мөрдөн байцаалтанд: 2019 оны 10 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө би найз Нарантуяа, Т,  А, манай эхнэр Н нарын хамт караокед орсон. Дуусаад Н, Нарантуяа хоёр түрүүлээд гарсан байсан. Бид нар араас нь хэсэг байж байгаад гарсан чинь караокены үүдэнд Х манай эхнэр Нарантуяа хоёрыг хоргоогоод зогсож байхаар нь би очоод явъя гээд эхнэр Н, Нарантуяа хоёрт хэлсэн чинь Х наад хоёроо үлдээгээд чи өөрөө зайл гэхээр нь би маргалдаад барьцалдаж авсан. Х миний нүүр рүү нэг удаа цохисон. Тэгээд бид хоёр харилцан зодолдсон. Тухайн үед Х цаашаагаа зам гараад зугтаах гэж оролдохоор нь араас нь хөөсөн чинь А газар унасан чинь Хын нүүр рүү нь өшиглөсөн. /хх-ийн 156/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Ц.Н мөрдөн байцаалтанд:2019 оны 10 дугаар сарын 25-ны орой 23 цагийн үед нөхөр Д, найз Нарантуяа, Т, А нарын хамт караокед орсон. Караокегоос шөнийн 01 цагийн үед гарсан. Нарантуяа түрүүлж гараад би араас нь гарч ирээд үүдэнд зогсож байхад хажууд нэг сахалтай залуу гарч ирээд яриа өдөөд байх шиг байсан. Тэгээд араас Д гарч ирээд явцгаая гэхэд тэр сахалтай залуу манай нөхөр рүү хэрүүл өдөөд чи наад хоёроо үлдээгээд зайл гээд байсан...тэр залуу манай нөхөртэй зууралдаад явуулахгүй ноцолдоод байсан. Цаанаас Т гарч ирээд юу болоод байна явцгаая гэхэд нөгөө залуу Дыг нүүр рүү нь нэг удаа цохиод бид нар салгаад А гарч ирээд салгасан. Тэгэхэд тэр залуу гадуур хувцасаа тайлаад бид нар руу саваад дайраад байсан. Тэгэхэд хажууд нь найз нь гэх намхан залуу салгах гээд дийлээгүй. Тэгээд  нөгөө залуу цаашаа зугатахад А араас нь хөөхөд нөгөө залуу тэлээгээ гаргаж ирээд бид нар руу саваад байсан. Тэр залуу Тын баруун хацар руу өшиглөөд байсан. Наана нь манай нөхрийг өндөр залуу хананд шахаад толгой руу нь цохиод байсан. /хх-ийн 54/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 13075 дугаартай “Т.Дод хамрын нурууны хугарал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих үйлдлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” /хх-ийн 62/ гэсэн дүгнэлт ,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 13076 дугаартай” Ц.Нд зүүн зулай, зүүн бугалганд цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн цохих үйлдлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” /хх-ийн 65/ гэсэн дүгнэлт,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 13067 дугаартай “Э.Ад баруун жавьжинд шарх, баруун доод зовхинд  цус хуралт, зүүн тохойд зулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн гурван удаагийн цохих, шүргэх үйлдлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” /хх-ийн 68/ гэсэн дүгнэлт,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 13097 дугаартай

“Б.Хын биед зулайн хуйханд шарх, хүзүү, зүүн чихний орчим, хэвлий, зүүн гуянд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” /хх-ийн 71/ гэсэн дүгнэлт,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 13066 дугаартай “Г.Тын биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун нүдний дотор булан, доод зовхи, зүүн бугалга, зүүн гуя, баруун өвдөгний цус хуралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн хацрын зулгаралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, язрал, цус хуралт, 1 шүдний эмтэрсэн хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна” /хх-ийн 77/ гэсэн дүгнэлт,

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотойгоор Б.Хын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 103/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 134/, Т.Дын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 127/,  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 135/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.                                                                                 

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Х 2019 оны 10 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рояал Хаус” зочид буудлын гадна иргэн Т.Д, Ц.Н, Э.А, Г.Т нарын бие махбодид халдан зодож, нэр бүхий дөрвөн хохирогчийн эрүүл мэндэд тус тус хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Дээрхи цаг хугацаанд Т.Д нь Б.Хыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Г.Тын“...Х гэх сахалтай залуу намайг нүүр лүү гар хөлөөрөө цохиж, тэлээгээр ороолгож уг гэмтлүүдийг учруулсан...” /хх-ийн 38/ гэх мэдүүлэг,

хохирогч Ц.Нгийн“...тэр залуу манай нөхрийг цохисон, намайг цохисон, Тыг өшиглөөд, Аыг өшиглөөд байсан...толгой руу тэлээгээр цохисон...” /хх-ийн 28/ гэх мэдүүлэг,

хохирогч Э.Аын“...миний биед учирсан гэмтлүүдийг сахалтай Х гэх залуу намайг гараар цохиж, өшиглөж учруулсан...”/хх-ийн 33/ гэх мэдүүлэг,

хохирогчоор Т.Дын“...нөгөө сахалтай залуу ирээд шууд нүүр рүү цохиод авахад миний хамраас цус гарсан...” /хх-ийн 25/ гэх мэдүүлэг,

гэрч Л.Нарантуяагийн “...тэр залуу гүйж ирээд Дыг цохиж аваад тэр хоёр зууралдаад өнхөрөөд газар унасан. Тэгэхэд нөгөө шивээстэй залуу гартаа тэлээ барьсан бид нар руу дайраад ороолгоод байсан. Тэгээд Нгийн  тэлээнийхээ арал хэсгээр толгой руу нь 2-3 удаа цохиод дараа нь Нгийн толгой нь хавдсан байсан...тэр залуу газар хэвтчихээд хөлөөрөө тийчлээд Тын нүүр рүү өшиглөөд байсан...” /хх-ийн 40/ гэсэн мэдүүлэг,

гэрч Г.Жавхаагийн“...тухайн үед бүдүүн залуу Хатанааг цохиод байхаар нь би уг залууг араас нь татахад эргэж хараад намайг нүүр рүү цохиод авсан. Тэгээд би босоод очиход Хатанаа газар хэвтүүлээд өндөр залууг хоолойг нь боогоод дээрээс нь дарсан, хажуунаас нь нөгөө хэд нь цохиод байсан...”  /хх-ийн 47/ гэсэн мэдүүлэг,

гэрч Ч.Тэмүүжиний“...гүйгээд очтол Хатанаа нэг залуугийн доор орсон зодуулж байсан. Бас нэг танихгүй залуу ирээд намайг хавирч унагаагаад хэрүүл хийгээд байсан. /хх-ийн 49/ гэсэн мэдүүлэг,

хохирогчоор Б.Хын:”... би араас нь очоод Дыг заамдаж аваад гараараа хоорондоо цохилцоод зодолдсон. Тэр үед миний толгой хагараад цус гарсан...”/хх-ийн 151/ гэсэн мэдүүлгүүд болон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  13075 дугаартай дүгнэлт /хх-ийн 62/, 13076 дугаартай дүгнэлт /хх-ийн 65/, 13067 дугаартай дүгнэлт /хх-ийн 68/, 13097 дугаартай дүгнэлт /хх-ийн 71/, 13066 дугаартай /хх-ийн 77/ зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Улсын яллагчаас Б.Хыг нэр бүхий дөрвөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Т.Дыг Б .Хын биед халдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч нар маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

Хяналтын прокуророос Б.Х, Т.Д нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Б.Хыг дөрвөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага ,

шүүгдэгч Т.Дыг хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага тус тус хүлээлгэх хуулийн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Б.Х, Т.Д нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

 

Шүүгдэгч Б.Х, Т.Д нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь “гэм буруугаа сайн дугаараа хүлээн зөвшөөрч, хохирлыг барагдуулж, хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт,  хохирогчоос гаргаж өгсөн “бид сайн дураараа эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг, шүүгдэгчийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.   

 

Хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгрөөр торгох саналыг Б.Хт танилцуулсныг, Т.Дод мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох саналыг танилцуулсныг тус тус хүлээн зөвшөөрсөн байна.

 

Прокуророос гэмт хэрэгт холбогдож гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн Б.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялын санал танилцуулсан нь Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага нь үйлдсэн гэмт хэрэг, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх Шударга ёсны зарчимд нийцээгүй гэж дүгнэлээ.

 

Гэм буруу болон эрүүгийн хариуцлагын асуудлыг шүүх шийдвэрлэх бөгөөд Б.Хын үйлдсэн хохирогч Т.Д, Ц.Н, Э.А, Г.Т нарыг зодож тэдгээрийн буюу дөрвөн хүний эрүүл мэндэд тус тус хөнгөн хохирол учруулсан байдлыг харгалзаж шүүхээс шүүгдэгч Б.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.

 

Харин шүүгдэгч Т.Дод Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох санал танилцуулсан прокурорын санал нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруугийн хэлбэрт тохирсон байх тул прокурорын саналын хүрээнд шийдвэрлэх хуулийн үндэслэлтэй

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.