| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 145/2016/00469/И |
| Дугаар | 469 |
| Огноо | 2016-11-21 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 469
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа би
Нэхэмжлэгч: Хас банкны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр баг, 11-164 тоотод оршин суух, 1976 онд төрсөн, 40 настай, Арши овгийн Магсарын Нарантуяа,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар баг, 42-9 тоотод оршин суух, 1991 онд төрсөн, 25 настай, Тайжууд овгийн Лхагвасүрэнгийн Сүрэнцэцэг нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэг болох 966420 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гончигсүрэн шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Хас банк нь Л.Сүрэнцэцэг, М.Нарантуяа нарт холбогдуулан 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдөр тус шүүхэд 966420 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. М.Нарантуяа нь хаана байгаа нь мэдэгдэхгүй байсан учир 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хариуцагчийг эрэн сурвалжлах захирамж гарсан. Улмаар М.Нарантуяа зээлээ төлж байгаа тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Шүүгчийн захирамжинд гомдол гаргах эрхгүйг ойлголоо гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хас банк нь хариуцагч Л.Сүрэнцэцэг, М.Нарантуяа нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг болох 966420 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гончигсүрэн нь хариуцагч М.Нарантуяаг зээлээ төлж байгаа үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах хүсэлтээ ирүүлсэн тул хүсэлтийг хүлээн авч нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг батлаж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүйг дурьдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Хас банкыг Л.Сүрэнцэцэг, М.Нарантуяа нараас зээлийн гэрээний үүрэг болох 966420 төгрөг гаргуулах нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар орон нутгийн орлогын 5540607728 тоот данснаас 13872 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 27744,09 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд энэ асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА