Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 105

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Бямбасүрэн хөтлөн,

улсын яллагч С.Цэрэндорж

шүүгдэгч М.А, түүний өмгөөлөгч С.Санжаажамц

хохирогч Т.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

А-т холбогдох эрүүгийн 1905046121324 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

М.А нь 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутагт иргэн Т.Оын толгойн тус газар пивоны шилээр цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн чих, зүүн шанаа, хүзүүнд шарх, зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч М.А шүүхийн хэлэлцүүлэгт: Гэм буруугийн талаар маргахгүй. Яллах дүгнэлтийг зөвшөөрч байна. Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй гэв.

Хохирогч Т.О шүүхийн хэлэлцүүлэгт: Чихэнд мэдрэлийн олон судсууд байдаг юм байна.  Цаашид эрүүл мэндэд ямар үр дагавар гарахыг мэдэхгүй. Сая шүүх хурал дээр 196.500 төгрөгийг хохиролд хүлээн авлаа. Би гомдолтой байна гэв.

 

         Хавтаст хэргээс:

Хохирогч Т.О мөрдөн байцаалтанд: “2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр манай арван жилийн ангийн хүүхдүүд болох Ичинноров, Анужин хоёр уулзаж байна гэхээр нь би Өргөө кино театрын хажууд байрлах Скай нэртэй караокены гадна шөнийн 00 цаг өнгөрч байхад очсон. Намайг очиход манай ангийн охин Ичинноров нэг үл таних залуутай хамт гадаа зогсож байсан. Би очоод Ичинноровтой мэндлээд юм яриад зогсож байтал тэнд зогсож байсан залуу “чи хэн юм пизда минь” гээд над руу дайраад миний толгойр уу 5-6 удаа цохиод миний нүүрний зүүн тал руу архины шилээр цохичоод зугтаасан. Би тэр газраа зогсож байгаад цагдаа дуудчихаад гэмтлийн эмнэлэг орж зүүн чих, хүзүү, хацартаа 10 гаруй оёдол тавиулсан. Шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан. Миний биед учирсан гэмтлийг зөв тодорхойлсон байна. Энэ гэмтлийг миний биед манай ангийн охин Анужингийн нөхөр нь гэх залуу намайг зодож, хүзүү, нүүр рүү шилээр цохиж учруулсан. Гомдолтой байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10/

        Хохиролтой холбогдох баримтууд /хх-ийн 15-17/, компьютер томографийн дүгнэлт /хх-ийн 34/, гэрэл зураг /хх-ийн 14/

  

        Гэрч Д.Ичинноров мөрдөн байцаалтанд: “2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ажлаа тараад явж байтал манай найз Анужин хороололд нэг пабад сууж байна хүрээд ир гэсэн. Намайг очиход найз Анужин, А түүний ажлын залуу тэр гурав пиво уугаад сууж байсан намайг очсон дараа өөр тийшээ оръё гээд өргөө кинотеатрын ойролцоо байрлах Скай нэртэй караокед 23 цагийн үед орсон. Караокед ороод сууж байтал миний утас руу О залгаад Анужин тэрийг нь авч яриад О ирэхээр болсон. Караокед байж байгаад А бид хоёр гадаа тамхи татаад зогсож байтал О такси барьж ирээд хөгшөөн бэлэн мөнгө байна уу банкны сүлжээ болохгүй байна гэсэн...О таксинаас бууж ирэхдээ жоохон ууртай байх  шиг байсан А намайг халтирч унаваа газар суу гээд татаж суулгаад би явган суусан чинь О бууж ирээд “яахаараа чи манай ангийн охиныг явган суулгадаг юм бэ” гээд Аэд хандаж хэлэхээр нь би Оыг “дуугүй бай та хоёр битгий маргалдаарай” гэж хэлээд караоке руу ороод мөнгө аваад Анужинтай хамт гараад иртэл А, О хоёр маргалдаад зогсож байсан. А, О хоёр маргалдах гэхээр нь би Оыг аваад Аийг хамт ажилладаг найз нь аваад салгасан боловч тэр хоёр бие биенээ хэл амаар доромжлоод байсан. Би А, О хоёрыг маргалдах гэхээр нь би Оыг аваад Аийг хамт ажилладаг найз нь аваад салгасан боловч тэр хоёр бие биенээ хэл амаар доромжлоод байсан. Би Оыг жоохон барьж байгаад барьж ирсэн таксиных нь мөнгийг өгөх гээд цаашаа явах үед О, Аийн нүүр рүү цохиж авсан. Тэгээд О Анужин руу харж байгаад “Ану чи ямар хүнтэй суучихсан юм бэ” гэж хэлж байсан би таксины жолоочийг нь хайж олоод мөнгө өгөөд эргээд харахад А гартаа бор өнгийн пивоны хагархай шил бариад тэр шилээрээ Оын зүүн талын чих рүү 2-3 удаа цохисон тэгтэл О чихээ дараад хутгалуулчихлаа гэж орилохоор нь Анужин бид хоёр очиход Оын чих орчмоос цус гарч байсан. Тэгээд би цагдаа дуудчихаад Аийг аваад гэмтлийн эмнэлэг орж Оын чихийг нь оёулсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22/

 

Гэрч Э.Анужин мөрдөн байцаалтанд: “...манай нөхрийн ажлын хүн болон манай найз Ичинноров бид дөрөв Өргөө кино театрын хажуу талд байрлах нэг караокед орж пиво уусан. Караокед сууж байтал манай найз Ичинноровыг О ирээд авъя гэсэн. Тэгэхээр нь би Ичинноровыг эндээс ирээд ав гэж Оад утсаар хэлсэн. Намайг Отай утсаар ярьсан чинь манай нөхөр А хэнтэй яриад байгаа юм бэ гээд уурласан. Тэгээд байж байгаад караокены гадаа О, Ичинноров хоёр тамхи татахаар гарсан. Би караокены өрөөнд байж байгаад тэр хоёрын араас гартал О ирчихсэн Ичинноровоос таксины мөнгө өгчих гэж хэлээд зогсож байсан О, А хоёр хоорондоо маргалдсан. О манай нөхрийг элдвээр хэлээд доромжлоод байсан. Тэгж байгаад О гадуур хувцасаа тайлаад Аийг цохиод авсан. Тэгээд тэр хоёр хоорондоо маргалдаад харилцан зодолдсон тэр хоёрыг салгах гэсэн боловч салгаж чадаагүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24/

 

Гэрч Ж.Түмэнбаяр мөрдөн байцаалтанд: “Би хамт ажилладаг А, Аийн эхнэр Анужин, Ичинноров гэх эмэгтэй бид дөрөв Өргөө кино театрын хажууд байрлах Скай караокед пиво уугаад сууж байтал А, Ичинноров хоёр тамхи татахаар гарсан. Ичинноров буцаж орж ирсэнээ манай найз ирсэн чинь мобайл банк нь болохгүй байна гэхэд Анужин 10,000 төгрөг гаргаж өгсөн чинь Ичинноров А, О хоёр гадаа жоохон муудалцах гээд байх шиг байна гэхээр нь Анужин, Ичинноров бид гурав хамт караокены гадна гарсан. Гадаа гарсан чинь А, О хоёр хоорондоо маргалдаад зогсож байсан би очоод Аийг “боль хөгшөөн зүгээр ирж байгаа хүнийг гэхэд А за за” гэсэн Ичинноров О гэх залууг аваад цаашаа явсан. Би О гэх залуу дээр очоод “А жоохон уусан байгаа чи ойлгоорой” гэхэд О “харин яацан юм шиг байна пизда “ гэхээр нь би А дээр очоод Ичинноров, О хоёрыг явуулчих хэдүүлээ гэр гэртээ харъя гэсэн. Энэ үед Аийн эхнэр Анужин нөгөө хоёр дээр очоод юм ярьж байсан. А, Анужаан явъя гэхэд Анужин сонсохгүй байсан. А дахиад Анужаан явъя наад хоёроо явуул гэхэд О чи манай ангийн охиныг ингэж дууддаг хэн бэ гээд Аийн өөдөөс алхсан чинь Ичинноров Оыг барьсан чинь О гэж залуу манай ангийн охин ийм гудамжны хачин пизда нартай нийлдэг болчихсон юм уу гээд куртикээ тайлаад А рүү алхсан. Би Аийг наанаа байж бай гэж хэлээд О дээр очоод болио хөгшөөн гэр гэртээ харьцгаая гэсэн чинь тоохгүй байсан би эргээд хартал А хүрээд ирсэн. А намайг холдож бай гэж хэлж түлхээд Отай барьцалдаж аваад харилцан зодолдсон. Анужин бид хоёр голоор нь ороод салгасан чинь О гэж залуу цагдаа дуудаач ээ хутгалчихлаа гэж орилсон. Аийн уруулнаас нь цус гарчихсан байсан. Би нөгөө О гэж залуу дээр очоод яасан хөгшөөн зүгээр үү гэхэд чи энэ харалдаа гээд чихээ гараараа дарчихсан чихнээс нь цус гарч байсан. Аийн эхнэр Анужин чи Аийг гэрт нь хүргээд өгчих гэж хэлэхээр нь би Аийг гэр рүү нь такси барьж хүргэж өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30/

Яллагдагчаар М.А мөрдөн байцаалтанд: “2019 оны 11 дүгээр сарын 22-ны шөнө хамт ажилладаг Түмэнбаяр, эхнэр Анужин, эхнэрийн  найз Ичинноров нарын хамт Өргөө кино театрын ойролцоо байрлах Скай нэртэй караокед орсон. Караокед ороод бид нар пиво уугаад сууж байхад Ичинноров нэг хүнтэй утсаар яриад байсан дараа нь нөгөө Ичинноровтой ярьсан хүн нь манай эхнэр Анужинтай утсаар яриад байсан. Тэгэхээр нь би эхнэртээ тухайн үед уурласан. Тэгээд Ичинноров бид хоёр караокены гадна тамхи татаад зогсож байтал манай эхнэртэй утсаар яриад байсан О ирсэн. Тэр залуу ирээд Ичинноровоос таксины мөнгө асуусан Ичинноров байхгүй гэсэн. Тэгтэл нөгөө ирсэн залуу манай эхнэрээс таксины мөнгө асуухаар нь би “яасан гэж чамд мөнгө өгдөг юм бэ” гэсэн чинь нөгөө залуу “гудамжны золбин банди нартай юугаа хийж сууж байгаа юм бэ” гэж хэлэхээр нь би тэр залуутай хэрэлдсэн. Тэгтэл нөгөө залуу намайг цохисон тэгэхээр нь би зөрүүлээд гартаа барьж байсан пивоны шилээр тэр залуугийн чих рүү нь 2-3 удаа цохисон. Энэ үед манай эхнэр болон Түмэнбаяр нар салгаад Түмэнбаяр намайг аваад таксинд суугаад явсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн  49/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 13736 дугаартай “Т.Оын биед тархи доргилт, зүүн чих, зүүн шанаа, хүзүүнд шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо болон ир ирмэгтэй зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32/

 

Шинжээч эмч Ш.Цэцэгмаа мөрдөн байцаалтанд: “...уг ухархайн дотор хана гүн цөмөрсөн гэмтэл 2019 оны 11 дүгээр сарын 11-нээс өмнө үүссэн хуучин гэмтэл байна. Т.О 11 дүгээр сарын 12-ны өдөр ирж үзүүлэхэд баруун нүд хамрын орчимд ил харагдах гэмтэл шарх байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33/

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 51/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59/, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 580 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 60/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.                                                                                    

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохиролын талаархи шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч М.А  2019 оны 11 дүгээр сарын 11-нд Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутагт иргэн Т.Оын толгойн тус газар пивоны шилээр цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн чих, зүүн шанаа, хүзүүнд шарх, зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Т.Оын“...тэнд зогсож байсан залуу чи хэн юм пизда минь гээд над руу дайрсан толгой руу 5-6 удаа цохисон миний нүүрний зүүн тал руу архины шилээр цохиод зугатаасан...” /хх-ийн 10/, гэрч Д.Ичинноровын“...эргээд харахад А гартаа бор өнгийн пивоны хагархай шил бариад тэр шилээрээ Оын зүүн талын чих рүү 2-3 удаа цохисон...” /хх-ийн 22/, гэрч Э.Анужингийн “...О, А хоёр хоорондоо маргалдсан О манай нөхрийг элдвээр хэлээд доромжилоод байсан тэгэж байгаад О гадуур хувцасаа тайлаад Аийг цохиод авсан тэгээд тэр хоёр хоорондоо маргалдаад харилцан зодолдсон...”хх-ийн 24/, гэрч Ж.Түмэнбаярын”...А намайг холдож бай гэж хэлж түлхээд Отай барьцалдаж аваад харилцан зодолдсон...О гэж залуу чихээ гараараа дарчихсан чихнээс нь цус гарч байсан...” /хх-ийн 30/, үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн М.Аийн“...нөгөө залуу намайг цохисон тэгэхээр нь би зөрүүлээд гартаа барьж байсан пивоны шилээр тэр залуугийн чих рүү нь 2-3 удаа цохисон...” /хх-ийн  49/ гэж тэдгээрийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгүүд болон шинжээчийн 13736 дугаартай дүгнэлт /хх-ийн 32/, хохиролтой холбогдох баримтууд /хх-ийн 15-17/, компьютер томографийн дүгнэлт /хх-ийн 34/, гэрэл зураг /хх-ийн 14/ зэрэг  шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

М.А, Т.Оын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тооцогдох ба дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд хяналтын прокуророос М.А-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэж, түүнийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов. 

 

Улсын яллагчаас М.Аийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

Хавтаст хэрэгт хохирогч Т.Оын хохиролтой холбогдох нийт 196.500 төгрөгийн баримт нь нотлох шаардлага хангасан байх ба шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.А 196.500 төгрөгийг хохирогч Т.Оад хүлээлгэн өгөв.  Шүүх хуралдаанд хохирогч Т.О “гомдолтой, цаашид ямар үр дагавар гарахыг мэдэхгүй” гэж мэдүүлж байгааг харгалзан хохирогч энэ хэрэгт хамааралтай цаашид эмчилгээний зардал шаардагдвал нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг  нээлттэй үлдээх нь зүйтэй.  

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч М.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн Гэм буруугийн зарчимд нийцнэ.

 

Шүүгдэгч М.А-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

М.Аийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ болон хувийн байдлыг нь харгалзан түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ. 

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.