Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 134/ШШ2016/00172

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Наранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: 1961 онд төрсөн, эмэгтэй, 55 настай, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, ХБ-24 дүгээр байрны 05 тоотод оршин суух,  эрхэлсэн тодорхой ажилгүй, Боржигон овогт Халтарын Хишигтогтохын /РД:ЕЙ61061203, утас:99631531/ хүсэлттэй

 

хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр болон ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Хишигтогтох, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энхбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Хишигтогтох нь хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр болон ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байна.

 

Нэхэмжлэгч Х.Хишигтогтох шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Х.Хишигтогтох нь 1978 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 1981 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл Дорноговь аймгийн Сүмбэр сумын 10-н жилийн сургуульд цэвэрлэгчээр, 1981 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 1983 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүртэл 2 дугаар Яслид угаагчаар, 1983 оны 09 дүгээр сарын 03-наас 1987 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Их эмчийн салбарт асрагчаар, 1987 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 1994 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл нь Аюулаас хамгаалах тэжээлийн улсын фондын Чойр дахь конторт галч, ачигчаар ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл 1980 онд олгосон хөдөлмөрийн дэвтрийн овог зөрүүтэй, тухайн байгууллагуудад орсон, гарсан тушаал байгаа боловч мөн овог, нэр зөрүүтэй шалтгаанаар тэтгэврээ тогтоолгож чадахгүй байна. Иймд миний дээрх ажилласан байдал болон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоож өгнө үү гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Хишигтогтох нь хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр болон ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байна.

 

Нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хэрэгт авагдсан баримтыг үндэслэн тал бүрээс нь бодитойгоор харьцуулан дүгнээд хангаж шийдвэрлэв. Үүнд:

 

1.Бямбажавын Хишигтогтоход 1980 оны 03 дугаар сарын 29-ны өдөр Дорноговь аймгийн Сүмбэр сумын 10 жилийн сургуулиас олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Боржигон овогт Халтарын Хишигтогтох мөн болох нь Х.Хишигтогтохын төрсний гэрчилгээ болон иргэний үнэмлэхний хуулбар, Х.Бямбажав, Н.Халтар нарын гэрлэгсдийн гэрчилгээний хуулбар, гэрч Б.Ариунтогтохын ...манай эгч Хишигтогтох ээж Халтараар, би аав Бямбажаваар овоглодог гэсэн мэдүүлэг, гэрч Б.Эрдэнэтуяагийн ...намайг 1978 онд сургуульд ажилд ороход Хишигтогтох үйлчлэгчээр ажиллаж байсан бөгөөд 1981 онд ажлаасаа гарсан. Хишигтогтохын аавыг Бямбажав гэдэг байсан гэсэн мэдүүлэг зэргээр, 

 

          2.нэхэмжлэгч Х.Хишигтогтох  нь Дорноговь аймгийн Сүмбэр сумын 10 жилийн сургуульд 1978 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 1981 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл цэвэрлэгчээр ажиллаж байсан болох нь Б.Хишигтогтохын ажилд орсон, гарсан тушаалыг тэмдэглэж, тамга дарж баталгаажуулсан хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Б.Эрдэнэтуяагийн ...намайг 1978 онд сургуульд ажилд ороход Хишигтогтох үйлчлэгчээр ажиллаж байсан бөгөөд 1981 онд ажлаасаа гарсан гэсэн мэдүүлэг зэргээр,

 

          3.мөн Дорноговь аймгийн Сүмбэр сумын 2 дугаар Яслид 1981 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 1983 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүртэл угаагчаар ажиллаж байсан болох нь Б.Хишигтогтохын ажилд орсон тушаалыг тэмдэглэж, тамга дарж баталгаажуулсан хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Дорноговь аймгийн Сүмбэр сумын АДХГЗахиргааны даргын 1981 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 35 дугаар “Ажилд томилох тухай” захирамжийн хуулбар, мөн захиргааны даргын 1983 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 56 дугаар “Зарим хүмүүсийг ажилд авах, ажлаас чөлөөлөх тухай” захирамжийн хуулбар, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн А/496 дугаар архивын лавлагаагаар ирүүлсэн Ясли, Хүний их эмчийн салбарт асрагчаар ажиллаж байсан Х.Хишигтогтохын 1981-1987 оны цалингийн жагсаалт, гэрч Д.Цэрмаагийн ...Хишигтогтох 1981-1983 он хүртэл Яслид угаагчаар ажиллаж байгаад эмнэлэгт асрагчаар ажиллахаар шилжсэн. Учир нь эмнэлэг цэцэрлэг, ясли бол нэг системийн байгууллага байсан гэсэн мэдүүлэг зэргээр,

 

          4. мөн Дорноговь аймгийн Сүмбэр сумын Хүний их эмчийн салбарт 1983 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 1987 оны 15 дугаар сарын 15-ны өдөр хүртэл асрагчаар ажиллаж байсан болох нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн А/496 дугаар архивын лавлагаагаар ирүүлсэн Ясли, Хүний их эмчийн салбарт асрагчаар ажиллаж байсан Х.Хишигтогтохын 1981-1987 оны цалингийн жагсаалт,   Дорноговь аймгийн Сүмбэр сумын АДХГЗахиргааны даргын 1983 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 62 дугаар “Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай” захирамжийн хуулбар, мөн сумын АДХГЗахиргааны даргын 1987 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 41 дүгээр “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” захирамжийн хуулбар, гэрч Д.Санжидмаагийн ...би Дорноговь аймгийн Сүмбэр сумын Хүний Их эмчийн салбарт 1983-2010 он хүртэл ажилласан. Намайг анх ажилд ороход Хишигтогтох асрагчаар ажиллаж байсан гэсэн, гэрч Д.Цэрмаагийн ...Хишигтогтох Яслид угаагчаар ажиллаж байгаад эмнэлэгт асрагчаар ажиллахаар шилжсэн. Учир нь эмнэлэг цэцэрлэг, ясли бол нэг системийн байгууллага байсан гэсэн мэдүүлэг зэргээр,

 

          5.мөн Аюулаас хамгаалах тэжээлийн улсын фондын Чойр дахь конторт 1987 оны 10 дугаар сарын 23-ний өдрөөс 1994 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл галч, ачигчаар ажиллаж байсан болох нь  Аюулаас хамгаалах тэжээлийн улсын фондын Чойр дахь конторын даргын 1987 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 58 дугаартай “Иргэний хамгаалалтын бэлэн байдал зарлах, ажилд томилох, зарим хүмүүсийг цалинжуулах арга хэмжээ авах тухай” тушаалын хуулбар, мөн конторын даргын 1994 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн 61 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, Б.Хишигтогтохын 795059 тоот Монголын Үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэхийн хуулбар, гэрч  Ц.Чулуунбатын ...Хишигтогтох 1986-1993 он хүртэл тус байгууллагад ачигчаар ажиллаж байсан. Би 1993 онд ажлаасаа гарсан, тэр үед ажлаа хийгээд үлдсэн. Манай байгууллага 1994 онд дампуурсан. Тэр үед л ажлаасаа гарсан байх гэсэн мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байна.

 

          Хэрэгт авагдсан тухайн үеийн зарим тушаалуудад Х.Хишигтогтохын нэрийг Бямбажавын Хишгээ, Хишигболгох гэх зэргээр зөрүүтэй бичигдсэн хэдий ч уг баримтуудыг бусад нотлох баримтуудтай харьцуулан дүгнэж, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, үнэн зөв баримтаар тооцож үнэлсэн болно. 

 

Иймд нэхэмжлэгчийн хүсэлтийг бүрэн хангаж шийдвэрлэсэн тул түүний  улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 134 дүгээр зүйлийн 134.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар Бямбажавын Хишигтогтоход 1980 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Дорноговь аймгийн Сүмбэр сумын 10 жилийн сургуулиас олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Боржигон овогт Халтарын Хишигтогтох мөн болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Х.Хишигтогтох нь Дорноговь аймгийн Сүмбэр сумын 10 жилийн сургуульд 1978 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 1981 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл цэвэрлэгчээр, Дорноговь аймгийн Сүмбэр сумын 2 дугаар Яслид 1981 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 1983 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүртэл угаагчаар, Дорноговь аймгийн Сүмбэр сумын Хүний их эмчийн салбарт 1983 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 1987 оны 15 дугаар сарын 15-ны өдөр хүртэл асрагчаар, Аюулаас хамгаалах тэжээлийн улсын фондын Чойр дахь конторт 1987 оны 10 дугаар сарын 23-ний өдрөөс 1994 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл галч, ачигчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Х.Хишигтогтохын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц нэхэмжлэгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.НАРАНЧИМЭГ