Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 106

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Бямбасүрэн хөтлөн,

улсын яллагч Г.Ганхөлөг

өсвөр насны шүүгдэгч Б.Б, түүний хууль ёсны төлөөлөгч эх Ж.Сүглэгмаа, өмгөөлөгч Б.Оюунгэрэл

шүүгдэгч З.Н, түүний өмгөөлөгч Т.Багахүү, Ш.Алтангадас нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

1. Б.

 

2. Н нарт холбогдох эрүүгийн 1905032920884 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Б.Б, З.Н нар нь бүлэглэн 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Булган хошуу” нэртэй газарт үйл ажиллагаа явуулах комьютер тоглоомын газраас учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, компьютерын 4 ширхэг рам, Ай5-4430 маркийн СПУ 1 ширхэг, 1 ширхэг GTX 1060 маркийн график картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч иргэн Б.Бд 480.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Өсвөр насны шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт: Би гэм буруу дээр маргахгүй байгаа учир шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Н хоёулаа мөнгөтэй болоё гээд отверка надад авчирч өгсөн. Тэгээд писи дотор ороод надаас Н отверкаа буцаагаад авсан. Н отверкаар боолтыг нь авч график карт авсныг би харсан.  СПУ тайлахад бол отверка шаардлагагүй гэв. 

 

Шүүгдэгч З.Н шүүхийн хэлэлцүүлэгт: Б бид хоёр хулгай хийх зорилгоор ярилцаж байгаад писи орсон. Би хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргахгүй. Гэм буруугаа зөвшөөрч байна. Харин отверка би ашиглаагүй. Б гараараа тайлж 4 ширхэг рам авсан. Би бол 1 ширхэг график карт, нэг ширхэг спу авсан. Гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Xавтаст хэргээс:

Хохирогч Б.Б мөрдөн байцаалтанд: “2019 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны Саппорогийн урд талд байрлах “Булган хошуу” интернэт тоглоомын газарт ажлаа хийгээд сууж байхад 15 цагийн орчимд үл таних 15-18 орчим насны 160-170 см өндөртэй хоёр эрэгтэй хүүхэд орж ирээд цаг аваад, компьютерын ширээн дээр сууж байхдаа хажуу талын нийт 4 компьютерын 8 багтаамжтай 4 рам, 1060 дисплэй карт нэг ширхэг, ай5 4 дүгээр үеийн нэг ширхэг спу зэрэг нийт 1 сая төгрөгийн эд зүйл хулгайд алдагдсан...уг хоёр залуу нь эхэлж манай тоглоомын газрын вип өрөө рүү орж сууж байгаад 16-18 насны хүүхэд нь 18-20 орчим насны залуудаа мөнгө өгөн тек рүү явуулан тоглоомын газрын зааланд цаг авахуулан суулгаад өөрөө халааснаасаа овтерка гарган вип өрөөний компьютерын тагыг тайлах гэж оролдоод чадахгүй болохоор тоглоомын газрын зааланд очин нөгөө залуугийнхаа хажуу талд очин суугаад хажуу талынх нь 3 компьютерын 3 ширхэг рамыг тайлж аваад нөгөө 18-20 орчим насны залуу нь 1 компьютерын 1 рам, СРU график картыг нь тайлж аваад гадагшаа гарч байгаа нь манай тоглоомын газрын камерт бичигдсэн байсан. Би уг хүүхдүүдийг ганцхан манайхаас хулгай хийгээгүй байх гэж мэргэжлийн хулгай хийдэг хүүхдүүд байна гэж бодож байна” гэсэн мэдүүлэг/хх-ийн 16, 18/

 

Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд”...4 ширхэг рам 160.000 төгрөг, карт 1 ширхэг 100.000 төгрөг, СПУ 1 ширхэг 220.000 төгрөг нийт 480.000 төгрөгөөр үнэлэгдэв” гэжээ.  /хх-ийн 36/

 

Иргэний нэхэмжлэгч Ц.Мөнхбаяр мөрдөн байцаалтанд: “Би хувиараа компьютер засаж сэлбэж янзалдаг ба фесбүүк зар дээр компьютер засна сэлбэг авна гэсэн зарыг байнга явуулдаг юм. 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдөр үдээс хойш цагийг нь санахгүй байна. Над руу нэг эрэгтэй хүн миний 95955039 дугаарын утас руу залгаж яриад рам авах уу гэж асуухаар нь авъя хэд байгаа юм бэ? хэдэн төгрөгөөр зарах юм бэ? гэж асуухад нөгөө залуу надад 4 ширхэг рам байна бүгдийг нь авах юм бол хямдхан өгнө гэж ярихаар нь аваад ир үзэж байгаад авъя гээд хаягаа зааж өгтөл удалгүй нэг нь 15-17 орчим насны нөгөө нь 19-20 орчим насны хоёр залуу 4 ширхэг рам, АЙ5-4430 маркийн СРU, 1 ширхэг GTХ-1060 маркийн график карт авч ирэхээр нь би Рамыг нэг ширхэгийг нь 50,000 төгрөгөөр, АЙ5-4430 маркийн СРU-г 150,000 төгрөгөөр, 1 ширхэг GТХ-1060 маркийн график картыг 300,000 төгрөгөөр бодон нийт 650,000 болсон ба 1000 төгрөг нэмээд өгчихөөч гэхээр нь 651,000 төгрөгийг 19-20 орчим насны шар царайтай залуугийнх нь хэлсэн 5059533401 дугаарын Хаан банкны данс руу ээж Жамсрангийн Энхтуяагийн 5086045082 тоот данснаас Мобайл банк ашиглан шилжүүлсэн юм. Тэр шар царайтай 19-20 орчим насны залуу нь өөрийгөө камер суурилуулдаг газарт ажилладаг, мөнгөний хэрэг гараад өөрийнхөө эд зүйлийг зарж байгаа юм гэж хэлсэн болохоор би хулгайн эд зүйл гэж мэдэлгүй худалдан авсан юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21/

 

Насанд хүрээгүй гэрч У.Саранцэцэг мөрдөн байцаалтанд: “2019 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 15 цагийн үед байсан байх цагийг нь санахгүй байна Н надруу яриад дансныхаа дугаарыг өгөөч би цалингаа дансруу чинь хийлгээд авчихъя гэж ярихаар нь би өөрийн 5059533401 тоот дансаа өгсөн чинь миний данс руу 651.000 төгрөг орж ирсэн...удаагүй Н ганцаараа 21 дүгээр хороололд ирээд мөнгөө авсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25/

 

Яллагдагчаар З.Н мөрдөн байцаалтанд: “2019 оны 8 дугаар сарын 07-ны өдөр гэртээ амраад байж байтал манай найз Б хаана байгаа юм бэ уулзах уу би Саппорогийн арын писи тоглоомын газар сууж байна гэхээр нь уг писи  тоглоомын газар очоод бид хоёр тэндээ 2 цаг тоглосон. Тухайн тоглоомын газрын интернэт нь удаан байсан болохоор өөр писи тоглоомын газарт очиж тоглоё гээд гарсан. Тэгээд замын урд талд байх “Pro gaming center” гэсэн нэртэй тоглоомын газар ороод би нэг цаг авч тоглоод Б хажууд намайг тоглохыг харж сууж, тэгээд миний тоглох цаг дуусаад би сууж байсан сандал дээрээ 10 минут орчим унтчихсан байсан. Тэгтэл Б намайг сэрээгээд хажууд сууж байсан хүмүүс гараад явчихлаа рамыг нь хулгайлах уу гэхээр нь би юм дуугараагүй тэгээд Б сууж байсан суудлынхаа баруун зүүн талдаа байсан компьютеруудаас 4 ширхэг рам 1 ширхэг Ай5-4430 маркийн CPU, 1 ширхэг GTX 1060 маркийн график картыг өөртөө байсан овтерка ашиглан тайлж аваад гаръя гээд бид хоёр тоглоомын газраас гараад Саппорогийн автобусны буудал дээрээс таксинд суусан. Тэгэхэд Б рам авах хүн байгаа чи ярьчих гэхээр нь би таксины жолоочийн утсаар Бийн хэлсэн дугаар руу нь залгаж рам худалдан авах уу гэхэд авна модны хоёрын шинэ 7 дугаар төв дээр ирээд залгачих гээд бид хоёр хэлсэн газарт нь очоод уг хүнд 4 ширхэг рам, 1 ширхэг Ай5-4430 маркийн СPU, 1 ширхэг GTX 1060 маркийн график картыг нь бүгдийг нь нийлүүлээд 651.000 төгрөгөөр худалдсан ба миний карт хугарчихсан байсан болохоор Бийн хамаатны охин Саранцэцэгтэй ярьж дансных нь дугаарыг авч мөнгөө шилжүүлээд Б бид хоёр Саранцэцэгийн 21 дүгээр хороололд байх ажил дээр нь очоод картнаас нь мөнгөө гарган аваад таксиныхаа мөнгийг төлөөд Б бид хоёр 320.000, 320.000 төгрөгөөр нь хувааж авсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 55/

 

Өсвөр насны шүүгдэгч Б.Б мөрдөн байцаалтанд: “2019 оны 8 дугаар сарын 07-ны өдөр би Саппорогийн автобусны буудлын хойд талд байрлах писи тоглоомын газраас Нтэй фейсбүүк чатаар холбогдоод Н уг тоглоомын газарт ирсэн юм. Тэгээд бид хоёр нэг нэг цаг тоглоод тэндээсээ гараад Саппорогийн замын урд байдаг “Рго gamimg center’’ нэртэй тоглоомын газар руу ороод Н тоглох нэг цаг аваад суусан. Би хажуугийн суудал дээр нь Нийн тоглохыг харж суусан юм. Тэгээд удалгүй 30 орчим минутын дараа хажуугийн суудал дээр тоглож байсан гурван хүн босоод явчихаар нь би өөрийн сууж байсан суудлынхаа болон хажуу талын хоёр компьютерын процессорын гараараа тайлж онгойлгоход бэлэн болгоод Н 4 ширхэг рам, 1 ширхэг Ай5- 4430 маркийн СРU, 1 ширхэг (GТХ-1060 маркийн график картыг тайлж фейсбүүк зар дээрээс компюьтерийн сэлбэг авна гэсэн хүнтэй холбогдон хаягийг нь авсан байсан болохоор аваад бид хоёр уг тоглоомын газраас гараад автобусны буудал дээрээс такси бариад сэлбэг авна гэсэн хүнтэй уулзаад хулгайлсан зүйлүүдийг зарсан. Мөнгийг нь Н найзынхаа данс руу шилжүүлүүлсэн тэгээд Н найзаасаа мөнгөө аваад ирье гээд яваад өгсөн, тэрнээс хойш Н надтай уулзаагүй...Нтэй чатаар холбогдоход хоёулаа мөнгөтэй болох уу гэхээр нь би тэгье гээд Н над дээр ирсэн тэгээд писи тоглоомын газрын компьютерын рамыг хулгайлж авч заръя гээд бид хоёр хулгай хийх болсон. Би компьютерын тагыг тайлахад ямар нэгэн багаж хэрэгсэл ашиглаагүй гараараа боолтыг нь тайлсан. Харин Н өөртөө байсан овтеркаараа тайлж 4 ширхэг рам, 1 ширхэг Ай5-4430 маркийн CPU , 1 ширхэг GTX-1060 маркийн график картыг авсан...би тэр мөнгөнөөс нэг ч  төгрөг аваагүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 64/

 

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд ”Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Pro gaming center тоглоомын газрын хэрэг гарах үеийн камерын бичлэг гэх хохирогч Б.Бат-Эрдэнийн Эрдэнээ Мо гэх фейсбүүк хаягнаас мессенжерээр ирүүлсэн камерын бичпэгийг Цагаан өнгийн DVD-нд хуулбарлан албаны АСЕR маркын компьютерт хийж уншуулахад 4 хэсэг бичлэг байна.

2 дахь бичлэгийг уншуулахад бичлэг нь хар цагаан өнгөөр ялгарах бичлэг байх ба бичлэгт яллагдагч З.Н цайвар өнгийн бүрх малгай, цамц, өмдтэй тоглоомын газрын гол хэсгийн нааш харсан 5 ширхэг дэлгэцтэй, цааш харсан 5 ширхэг сандалтай компьютерын тоглоомын ширээний наад зүүн талын сандал дээр, өсвөр насны яллагдагч Б.Б түүний баруун гар талд цайвар өнгийн цамцтай, цамцны гадуур бараан өнгийн мөр сугаар ороосон мөрөвч зүүсэн сууж байгаад баруун гар талынхаа сандал дээр суун доош ширээн доогуур гараа оруулан юм оролдох мэт хөдөлгөөн хийнэ.

4 дэх бичлэгийг уншуулахад өсвөр насны яллагдагч Б.Б дахин босож баруун гар талынхаа сандал дээр суун мөн ширээн доогуур гараа оруулан юм оролдох мэт хөдөлгөөн хийж байгаад босож мөн адил баруун гар талынхаа буюу булангийн сандал очин сууж ширээн доогуур гараа оруулан юм оролдох мэт хөдөлгөөн хийнэ.

3 дахь гэх бичлэгийг нээн үзэхэд яллагдагч З.Н, Б.Б нар тоглоомын газрын вип өрөөнд орж ирэн 5,5-аар 2 эгнээ байрлуулсан компьютерын хойд талын эгнээний баруун булангийн компьютер дээр Н, хажуугийн зүүн талын компьютер дээр суугаад хэсэг хугацааны дараа Н суудлаасаа босож зүүнээс 2 дах суудал дээр ирж суухад Б баруун талынхаа ширээн доогуур гараа оруулж байгаад хүрэмнийхээ халааснаас отверка гарган ирж баруун талын сандал дээр суун доош тонгойн ширээн доогуур гараа оруулж юм оролдож, Н гадагш гарч явна Б хэсэг сууж байгаад ширээн доогуур орж байж байгаад  гарч ирэн өмдний халаасандаа нэг зүйл хийн өрөөнөөс гарч явна.

1 дэх бичлэгийг нээн үзэхэд тоглоомын газрын заалны хэсэг харагдах ба голын эгнээний зүүн захын компьютер дээр Н, баруун захын компьютер дээр Б.Б сууж байгаад Н босож Бтэй солигдон сууж ширээн доогуур орж Б халхалж сууна хэсэг хугацааны Б, Н нар нь сандал дээрээс босон комьпютерын тоглоомын ширээнээс гарах ба яллагдагч Н босож явах замдаа булангийн компьютераас зүүн гар тийш байрлах 3 комьпютерын ширээн доогуур тонгойн юм авч өмдний арын халаасандаа хийж буй мэт хөдөлгөөн хийн гадагш гарч байгаа бичигдсэн байна. /хх-ийн 184/

 

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлд: “Хэрэг гарсан pro gaming center нэртэй тоглоомын газар нь Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Са урд талд Булган хошуу төв гэх шар өнгийн хаягтай улаан тоосгон 3 давхар барилгын төнцийн зүгээр баруун талдаар гадна шатаар 2 давхарт гархад ертөнцийн зүгээр баруун зүгт харсан үүдэндээ PRO гэсэн хаягтай цайвар өнгийн хаалга байна. тоглоомын газарт орж үзлэгийг явуулахад үүдэн хэсэгтээ угтан авах хэсэг байх ба баруун талд нь урд зүгт харсан цагаан өнгийн хаалгатай 1 эгнээтэй 5 ширхэг суурин компьютер байрлуулсан 6 эгнээ санал ширээ байна. 4 ширхэг рам 1 ширхэг суурин Ай-4430 маркийн CPU, 1 ширхэг GTX-1060 маркийн график карт алдагдсан гэх компьютерууд нь зүүн талаас 3 дахь баруун талаас 4 дахь эгнээнд байрлах ба 1,2,3,4 гэсэн тэмдэгт тавьж гэрэл зургийн аргаар бэхжүүлсэн авч үзлэгийг цааш үргэлүүлсэн үзлэгийг хийхэд 4 процессорын баруун талын тагыг арын хэсгээс доороос 8 см зайд тавлагч хадаасаар хадсан бэхлэснийг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав” гэжээ.   /хх-ийн 185/

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 1016 дугаартай дүгнэлтэнд: “Б.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Хэрэг үйлдэх үедээ ямар нэгэн өвчингүй байсан байна.  Ухаан санаа өөрийн насны түвшинд байна.  Өөрийн үйлдлийг ойлгох чадвартай байна. Хэрэг хариуцах чадвартай байна” гэжээ. /хх-ийн 41/

 

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотойгоор З.Нийн ял шалгах хуудас /хх-ийн 72/, 2018 оны 12 дугаар 03-ны өдрийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 918 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 75/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 90/,  Б.Бийн ял шалгах хуудас /хх-ийн 103/, төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 108/, сургуулийн тодорхойлолт /хх-ийн 111-112/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.   

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгч нарын  гэм буруугийн болон хохиролын талаархи шүүхийн дүгнэлт:

Өсвөр насны шүүгдэгч Б.Б, шүүгдэгч З.Н нар бүлэглэн 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны  нутаг дэвсгэрт байрлах “Булган хошуу” компьютер тоглоомын газраас учрах саадыг арилгах зорилгоор отверка ашиглаж компьютерын 4 ширхэг рам, Ай5-4430 маркийн СПУ 1 ширхэг, 1 ширхэг GTX 1060 маркийн график картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч иргэн Б.Бд 480.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Бат-Эрдэнийн“...халааснаасаа овтерка гарган вип өрөөний компьютерын тагыг тайлах гэж оролдоод чадахгүй болохоор тоглоомын газрын зааланд очин нөгөө залуугынхаа хажуу талд очин суугаад хажуу талынх нь 3 компьютерын 3 ширхэг рамыг тайлж аваад нөгөө 18-20 орчим насны залуу нь 1 компьютерын 1 рам, СРU график картыг нь тайлж аваад гадагшаа гарч байгаа нь манай тоглоомын газрын камерт бичигдсэн байсан...” /хх-ийн 16, 18/ иргэний нэхэмжлэгч Ц.Мөнхбаярын“...удалгүй нэг нь 15-17 орчим насны нөгөө нь 19-20 орчим насны хоёр залуу 4 ширхэг рам, АЙ5-4430 маркийн СРU, 1 ширхэг GTХ-1060 маркийн график карт авч ирэхээр нь би рамыг нэг ширхэгийг нь 50,000 төгрөгөөр, АЙ5-4430 маркийн СРU-г 150,000 төгрөгөөр, 1 ширхэг GТХ-1060 маркийн график картыг 300,000 төгрөгөөр бодон нийт 650,000 болсон ба 1,000 төгрөг нэмээд өгсөн...” /хх-ийн 21/, насанд хүрээгүй гэрч У.Саранцэцэгийн“...би өөрийн 5059533401 тоот дансаа өгсөн чинь миний данс руу 651.000 төгрөг орж ирсэн...удаагүй Н ганцаараа 21 дүгээр хороололд ирээд мөнгөө авсан” /хх-ийн 25/ гэж тэдгээрийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгүүд болон камерийн бичлэгт үзлэг хийсэн /хх-ийн 10, 184/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 185/, Дамно хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг бичгийн баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Өсвөр насны шүүгдэгч Б.Б, шүүгдэгч З.Н нарын дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуулийн тусгай ангид заасан гэм буруутай гэмт хэрэгт тооцогдох үйлдэл” байх бөгөөд уг үйлдэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн санаатай гэмт хэрэгт” тооцогдоно. 

 

Гэм буруугийн талаар улсын яллагчаас “шүүгдэгч Б.Б, З.Н нарыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах” санал дүгнэлт,

шүүгдэгч нарын өмгөөлөгчдөөс “ хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж өгнө үү” гэсэн санал дүгнэлтийг тус тус гаргалаа.

 

Хэргийн үйл баримтыг нотолсон камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Б.Бат-Эрдэнийн мэдүүлэг болон үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн Б.Бийн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар  Б.Б, З.Н нар хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ отверка ашигласан нь  тогтоогдсон.

Б.Б, З.Н нарын дээрх үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн бүхий л шинжийг агуулсан байна.

       

Иймд Б.Б, З.Н нарыг гэм буруутайд тооцуулахаар гаргасан улсын яллагчийн  санал дүгнэлт хуулийн үндэслэлтэй байх тул шүүхээс өсвөр насны шүүгдэгч Б.Б, шүүгдэгч З.Н нарыг  бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, учрах саадыг арилгах зорилгоор отверка ашиглаж хууль бусаар авсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 

Хохиролын тухайд хохирогч Б.Бд эд зүйлсийг нь биет байдлаар буцаан олгож,  иргэний нэхэмжлэгч Ц.Мөнхбаярт 650.000 төгрөгийг шүүгдэгч тус бүр 325.000 төгрөг төлж хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын хохиролыг төлсөн байна.  

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч З.Н, өсвөр насны шүүгдэгч Б.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн нь хүндрүүлэх, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн нь хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

 

Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ болон хувийн байдлыг харгалзав.

 

Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн шүүгдэгч З.Нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “...хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн хохиролоо нөхөн төлсөн бол ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасан хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж  шүүх дүгнэлээ.

 

Өсвөр насны шүүгдэгч Б.Бэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй хүнд ял оногдуулахгүйгээр энэ хуульд заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж заасан,  мөн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон... гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ял оногдуулахыг тэнсэж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт 2.4-т заасан “хоёроос найман жил хүртэл хугацаагаар хорих ял” Б.Бэд оногдуулахгүйгээр түүнд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Б.Бэд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж байгаатай холбоотойгоор түүнд гэм бурууг нь ухамсарлуулах, амьдрах зөв арга барилд сургах, гэмт хэрэг дахин үйлдэхээс сэрэмжлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх нь зүйтэй.

 

Хэрэгт хураагдсан хоёр ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар тогтов.