| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2020/0133/Э |
| Дугаар | 155 |
| Огноо | 2020-01-28 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Г.Цэрэнжамц |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 155
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл,
улсын яллагч: Г.Цэрэнжамц,
шүүгдэгч Н.Б /өөрийгөө өмгөөлж/,
хохирогч Ц.Ш нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлтэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Н.Бд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1906 07117 0003 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Н.Б,
Холбогдсон хэргийн талаар:
Н.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 01-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Да хүрээ авто худалдааны төвийн 8 дугаар хаалганы урд байрлах ХААН банкны зөөврийн АТМ-ийн дэлгэцийг хагалж ХААН банкны эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас 5.219.300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.
Шүүгдэгч Н.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.
Хохирогчийн төлөөлөгч Ц.Ш шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-8-р тал/,
Эд зүйл баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тухай мөрдөгчийн тогтоолд: хохирогч Ц.Шгийн гаргаж өгсөн саарал өнгийн нэг ширхэг Си-ди-г хэрэгт ач холбогдолтой байх тул хэрэгт хавсаргасугай гэжээ.
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн саналд: хэргийн газраас бэхжүүлсэн 10х8 урт хэмжээтэй чулуу 1 ширхэг,цэнхэр цагаан судалтай тос мэт зүйлээр бохирлогдсон даавуу нэг ширхэг зэргийг эд мөрийн баримтаар тооцсугай гэжээ. /хх-ийн 10-р тал/,
ХААН банкны итгэмжлэлд: хуулийн зөвлөх Ц.Шд 10837 дугаартай итгэмжлэл 2 жилийн хугацаатай 2019.11.05-ны өдөр олгожээ. /хх-ийн 12-р тал/,
Хохирогч Ц.Ш мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: ...2019 оны 11 сарын 30-наас 12 сарын 01-нд шилжих шөнө 02 цаг 12 минутын үед Баянзүрх дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэр Да хүрээ авто худалдааны төвийн 8 дугаар хаалганы урд байрлах Хаан банкны экспресс банкны АТМ рүү халдаж дэлгэцийг хагалж, cover суурийг хугалж гэмтээсэн. Миний бие Хаан банк-нд хууль эрх зүйн газарт хуульчаар ажилладаг бөгөөд Хаан банкыг төлөөлж хохирогчоор мэдүүлэг өгч байна. Хаан банкны дэлгэцийг 5.400.000 төгрөгөөр, EPP cover суурийг 94.000 төгрөгөөр үнэлж байна. Нийт 5.494.000 төгрөгийн хохирол учирсан тул энэ хохирлыг барагдуулж өгнө үү...гэх мэдүүлэг /хх-ийн 13-15-р тал/,
Камерийн дүрс бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд: ...2019 оны 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 01-ний шилжих шөнө Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр “Да хүрээ” авто худалдааны төвийн 8 дугаар хаалганы урд байрлах Хаан банкны зөөврийн экспресс банкны хяналтын хатуу зүйлийг даавуу мэт зүйлд ороож байгаад 8 удаа цохиж, 31-40 секунтын хооронд зүүн гараараа мөн 8 удаа цохиж, Хаан банкны экспресс АТМ-ны дэлгэцийг хагалж, EPP cover суурийг хугалсныг нийт 7 ширхэг гэрэл зургаар харуулав гэжээ. /хх-ийн 16-23-р тал/,
Холбогдогч Н.Бын хувцас болон биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 24-р тал/,
Гэрч С.Ууганбаяр мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: ...2019 оны 12 дугаар сарын 01-ний шөнө Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр “Да хүрээ” техникийн захын 8 номерийн хаалганы баруун талд байрлах зөөврийн Хаан банкны АТМ-ыг Улаанбаатар харуул хамгаалалтын оператор очоод шалгаад ир гэж 03 цаг 00 минутын үед хэлсэн. Би хамт үүрэг гүйцэтгэж байсан В.Отгонбаярын хамт 03 цаг 05 минутад очиж шалгахад “Да хүрээ” техникийн захын хоёр АТМ-ны баруун талын АТМ-ны дэлгэц хагарсан байдалтай байсан. АТМ-д орж үзэхэд шилний үйрмэг цацарсан байдалтай дотор талд нь нэг ширхэг чулуу, хөх судалтай эрээн цамцны уранхай зэрэг зүйл байсан. Бид хоёрыг тэнд очиход ойр орчимд ямар нэг хүн байхгүй байсан. Энэ талаар өөрийн ажил руугаа утсаар мэдэгдэж захирал Ү.Тэмүүжин ойролцоогоор 30 минутын дараа ирсэн. Мөн цагдаа ирэхээр нь бид хоёр хүлээлгэж өгчихөөд Жуковын Хаан банк руу шалгалтаар явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р тал/,
Гэрч Г.Мөнхтулга мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: ...2019 оны 12 сарын 06-нд найз Н.Б утсаар яриад цагдаа дээр ирээд мэдүүлэг өгөөдөхөөч гэсэн. Тэгээд би юу болсон талаар асуухад Хаан банкны АТМ-ны дэлгэц хагалсан, тэгээд өөрөө сайн санахгүй байна гэсэн. Дэлгэрэнгүй сайн яриагүй шүү дээ...гэх мэдүүлэг /хх-ийн 30-31-р тал/,
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай тогтоол /хх-ийн 33-р тал/,
Хэв загвар, дээж авсан авсан тэмдэглэл /хх-ийн 34-36-р тал/,
2019.12.12-ны өдрийн 5931 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 37-43-р тал/ Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хаан банкны АТМ-н дэлгэцийг хагалсан гэх хэргийн газраас бэхжүүлж авсан шинжилгээнд тэнцэж буй 1 ширхэг гар мөр санд МИ00310025840 дугаараар бүртгэгдсэн Надмидсүрэнгийн Баасанжаргалын баруун гарын ядам хуруугаар үүсгэгдсэн байна гэжээ. /хх-ийн 37-38-р тал/,
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл/ хх-ийн 50-р тал/,
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 51-р тал/,
Тод үнэлгээ ХХК-ны эд зүйлийн үнэлгээний тодорхойлолтод: дэлгэцийг 5.130.000 төгрөг, ЕРР cover суурийг 89.300 төгрөгөөр, нийт 5.219.300 төгрөг гэжээ. /хх-ийн 52-р тал/,
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 53-54-р тал/,
Н.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 59/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 70/, жолоочийн лавлагаа /хх-ийн 51/, Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 134-р тал/,
Н.Бд Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 79/, прокурорын тогтоол /хх-ийн 80-81/,
Н.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Би 2019 оны 11 сарын 30-наас 12 сарын 01-ний шилжих шөнө 02 цагийн үед найз Г.Мөнхтулгатай хамт архи, пиво ууж согтоод Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Да хүрээ” авто худалдааны төвийн урд байрлах Хаан банкны зөөврийн эъспресс АТМ-ны дэлгэцийг чулуугаар хагалж эвдсэн. Тэгээд нэг сэрээд харсан чинь АТМ-ны дэлгэц хагарчихсан байсан. Би сандраад бас айсан. Шууд гэр рүүгээ явъя гэж бодоод хойшоо Шар хаданд байдаг гэр рүүгээ явсан. Гэртээ ороод цаг харахад 02 цаг 30 минут болж байсан. Тэр явдлаас хойш 2 хоногийн дагаа цагдаад баригдсан, Цагдаагийн хэлтэс дээр ирж мэдүүлэг өгсөн. Би АТМ-ны дэлгэцийг хагалж байхад ганцаараа байсан. Гараад гүйхэд шөнө байсан болохоор хүн байгаагүй. Би дээгүүрээ хөх өнгийн куртик, доогуураа хар өнгийн өмдтэй, хар пүүзтэй явж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 82-р тал/,
Н.Бд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 74-75-р тал/ зэрэг болно.
Н.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 01-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Да хүрээ авто худалдааны төвийн 8 дугаар хаалганы урд байрлах ХААН банкны зөөврийн АТМ-ийн дэлгэцийг хагалж ХААН банкны эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас 5.219.300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд:
Хохирогч Ц.Шгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн... Баянзүрх дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэр Да хүрээ авто худалдааны төвийн 8 дугаар хаалганы урд байрлах Хаан банкны экспресс банкны АТМ рүү халдаж дэлгэцийг хагалж, cover суурийг хугалж гэмтээсэн. Миний бие Хаан банк-нд хууль эрх зүйн газарт хуульчаар ажилладаг бөгөөд Хаан банкыг төлөөлж хохирогчоор мэдүүлэг өгч байна. Хаан банкны дэлгэцийг 5.400.000 төгрөгөөр, EPP cover суурийг 94.000 төгрөгөөр үнэлж байна. Нийт 5.494.000 төгрөгийн хохирол учирсан тул энэ хохирлыг барагдуулж өгнө үү гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-15-р тал/,
Шүүгдэгч Н.Бын өгсөн ...“Да хүрээ” авто худалдааны төвийн урд байрлах Хаан банкны зөөврийн экспресс АТМ-ны дэлгэцийг чулуугаар хагалж эвдсэн. Тэгээд нэг сэрээд харсан чинь АТМ-ны дэлгэц хагарчихсан байсан. Би сандраад бас айсан. Шууд гэр рүүгээ явъя гэж бодоод хойшоо Шар хаданд байдаг гэр рүүгээ явсан. Гэртээ ороод цаг харахад 02 цаг 30 минут болж байсан. Би АТМ-ны дэлгэцийг хагалж байхад ганцаараа байсан. Гараад гүйхэд шөнө байсан болохоор хүн байгаагүй. Би дээгүүрээ хөх өнгийн куртик, доогуураа хар өнгийн өмдтэй, хар пүүзтэй явж байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 82-р тал/,
Камерийн дүрс бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд: ...2019 оны 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 01-ний шилжих шөнө Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр “Да хүрээ” авто худалдааны төвийн 8 дугаар хаалганы урд байрлах Хаан банкны зөөврийн экспресс банкны хяналтын камерын бичлэгт 20-25 насны эрэгтэй хүн ХААНбанкны экспрес АТМ-н дэлгэцийг СиДи-д бичигдсэн бичлэгийн 13-30 секундын хооронд даавуу мэт зүйлд 8х10 см хэмжээтэй хатуу биет хийж байгаад 8 удаа цохиж, 31-40 секунтын хооронд зүүн гараараа мөн 8 удаа цохиж, Хаан банкны экспресс АТМ-ны дэлгэцийг хагалж, EPP cover суурийг хугалсныг нийт 7 ширхэг гэрэл зургаар харуулав гэжээ. /хх-ийн 16-23-р тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Н.Бд холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Н.Б нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 5.219.300 төгрөгийн хохирлоос 3.019.300 төлсөн,үлдэх 2.200.00 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж ХААН банкинд төлүүлэхээр шийдвэрлэв.
Энэ хэргийн улмаас Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй болно.
Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СД-г хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээх, даавуунд боолттой чулууг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Баянзүрх, Сүхбаатар,Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгах нь зүйтэй гэж үзэв.
Шүүх ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж тухайн зүйл хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Н.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Быг 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Бд оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Н.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СД-г хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээх, даавуунд боолттой чулууг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Баянзүрх, Сүхбаатар,Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, болохыг тус тус дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Ээж хайрханы 1-29-г тоотод оршин суудаг, /РД:МР98072412/ Н.Баас 2.200.000 төгрөгийг гаргуулж ХААН БАНК ХХК-д олгосугай.
8. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Н.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.