Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 107

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Бямбасүрэн хөтлөн

улсын яллагч Т.Оюунжаргал

шүүгдэгч Б.Б

хохирогч Б.Б, Л.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

Бд холбогдох эрүүгийн 1905037000001 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Б.Б 2019 оны 9 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Full” караоке-цэнгээний газарт иргэн Л.Бийг зодож биед нь тархи доргилт, дух, зүүн дээд доод зовхинд цус хуралт, хамар, зүүн хацарт зулгаралт, дээд, доод уруулын дотор салстын шарх цус хуралт, дээд үүдэн зүүн 2 дугаар шүд булгарал гэмтэл, мөн иргэн Б.Быг зодож биед нь тархи доргилт, зүүн эрүүний булан хэсгийн зөөлөн эдийн гэмтэл баруун шуунд зулгарал, зүүн өвдөг, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тус тус үүсгэж хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт: Би тухайн үед согтуу байсан болохоор болсон үйл явдлыг санахгүй байгаа. Дараа нь камерийн бичлэгээр бүх зүйл бичигдсэн байсныг хараад би өөрийн гэм буруу дээр маргахгүй байгаа юм. Яллах дүгнэлтийг зөвшөөрч байна. Хохирогч нарын хохиролыг төлж барагдуулна.  Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй гэв.

 

Хохирогч Л.Б шүүхийн хэлэлцүүлэгт: 2019 оны 9 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө би ресепшнээр ажиллаж байсан юм. Намайг ажлаа хийж байхад Б зодож хөнгөн гэмтэл учруулсанд гомдолтой байна. Хохиролын 964.175  төгрөгийн баримт гаргаж байна. Үүнийгээ болон цаашид гарах эмчилгээтэй холбогдох зардлаа Бэс нэхэмжилнэ гэв.

 

Хохирогч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт: Намайг мөн ажлын байран дээрээ ажлаа хийж байхад Б намайг зодож миний биед хөнгөн гэмтэл учруулсан. Хохиролтой холбоотой нийт 406.610 төгрөгийн баримт гаргаж байна. Энэ зардлаа Бэс нэхэмжилнэ гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Л.Б мөрдөн байцаалтанд: “2019 оны 9 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутагт байрлах Пүүл караокед ажлаа хийж байхад доор караокены хэсэгт эрэгтэй, эмэгтэй хүн орилж байгаа чимээ гарахаар нь буугаад очиход текний урд зогсож байсан хар урт гадуур хувцас хар өмд хар гуталтай цагаан цамцтай эмэгтэй та нар үйлчилгээний байгууллага байж ингэж болохгүй гээд байсан. Би юм яриагүй цагаан фудболка урт цагаан цамц, түрийтэй гутал, хар юбкатай эмэгтэй манай бармен Быг хэл амаар доромжлоод Бын нүүр рүү нь цохиод үсдэж газар унагаагаад дээрээс нь толгой руу нь дэвсээд байсан. Тэгээд Быг дэвсээд байхаар нь салгаж татах гэхэд хар хувцастай эмэгтэй нь намайг татаж миний гар утсыг булаацалдаад байсан. Цагдаа руу залгасан  гээд тэгсэн байх. Тэгээд тэр эмэгтэй Быг текний араас үсдэж гаргаж ирээд нь намайг ард нь байхад түлхээд хаалгаар цаашаа гаргаад намайг сэгсэрээд ариун цэврийн хаалга мөргүүлээд газар унагаасан. Намайг унасан байхад миний нүүр толгой хэсэг рүү хэд хэд дэвссэн. Тэгээд буцаад Б дээр очоод нүүрэн хэсэг рүү нь өшиглөөд газар унасан байхад нь дахиад толгой хэсэг рүү нь дэвсээд байсан...намайг дахин үсдээд нүүр рүү өвдөглөж газар унахад гараад зугатчихсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17/

 

Хохирогч Б.Б мөрдөн байцаалтанд: “2019 оны 9 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хороо Пүүл караокед ажлаа хийж байхад эмэгтэй, эрэгтэй нар орж ирээд караокед нэг цаг сууя гэсэн. Би манайх хаах гэж байна нэг цаг суух боломжгүй гэсэн. Гэтэл эмэгтэй нь “шаагаад бай, энд урьд нь нэг хөдөөний тэнэг юм байсан, хаачсан юм” гэхээр нь би “тэр хүн чинь байхгүй, манайх оруулах боломжгүй” гэхэд уг эмэгтэй “чиний юманд сууж гэж байгаа юм уу, чи яасан том юм иргэний үнэмлэхээ шалгуул” гэсэн. Тэгэхээр нь би “чи яахаараа миний үнэмлэхийг шалгадаг юм” гэсэн. Тэгэхэд  манай зөөгч Мянганбаяр гаднаас орж ирээд уг хүмүүсийг 30 минут суулгая гээд өрөө рүү аваад орсон. Тэр хүмүүс 30 минут авч гурван шил сэнгүр нэртэй 0.5 литрийн пиво авсан. Тэгээд 03:50 цагийн үед эрэгтэй нь гарч  ирээд нэг цаг сунгуулъя гэсэн би сунгах боломжгүй манайх хаах гэж байна гэхэд нэг шил 0,5 л  сэнгүр нэртэй пиво аваад өрөө рүүгээ явсан. 03:57 гээд цаг нь дууссан гэж  Мянганбаяр  хэлсэн.  Тэр хүмүүс гарахгүй байсан. Би очоод манайх хаах гэж байна та арын цаг хэтэрсэн байна гараарай гэсэн уг хүмүүс за гэсэн 04.20 цаг өнгөрч байхад би дахиад хаах болсон гараарай гэж хэлсэн уг хүмүүс өрөөнөөсөө гараад текэн дээр ирсэн...нөгөө эмэгтэй текны араар орж ирээд анх ороход оруулахгүй байсан гээд намайг хэл амаар доромжлоод байсан. Би та нарыг оруулсан 04:30 цаг хүртэл суулгасан манайх хаах цаг өнгөрсөн байна гэхэд чиний юманд суугаагүй байхад чи оруулахгүй гэдэг хэн юм гээд текны ард байсан шилэн эдлэл хагалах гээд байсан. Тэгэхээр нь би та наад шилэн эдлэл хагалах гээд байна гэхэд тэр эмэгтэй чам шиг юм төлж чадахгүй би төлчихдөг юм гэсэн. Тэгэхэд зөөгч Б бууж ирэхээр нь би болсон зүйлээ хэлж байхад нөгөө эмэгтэй миний нүүр рүү цохиод намайг үсдээд газар унагаагаад нүүр толгой хэсэгт хэд хэдэн удаа дэвссэн. Тэгээд текны арын жижиг өрөө рүү чирч дээрээс дэвсэж текны урд хэсэг рүү чирч дахиад дэвссэн. Намайг өшиглөж  би газар унахад миний толгой дээр дахиад хэд хэд дэвссэн буцаад...Бийн нүүр рүү нь өвдөглөөд толгой руу нь алгадахад Б газар унахад тэр зугатсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22/

 

Гэрч А.Төмөрбаатар мөрдөн байцаалтанд: “2019 оны 9 дүгээр сарын 13-ны орой хуучин хамт ажилладаг байсан Сайнка гэж дууддаг танил дүү над руу залгаад намайг хамт архи уу гэхээр нь тэгье гээд Чингис зочид буудлын урд байрлах буудалд уулзаад нэг шил 0,75 л архи уусан. Тухайн үед найз охин нь Энхжин гэх охин байсан бид нар ууж байхад Энхжин манай хоёр найз гадуур явж байна гэсэн дуудчих уу гэхээр нь тэг гээд дуудсан. Б гэх цагаан урт цамцтай эмэгтэй бас нэг намхан бондгор эмэгтэй хоёр ирсэн. Тэгээд архиа уугаад удаагүй Сайнка согтоод байна унтлаа гэсэн. Б хамт ирсэн эмэгтэй нь нэг цаг караокед ормоор байна оруулаад өгөөч гээд байсан тэгээд бид 3 хамт Пүүл караокед орсон рэсэпшин өрөө байхгүй гэсэн зөөгч нь байгаа ш дээ гэсэн. Тэгээд Б яагаад ялгаж харьцаад байгаа юм гээд хоорондоо маргалдсан караокены өрөөнд ороод пиво уусан тэгээд гарах гээд би тооцоо хийж байхад Б ресепшин эмэгтэйтэй маргалдаад байсан. Тэгээд текны араар нь ороод ресепшинтэй зууралдаад маргалдаад байхаар нь би боль гэхэд анзаарахгүй байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 11205 дугаартай “Л.Бийн биед тархи доргилт, дух, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, хамар, зүүн хацарт зулгаралт, дээд доод уруулын дотор салстын шарх цус хуралт, дээд үүдэн зүүн 2 дугаар шүд булгарал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 33/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 11206 дугаартай “Б.Бын биед  тархи доргилт, зүүн эрүүний булан хэсгийн зөөлөн эдийн гэмтэл, баруун шуунд зулгаралт, зүүн өвдөг, баруун шилбэнд цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй”  гэсэн дүгнэлт /хх-ийн 35/

 

Камерийн бичлэгт  үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 53/,

шүүх хуралдаан дээр хохиролтой холбогдуулан гаргасан Б.Бэс нэхэмжилсэн хохирогч Л.Б 964.175 төгрөгийн баримтууд, хохирогч Б.Б 406.610 төгрөгийн баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор Б.Болор-Эрдэнийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 116/, ял шалгах хуудас /хх-ийн 117/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн болон хохиролын талаархи шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Б.Б  2019 оны 9 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Full” караокед хичээлийн бус цагаар ажиллаж байсан Л.Б, Б.Б  нарыг  зодож хоёр хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Л.Бийн“...уг эмэгтэй Бын нүүр рүү нь цохиод үсдэж газар унагаагаад дээрээс нь толгой руу нь дэвсээд...намайг түлхээд хаалгаар цаашаа гаргаад ариун цэврийн өрөөний хаалга мөргүүлээд газар унагаасан намайг унасан байхад миний нүүр толгой хэсэг рүү  хэд хэд дэвссэн тэгээд буцаад Б дээр очоод нүүрэн хэсэг рүү нь өшиглөөд газар унасан байхад нь дахиад толгой хэсэг рүү дэвсээд байсан намайг дахин үсдээд нүүр рүү өвдөглөж газар унахад гараад зугатчихсан...”/хх-ийн 17/, хохирогч Б.Бын“...нөгөө эмэгтэй миний нүүр рүү цохиод намайг үсдээд газар унагаагаад нүүр толгой хэсэгт хэд хэдэн удаа дэвссэн...хавсарч өшиглөсөн би газар унахад миний толгой дээр дахиад хэд хэд дэвссэн буцаад...Бийн нүүр рүү нь өвдөглөөд толгой руу нь алгадахад Б газар унахад зугатсан. /хх-ийн 22/, гэрч А.Төмөрбаатарын“...Б...тэгээд текны араар нь ороод уг ресепшинтэй зууралдаад маргалдаад байсан би боль гэхэд анзаарахгүй байсан...” /хх-ийн 25/ гэж тэдгээрийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгүүд, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл  /хх-ийн 53/ болон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 11205 дугаартай дүгнэлт /хх-ийн 33/, шинжээчийн 11206 дугаартай дүгнэлт /хх-ийн 35/,  хохиролтой холбоотой баримтууд зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

              

Шүүгдэгч Б.Б нь Л.Б, Б.Б нарын бие махбодид халдаж эрүүл мэндэд нь тус бүр хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тооцогдох ба уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд хяналтын прокуророос Б.Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэж, шүүгдэгч Б.Б-г “хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцов. 

 

Улсын яллагчаас Б.Б.-г “хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

Шүүх хуралдаанаар дээр хохирогч Л.Б нийт 964.175 төгрөгийн баримтууд, хохирогч Б.Б 406.610 төгрөгийн үнийн дүн бүхий баримтууд тус тусын хохиролтой  холбогдуулан гаргасныг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлаад хохирогч Л.Бийн 964.175 төгрөгийн, хохирогч Б.Бын 106.610 төгрөгийн баримтууд нь энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд нотлох баримтын шаардлага хангасан байна. 

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бэс 964.175 төгрөг гаргуулж хохирогч Л.Бт, 106.610 төгрөг гаргуулж хохирогч Б.Бд олгох хуулийн үндэслэлтэй. 

Харин хохирогч Б.Бын эрүүл мэндэд учирсан гэмтлийн шинж байдал, зэргийг тоочин тогтоосон шинжээчийн дүгнэлтэнд хэвлийн талаар огт дурьдагдаагүй байх бөгөөд Б.Б өөрт учирсан хохиролтой холбогдуулан хэвлийн дүрс оношлогооны 300000 төгрөгийн баримт  гаргаж нэхэмжилсэн нь энэ хэрэгт хамааралтай эсэх нь эргэлзээтэй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шүүх шийдвэрлэлээ. Нэр бүхий хохирогч нар цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Б.Б-г “Хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн Гэм буруугийн зарчимд нийцнэ.

 

Шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх байдал тогтоогдоогүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

 

Б.Болор-Эрдэнийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ болон хувийн байдлыг нь харгалзаж түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шүүх шийдвэрлэлээ.