| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 145/2016/00470/И |
| Дугаар | 470 |
| Огноо | 2016-11-21 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 470
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж
Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 2 дугаар багт оршин суух, 1961 онд төрсөн, 55 настай, Дамдин овгийн Занын Нацагдуламын хүсэлттэй
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч З.Нацагдулам, нарийн бичгийн дарга Б.Бямбасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч З.Нацагдулам шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын Чойбалсанч нэгдэлд 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар, Нэгдэл дундын үйлдвэрт 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл барилгачнаар, Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын Чойбалсанч нэгдэлд 1991 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл малчнаар тус тус ажилласан. Тухайн үеийн хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн тул намайг дээрхи хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
З.Нацагдулам Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч З.Нацагдулам нь Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын Чойбалсанч нэгдэлд 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар, Нэгдэл дундын үйлдвэрт 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл барилгачнаар, Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын Чойбалсанч нэгдэлд 1991 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 350 тоот архивын лавлагаа, Өвөрхангай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1985 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 35 тоот Улирлын ажилчдыг томилох болон 1986 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 12 тоот Блокны цехэд ажилчдыг томилох, 1988 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 47 тоот Цалингүй нэмэгдэл чөлөө олгох, 1989 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 02 тоот 1989 онд барих барилгуудын хариуцан бариулагчийг томилох тухай тушаалуудын хуулбар, нэгдлийн зөвлөлийн гишүүдийн хурдын 1991 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 3 тоот тогтоол, гэрч А.Эрдэнэтогтох, Р.Лувсандагва, Д.Сүхцэрэн нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т зааснаарДамдин овгийн Занын Нацагдуламыг Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын Чойбалсанч нэгдэлд 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар, Нэгдэл дундын үйлдвэрт 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл барилгачнаар, Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын Чойбалсанч нэгдэлд 1991 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсныгтогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА