| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2016/00610/И |
| Дугаар | 130/ШШ2016/00600 |
| Огноо | 2016-10-11 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 130/ШШ2016/00600
Хариуцагч хүлээн зөвшөөрсөн баталж хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ** хороонд орших, С ХХК /гүйцэтгэх захирал Д.Б/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ** дугаар багт оршин суух, О овогт Мийн Б холбогдох нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Galaxy y Uno2 загварын гар утасны төлбөрийн үлдэгдэл 270000, нотариатын хөлс 5500 төгрөг нийт 275500 /хоёр зуун далан таван мянга таван зуун/ төгрөг гаргуулахыг хүсжээ.
Нэхэмжлэгч С ХХК-ны гүйцэтгэх захирал Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баян-Өлгий аймгийн 12 жилийн 2-р бүрэн дунд сургууль нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2013 оны 9 дүгээр сарын 16-нд Худалдах, худалдан авах гурван талт гэрээг байгуулж ажилчдаа хамруулан нийт 3020400 төгрөгийн гар утас зээлээр худалдан авсан. Энэхүү гэрээнд М.Б нь хамрагдан Galaxy Uno2 загварын гар утсыг 6 сар хуваан төлөх нөхцөлтэйгөөр нийт 270000 төгрөгөөр худалдан авсан. Гэтэл М.Б нь гэрээний үүргээ үл биелүүлэн 270000 төгрөгийг төлөлгүй манай компанийг хохироож байна. Иймд М.Бгээс Galaxy y Uno2 загварын гар утасны төлбөрийн үлдэгдэл болох 270000 төгрөг, нотариатын зардалд 5500 төгрөг нийт 275500 төгрөг гаргуулаж өгнө үү гэжээ.
Хариуцагч М.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие СХХК-аас Galaxy y Uno2 маркийн утас худалдан авсан ба одоо төлбөрийн үлдэгдэл 270000 төгрөг төлөгдөөгүй байгаа нь үнэн болно. С ХХК-аас нэхэмжлэж байгаа 270000 төгрөг, нотариатын хөлс 5500 төгрөг нийт 275500 /хоёр зуун далан таван мянга таван зуун/ төгрөгийг сайн дураар төлж өгөх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С ХХК-ийн Galaxy y Uno2 загварын гар утасны төлбөрийн үлдэгдэл 270000, нотариатын хөлс 5500 төгрөг нийт 275500 /хоёр зуун далан таван мянга таван зуун/ төгрөгийг М.Бгээс гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.Б хүлээн зөвшөөрч, Galaxy y Uno2 загварын гар утасны төлбөрийн үлдэгдэл 270000, нотариатын хөлс 5500 төгрөг нийт 275500 /хоёр зуун далан таван мянга таван зуун/ төгрөгийг С ХХК-д сайн дураар төлж өгөх тухай тайлбараа тус шүүхэд хүргүүлсэн байна.
Иймд Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч С ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8915 төгрөгийн тал нь болох 4458 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 020000941 дугаартай данснаас 4458 /дөрвөн мянга дөрвөн зуун тавин найман/ төгрөгийг, хариуцагч М.Бгээс 4458 /дөрвөн мянга дөрвөн зуун тавин найман/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч С ХХК-д олгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Монгол Улсын Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-ийг баримтлан хариуцагч О овогт Мийн Баямбасүрэн ньGalaxy y Uno2 загварын гар утасны төлбөрийн үлдэгдэл 270000, нотариатын хөлс 5500 төгрөг нийт 275500 /хоёр зуун далан таван мянга таван зуун/ төгрөгийг нэхэмжлэгч СХХК-д төлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч С ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8915 төгрөгийн тал нь болох 4458 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 020000941 дугаартай данснаас 4458 /дөрвөн мянга дөрвөн зуун тавин найман/ төгрөгийг, хариуцагч М.Бгээс 4458 /дөрвөн мянга дөрвөн зуун тавин найман/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч СХХК-д олгосугай.
3.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч М.Б сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МАНГИЛИК